A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2023 оны 12 сарын 08 өдөр

Төрийн ордон, Улаанбаатар хот

ЗӨРЧИЛ ШАЛГАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлд доор дурдсан агуулгатай 6.64 дэх хэсэг нэмсүгэй:

Хэвлэх

"6.64.мал аж ахуйн үйлдвэрлэлийн хяналтын улсын байцаагч Зөрчлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 6, 8 дахь хэсэг, 10.25, 10.29 дүгээр зүйл, 15.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөрчил."

2 дугаар зүйл.Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 6.43 дахь хэсгийн "7" гэсний дараа ", 8, 9, 10, 11, 12" гэж нэмсүгэй.

Хэвлэх

3 дугаар зүйл.Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 6.43 дахь хэсгийн "мал үржлийн" гэснийг "мал үржүүлэг, технологийн ажил, үйлчилгээний" гэж өөрчилсүгэй.

Хэвлэх

4 дүгээр зүйл.Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 6.44 дэх хэсгийн "10.14" гэснийг хассугай.

Хэвлэх

5 дугаар зүйл.Энэ хуулийг Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР