- Нүүр
- Аймаг, нийслэлийн ИТХ-ын шийдвэр
- СЭВРЭЙ СУМЫН МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАР ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ

ӨМНӨГОВЬ АЙМАГ СЭВРЭЙ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ
2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр
Дугаар 14/02
Сайншанд
МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАР ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ
Монгол улсын Засаг захиргаа , нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.10 дахь заалт, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэг, Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3, 6.4 дэх заалтуудыг тус тус үндэслэн иргэдийн Төлөөлөгчдийн хурлаас ТОГТООХ нь:
1.Малчны амьжиргааг дэмжих зорилгоор малын тоо толгойд ногдуулах малын тоо толгойн албан татварын хэмжээг төрөл тус бүрт 0 (тэг) төгрөг байхаар шинэчлэн тогтоосугай.
2.Энэ тогтоол гарсантай холбогдуулан иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 3/02 дугаар тогтоолыг хүчингүй болгосугай.
ХУРЛЫН ДАРГА Ч.ОГТБИШ
Текст томруулах
A
A
A
