A

A

A

Бүлэг: 1979

Мөнгөн зээлийн үйл ажиллагааны бодлогын

зөвлөлийн 2024 оны 01 сарын 18-ны өдрийн 

02 тоот тогтоолын нэгдүгээр хавсралт

 

ЗЭЭЛИЙН ГЭРЭЭ

20.. оны ... сарын ...-ний өдөр                              № ...                       .................. хот/аймаг

 

Энэхүү ЗЭЭЛИЙН ГЭРЭЭ (цаашид "Гэрээ" гэх)-г нэг талаас ....................... /хот, аймаг/ дахь ..........................................." ХХК (цаашид "Зээлдүүлэгч" гэх), нөгөө талаас /иргэн, хуулийн этгээд/-ийн бүртгэлтэй ................................................................. хаягт оршин суух ....................... регистрийн дугаартай .......................... ХХК, ................................ овогтой ..................................... иргэний бүртгэлийн дугаар:................. (цаашид "Зээлдэгч" гэх) нар (хамтад нь "Талууд" гэх) Монгол Улсын Иргэний хууль, Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах хууль, бусад холбогдох хууль, журмыг үндэслэн харилцан тохиролцож дараах нөхцөлтэйгөөр байгуулав.

НЭГ.ЕРӨНХИЙ ЗҮЙЛ

1.1.Гэрээний зорилго нь зээлдүүлэгч тодорхой хэмжээний мөнгөн хөрөнгийг хугацаатай, хүүтэй, барьцаатай, эргэн төлөгдөх нөхцөлтэйгээр зээлдэгчид зээлдүүлэх, буцаан төлөхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

1.2.Гэрээнд заасан нэр томьёог дараах утгаар ойлгоно:

 1.2.1.Зээлийн хүү - зээлийг ашигласан хугацаанд гэрээнд заасан хэмжээгээр тооцох зээлийн хариу төлбөрийг;

 1.2.2.Зээлийн эргэн төлөх хуваарь - зээлийн эргүүлэн төлөх хэмжээ, хүүгийн хэмжээ, хугацааг заасан талуудын тохиролцоог;

 1.2.3.Нэмэгдүүлсэн хүү - үндсэн хүүгийн 20 хувиас хэтрэхгүй.

 1.2.4.Барьцаа - зээлдэгчээс зээлээ буцаан төлөх баталгаа болгож зээлдүүлэгчид       барьцаалуулж байгаа зээлдэгчийн болон батлан даагчийн, барьцаалуулагчийн хөрөнгө.

ХОЁР.ЗЭЭЛИЙН НӨХЦӨЛ

2.1.Зээлийн хэмжээ: ........................... /тоогоор/ ......................................................../үсгээр/

2.2.Зээлийн үндсэн хүү: сарын ........... %

2.2.1.нэмэгдүүлсэн хүү тооцох эсэх: тийм, үгүй /доогуур зурах/

2.2.2.нэмэгдүүлсэн хүү тооцох бол хүүгийн хэмжээ ......... %

2.3.Зээлийн төрөл: ...........................................................

2.4.Зээлийн эргэн төлөлтийн хуваарь

2.5.Барьцааны гэрээний огноо, дугаар: .......................

2.6.Батлан даалтын гэрээний огноо, дугаар: ....................

2.7.Зээлийн хүүг тооцохдоо Санхүүгийн зохицуулах хорооны дэргэдэх Мөнгөн зээлийн үйл ажиллагааны бодлогын зөвлөлөөс баталсан хүү тооцох аргачлалыг ашиглана.

2.8.Зээл олгох хэлбэр: бэлнээр, дансаар /доогуур зурах/

2.8.1.Зээлдэгчийн мөнгө хүлээн авах дансны дугаар: ...........................

2.8.2.Банкны нэр: .....................................................

2.8.3.Данс эзэмшигчийн нэр: ..................................

2.9.Зээлийг эргэн төлөх хэлбэр:

2.9.1.Зээлдүүлэгчийн мөнгө хүлээн авах дансны дугаар: .....................................

2.9.2.Банкны нэр: .....................................................

2.9.3.Данс эзэмшигчийн нэр: ..................................

2.10.Зээлийн хүүг зээлийг ашигласан хугацаагаар тооцно.

2.11.Зээлийн ашигласан хугацаа нь зээлдүүлэгчээс зээлдэгчид гэрээнд тохиролцсон  хэлбэрээр зээл олгосноор эхэлж, зээлдэгч зээлдүүлэгчид буцаан төлснөөр дуусгавар  болно.

ГУРАВ.ЗЭЭЛДҮҮЛЭГЧИЙН ЭРХ, ҮҮРЭГ

3.1.Зээлдүүлэгч нь гэрээ байгуулахдаа зээлийн нөхцөл бүрийг зээлдэгчид тайлбарлаж өгөх үүрэгтэй.

3.2.Зээлдүүлэгч нь гэрээг бичгээр хийж, гэрээнд зээлийн хүүгийн хэмжээ, зээлийн нөхцөлийг тодорхой тусгах үүрэгтэй.

3.3.Зээлдүүлэгч зээлтэй холбоотой аливаа төлбөр тооцоо, бүртгэлийг үнэн зөв гүйцэтгэж баталгаажуулах үүрэгтэй.

3.4.Зээлдэгч зээлээ төлсөн, эсхүл хууль, гэрээнд заасны дагуу гэрээний үүрэг дуусгавар болсон тохиолдолд зээлдүүлэгч зээлдэгчийн зээлийн дансыг хааж, зээлийн барьцаа хөрөнгийг чөлөөлөх үүрэгтэй.

3.5.Зээлдэгчийн эд хөрөнгийн байдал доройтож зээлийг буцаан төлөх чадваргүй болох нөхцөл байдал бий болохоор, эсхүл болсон бол зээлдүүлэгч зээл олгохоос татгалзах, эсхүл олгосон зээлийг буцаан төлөхийг шаардах эрхтэй.

3.6.Зээлдэгч үндсэн зээл, зээлийн хүүгээ гэрээнд заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд зээлдүүлэгч хууль болон гэрээнд заасан арга хэмжээг авч хэрэгжүүлэх эрхтэй.

3.7.Зээлдүүлэгч зээлийн, барьцааны болон батлан даалтын гэрээ байгуулахад аливаа шимтгэл, хураамж, эсхүл нэмэлт төлбөр авахгүй.

3.8.Санхүүгийн зохицуулах хорооны дэргэдэх Мөнгөн зээлийн үйл ажиллагааны бодлогын зөвлөлөөс баталсан зээлийн хүүгийн дээд хэмжээнээс хэтрүүлэн хүүг тооцохгүй.

3.9...... /хууль тогтоомжийн хүрээнд харилцан тохиролцсон бусад/

ДӨРӨВ.ЗЭЭЛДЭГЧИЙН ЭРХ, ҮҮРЭГ

4.1.Зээлдэгч нь гэрээ хүчин төгөлдөр болсноор гэрээнд заасан хэмжээний зээлийг авч ашиглах эрхтэй.

4.2.Зээлдэгч зээлийн дансны гүйлгээний хуулга, зээлтэй холбоотой баримтыг авах эрхтэй.

4.3.Зээлдэгч нь гэрээ байгуулах, барьцаа хөрөнгөд өөрчлөлт оруулах, барьцаа хөрөнгөө хүлээж авах эрхтэй.

4.4.Зээлдэгч барьцаа хөрөнгийн үнэлгээний дүнгээс хамаарч зээлийн мөнгөн дүнд өөрчлөлт оруулах хүсэлт гаргах эрхтэй.

4.5.Зээлдэгч зээл авахдаа зээлдүүлэгчид зээлийн хүүг урьдчилан төлөхгүй.

4.6.Зээлдэгч гэрээгээр тохиролцсон хугацаанаас өмнө хэдийд ч гэрээний үүргээ бүхэлд нь болон хэсэгчлэн гүйцэтгэх эрхтэй.

4.7.Зээлдэгч зээлийн эргэн төлөлтийн хуваарьт өдрөөс өмнө төлөлт хийх тохиолдолд ашигласан хугацаагаар зээлийн хүүг төлнө.

4.8.Зээлийг бүхэлд нь болон хэсэгчлэн бусдад ашиглуулах, дамжуулан зээлдүүлэх, шилжүүлсэн эсэхээс үл хамааран гэрээний үүргээ зээлдэгч өөрөө хариуцна.

4.9.Зээлдэгч нь зээлийн үндсэн төлбөр, хүүг гэрээнд заасан хугацаанд буцаан төлөх үүрэгтэй ба энэхүү үүргээ биелүүлээгүй тохиолдолд хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гэрээнд заасан хувиар нэмэгдүүлсэн хүү төлнө.

4.10....../хууль тогтоомжийн хүрээнд харилцан тохиролцсон бусад/

ТАВ.БУСАД

5.1.Гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах нөхцөлд түүнийг гагцхүү бичгээр үйлдэж, талууд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно.

5.2.Талуудын гэрээнд заасан хаяг байршил, холбоо барих мэдээлэлд өөрчлөлт орсон тохиолдолд энэ тухай нөгөө талдаа 14 хоногийн дотор бичгээр мэдэгдэх ба ийнхүү мэдэгдээгүйн улмаас гэрээнд заасан хаягаар хүргүүлсэн аливаа мэдэгдэл, санал, хүсэлт, гомдол, нэхэмжлэл зэргийг хүлээн авсанд тооцож, эрх зүйн үр дагавар үүснэ.

5.3.Зээлдүүлэгч, зээлдэгч тус бүр гэрээний эх хувийг хадгалах бөгөөд шаардлагатай тохиолдолд нэмэлт хувь үйлдэж болно.

5.4.Гэрээний бичвэр нь ойлгомжтой, үсгийн фонтын хэмжээ 9-с багагүй, уншигдахуйц тод хэвлэгдсэн байна.

5.5.Гэрээтэй холбогдон гарах аливаа маргааныг талууд харилцан зөвшилцөх журмаар шийдвэрлэнэ. Харилцан зөвшилцөлд хүрээгүй тохиолдолд уг маргааныг Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу /талууд гэрээнд Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын дэргэдэх Монголын Олон Улсын Арбитрт түүний Арбитрын хэрэг хянан шийдвэрлэх дүрмийн дагуу шийдвэрлүүлэхээр зааснаас бусад тохиолдолд/ Монгол Улсын шүүхээр шийдвэрлүүлнэ.

 

ГЭРЭЭ БАЙГУУЛСАН

 

ЗЭЭЛДҮҮЛЭГЧ:      ЗЭЭЛДЭГЧ:

............................. (....................)    ............................... (....................)

Овог, нэр                    гарын үсэг    Овог, нэр                     гарын үсэг

Хаяг:         Хаяг:

Утас:        Утас:

(Тамга)        (Тамга)