- Нүүр
- Аймаг, нийслэлийн ИТХ-ын шийдвэр
- ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ТОГТООЛЫН ХЭРЭГЖИЛТИЙН ТУХАЙ

ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ
2023 оны 10 дугаар сарын 13-ны өдөр
Дугаар 14/12
Даланзадгад
ТОГТООЛЫН ХЭРЭГЖИЛТИЙН ТУХАЙ
Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.15 дахь заалт, 49 дүгээр зүйлийн 49.4 дэх хэсэг, Хөгжлийн бодлого, төлөвлөлт түүний удирдлагын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.10.3 дахь заалтыг тус тус үндэслэн аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ТОГТООХ нь:
1. Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас батлагдаж, тавьсан зорилтдоо хүрч, бүрэн хэрэгжсэн нэр бүхий тогтоолуудыг хэрэгжилт тооцох хяналтаас нэгдүгээр хавсралтаар хассугай.
2.Холбогдох хууль тогтоомжид өөрчлөлт орж цаашид хэрэгжихгүй болсон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020-2022 онд баталсан нэр бүхий тогтоолуудыг хоёрдугаар хавсралтаар хүчингүй болсонд тооцсугай.
3.Хяналтад үлдсэн, хэрэгжилт удаашралтай тогтоолын хэрэгжилтийг эрчимжүүлж, удирдлага зохион байгуулалтаар хангаж ажиллахыг аймгийн Засаг дарга (Р.Сэддорж), аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга (Л.Батчулуун) нарт тус тус үүрэг болгосугай.
ХУРЛЫН ДАРГА Н.ЭНХБАТ
Текст томруулах
A
A
A
