- Нүүр
- Мөнгөн зээлийн үйл ажиллагааны бодлогын зөвлөл
- "МӨНГӨН ЗЭЭЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХ ЭТГЭЭДЭЭС ОЛГОХ ЗЭЭЛИЙН ХҮҮГИЙН ДЭЭД ХЭМЖЭЭ"-Г ТОГТООХ ТУХАЙ
МӨНГӨН ЗЭЭЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ БОДЛОГЫН ЗӨВЛӨЛИЙН ТОГТООЛ
2024 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр
Дугаар 01
Улаанбаатар хот
"МӨНГӨН ЗЭЭЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХ ЭТГЭЭДЭЭС ОЛГОХ ЗЭЭЛИЙН ХҮҮГИЙН ДЭЭД ХЭМЖЭЭ"-Г ТОГТООХ ТУХАЙ
Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.4.2, Санхүүгийн зохицуулах хорооны 2023 оны 85 дугаар тогтоолоор баталсан "Мөнгөн зээлийн үйл ажиллагааны бодлогын зөвлөлийн ажиллах журам"-ын 3.1 дэх хэсгийг тус тус үндэслэн ТОГТООХ нь:
1.Мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээдээс олгох зээлийн хүүгийн дээд хэмжээг сарын 4.5 хувиар тогтоосугай.
2.Энэ тогтоолоор баталсан зээлийн хүүгийн дээд хэмжээг үйл ажиллагаандаа мөрдөж ажиллахыг мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээдүүдэд үүрэг болгосугай.
3.Энэ тогтоолоор баталсан зээлийн хүүгийн дээд хэмжээг 2024 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
ДАРГА Н.ХҮДЭРЧУЛУУН
|
МӨНГӨН ЗЭЭЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ БОДЛОГЫН ЗӨВЛӨЛИЙН ТОГТООЛ
2025 оны 02 дугаа сарын 26-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 01
"Мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээдээс олгох зээлийн хүүгийн дээд хэмжээ"-г тогтоох тухай
Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.4.2, Санхүүгийн зохицуулах хорооны 2023 оны 85 дугаар тогтоолоор баталсан "Мөнгөн зээлийн үйл ажиллагааны бодлогын зөвлөлийн ажиллах журам"-ын 3.1 дэх хэсгийг тус тус үндэслэн ТОГТООХ нь:
1.Мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээдээс олгох зээлийн хүүгийн дээд хэмжээг сарын 4.5 хувиар тогтоосугай.
2.Энэ тогтоолоор баталсан зээлийн хүүгийн дээд хэмжээг үйл ажиллагаандаа мөрдөж ажиллахыг мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээдүүдэд үүрэг болгосугай.
3.Энэ тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс Мөнгөн зээлийн үйл ажиллагааны бодлогын зөвлөлийн 2024 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 01 дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
ДАРГА Н.ХҮДЭРЧУЛУУН
Текст томруулах
A
A
A
