- Нүүр
- Зөвлөл, хороо, бусад байгууллага
- МӨНГӨН ЗЭЭЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХ ЭТГЭЭДЭЭС ОЛГОХ ЗЭЭЛИЙН ХҮҮГИЙН ХЭМЖЭЭГ БОДОХ, ТООЦОХ АРГАЧЛАЛ
|
|
|
Мөнгөн зээлийн үйл ажиллагааны бодлогын
зөвлөлийн 2024 оны 01 сарын 18-ны өдрийн
03 тоот тогтоолын нэгдүгээр хавсралт
МӨНГӨН ЗЭЭЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХ ЭТГЭЭДЭЭС ОЛГОХ ЗЭЭЛИЙН ХҮҮГИЙН ХЭМЖЭЭГ БОДОХ, ТООЦОХ АРГАЧЛАЛ
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1 Энэхүү аргачлалыг мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээдээс олгох зээлийн хүүгийн хувь хэмжээг бодох, тооцох үйл ажиллагаанд мөрдөнө.
Хоёр. Зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү тооцох
2.1 Зээлийн хүү
Зээлийн хүүг бодохдоо:
Жишээ 1 : 1,000,000₮-ийг сарын 5%-ийн хүүтэйгээр зээлдүүлсэн ба зээлийг 14 хоног ашиглан буцаан төлсөн тохиолдолд ашигласан хугацаагаар зээлийн хүүг дараах байдлаар тооцно:
2.2 Нэмэгдүүлсэн хүү
Нэмэгдүүлсэн хүүг бодохдоо:
Жишээ: 1,000,000₮-ийг сарын 5%-ийн хүүтэй зээлдүүлсэн ба гэрээнд заасан хугацаанд зээлийн үндсэн төлбөрийг эргүүлэн төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоногт үндсэн хүүгийн 20 хувьтай тэнцэхүйц хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр тохиролцсон. Зээлдэгч зээлийн гэрээний дагуу төлөх байсан 500,000₮-ийг заасан хугацаандаа төлөөгүй бөгөөд төлбөрийг гэрээний хугацаа дууссанаас хойш 7 хоногийн дараа хийсэн бол мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээдийн зүгээс тооцож авах нэмэгдүүлсэн хүүгийн хэмжээг дараах байдлаар бодно.
₮
2.3 Хэсэгчлэн төлөх нөхцөл бүхий зээлийн төлбөр
Зээлдэгч хэсэгчлэн төлөх нөхцөл бүхий зээлийг авахдаа (тухайлбал, автомашин барьцаалсан зээл гэх мэт) өөрийн төлбөрийн чадвар, орлогын мөнгөн урсгал хүрэлцээтэй нөхцөлд сар бүрийн нийт төлбөр тогтмол эсвэл сар бүрийн үндсэн төлбөр тогтмол гэсэн хувилбараас сонголт хийн бодох боломжтой.
Сарын нийт төлбөр тогтмол тохиолдолд зээл төлөх хугацааны эхэн үед зээлийн үндсэн төлбөр бага, хүүний төлбөр өндөр байдаг бол сүүл үед үндсэн төлбөр өндөр, хүүний төлбөр бага болдог.
Үндсэн төлбөр тогтмол тохиолдолд нийт зээлийн дүнг хэсэгчлэн төлөх давтамжид тэнцүү хувааж, харгалзах зээлийн үлдэгдлээс бодсон хүүний нийлбэрээр сарын төлөх төлбөрийг тодорхойлно.
Сарын нийт төлбөр тогтмол Үндсэн төлбөр тогтмол
Сарын нийт төлбөр (үндсэн дүн + хүү) тогтмол байх зээлийн төлбөрийн хэмжээг тогтооход дараах томьёог ашиглана.
Жишээ: 2013 оны 12 сарын 4-ний өдөр авсан 20 жилийн хугацаатай 10,000,000-ийн барьцаат зээлийн жилийн хүү 8 хувь бол сар бүрийн төлбөр нь:
……
Сар бүрийн үндсэн төлбөр тогтмол хэсэгчлэн төлөх зээлийн төлбөрийг дараах томьёогоор бодно:
Жишээ: Сарын 5 хувийн хүүтэй 1 жилийн хугацаатай 1,000,000-ийн автомашины зээлийг сар бүр үндсэн төлбөр тэнцүү төлөх нөхцөлөөр 2022 оны 7-р сарын 01-ний өдөр авчээ. Тэгвэл:
Үндсэн төлбөр= 1,000,0000/12 = 83.333
Хүүний төлбөр #1= 1,000,000* 0.05 * 31/365 = 4,247
Хүүний төлбөр #2= 916,667 *0.05 * 28/365 =3,516
гэх мэт
Хүүний төлбөр #12 = 83,333 *0.05 * 31/365=354
байна.
Эхний сарын төлбөр= 83,333 +4,247
=87,580
2 дахь сарын төлбөр=83,333 +3,516
=86,849
гэх мэт сар бүрээр буурч...
12 дахь сарын төлбөр=83,333 +354
=83,687
болно.
№ | Зээлийн эхний үлдэгдэл | Сарын үндсэн төлбөр | Хүүний төлбөр | Сарын нийт төлбөр | Зээлийн эцсийн үлдэгдэл |
1 | 1000000 | 83333 | 4247 | 87580 | 916667 |
2 | 916667 | 83333 | 3516 | 86849 | 833333 |
3 | 833333 | 83333 | 3539 | 86872 | 750000 |
4 | 750000 | 83333 | 3082 | 86416 | 666667 |
5 | 666667 | 83333 | 2831 | 86164 | 583333 |
6 | 583333 | 83333 | 2397 | 85731 | 500000 |
7 | 500000 | 83333 | 2123 | 85457 | 416667 |
8 | 416667 | 83333 | 1712 | 85046 | 333333 |
9 | 333333 | 83333 | 1370 | 84703 | 250000 |
10 | 250000 | 83333 | 1062 | 84395 | 166667 |
11 | 166667 | 83333 | 685 | 84018 | 83333 |
12 | 83333 | 83333 | 354 | 83687 | 0 |
---оОо---
|
|
|
Текст томруулах
A
A
A