- Нүүр
- Монгол Улсын хууль
- АМЬТАН, УРГАМАЛ, ТЭДГЭЭРИЙН ГАРАЛТАЙ ТҮҮХИЙ ЭД, БҮТЭЭГДЭХҮҮНИЙГ УЛСЫН ХИЛЭЭР НЭВТРҮҮЛЭХ ҮЕИЙН ХОРИО ЦЭЭРИЙН ХЯНАЛТ, ШАЛГАЛТЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2023 оны 12 сарын 08 өдөр
Төрийн ордон, Улаанбаатар хот
АМЬТАН, УРГАМАЛ, ТЭДГЭЭРИЙН ГАРАЛТАЙ ТҮҮХИЙ ЭД, БҮТЭЭГДЭХҮҮНИЙГ УЛСЫН ХИЛЭЭР НЭВТРҮҮЛЭХ ҮЕИЙН ХОРИО ЦЭЭРИЙН ХЯНАЛТ, ШАЛГАЛТЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт, шалгалтын тухай хуульд доор дурдсан агуулгатай дараах хэсэг, заалт нэмсүгэй:
1/3 дугаар зүйлийн 3.1.11 дэх заалт:
"3.1.11."импортын мэдэгдэл" гэж гадаад улсаас импортлох мал, амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнд эрсдэлийн үнэлгээ хийсний үндсэн дээр Монгол Улсад оруулахыг зөвшөөрч олгох баримт бичгийг."
2/5 дугаар зүйлийн 5.4 дэх хэсэг:
"5.4.Хүнс, хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хорио цээрийн хяналт, шалгалтын талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
5.4.1.амьтан, ургамал, түүхий эд, бүтээгдэхүүнийг Монгол Улсад импортлохын өмнө эрсдэлийн үнэлгээ хийж, импортын мэдэгдэл олгох;
5.4.2.хуульд өөрөөр заагаагүй бол гадаад орны мал эмнэлэг, ургамлын хорио цээрийн хяналтын байгууллагатай амьтан, ургамал, түүхий эд, бүтээгдэхүүний эрүүл мэнд, хорио цээрийн нөхцөлийг тохиролцох, хяналт, шалгалтын ажлыг уялдуулан хамтран ажиллах;
5.4.3.шаардлагатай бол экспортлох эрх бүхий үйлдвэр, аж ахуйн нэгжид мал эмнэлэг, ургамлын хорио цээрийн үзлэг, хянан магадалгаа хийх;
5.4.4.энэ хуулийн 5.4.3-т заасан үзлэг, хянан магадалгаа хийх журмыг батлах."
3/10 дугаар зүйлийн 10.1.3 дахь заалт:
"10.1.3.Малын генетик нөөцийн тухай хуулийн 9.7-д заасан дүгнэлтийг гаргуулсан байх."
4/11 дүгээр зүйлийн 11.1.4 дэх заалт:
"11.1.4.гадаадад гаргах малын үржүүлгийн бүтээгдэхүүний ижил хувийг генийн санд байршуулсан тухай тодорхойлолтыг Малын генетик нөөцийн тухай хуулийн 15.1-д заасан байгууллагаас авсан байх."
5/26 дугаар зүйлийн 26.3.4 дэх заалт:
"26.3.4.импортын мал нь монгол мал, тэдгээрээс гаралтай үүлдрийн малын удмын сан, генетик тогтолцоонд эрсдэл үүсгэж болзошгүй бол."
2 дугаар зүйл.Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт, шалгалтын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1 дэх заалтын "мал эмнэлгийн" гэсний өмнө "олон улсын" гэж, "амьтан" гэсний өмнө "мал," гэж, 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсгийн "эрүүл мэндийг хамгаалах" гэсний өмнөх, 26.2.1 дэх заалтын "ургамлын" гэсний дараа "удмын сан," гэж тус тус нэмсүгэй.
3 дугаар зүйл.Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт, шалгалтын тухай хуулийн дараах хэсэг, заалтыг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
1/1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэг:
"1.1.Энэ хуулийн зорилт нь олон улсын худалдааны чөлөөт байдлыг дэмжих, нийтийн эрүүл мэндийг хамгаалах, эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор мал, амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний эрүүл ахуй, ариун цэврийн нөхцөл, шаардлагыг хангуулах, аюулгүй байдлыг баталгаажуулж холбогдох гэрчилгээ олгох, хяналт, шалгалт хийх, улсын хилээр нэвтрүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино."
2/7 дугаар зүйлийн 7.1.7 дахь заалт:
"7.1.7.гадаад орны мал эмнэлэг, ургамлын хорио цээрийн байгууллагатай хяналт, шалгалтын ажлыг уялдуулан хамтран ажиллах, улсын хилээр нэвтрүүлсэн амьтан, ургамал, түүхий эд, бүтээгдэхүүний талаарх мэдээллийг тогтоосон хугацаанд хүнс, хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад цахимаар хүргүүлэх;"
3/25 дугаар зүйлийн 25.2 дахь хэсэг:
"25.2.Хорио цээрийн хяналт, эрүүл мэндийн үзлэг, шинжилгээний дүн, энэ хуулийн 11 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангасан эсэхийг харгалзан ургамлын хорио цээрийн гэрчилгээг хүнс, хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, олон улсын мал эмнэлгийн гэрчилгээг мал, амьтны эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага тус тус олгоно."
4/26 дугаар зүйлийн 26.4, 26.5 дахь хэсэг:
"26.4.Эрсдэлийн үнэлгээг хүнс, хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас томилогдсон эрх бүхий албан тушаалтан гүйцэтгэнэ.
26.5.Энэ хуулийн 26.4-т заасан эрсдэлийн үнэлгээ хийх журмыг хүнс, хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална."
5/27 дугаар зүйлийн 27.1, 27.2 дахь хэсэг:
"27.1.Эрсдэлийн үнэлгээг энэ хуулийн 26.4-т заасан эрх бүхий албан тушаалтан олон улсын стандарт, удирдамж, зөвлөмжид нийцүүлэн хэрэгжүүлнэ.
27.2.Хүнс, хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага энэ хуулийн 26.4-т заасан эрх бүхий албан тушаалтны дүгнэлтийг үндэслэн зөвшөөрөгдөх эрсдэлтэй амьтан, ургамал, түүхий эд, бүтээгдэхүүний импортыг хүлээн зөвшөөрч импортын мэдэгдэл олгоно."
4 дүгээр зүйл.Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт, шалгалтын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1, 8.1.6, 8.1.8 дахь заалтын, 25 дугаар зүйлийн 25.1, 25.4 дэх хэсгийн "экспортын" гэснийг "олон улсын мал эмнэлгийн гэрчилгээ, ургамлын хорио цээрийн" гэж, 25 дугаар зүйлийн гарчгийн "Импорт, экспортын гэрчилгээ" гэснийг "Импортын, олон улсын мал эмнэлгийн, ургамлын хорио цээрийн гэрчилгээ" гэж, 8 дугаар зүйлийн 8.1.9 дэх заалтын "хүнс, хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, хяналт шалгалт хэрэгжүүлэх эрх бүхий" гэснийг "дээд шатны" гэж, 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх заалтын, 23 дугаар зүйлийн 23.1, 23.2 дахь хэсэг, 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэг, 29 дүгээр зүйлийн 29.1.1 дэх заалтын "гаалийн" гэснийг "хүнс, хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв" гэж, 23.3 дахь хэсгийн "Гаалийн" гэснийг "Хүнс, хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв" гэж, 25 дугаар зүйлийн 25.3 дахь хэсгийн, 29 дүгээр зүйлийн 29.1.3 дахь заалтын "экспорт" гэснийг "олон улсын мал эмнэлгийн гэрчилгээ, ургамлын хорио цээрийн гэрчилгээ" гэж, 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсгийн, мөн зүйлийн 23.3.1 дэх заалтын "хүнснийхээс бусад" гэснийг "тэдгээрийн гаралтай" гэж, 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсгийн "задлан шинжилгээ" гэснийг "үнэлгээ" гэж, мөн зүйлийн 26.2 дахь хэсгийн "задлан шинжилгээгээр" гэснийг "үнэлгээгээр" гэж, мөн хэсгийн "аюулыг" гэснийг "эрсдэлийг" гэж, мөн зүйлийн 26.3 дахь хэсгийн "задлан шинжилгээг" гэснийг "үнэлгээг" гэж тус тус өөрчилсүгэй.
5 дугаар зүйл.Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт, шалгалтын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3 дахь заалтын "/цаашид "улсын байцаагч" гэх/ энэ хуулийн 3.1.1, 3.1.2 дахь хэсэгт дурдсан баримт бичгийг /цаашид "экспортын гэрчилгээ" гэх/ хураан авч, оронд нь" гэснийг, 5 дугаар зүйлийн 5.1.7 дахь заалтын "экспорт," гэснийг, Зургадугаар бүлэг, 26 дугаар зүйлийн гарчгийн "задлан шинжилгээ," гэснийг тус тус хассугай.
6 дугаар зүйл.Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт, шалгалтын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.6, 3.1.8, 3.1.9, 7 дугаар зүйлийн 7.1.3, 7.1.9 дэх заалтыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.
7 дугаар зүйл.Энэ хуулийг Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР
Текст томруулах
A
A
A
