- Нүүр
- Сайдын тушаал
- Тушаалын хавсралтад нэмэлт оруулах тухай

САНГИЙН САЙДЫН ТУШААЛ
2023 оны 12 дугаар сарын 28-ны өдөр
Дугаар А/279
Улаанбаатар хот
Тушаалын хавсралтад нэмэлт оруулах тухай
Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 дахь хэсгийг үндэслэн ТУШААХ нь:
1. "Маягт, заавар батлах тухай" Сангийн сайдын 2017 оны 347 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан "Өмчийн бүх хэлбэрийн аж ахуйн нэгж, байгууллагад нийтлэг хэрэглэгдэх анхан шатны бүртгэлийн маягтыг нөхөх заавар"-ын 7 дугаар зүйлд доор дурдсан агуулгатай 7 дахь заалт нэмсүгэй:
"7.Гадаадын жуулчны буцаан олголтод хамаарах төлбөрийн баримт
НХМаягт ТМ-7
Гадаадын жуулчны буцаан олголтод хамаарах төлбөрийн баримт нь гадаадын жуулчны бараа худалдан авах төлбөр, тооцоо хийгдсэнийг нотлох анхан шатны цаасан болон цахим баримт юм. Төлбөрийн баримтад борлуулагч, худалдан авагчийг таних тэмдэг, татвар төлөгчийн дугаар, төлбөр тооцоо хийгдсэн он, сар, өдөр, бараа, ажил, үйлчилгээний нэр, код, тоо хэмжээ, үнэ, татварын дүн, худалдан авагч гадаадын жуулчны нэр, паспортын дугаар, оршин суудаг улсыг тусгана. Төлбөрийн баримтыг цахим гарын үсэг эсхүл тусгай нууцлалын QRкодоор баталгаажуулах бөгөөд Монгол Улсын Стандарт МNS 6529:2015 "Татварын нэгдсэн системд ашиглах төлбөрийн баримтын ерөнхий шаардлага"-д заасан загварын дагуу бүртгэлийн машинаар хоёр хувь үйлдэнэ."
2.Мөн зааврын хавсралтын "НХМаягт ТМ-6" гэсний дараа "ГАДААДЫН ЖУУЛЧНЫ БУЦААН ОЛГОЛТОД ХАМААРАХ ТӨЛБӨРИЙН БАРИМТ" гэсэн НХМаягт ТМ-7 маягтыг энэ тушаалын хавсралтаар нэмсүгэй.
3.Батлагдсан маягт, зааврыг аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагаанд бүрэн нэвтрүүлэх, энэ талаар мэргэжил арга зүйн туслалцаа үзүүлж, хяналт тавьж ажиллахыг Нягтлан бодох бүртгэлийн бодлогын газар /Б.Болормаа/, Татварын бодлогын газар /Б.Тэлмүүн/, Татварын ерөнхий газар /Б.Заяабал/, "Гааль, татвар, санхүүгийн мэдээллийн технологийн төв" улсын үйлдвэрийн газар /Т.Батбилэг/-т тус тус үүрэг болгосугай.
САЙД Б.ЖАВХЛАН
НХМаягт ТМ-7
ДДТД: .......................... Огноо: ....-.... - ....
Борлуулагчийн: | Худалдан авагчийн: | |||||||
ТТД:...................................................... | ТТД:.................................................. | |||||||
Нэр:...................................................... | Нэр:.................................................. | |||||||
Хаяг:..................................................... | Оршин суудаг улс :......................... | |||||||
Утас:..................................................... | Паспортын дугаар:......................... | |||||||
Д/д | Барааны нэр | Код | Хэмжих нэгж | Тоо хэмжээ | Нэгжийн үнэ | Бүгд үнэ | ||
| ||||||||
НӨАТ | ||||||||
Нийт дүн | ||||||||
/TAX FREE тэмдэг/
Текст томруулах
A
A
A

