A

A

A

Бүлэг: 1979

ДУНДГОВЬ АЙМГИЙН ЛУУС СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ

2023 оны 12 дугаар сарын 30-ны өдөр

Дугаар 73

Цагаан-Овоо

ХОГ ХАЯГДЛЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХУРААМЖИЙН ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.10, Татварын ерөнхий хуулийн 8 дугаар зүйлийн 8.4, Хог хаягдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2.1, 9.2.2 тус тус үндэслэн иргэдийн Төлөөлөгчдийн 18 дугаар Хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Тус сумын нутаг дэвсгэрт мөрдөх хог хаягдал үүсгэсний үйлчилгээний хураамж, энгийн хог хаягдлыг цуглуулж, тээвэрлэсний төлбөрийн шинэчлэн тогтоож, хог хаягдал үүсгэсний үйлчилгээний хураамжийг 1 дүгээр хавсралтаар, энгийн хог хаягдлыг цуглуулж, тээвэрлэсний төлбөрийг 2 дугаар хавсралтаар баталсугай.

2.Хог хаягдлын үйлчилгээний төлбөр, хураамжийг орон нутгийн төсөвт төвлөрүүлэн зориулалтын дагуу зарцуулж, хэрэгжилтийг иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд тайлагнаж ажиллахыг Засаг дарга (Б.Өлзийхишиг)-д үүрэг болгосугай.

3.Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга /Ц.Алдармаа/-д даалгасугай

4.Энэ тогтоол захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд бүртгэгдсэн өдрөөс иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 09 сарын 24-ний өдрийн 60 дугаар тогтоолыг хүчингүйд тооцсугай.

ДАРГАТ.АЛТАНГАДАС