A

A

A

Бүлэг: 1979

Мөнгөн зээлийн үйл ажиллагааны бодлогын

зөвлөлийн 2024 оны 01 сарын 18-ны өдрийн 

02 тоот тогтоолын хоёрдугаар хавсралт

 

БАРЬЦААНЫ ГЭРЭЭ

20.. оны ... сарын ...-ний өдөр                              № ....                         ................... хот/аймаг

 

Энэхүү БАРЬЦААНЫ ГЭРЭЭ (цаашид "Гэрээ" гэх)-г нэг талаас....................... /хот, аймаг/ дахь ..........................................." ХХК (цаашид "Барьцаалагч" гэх), нөгөө талаас /иргэн, хуулийн этгээд/-ийн бүртгэлтэй ................................................................. хаягт оршин суух ....................... регистрийн дугаартай .......................... ХХК, ................................ овогтой ..................................... иргэний бүртгэлийн дугаар:................. (цаашид "Барьцаалуулагч" гэх) нар (хамтад нь "Талууд" гэх) Монгол Улсын Иргэний хууль, Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай хууль, Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хууль, бусад холбогдох хууль, журмыг үндэслэн харилцан тохиролцож дараах нөхцөлтэйгөөр байгуулав.

НЭГ.ЕРӨНХИЙ ЗҮЙЛ

1.1.Энэ гэрээгээр 20 ... оны ... сарын ... -ны өдөр талуудын байгуулсан № ... зээлийн гэрээ (цаашид "зээлийн гэрээ" гэх)-ний үүргийн биелэлтийг хангах зорилгоор барьцаалуулагчаас зээлийн барьцаанд барьцаалуулж буй барьцааны зүйл (Барьцаалан зээлдүүлэх журмаар олгох мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх хуулийн этгээдийн хувьд зөвхөн хөдлөх хөрөнгө), үүнээс үүдэн гарч буй эрх зүйн харилцааг зохицуулна.

1.2.Барьцааны гэрээний хугацаа зээлийн гэрээг байгуулсан цагалбартай адил байна.

1.3.Барьцаа хөрөнгийг барьцаалуулагчтай харилцан тохиролцож, бодитой үнэлэх ба барьцаагаар хангах шаардлагын хэмжээ .......... /төгрөг/ байна.

1.4.Барьцаалуулагч нь зээлийн гэрээнд заасан зээлдэгч, эсхүл гуравдагч этгээд байж болно.

1.5.Барьцааны мэдэгдэл хүргүүлэх хэлбэр:

ХОЁР.БАРЬЦААНЫ ЗҮЙЛ

2.1.Барьцаалуулагч нь барьцаалагчтай харилцан тохиролцсоноор зээлийн гэрээний барьцаа болгож доорх хөрөнгө, холбогдох баримт бичгийг хүлээлгэн өгнө. Үүнд:

Барьцаа хөрөнгийн талаарх мэдээлэл

Тайлбар

  1.                

Барьцаа хөрөнгийн нэр төрөл, зориулалт

 

  1.                

Барьцаа хөрөнгийн өмчлөгчийн мэдээлэл ( иргэн бол нэр, иргэний бүртгэлийн дугаар, оршин суугаа хаяг, хуулийн этгээд бол оноосон нэр, улсын бүртгэлийн дугаар, оршин байгаа газрын хаяг)

 

  1.                

Барьцаа хөрөнгийн үнэлгээ

 

  1.                

Барьцаа хөрөнгийн гэрчилгээ, баримт бичгийн дугаар

 

  1.                

Барьцаа хөрөнгийн тоо ширхэг

 

  1.                

Барьцаа хөрөнгийн шинж тэмдэг

 

  1.                

Барьцаалсан бүртгэлийн дугаар

 

  1.                

Барьцааны зүйлийг эзэмшилдээ байлгах тал

 

  1.                

Барьцааны зүйлийн хаяг, байршил

 

  1.            

Үүргийг хангах хугацаа

 

  1.            

Бусад

 

ГУРАВ.БАРЬЦААЛУУЛАГЧИЙН ЭРХ, ҮҮРЭГ

3.1.Барьцаалуулагч нь зээлийн гэрээнд заасан зээлдэгч үүргээ биелүүлээгүй тохиолдолд барьцааны зүйлээр зээлийн үндсэн төлбөр, хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр, гэрээний үүргийн биелэлт хангахтай холбогдон гарсан зардлыг тооцож төлнө.

3.2.Барьцаалуулагч нь барьцааны зүйлийг гэрээний хугацаанд барьцаалагчийн зөвшөөрөлгүйгээр худалдах, бэлэглэх, барьцаалах, батлан даалт гаргах зэргээр гуравдагч этгээдэд шилжүүлэхгүй.

3.3.Барьцаалуулагч барьцааны зүйлийг худалдахын өмнө түүний үнэлгээг шинжээчээр тогтоолгох эрхтэй.

3.4.Барьцаалуулагч нас барсан, гэнэтийн тохиолдлоор эрх зүйн чадамжгүй болсон нөхцөлд барьцааны зүйлтэй холбогдох эрх, үүрэг нь Монгол Улсын Иргэний хуулийн дагуу түүний хууль ёсны өв залгамжлагчид шилжинэ.  

3.5...... /хууль тогтоомжийн хүрээнд харилцан тохиролцсон бусад/

ДӨРӨВ.БАРЬЦААЛАГЧИЙН ЭРХ, ҮҮРЭГ

4.1.Барьцаалагч барьцааны зүйлийг өөрийн эзэмшилд байлгах тохиолдолд барьцааны зүйл, эзэмшилтэй холбоотой шилжүүлсэн баримт бичгийн бүрдэл, холбогдох материалын бүрэн бүтэн байдлыг хариуцна.

4.2.Барьцаалагч Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2-т заасан цахим мэдээллийн санд бүртгэгдсэн эд зүйлсийг барьцаанд авахаас татгалзах үүрэгтэй.

4.3.Барьцаалагч Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.3-т заасан сэжиг бүхий эд зүйлсийн талаар цагдаагийн байгууллагад даруй мэдэгдэх үүрэгтэй.

4.4.Барьцаалагч барьцааны зүйлийг өөрийн эзэмшилд байлгах хугацаанд барьцааны зүйл устаж, үрэгдсэн тохиолдолд хөрөнгийн үнийг зохих ёсоор барьцаалуулагчид нөхөн төлж хохиролгүй болгох үүрэгтэй.

4.5.Барьцаалагч барьцааны зүйлийг өөрийн эзэмшилд байлгах хугацаанд барьцааны зүйлийг гуравдагч этгээдэд эзэмших эрхийг шилжүүлэхгүй байх үүрэгтэй.

4.6.Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5-д заасан хугацаанд барьцааны шаардлагыг хангаагүй бол барьцаалагч барьцааны зүйлийг Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай хуульд заасан журмын дагуу худалдан борлуулж, уг орлогоос барьцааны шаардлагыг хангаж, үлдсэн хэсгийг барьцаалуулагчид олгох үүрэгтэй.

4.7.Барьцаалагч нь барьцаалуулагч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн нөхцөлд барьцааны зүйлийг барьцаалуулагчид, эсхүл барьцаалуулагчийн зөвшөөрөлтэйгөөр зээлдэгч, итгэмжлэгдсэн төлөөлөгчид шилжүүлэн өгөх үүрэгтэй.

4.8.Барьцаагаар хангагдах шаардлагын хэмжээнд барьцааны зүйлийн үр шимийг олж авна.

4.9.Барьцаалуулагч өөрийнхөө эзэмшилд байгаа барьцааны зүйлийн бүрэн бүтэн байдлыг хангах үүргээ зохих ёсоор биелүүлэхгүй байна гэж үзвэл барьцаалагч барьцааны зүйлийг өөрийн эзэмшилд шилжүүлэхийг шаардах эрхтэй. 

4.10...... /хууль тогтоомжийн хүрээнд харилцан тохиролцсон бусад/

ТАВ.БУСАД

5.1.Гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах нөхцөлд түүнийг гагцхүү бичгээр үйлдэж, талууд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно.

5.2.Талуудын гэрээнд заасан хаяг байршил, холбоо барих мэдээлэлд өөрчлөлт орсон тохиолдолд энэ тухай нөгөө талдаа 14 хоногийн дотор бичгээр мэдэгдэх ба ийнхүү мэдэгдээгүйн улмаас гэрээнд заасан хаягаар хүргүүлсэн аливаа мэдэгдэл, санал, хүсэлт, гомдол, нэхэмжлэл зэргийг хүлээн авсанд тооцож, эрх зүйн үр дагавар үүснэ.

5.3.Барьцаалагч, барьцаалуулагч тус бүр гэрээний эх хувийг хадгалах бөгөөд шаардлагатай тохиолдолд нэмэлт хувь үйлдэж болно.

5.4.Гэрээний бичвэр нь ойлгомжтой, үсгийн фонтын хэмжээ 9-с багагүй, уншигдахуйц тод хэвлэгдсэн байна.

5.5.Гэрээтэй холбогдон гарах аливаа маргааныг талууд харилцан зөвшилцөх журмаар шийдвэрлэнэ. Харилцан зөвшилцөлд хүрээгүй тохиолдолд уг маргааныг Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу /талууд гэрээнд Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын дэргэдэх Монголын Олон Улсын Арбитрт түүний Арбитрын хэрэг хянан шийдвэрлэх дүрмийн дагуу шийдвэрлүүлэхээр зааснаас бусад тохиолдолд/ Монгол Улсын шүүхээр шийдвэрлүүлнэ.

 

ГЭРЭЭ БАЙГУУЛСАН

 

БАРЬЦААЛАГЧ:                                  БАРЬЦААЛУУЛАГЧ:                            

............................ (.........................)        ............................ (......................)

овог, нэр        гарын үсэг        овог, нэр        гарын үсэг

Хаяг:           Хаяг:

Утас:           Утас:

(Тамга)                       (Тамга)