A

A

A

Бүлэг: 1979

САНГИЙН САЙДЫН ТУШААЛ

2024 оны 01 дүгээр сарын 24-ны өдөр

Дугаар А/15

Улаанбаатар хот

АЛДАНГИЙН ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ

Татварын ерөнхий хуулийн 73 дугаар зүйлийн 73.1 дэх хэсгийг үндэслэн ТУШААХ нь:

1.Татвар төлөгчийн хугацаандаа төлөөгүй татварт тооцох алдангийн хэмжээг хоног тутамд 0.049 хувь, татварын албанаас үндэслэлгүй илүү хураасан татварт тооцох алдангийн хэмжээг хоног тутамд 0.041 хувь байхаар тогтоож, 2024 оны татварын жилд мөрдсүгэй.

2.Тушаалын хэрэгжилтийг хангаж, хяналт тавьж ажиллахыг Татварын ерөнхий газар /Ч.Чимидсүрэн/-т үүрэг болгосугай.

САЙД Б.ЖАВХЛАН