- Нүүр
- Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөл
- ТӨВ АЙМГИЙН ЗАРИМ СУМДЫН УС ТҮГЭЭХ БАЙРНЫ ЦЭВЭР УСНЫ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТАРИФ БАТЛАХ ТУХАЙ
ХОТ, СУУРИНЫ УС ХАНГАМЖ, АРИУТГАХ ТАТУУРГЫН АШИГЛАЛТ, ҮЙЛЧИЛГЭЭГ ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ТОГТООЛ
2024 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр
Дугаар 06
Улаанбаатар хот
ТӨВ АЙМГИЙН ЗАРИМ СУМДЫН УС ТҮГЭЭХ БАЙРНЫ ЦЭВЭР УСНЫ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТАРИФ БАТЛАХ ТУХАЙ
Монгол Улсын Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.1, 10.2, Захиргааны ерөнхий хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1 дэх хэсгийг тус тус үндэслэн ТОГТООХ нь:
1.Төв аймгийн Баян, Баяндэлгэр, Баянхангай, Лүн, Эрдэнэ сумдын ус түгээх байрны цэвэр усны үйлчилгээний тарифыг хавсралтаар баталсугай.
2.Батлагдсан тарифыг Хууль зүй, дотоод хэргийн яамны Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд бүртгэгдсэн хугацааны дараа сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдөж, хэрэглэгчдийг мэдээллээр хангаж ажиллахыг Төв аймгийн зарим сумын засаг дарга нар, "Төв чандмань ДЭХГ" ОНӨААТҮГ /Ц.Батсүх/-д үүрэг болгосугай.
3.Энэхүү тогтоол батлагдсантай холбогдуулан Төв аймгийн сумдыг ус хангамжийн үйлчилгээний талаар мэргэжил, арга зүйн зөвлөмжөөр хангаж ажиллахыг "Төв чандмань ДЭХГ" ОНӨААТҮГ /Ц.Батсүх/-т үүрэг болгосугай.
4.Тогтоолын биелэлтэд хяналт тавьж, үр дүнг тооцож ажиллахыг Үнэ тариф, судалгааны газар /Б.Доржбат/-т даалгасугай.
ДАРГА Г.ЦОГТСАЙХАН
ГИШҮҮН Д.АНХБАТ
Ц.БАТЗАЯА
Т.УЛАМБАЯР
Текст томруулах
A
A
A