- Нүүр
- Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөл
- ЗАВХАН АЙМГИЙН "АМЬ-УС" ХХК-ИЙН ТӨСӨВТ БАЙГУУЛЛАГЫН ЦЭВЭР, БОХИР УСНЫ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТАРИФ БАТЛАХ ТУХАЙ
ХОТ, СУУРИНЫ УС ХАНГАМЖ, АРИУТГАХ ТАТУУРГЫН АШИГЛАЛТ, ҮЙЛЧИЛГЭЭГ ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ТОГТООЛ
2023 оны 12 дугаар сарын 19-ний өдөр
Дугаар 129
Улаанбаатар хот
ЗАВХАН АЙМГИЙН "АМЬ-УС" ХХК-ИЙН ТӨСӨВТ БАЙГУУЛЛАГЫН ЦЭВЭР, БОХИР УСНЫ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТАРИФ БАТЛАХ ТУХАЙ
Монгол Улсын Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.1, 10.2, Захиргааны ерөнхий хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1 дэх хэсгийг тус тус үндэслэн ТОГТООХ нь:
1.Завхан аймгийн "Амь-Ус" ХХК-ийн төсөвт байгууллагын цэвэр, бохир усны үйлчилгээний тарифыг хавсралтаар баталсугай.
2.Батлагдсан тарифыг Хууль зүй, дотоод хэргийн яамны Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд бүртгэгдсэн хугацааны дараа сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдөж, хэрэглэгчдийг мэдээллээр хангаж ажиллахыг "Амь-Ус" ХХК /Д.Мягмардорж/-д үүрэг болгосугай.
3.Ус хангамж, ариутгах татуургын үйлдвэрлэл, үйлчилгээний зардалд хяналт тавьж, усны алдагдлыг бууруулж, хэрэглэгчийн эрх ашгийг дээдлэн хууль тогтоомжоор хүлээсэн үүргээ чанд биелүүлж ажиллахыг "Амь-Ус" ХХК /Д.Мягмардорж/-д даалгасугай.
4.Энэхүү тогтоол батлагдсантай холбогдуулан Зохицуулах зөвлөлийн 2020 оны 105 дугаар тогтоолыг дээр дурдсан мөрдөж эхлэх хугацаанаас эхлэн хүчингүй болсонд тооцсугай.
5.Тогтоолын биелэлтэд хяналт тавьж, үр дүнг тооцож ажиллахыг Үнэ тариф, судалгааны газар /Б.Доржбат/-т даалгасугай.
ДАРГА Г.ЦОГТСАЙХАН
ГИШҮҮНД.АНХБАТ
Ц.БАТЗАЯА
Т.УЛАМБАЯР
Х.ПҮРЭВСҮРЭН
Текст томруулах
A
A
A