- Нүүр
- Сайдын тушаал, Сайдын тушаал, Сайдын тушаал, Сайдын тушаал
- ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Хүнсний болон техникийн зориулалтаар ашиглах спиртийн хуваарилалт, олголт, зарцуулалт, түүнд хяналт тавих журам/

ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН САЙД, САНГИЙН САЙД, ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙД, ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙДЫН ХАМТАРСАН ТУШААЛ
2023 оны 12 дугаар сарын 12-ны өдөр
Дугаар А/657,А/231,А/416,А/434
Улаанбаатар хот
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ
Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1 дэх заалтыг үндэслэн ТУШААХ нь:
1."Хүнсний болон техникийн зориулалтаар ашиглах спиртийн хуваарилалт, олголт, зарцуулалт, түүнд хяналт тавих журам"-ыг хавсралтаар баталсугай.
2.Журмын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга (Т.Жамбалцэрэн), Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга (Ж.Ганбат), Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч (Л.Нямгэрэл), Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга (С.Төгсдэлгэр) нарт тус тус үүрэг болгосугай.
3.Энэ тушаал батлагдсантай холбогдуулан Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд, Хууль зүй, дотоод хэргийн сайд, Сангийн сайд, Эрүүл мэндийн сайдын 2020 оны "Журам батлах тухай" А/23/А16/07/А/25 дугаар хамтарсан тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.
ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН САЙД Х.БОЛОРЧУЛУУН |
САНГИЙН САЙД Б.ЖАВХЛАН |
ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙД Б.ЭНХБАЯР |
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД С.ЧИНЗОРИГ |
Текст томруулах
A
A
A
