- Нүүр
- Зөвлөл, хороо, бусад байгууллага
- БАТЛАН ДААЛТЫН ГЭРЭЭ
Мөнгөн зээлийн үйл ажиллагааны бодлогын
зөвлөлийн 2024 оны 01 сарын 18-ны өдрийн
02 тоот тогтоолын гуравдугаар хавсралт
БАТЛАН ДААЛТЫН ГЭРЭЭ
20.. оны ... сарын ...-ний өдөр № .... ................... хот/аймаг
Энэхүү БАТЛАН ДААЛТЫН ГЭРЭЭ (цаашид "Гэрээ" гэх)-г нэг талаас....................... /хот, аймаг/ дахь ..........................................." ХХК (цаашид "Үүрэг гүйцэтгүүлэгч" гэх), нөгөө талаас /иргэн, хуулийн этгээд/-ийн бүртгэлтэй ................................................................. хаягт оршин суух ....................... регистрийн дугаартай .......................... ХХК, ................................ овогтой ..................................... иргэний бүртгэлийн дугаар:................. (цаашид "Батлан даагч" гэх) нар (хамтад нь "Талууд" гэх) нар Монгол Улсын Иргэний хууль, Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хууль, бусад холбогдох хууль, журмыг үндэслэн харилцан тохиролцож дараах нөхцөлтэйгөөр байгуулав.
НЭГ.ЕРӨНХИЙ ЗҮЙЛ
1.1.Энэ гэрээгээр батлан даагч нь 20 ... оны ... сарын ... -ны өдөр талуудын байгуулсан № ... зээлийн гэрээ (цаашид "зээлийн гэрээ" гэх)-ний үүргийн биелэлтийг хангах зорилгоор зээлийн гэрээнд заасан зээлдэгч (цаашид " үүрэг гүйцэтгэгч" гэх)-ээс үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэж чадна гэдгийг баталж, хэрэв гэрээний үүргээ зөрчсөн, үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд гэрээгээр тохиролцсон хэмжээгээр үүрэг хүлээх гэрээний нөхцөлийг хүлээн зөвшөөрөв.
1.2.Батлан даалтын дээд хэмжээ ... /тоогоор/ ................... /үсгээр/ төгрөгийн үнийн дүн бүхий байна.
1.3.Үүрэг гүйцэтгэгч нас барсан, гэнэтийн тохиолдлоор эрх зүйн чадамжгүй болсон нөхцөлд барьцааны зүйлтэй холбогдох эрх, үүрэг нь Монгол Улсын Иргэний хуулийн дагуу түүний хууль ёсны өв залгамжлагчид шилжиж, өвлөгч өвлөсөн хөрөнгийн хэмжээгээр үүргийн гүйцэтгэлийг хариуцах бөгөөд батлан даагч нөхөн төлөгдөөгүй хэсгээр хариуцлага хүлээнэ.
1.4.Батлан даагчийн хүлээх үүрэг нь үүрэг гүйцэтгэгчээс үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө хүлээсэн үүрэгт хамаарна.
1.5.Үндсэн үүрэг хүчин төгөлдөр бус болсноор түүний гүйцэтгэлийг хангах тухай батлан даалтын гэрээ хүчин төгөлдөр бус болно.
1.6.Гэрээг байгуулсны дараа үүрэг гүйцэтгэгчийн хийсэн хэлцлээс бий болох үр дагаврыг батлан даагч хариуцахгүй.
ХОЁР.БАТЛАН ДААГЧИЙН ЭРХ, ҮҮРЭГ
2.1.Гэрээгээр батлан даагч нь үүрэг гүйцэтгэгчийн өмнөөс нөхөх хариуцлага хүлээнэ.
2.2.Батлан даагч гэрээнд заасан хэмжээгээр хариуцлага хүлээнэ.
2.3.Үүрэг гүйцэтгүүлэгчээс батлан даагчид шаардлага гаргавал үүрэг гүйцэтгэгчээс үүрэг гүйцэтгүүлэгчийн эсрэг гаргаж болох бүх татгалзлыг батлан даагч гаргах эрхтэй.
2.4.Үүрэг гүйцэтгүүлэгчийн эсрэг гаргаж болох татгалзлаасаа үүрэг гүйцэтгэгч татгалзсан ч батлан даагч татгалзал гаргах эрхээ алдахгүй.
2.5.Батлан даагч нэг талын санаачилгаар батлан даалтын гэрээг цуцалсан бол ийнхүү цуцлахаас өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх үүрэгтэй.
2.6.Батлан даагч үүрэг гүйцэтгэсэн бол энэхүү үүргийн талаархи үүрэг гүйцэтгүүлэгчийн бүх эрх түүнд шилжих бөгөөд ийнхүү эрх шилжих нь батлан даалттай холбогдолгүй үүрэг гүйцэтгүүлэгчийн бусад эрхийг хөндөхгүй.
2.7.Үүрэг гүйцэтгэгч нь үүрэг гүйцэтгүүлэгчийн эрх батлан даагчид шилжих үед үүрэг гүйцэтгүүлэгчид гаргах байсан бүх татгалзлаа батлан даагчид гаргах эрхтэй.
2.8...... /хууль тогтоомжийн хүрээнд харилцан тохиролцсон бусад/
ГУРАВ.ҮҮРЭГ ГҮЙЦЭТГҮҮЛЭГЧИЙН ЭРХ, ҮҮРЭГ
3.1.Үүрэг гүйцэтгэгч үүргээ хугацаандаа биелүүлээгүй бол үүрэг гүйцэтгүүлэгч энэ тухай батлан даагчид мэдэгдэнэ.
3.2.Батлан даагч шаардсан бол үүрэг гүйцэтгүүлэгч үндсэн гэрээгээр үүрэг гүйцэтгэгчийн хүлээх үүргийн талаар түүнд үнэн зөв мэдээлэл өгөх үүрэгтэй.
3.3.Үүрэг гүйцэтгүүлэгч энэ гэрээний 3.2-т заасан үүргээ биелүүлээгүй бол тэрээр үүрэг гүйцэтгээгүйн улмаас үүсэх хохирлын хэмжээгээр батлан даагчийн эсрэг шаардлага гаргах эрхээ алдана.
3.4.Үүрэг гүйцэтгээгүйн хариуцлагыг батлан даагч үүрэг гүйцэтгэгчтэй хамтран хариуцахаар гэрээнд заасан бол үүрэг гүйцэтгэгч үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй, эсхүл үүргээ гүйцэтгэж чадахгүй нь илт тодорхой байвал үүрэг гүйцэтгүүлэгч үүрэг гүйцэтгэхийг батлан даагчаас шаардах эрхтэй.
3.5...... /хууль тогтоомжийн хүрээнд харилцан тохиролцсон бусад/
ДӨРӨВ.БУСАД
4.1.Гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах нөхцөлд түүнийг гагцхүү бичгээр үйлдэж, талууд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно.
4.2.Талуудын гэрээнд заасан хаяг байршил, холбоо барих мэдээлэлд өөрчлөлт орсон тохиолдолд энэ тухай нөгөө талдаа 14 хоногийн дотор бичгээр мэдэгдэх ба ийнхүү мэдэгдээгүйн улмаас гэрээнд заасан хаягаар хүргүүлсэн аливаа мэдэгдэл, санал, хүсэлт, гомдол, нэхэмжлэл зэргийг хүлээн авсанд тооцож, эрх зүйн үр дагавар үүснэ.
4.3.Үүрэг гүйцэтгүүлэгч, батлан даагч тус бүр гэрээний эх хувийг хадгалах бөгөөд шаардлагатай тохиолдолд нэмэлт хувь үйлдэж болно.
4.4.Гэрээний бичвэр нь ойлгомжтой, үсгийн фонтын хэмжээ 9-с багагүй, уншигдахуйц тод хэвлэгдсэн байна.
4.5.Гэрээтэй холбогдон гарах аливаа маргааныг талууд харилцан зөвшилцөх журмаар шийдвэрлэнэ. Харилцан зөвшилцөлд хүрээгүй тохиолдолд уг маргааныг Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу /талууд гэрээнд Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын дэргэдэх Монголын Олон Улсын Арбитрт түүний Арбитрын хэрэг хянан шийдвэрлэх дүрмийн дагуу шийдвэрлүүлэхээр зааснаас бусад тохиолдолд/ Монгол Улсын шүүхээр шийдвэрлүүлнэ.
ГЭРЭЭ БАЙГУУЛСАН
ҮҮРЭГ ГҮЙЦЭТГҮҮЛЭГЧ: БАТЛАН ДААГЧ:
............................ (.........................) ............................ (......................)
овог, нэр гарын үсэг овог, нэр гарын үсэг
Хаяг: Хаяг:
Утас: Утас:
(Тамга) (Тамга)
Текст томруулах
A
A
A