- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ (хүний эм, эмнэлгийн хэрэгсэл, биобэлдмэл, вакциныг гадаад улсын үйлдвэрлэгчээс, эсхүл олон улсын байгууллагаас шууд болон дамжуулан худалдан авах)

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2024 оны 01 сарын 25 өдөр
Дугаар 42
Улаанбаатар хот
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ
Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 36.4-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1."Олон улсын чанарын шаардлага хангасан хүний эм, эмнэлгийн хэрэгсэл, биобэлдмэл, вакциныг гадаад улсын үйлдвэрлэгчээс, эсхүл олон улсын байгууллагаас шууд болон дамжуулан худалдан авах журам"-ыг хавсралт ёсоор баталсугай.
2.Журмын хэрэгжилтийг зохион байгуулж, хяналт тавьж ажиллахыг Эрүүл мэндийн сайд С.Чинзоригт үүрэг болгосугай.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД С.ЧИНЗОРИГ
Текст томруулах
A
A
A
