- Нүүр
- Мөнгөн зээлийн үйл ажиллагааны бодлогын зөвлөл
- "МӨНГӨН ЗЭЭЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХ ЭТГЭЭДИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ХЭРЭГЛЭХ ЗЭЭЛИЙН, БАРЬЦААНЫ, БАТЛАН ДААЛТЫН ГЭРЭЭНИЙ ЕРӨНХИЙ ЗАГВАР"-ЫГ БАТЛАХ ТУХАЙ
МӨНГӨН ЗЭЭЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ БОДЛОГЫН ЗӨВЛӨЛИЙН ТОГТООЛ
2024 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр
Дугаар 02
Улаанбаатар хот
"МӨНГӨН ЗЭЭЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХ ЭТГЭЭДИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ХЭРЭГЛЭХ ЗЭЭЛИЙН, БАРЬЦААНЫ, БАТЛАН ДААЛТЫН ГЭРЭЭНИЙ ЕРӨНХИЙ ЗАГВАР"-ЫГ БАТЛАХ ТУХАЙ
Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.4.1, Санхүүгийн зохицуулах хорооны 2023 оны 85 дугаар тогтоолоор баталсан "Мөнгөн зээлийн үйл ажиллагааны бодлогын зөвлөлийн ажиллах журам"-ын 3.1 дэх хэсгийг тус тус үндэслэн ТОГТООХ нь:
1.Мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээдийн үйл ажиллагаанд хэрэглэх зээлийн гэрээний ерөнхий загварыг нэгдүгээр, барьцааны гэрээний ерөнхий загварыг хоёрдугаар, батлан даалтын гэрээний ерөнхий загварыг гуравдугаар хавсралтаар тус тус баталсугай.
2.Энэ тогтоолоор баталсан зээлийн, барьцааны, батлан даалтын гэрээний ерөнхий загварыг мөнгөн зээлийн үйл ажиллагаанд дагаж мөрдөхийг мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээдүүдэд үүрэг болгосугай.
3.Энэ тогтоолоор баталсан гэрээний ерөнхий загваруудыг 2024 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
ДАРГА Н.ХҮДЭРЧУЛУУН
Текст томруулах
A
A
A