A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ДОТООДЫН ЦЭРГИЙН КОМАНДЛАГЧИЙН ТУШААЛ

2024 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр

Дугаар А/01

Улаанбаатар хот

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4 дэх хэсэг, Дотоодын цэргийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.4, 8.1.11 дэх заалт, 32 дугаар зүйлийн 32.2 дахь хэсэгт заасныг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1."Дотоодын цэргийн байгууллагад ажиллах иргэнд тавигдах тусгай шаардлага, шалгуур үзүүлэлтийг тооцох журам"-ыг хавсралтаар баталсугай.

2.Журмыг алба хаагчдаар судлуулж, мөрдүүлэх, биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Дотоодын цэргийн штаб, анги, салбарын дарга, захирагч нарт үүрэг болгосугай.

3.Тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Дотоодын цэргийн штабын дарга /бригадын генерал Р.Чингис/-д даалгасугай.

4.Энэхүү тушаалыг захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд бүртгэсэн өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

КОМАНДЛАГЧ, ЦАГДААГИЙН ХУРАНДАА Т.СҮХБОЛД