- Нүүр
- Мөнгөн зээлийн үйл ажиллагааны бодлогын зөвлөл
- "МӨНГӨН ЗЭЭЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХ ЭТГЭЭДЭЭС ОЛГОХ ЗЭЭЛИЙН ХҮҮГИЙН ХЭМЖЭЭГ БОДОХ, ТООЦОХ АРГАЧЛАЛ"-ЫГ БАТЛАХ ТУХАЙ
МӨНГӨН ЗЭЭЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ БОДЛОГЫН ЗӨВЛӨЛИЙН ТОГТООЛ
2024 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр
Дугаар 03
Улаанбаатар хот
"МӨНГӨН ЗЭЭЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХ ЭТГЭЭДЭЭС ОЛГОХ ЗЭЭЛИЙН ХҮҮГИЙН ХЭМЖЭЭГ БОДОХ, ТООЦОХ АРГАЧЛАЛ"-ЫГ БАТЛАХ ТУХАЙ
Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.4.3, Санхүүгийн зохицуулах хорооны 2023 оны 85 дугаар тогтоолоор баталсан "Мөнгөн зээлийн үйл ажиллагааны бодлогын зөвлөлийн ажиллах журам"-ын 3.1 дэх хэсгийг тус тус үндэслэн ТОГТООХ нь:
1."Мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээдээс олгох зээлийн хүүгийн хэмжээг бодох, тооцох аргачлал"-ыг хавсралтаар баталсугай.
2.Энэ тогтоолоор баталсан "Мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээдээс олгох зээлийн хүүгийн хэмжээг бодох, тооцох аргачлал"-ыг мөнгөн зээлийн үйл ажиллагаанд дагаж мөрдөхийг мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээдүүдэд үүрэг болгосугай.
3.Энэ тогтоолоор баталсан аргачлалыг 2024 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
ДАРГА Н.ХҮДЭРЧУЛУУН
Текст томруулах
A
A
A