- Нүүр
- Аймаг, нийслэлийн ИТХ-ын шийдвэр
- ЧУЛУУТ СУМЫН ХОГ ХАЯГДЛЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХӨЛСНИЙ ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ

АРХАНГАЙ АЙМАГ ЧУЛУУТ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ
2023 оны 12 дугаар сарын 18-ны өдөр
Дугаар 14
Жаргалант
ХОГ ХАЯГДЛЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХӨЛСНИЙ ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.10, 35.1.14 дэх хэсэг, 48 дугаар зүйлийн 48.1 дэх заалт, Хог хаягдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2.2 дахь заалт, Татварын ерөнхий хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дахь заалтыг тус тус үндэслэн Сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын ээлжит 12 дугаар хуралдаанаас ТОГТООХ нь:
1.Сумын төвийн албан байгууллага, аж ахуй нэгж, айл өрхийн хог хаягдлын үйлчилгээний сарын хураамжийг хавсралтаар шинэчлэн тогтоосугай.
2.Тогтоолын хэрэгжилтийг хангаж төсөвт төвлөрүүлэхийг Сумын Засаг дарга /Э.Анхбаяр/, Байгаль орчны хяналтын Улсын байцаагч /М.Намжилсүрэн/ нарт даалгасугай.
3.Энэ тогтоол гарсантай холбогдуулан 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 13-р тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
ДАРГА Б. ОТГОНБАЯР

АРХАНГАЙ АЙМАГ ЧУЛУУТ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ
2025 оны 3 дугаар сарын 28-ны өдөр
Дугаар 07
Жаргалант
ХОГ ХАЯГДЛЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХУРААМЖИЙН ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ
Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.10, 35.1.14 дахь заалт, Хог хаягдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2.2 дахь заалтыг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын ээлжит 3 дугаар хуралдаанаас ТОГТООХ нь:
1.Чулуут сумын хог хаягдлын үйлчилгээний хураамжийг хавсралтаар баталсугай.
2.Тогтоолын хэрэгжилтийг хангаж ажиллахыг Сумын Засаг дарга /Д.Лхагвасүрэн/ Байгаль орчны асуудал хариуцсан мэргэжилтэн /Б.Мөнхболд/ нарт даалгасугай.
3.Энэ тогтоол гарсантай холбогдуулан 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 14 дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
ДАРГА Д.БАТДОРЖ
Текст томруулах
A
A
A
