A

A

A

Бүлэг: 1979

АРХАНГАЙ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ХУРАЛДААНЫ ТОГТООЛ

2023 оны 12 дугаар сарын 01-ний өдөр

Дугаар 12

Эрдэнэбулган сум

ЧУЛУУТ ГОЛЫН УРСАЦ БҮРЭЛДЭХ ЭХИЙГ ОРОН НУТГИЙН ХАМГААЛАЛТАД АВАХ ТУХАЙ

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.17 дахь заалт, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэг, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.3 дахь хэсэг, 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсгийг тус тус үндэслэн аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит арван тавдугаар хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Чулуут голын урсац бүрэлдэх эхэд хамаарах Хангай сумын 128762.0 га, Цахир сумын 129386.8 га, Чулуут сумын 63357.6 га нийт 321506.4 га газрын байгалийн унаган төрх, цэнгэг усны нөөц, гол, мөрний урсац бүрэлдэх эхийг хадгалах, хамгаалахаар орон нутгийн тусгай хамгаалалтад авсугай.

2.Орон нутгийн тусгай хамгаалалтад авсан газрын солбилцолыг хавсралтаар баталсугай.

3.Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг аймгийн Засаг дарга (Б.Цэрэннадмид)-д үүрэг болгосугай.

ХУРЛЫН ДАРГА Б. БАТЖАРГАЛ