- Нүүр
- Сайдын тушаал
- Журам батлах тухай /Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийг тайлагнах, шимтгэлийг нөхөн төлүүлэх журам/
ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН САЙДЫН ТУШААЛ
2023 оны 12 дугаар сарын 25-ны өдөр
Дугаар А/199
Улаанбаатар хот
Журам батлах тухай
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Монгол Улсын яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5 дахь хэсэг, Нийгмийн даатгалын ерөнхий хууль /шинэчилсэн найруулга/-ийн 24 дүгээр зүйлийн 24.4 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн ТУШААХ нь:
1.Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийг тайлагнах, шимтгэлийг нөхөн төлүүлэх журмыг хавсралт ёсоор баталсугай.
2.Энэхүү тушаалыг хэрэгжүүлж ажиллахыг Нийгмийн даатгалын ерөнхий газар (Л.Мөнхзул)-т үүрэг болгосугай.
3.Энэхүү тушаалын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Нийгмийн даатгалын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар (Б.Батжаргал), Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газар (Ц.Мөнхзул)-т тус тус даалгасугай.
4.Энэхүү тушаал батлагдсантай холбогдуулан Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны А/182 дугаар тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.
САЙД Х.БУЛГАНТУЯА
Текст томруулах
A
A
A