- Нүүр
- Зөвлөл, хороо, бусад байгууллага
- ДОТООДЫН ЦЭРГИЙН БАЙГУУЛЛАГАД АЖИЛЛАХЫГ ХҮССЭН ИРГЭНД ТАВИГДАХ ШААРДЛАГА, ШАЛГУУР ҮЗҮҮЛЭЛТИЙГ ТООЦОХ ЖУРАМ
Дотоодын цэргийн командлагчийн 2024 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн А/01 дүгээр тушаалын нэгдүгээр хавсралт
ДОТООДЫН ЦЭРГИЙН БАЙГУУЛЛАГАД АЖИЛЛАХЫГ
ХҮССЭН ИРГЭНД ТАВИГДАХ ШААРДЛАГА, ШАЛГУУР
ҮЗҮҮЛЭЛТИЙГ ТООЦОХ ЖУРАМ
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1.Дотоодын цэргийн байгууллагад ажиллах хүсэлт гаргасан иргэнд тавигдах нийтлэг болон тусгай шаардлага, шалгуур үзүүлэлтийг тогтоох, судлах, эрэмбэлэн шалгаруулахад энэхүү журмыг баримтална.
1.2.Дотоодын цэргийн ахлагч, офицерын албанд ажиллах иргэнд Төрийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйл, Цэргийн албаны тухай хуулийн 19 дүгээр зүйл, Дотоодын цэргийн тухай хуулийн 32 дугаар зүйл, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд заасан нийтлэг болон энэхүү журамд заасан тусгайлсан шаардлага, шалгуур үзүүлэлтүүд тавигдана.
1.3.Төрийн цэргийн болон хууль сахиулах албанаас чөлөөлөгдсөн, сахилгын шийтгэлээр халагдсан иргэн буцаж ажиллах хүсэлт гаргасан тохиолдолд нэгэн адил хамаарна.
1.4.Төрийн албаны тухай хууль болон Цагдаагийн албаны тухай хуульд заасан үндэслэлээр түр чөлөөлөгдөөд эргэж орохоор хүсэлт гаргасан алба хаагчид энэ журмын 2.3, 2.4, 2.6, 2.7, 2.8, 3.1.4, 3.2.2-д зааснаас бусад нийтлэг болон тусгай шаардлага хамаарахгүй.
1.5.Энэ журамд заасан нийтлэг болон тусгайлсан шаардлага, шалгуур үзүүлэлтийн аль нэгийг хангахгүй бол Дотоодын цэргийн байгууллагад тэнцэхгүй гэж үзнэ.
1.6.Гүйцэтгэх чиг үүргийн онцлогоос хамааран тодорхой албан тушаалд тавигдах тусгайлсан шаардлага, шалгуур үзүүлэлтийг нэмэлтээр тогтоон ашиглаж болно.
1.7.Дотоодын цэргийн байгууллагын захиалгаар гадаад, дотоодын академи, их, дээд сургуульд суралцах иргэний насны хязгаар, биеийн өндөр, жинтэй холбоотой асуудлыг тухайн жилийн элсэлтийн журамд тусгайлан зааж болно.
Хоёр.Дотоодын цэргийн байгууллагад ажиллах иргэнд тавигдах
нийтлэг шаардлага
2.1.Дотоодын цэргийн байгууллагад ажиллахыг сайн дураар хүссэн, 18 насанд хүрсэн Монгол Улсын иргэн байх;
2.2.Тухайн аймаг, нийслэл, сум, дүүрэгт оршин суух хаягийн бүртгэл хийгдсэн иргэний үнэмлэхтэй байх;
2.3.Ял шийтгэлгүй байх;
2.4.Эрүүгийн хуульд заасан авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдэж шүүхээр ял шийтгүүлж байгаагүй байх;
Тайлбар: гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдож эрүүгийн хариуцлага хүлээгээгүй, Эрүүгийн хуулийн 1 дүгээр зүйлийн 1.10 дахь хэсэгт зааснаар хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр эрүүгийн хариуцлагаас чөлөөлөгдөөгүй байхыг ойлгоно.
2.5.Хуулийн дагуу цэргийн жинхэнэ алба хаах үүргээ биелүүлсэн байх;
2.6.Мэргэжил, мэргэшил, ур чадварын түвшин нь томилогдох албан тушаалын шаардлагыг хангасан байх;
2.7.Төрийн албанаас болон цагдаагийн албанаас сахилгын шийтгэлээр халагдсан бол уг хугацаа дууссан байх;
2.8.Улс төрийн нам, эвсэл, холбооны гишүүн бус байх.
Гурав.Дотоодын цэргийн байгууллагад ажиллах иргэнд тавигдах
тусгай шаардлага, шалгуур үзүүлэлт
3.1.Иргэний насны хязгаарт тавигдах шаардлага:
3.1.1.офицер, ахлагчийн алба хаагчид тавигдах ерөнхий шаардлагыг хангасан 35 хүртэлх насны иргэнийг офицерын, 30 хүртэлх насны иргэнийг ахлагчийн албанд авч ажиллуулна;
3.1.2.мэргэжлийн тусгай мэдлэг, мэргэшил /эрүүл мэнд, санхүү, цахилгаан, мэдээллийн технологи, программ хангамж, радио холбоо, D, E ангиллын жолооч гэх мэт/ шаардах ахлагчийн албан тушаалд 35 хүртэл насны иргэнийг томилон ажиллуулж болно.
3.1.3.офицер, ахлагчийн албан тушаалд ажиллаж байгаад халагдаж, чөлөөлөгдөөд эргэж орох хүсэлт гаргасан иргэн нь 40 хүртэлх насны байх ба халагдаж, чөлөөлөгдсөнөөс хойш таван жилийн хугацаа өнгөрөөгүй байна.
3.1.4.орон тоо, зохион байгуулалтын өөрчлөлт болон түр чөлөөлөгдсөн /биеийн эрүүл мэнд, ар гэрийн гачигдал болон суралцахаар албанаас чөлөөлөгдсөн/ иргэн нь алба хаах насны дээд хязгаарт хүрээгүй байх ба чөлөөлөгдөх шалтгаан арилснаас хойш гурван жилийн хугацаа өнгөрөөгүй байвал зохино.
3.2.Боловсрол, мэргэжил, туршлага, ур чадварын шаардлага, шалгуур үзүүлэлт:
3.2.1.ахлагчийн албан тушаалд бүрэн дунд, түүнээс дээш боловсролтой байх;
3.2.2.офицерын албан тушаалд бакалавр, түүнээс дээш боловсролтой, тухайн ажлын байрны шаардлага хангасан мэргэжил эзэмшсэн байх;
3.2.3.албан тушаалын тодорхойлолтод заасан мэргэжил, мэргэшил эзэмшсэн, түүнийг нотлох баримт бичиг, хүчинтэй хугацаа дуусаагүй эрхийн гэрчилгээтэй байх;
3.2.4.өмнө нь мэргэжлийн чиглэлээр ажиллаж байсан туршлага, ур чадвартай болон олон нийтийн цагдаагаар 1 буюу түүнээс дээш жил үр дүнтэй ажилласан, цэргийн гэрээт болон хугацаат цэргийн албыг биеэр хаасан бол давуу тал болно.
3.3.Эрүүл мэнд, сэтгэл зүйн шаардлага, шалгуур үзүүлэлт:
3.3.1.Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 144 дүгээр тогтоолоор баталсан "Иргэнийг цэргийн жинхэнэ албанд эрүүл мэндээр тэнцүүлэх болон цэргийн алба хаагчийн эрүүл мэндийн байдлыг тодорхойлох журам"-ыг баримтлан гаргасан биеийн эрүүл мэндээр тэнцэх тухай дүгнэлт гарсан байх; /Маягт №1.1/
Тайлбар:Эрүүл мэндийн дүгнэлт гаргах үзлэгийг Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг эсхүл Цэргийн төв эмнэлгийн эмч нар хийх ба цаг үеийн нөхцөл байдалтай уялдуулан орон нутгийн нэгдсэн эмнэлгийн мэргэжлийн эмч нараар хийлгэж болно. Эрүүл мэндийн үзлэгийг нэгдсэн журмаар хийх тохиолдолд мэргэжлийн шалгалт авах ажлын хэсгийн гишүүн /ижил хүйсийн/-ийг байлцуулна.
3.3.2.сэтгэцийн эрүүл мэнд хэвийн, сэтгэл санааны байдал тогтвортой, бие хүний сэтгэл зүйн шинж чанарууд нь нас, сэтгэцийн стандарт хэм хэмжээнд тохирсон, оюун ухааны хөгжлийн түвшин, сэтгэн бодох чадвар /IQ/ нь дунд ба түүнээс дээш үзүүлэлттэй байх;
3.3.3.сэтгэцийн эрүүл мэнд, бие хүний сэтгэл зүйн шинж чанарууд нь насны онцлогт тохирч байгаа эсэх, тухайн иргэний оюун ухааны хөгжлийн түвшинг мэргэжлийн сэтгэл зүйч дараах аргаар тогтоож, дүгнэлт гаргана. /Маягт №1.2/
а.ярилцлага хийх /тухайн иргэний зан байдал, түүний төлөвшил, хандлага, хүсэл, сонирхлыг тодруулах зорилгоор урьдчилан бэлтгэсэн төлөвлөгөө, асуултын дагуу харилцан ярилцах болон сэтгэл судлалын шинжлэх ухааны бусад аргуудыг ашиглах/;
б.ярилцлагад тэнцсэн иргэний анхаарал, ой тогтоолт, сэтгэн бодох чадвар зэрэг танин мэдэхүйн үйл явц, бие хүний сэтгэл зүйн онцлог шинж, сэтгэл хөдлөл, мэдрэмж, нийгэм сэтгэл зүй, зан төлөвийн өөрчлөлтийг тодорхойлох зорилгоор сэтгэл зүйн сорил авах;
3.4.Бие бялдар, гоо зүйн шаардлага, шалгуур үзүүлэлт:
3.4.1.бие эрхтний болон нүүрний хэлбэр төрхийн илэрхий өөрчлөлт, гэмтэл согоггүй, бие бялдрын зөв хөгжилтэй байх;
3.4.2.биеийн ил харагдах хэсэгт шивээсгүй байх, хэрэв шивээс далд хэсэгт бол биеийн хэсгийн 25 хувиас ихгүй, мөн хүчирхийлэл, садар самуун, хар тамхи, мансууруулах бодис зэргийг сурталчилж, илэрхийлээгүй байх;
3.4.3.биеийн өндөр эрэгтэй 170 см, эмэгтэй 165 см-ээс багагүй байх бөгөөд энэхүү журмын 3.1.2-т заасан мэргэжлийн тусгай мэдлэг, мэргэшил шаардсан албан тушаалд эрэгтэй биеийн өндөр эрэгтэй 168 см, эмэгтэй 160 см-ээс багагүй байх;
3.4.4.цэргийн мэргэжлийн дээд байгууллагын даргын баталсан "Цэргийн биеийн тамирын бэлтгэлийн стандарт"-д заасан бие бялдрын ерөнхий шалгуур үзүүлэлт, шаардлага /100, 1000 метрт гүйх, гар дээр суниах, гэдэсний таталт, дүүжинд суниах, туухай өргөх, сандал дээгүүр харайх/-ыг хангаж байх; /Маягт №1.3/
3.4.5.цэргийн мэргэжлийн дээд байгууллагын даргын баталсан "Цэргийн биеийн тамирын бэлтгэлийн стандарт"-д заасан биеийн өндөр, жингийн харьцаа, бүсэлхий, ташааны тойргийн зохистой харьцааны зөвшөөрөгдөх хэмжээг хангасан байна.
3.5.Ёс зүйн шаардлага, шалгуур үзүүлэлт:
3.5.1.Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуульд заасан үүргээ сахин биелүүлдэг байх;
3.5.2.өргөсөн тангараг, ёс зүйн хэм хэмжээг чанд сахих хүсэл эрмэлзэл, чадвартай байх;
3.5.3.шударга зарчимч байх;
3.5.4.ёс суртахууны доголдолгүй байх;
3.5.5.зан төлөвийн муу зуршилгүй байх;
3.5.6.эерэг хандлага, харилцааны соёлтой байх;
3.5.7.үүрэг гүйцэтгэхтэй холбогдуулан байгууллага, иргэдээс шан харамж, мөнгөн тэтгэмж авч авлига, хахуульд өртөхгүй байх, эрс татгалзах чадвартай байх;
3.5.8.албан үүргээ гүйцэтгэх явцдаа олж мэдсэн төр, байгууллага, хувь хүний нууцыг хадгалах чадвартай байх.
Тайлбар:Ёс зүйн шаардлага, шалгуур үзүүлэлтийг тогтоохдоо холбогдох байгууллагаас авсан лавлагаа, мэдээлэл, судалгаа болон ажиллаж, сурч байсан хамт олон, оршин суугаа газрын иргэдтэй хийсэн ярилцлагын үр дүнгээр тодорхойлно.
3.5.9.Сахилга, ёс зүйн зөрчил удаа дараа гаргасан болон санаатайтай гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдож, шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үндэслэлээр халагдсан иргэнийг эгүүлэн авахгүй.
Дөрөв.Дотоодын цэргийн байгууллагад ажиллах иргэнийг судлах
4.1.Дотоодын цэргийн байгууллагын ахлагч, офицерын албан тушаалд ажиллах хүсэлтэй иргэн нь Дотоодын цэргийн байгууллагын цахим хаяг /intr.gov.mn/-аар хандан сул орон тоо зарласан байгууллагыг сонгож хүсэлт, холбогдох материалаа ирүүлэх бөгөөд хувийн мэдээллээ чөлөөтэй өгөхийг зөвшөөрч, баталгаа өгснөөр түүнд судалгаа явуулж эхэлнэ.
4.2.Хүсэлт гаргасан иргэнд урьдчилсан судалгаанд тэнцсэн хариу өгсөн тохиолдолд дараах бичиг баримтыг бүрдүүлж, цаасан суурьтайгаар ирүүлнэ: Үүнд:
4.2.1.дотоодын цэргийн байгууллагад ажиллахыг хүссэн хувийн өргөдөл;
4.2.2.гурван үеийн түүх /өөрийн, төрсөн эцэг, эх, эцгийн эцэг, эх, эхийн эцэг, эх, эхнэр /нөхөр/-ийн гэсэн 8 хүний намтрыг өөрийн гараар дэлгэрэнгүй бичнэ/;
4.2.3.иргэний үнэмлэх, төрсний гэрчилгээ, түүний нотариатаар баталгаажуулсан хуулбар эсхүл Төрийн мэдээллийн цахим сангаас авсан лавлагаа;
4.2.4.боловсролын үнэмлэхийн эх хувь эсхүл Төрийн мэдээллийн цахим сангаас авсан лавлагаа;
4.2.5.сурагчийн хувийн хэрэг, хуулбарын хамт;
4.2.6.оршин сууж буй баг, хорооны Засаг дарга, хэсгийн байцаагч, төлөөлөгчийн тодорхойлолт эсхүл Төрийн мэдээллийн цахим сангаас авсан лавлагаа;
4.2.7.урьд нь ажиллаж, суралцаж байсан бол тухайн байгууллагын тодорхойлолт, лавлагаа;
4.2.8.төрийн алба хаагчийн анкет /маягт 1, 2/;
4.2.9.сүүлийн 3 сарын хугацаанд авхуулсан цээж зураг /4х6 хэмжээтэй 4 хувь/;
4.2.10.эрүүл мэндийн даатгалын дэвтрийн баталгаажуулсан хуулбар эсхүл Төрийн мэдээллийн цахим сангаас авсан лавлагаа;
4.2.11.нийгмийн даатгалын дэвтрийн баталгаажуулсан хуулбар эсхүл Төрийн мэдээллийн цахим сангаас авсан лавлагаа;
4.2.12.цэргийн үүрэгтний үнэмлэх;
4.2.13.эрүүл мэндийн үзлэгийн дүгнэлт бүхий хуудас /эрүүл мэндийн дүгнэлт гаргах хуудсанд иргэний овог, нэр, судлагдаж байгаа албан тушаалын нэрийг бичиж, иргэний фото зургийг нь нааж, тэмдэг дарж баталгаажуулан өгнө/
4.3.Судалгаа явуулж байгаа алба хаагч энэ журмын 4.1-д заасан бичиг баримтыг хүлээн авахдаа эх хувьтай тулган үзэж, бүрдүүлсэн бичиг баримтуудыг судлах бөгөөд иргэн бүрд хувийн хэрэг нээнэ. Шаардлагатай бол холбогдох байгууллагаас нэмэлт лавлагаа, бичиг баримтыг авч болно.
Тав.Судалгааны үр дүнг танилцуулах, шийдвэрлэх
5.1.Энэ журамд заасан тавигдах шаардлага, шалгуурыг хангаж байгаа иргэнийг бүртгэн, шалгаруулалтад оролцох боломжоор хангаж, шаардлага хангаагүй иргэнийг судлахаас татгалзаж, хариу өгнө.
5.2.Нийтлэг болон тусгай шаардлага, шалгуурыг хангасан иргэнээс Төрийн албаны тухай хууль, холбогдох журамд заасны дагуу шалгалт авч, онооны дарааллаар эрэмбэлнэ.
5.3.Шалгалтын дүнг үндэслэн Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн тогтоолоор нөөцийн жагсаалтад бүртгэнэ.
5.4.Нөөцөд бүртгэгдсэн иргэдийг цэргийн бэлтгэл, сургалтад хамруулах ба өмнө нь уг сургалтад хамрагдсан иргэдэд хамаарахгүй.
Зургаа. Хориглох зүйл
6.1.Шаардагдсан бичиг баримтыг хуурамчаар үйлдэх, шударга бус тодорхойлолт, баталгаа гаргах, бусад хууль бус үйлдэл хийхийг хориглоно.
6.2.Судлагдаж байгаа иргэнээр бие даалган албаны ажил, үүрэг гүйцэтгүүлэхийг хориглоно.
6.3.Судалгааг зохих журмын дагуу хийлгээгүй, бүрэн бус материал ирүүлсэн, хуурамчаар бүрдүүлсэн, нийтлэг болон тусгай шаардлагыг хангаагүй болох нь илэрсэн тохиолдолд тухайн иргэнийг хасах, албан тушаалд томилогдсон тохиолдолд чөлөөлж, холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага тооцно.
---оОо--
Маягт №1.1
|
|
|
|
|
|
|
|
|
|
РД:
ЭРҮҮЛ МЭНДИЙН ХУУДАС
Эмнэлгийн нэр:____________________________________________
Эцэг/эх/-ийн нэр:_____________________ нэр _________________________
нас:_____________________ хүйс:________________
Ямар албан тушаалд өрсөлдөх _____________________________________
№ | Үзлэг | Онош, дүгнэлт | Огноо | Эмчийн гарын үсэг |
Дотор |
|
|
| |
Мэдрэл |
|
|
| |
Нүд |
|
|
| |
Чих, хамар, хоолой |
|
|
| |
Шүд |
|
|
| |
Мэс засал |
|
|
| |
Зүрх, судас |
|
|
| |
Арьс, харшил |
|
|
| |
Гэмтэл, согог |
|
|
| |
Эмэгтэйчүүд |
|
|
| |
Сүрьеэ |
|
|
| |
ДОХ, бэлгийн замын халдварт өвчин |
|
|
| |
Халдварт |
|
|
| |
Сэтгэц мэдрэл |
|
|
| |
Биеийн ил хэсгийн шарх, сорви, шивээс |
|
|
| |
Биеийн өндөр, жин |
|
|
| |
Бусад |
|
|
|
Ерөнхий эмчийн дүгнэлт, шийдвэр:
Эрүүл мэндийн хувьд цэргийн байгууллагад тэнцэх эсэх дүгнэлт:
________________________________________________________________
________________________________________________________________
________________________________________________________________
20..... оны ....... дүгээр сарын .......-ны өдөр
Ерөнхий эмч /эмнэлэг эрхэлсэн орлогч/ : _ _ _ _ _ _ _ __ _ _
Маягт №1.2
ЯРИЛЦЛАГЫН ШАЛГАЛТЫН ХУУДАС
Овог нэр: .................................................. Төрсөн огноо ..................................
Ажиллахыг хүсэж буй байгууллага, албан тушаалын нэр:......................................................
Төрийн тусгай албанд ажиллаж байсан эсэх Тийм:______ Үгүй:________
№ | ҮЗҮҮЛЭЛТ | Тэмдэглэл | ОНОО | Тайлбар |
1 | Ажиллах байгууллага, нэгж, ажлын байрны зорилго, зорилт, чиг үүргийн талаарх ерөнхий төсөөлөл |
|
|
|
2 | Уг албан тушаалыг хашихад шаардлагатай зан үйлийг тодорхойлох |
|
|
|
3 | Хэл ярианы чадамж, хамтран ажиллах ба харилцааны чадвар |
|
|
|
4 | Эрсдэл хүлээх ба зорилгодоо хүрэх чадвар ба нөөц чадавх |
|
|
|
5 | Биеэ авч яваа байдал, хувийн зохион байгуулалт, сахилга бат |
|
|
|
НИЙТ ДҮН |
|
|
| |
Үнэлгээний тайлбар | Үнэлгээний шатлал: 3 оноо, 2 оноо, 1 оноо |
Ярилцлагын шийдвэр:
Бүрэн тэнцэх /13 ба түүнээс доош оноо авбал /
Тэнцэх /10-12 оноо авбал/
- Нөхцөлтэйгөөр тэнцэх /8-9 оноо авбал/
Санал:__________________________________________________
- Тэнцэхгүй /7 ба түүнээс доош оноо авбал/
Ярилцлагын шалгалтын үнэлгээ өгсөн:...................................../..................................../ /цол, нэр/
20.......оны .......сарын ......-ны өдөр
Маягт №1.3
БИЕ БЯЛДРЫН БЭЛТГЭЛЖИЛТИЙН НОРМАТИВЫН СУУРЬ ТҮВШИН
/эрэгтэй/
№ | Нас/ төрөл | 100 метрт гүйх | 1000 метрт гүйх | гар дээр суниах | дүүжинд суниах | туухай өргөх /1 минут/ |
сек | мин/сек | тоо | тоо | тоо | ||
1 | 18-25 | 14.5 | 4.20 | 50 | 12 | 21 |
2 | 26-30 | 15.0 | 4.30 | 47 | 10 | 20 |
3 | 31-35 | 15.5 | 4.40 | 45 | 8 | 19 |
4 | 36-40 | 16.0 | 5.00 | 43 | 6 | 17 |
БИЕ БЯЛДРЫН БЭЛТГЭЛЖИЛТИЙН НОРМАТИВЫН СУУРЬ ТҮВШИН
/эмэгтэй/
№ | Нас/ төрөл | 100 метрт гүйх | 1000 метрт гүйх | гар дээр суниах | Гэдэсний таталт | Сандал дээгүүр харайх /30 сек/ |
сек | мин/сек | тоо | тоо | тоо | ||
1 | 18-25 | 18.0 | 5.50 | 24 | 46 | 16 |
2 | 26-30 | 18.5 | 6.00 | 22 | 44 | 14 |
3 | 31-35 | 19.0 | 6.10 | 18 | 42 | 12 |
4 | 36-40 | 20.0 | 6.30 | 14 | 38 | 10 |
Тайлбар: "Цэргийн биеийн тамирын бэлтгэлийн стандарт" CS.6095593.21.01.2017-ын хавсралтад заасны дагуу үнэлэх ба үнэлгээний дундаж хувь 70 түүнээс дээш биелүүлсэн бол "Хангасан"-д тооцно.
БҮСЭЛХИЙ, ТАШААНЫ ТОЙРГИЙН ЗОХИСТОЙ ХАРЬЦААНЫ ЗӨВШӨӨРӨГДӨХ ДЭЭД ХЭМЖЭЭ
Утга | Эрэгтэй | Эмэгтэй | ||
Насны ангилал | 18-30 | 31-40 | 18-30 | 31-40 |
Бүсэлхий ташааны тойргийн харьцаа | 0.90 | 0.92 | 0.82 | 0.84 |
БИЕИЙН ӨНДӨР, ЖИНГИЙН ХАРЬЦААГ ТОДОРХОЙЛОХ ХҮСНЭГТ
Биеийн өндөр | Жингийн доод хязгаар | Насны ангилал | |||||
эрэгтэй | эмэгтэй | ||||||
18-25 нас | 26-30 нас | 31-40 нас | 18-25 нас | 26-30 нас | 31-40 нас | ||
170 | 54.9 | 74.6 | 76.3 | 78.6 | - | - | - |
165 | 51.7 | - | - | - | 62.1 | 63.7 | 65.9 |
---оОо---
Текст томруулах
A
A
A