A

A

A

Бүлэг: 1979

БУЛГАН АЙМГИЙН БАЯННУУР СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ЭЭЛЖИТ XVI ХУРАЛДААНЫ ТОГТООЛ

2023 оны 12 дугаар сарын 18-ны өдөр

Дугаар 09

Баяннуур сум

АЛБАН ТАТВАРЫН ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.10, 48 дугаар зүйлийн 48.1 дэх заалт, Төсвийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.8.15, 60 дугаар зүйлийн 60.2.8, Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2, Захиргааны ерөнхий хуулийн 63 дугаар зүйлийн 63.1, 64 дүгээр зүйлийн 64.2, 64.4 дэх заалтыг тус тус үндэслэн ТОГТООХ нь:

1.Сумын малчин болон мал бүхий этгээдээс авах малын тоо, толгойн албан татварыг дараах төрөл, хэмжээгээр шинэчлэн тогтоосугай. Үүнд:

Адуу – 1000 төгрөг

Тэмээ – 1000 төгрөг

Үхэр – 600 төгрөг

Хонь – 400 төгрөг

Ямаа – 600 төгрөг

2.Сумын жилийн эцсийн мал тооллогын дүн, статистикийн баримтыг үндэслэн дээрх төрөл, хэмжээгээр татварын орлогыг бүрдүүлэхийг сумын Засаг дарга /Л.Одончимэг/-т үүрэг болгосугай.

3.Сумын ИТХ-ын 2021 оны 02 сарын 24-ний өдрийн III/02 тоот тогтоолыг хүчингүй болгосугай.

4.Уг тогтоолыг "Захиргааны хэм хэмжээний эмхтгэл"-д нийтэлсэн өдрөөс эхлэн мөрдүүлсүгэй.

5.Энэхүү тогтоолыг хуулийн хугацаанд нь холбогдох дээд шатны байгууллагад хүргүүлэх, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг сумын ИТХ-ын эдийн засаг, өмч хариуцсан хороонд даалгасугай.

ДАРГА А.АЛТАНЦЭЦЭГ

БУЛГАН АЙМГИЙН БАЯННУУР СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ЭЭЛЖИТ XVII ХУРАЛДААНЫ ТОГТООЛ

2024 оны 02 дугаар сарын 28-ны өдөр

Дугаар 02

Баяннуур сум

АЛБАН ТАТВАРЫН ХЭМЖЭЭГ ӨӨРЧЛӨН ТОГТООХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.10, 48 дугаар зүйл, Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2, 6.3,6.4 дэх заалт, Захиргааны ерөнхий хуулийн 63 дугаар зүйлийн 63.1, 64 дүгээр зүйлийн 64.2, 64.4 дэх заалтыг тус тус үндэслэн ТОГТООХ нь:

1.Сумын малчин болон мал бүхий этгээдийн 2024 оны малын тоо, толгойн албан татварын хэмжээг адуу-0, үхэр-0, хонь-0, ямаа-0, тэмээ-0 байхаар өөрчлөн тогтоосугай.

2.Сумын ИТХ-ын 2023 оны XVI/09 тоот тогтоолыг хүчингүйд тооцсугай.

3.Энэхүү тогтоолыг хуулийн хугацаанд нь холбогдох дээд шатны байгууллагад хүргүүлr ажиллахыг сумын ИТХ-ын нарийн бичгийн дарга (Б.Батхуягт)-т даалгасугай.

4.Уг тогтоолыг "Захиргааны хэм хэмжээний эмхэтгэл"-д нийтэлсэн өдрөөс эхлэн мөрдүүлсүгэй.

ДАРГА А.АЛТАНЦЭЦЭГ