- Нүүр
- Эрчим хүчний зохицуулах хороо
- БУЛГАН АЙМГИЙН ТАРИФ БАТЛАХ ТУХАЙ /Тэшиг сумын "Тэшиг-Ус" ОНӨААТҮГ-ын эзэмшлийн дулаан түгээх сүлжээнд холбогдсон хэрэглэгчдэд борлуулах дулааны эрчим хүчний/
БУЛГАН АЙМГИЙН ЗОХИЦУУЛАХ ЗӨВЛӨЛИЙН ТОГТООЛ
2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр
Дугаар 01
Булган сум
ТАРИФ БАТЛАХ ТУХАЙ
Эрчим хүчний тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3.3 дахь заалт, Захиргааны ерөнхий хуулийн 67 дугаар зүйлийн 67.2 дахь хэсэг, "Тэшиг-Ус" ОНӨААТҮГ-ын 2024 оны 01 дугаар сарын 05-ны өдрийн 01 дугаар албан бичгээр ирсэн саналыг тус тус үндэслэн Эрчим хүчний зохицуулах зөвлөлөөс ТОГТООХ нь:
1.Булган аймгийн Тэшиг сумын "Тэшиг-Ус" ОНӨААТҮГ-ын эзэмшлийн дулаан түгээх сүлжээнд холбогдсон хэрэглэгчдэд борлуулах дулааны эрчим хүчний тарифыг хавсралтаар баталсугай.
2.Батлагдсан тарифыг Захиргааны хэм хэмжээний актын Улсын нэгдсэн бүртгэлд бүртгэж, айл өрх, аж ахуйн нэгжийн тарифыг "Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэл"-д нийтлэгдсэн өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
3.Тогтоосон тарифыг мөрдүүлж, тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг "Тэшиг-Ус" ОНӨААТҮГ /П.Оюунбат/-д, аймгийн зохицуулах зөвлөлийн орон тооны гишүүн /С.Одончимэг/-д тус тус үүрэг болгосугай.
4.Энэхүү тогтоол гарсантай холбогдуулан Зохицуулах зөвлөлийн 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 12 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
ДАРГА Д.ЖАРГАЛСАЙХАН
ГИШҮҮН С.ОДОНЧИМЭГ
Текст томруулах
A
A
A