- Нүүр
- Аймаг, нийслэлийн ИТХ-ын шийдвэр
- МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАРЫН ХУВЬ ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ

СҮХБААТАР АЙМГИЙН БАЯНДЭЛГЭР СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН
ХУРЛЫН ТОГТООЛ
2023 оны 12 дугаар сарын 19-ний өдөр
Дугаар 9/70
Ширээт
МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАРЫН ХУВЬ ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, 48.2, Татварын ерөнхий хуулийн 8 дугаар зүйлийн 8.4, Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2, Сумын ИТХ-ын төлөөлөгчдийн тооллогын комиссын тогтоолыг тус тус үндэслэн сумын ИТХ-ын төлөөлөгчдийн ээлжит 9 дүгээр хуралдаанаар хэлэлцээд ТОГТООХ нь:
1.2022-2024 онуудад байгаль цаг агаарын хүндрэлтэй байсны улмаас мал сүрэг олноор хорогдож, малчдын амжиргаа ихээр буурсантал малын тоо толгойн албан татварын хэмжээг 2024 он /0/ тэг төгрөг байхаар тогтоосугай.
2.Татвартай холбоотой ажлыг хууль тогтоомжийн дагуу хэрэгжүүлж ажиллахыг сумын засаг дарга /Л.Аваадорж/, Татварын улсын байцаагч /П.Билэгтсайхан/ нарт үүрэг болгосугай.
3.Энэхүү тогтоол хэрэгжиж эхэлсэн өдрөөс эхлэн 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн А/17, 2022 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн Б/10, 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн Б/57 тоот тогтоолыг тус тус хүчингүйд тооцсугай.
4.Тогтоолын хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг сумын ИТХ-ын санхүү эдийн засгийн хяналтын хороонд даалгасугай.
ДАРГА Д.ГАНТӨМӨР

СҮХБААТАР АЙМГИЙН БАЯНДЭЛГЭР СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ
2025 оны 03 дугаар сарын 12-ны өдөр
Дугаар 4/33
Ширээт
МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАРЫН ХУВЬ ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ
Монгол улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1,48.2, Татварын ерөнхий хуулийн 8 дугаар зүйлийн 8.4, Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь заалтыг Сумын ИТХ-ын төлөөлөгчдийн тооллогын комиссын тогтоолыг тус тус үндэслэн сумын ИТХ-ын төлөөлөгчдийн ээлжит 4 дүгээр хуралдаанаар хэлэлцээд ТОГТООХ НЬ:
1. 2023,2024 онд байгаль цаг агаарын хүндрэлтэй байсаны улмаас мал сүрэг олноор хорогдож, амжиргаа ихээр буурсан тул амьжиргааг дэмжих зорилгоор малын тоо толгойг төрөл бүрээр / тэмээ,адуу,үхэр,хонь, ямаа / албан татварын хувь хэмжээг 2025 онд /0/ тэг төгрөг байхаар тогтоосугай.
2.Татвартай холбоотой ажлыг хууль тогтоомжийн дагуу хэрэгжүүлж ажиллахыг сумын засаг дарга /Д.Аваажигмэд/, татварын байцаагч /Б.Батгэрэл/ нарт даалгасугай.
3.Энэхүү тогтоол хэрэгжиж эхэлсэн өдрөөс эхлэн 2023 оны 12 дугаар сарын 19-ны өдрийн 9/70 тоот тогтоолыг хүчингүйд тооцсугай.
4.Тогтоолын хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг сумын ИТХ-ын санхүү эдийн засгийн хяналтын хороонд даалгасугай.
ДАРГА Я.ЭРДЭНЭБАТ
Текст томруулах
A
A
A
