A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ХҮНСНИЙ БОЛОН ТЕХНИКИЙН ЗОРИУЛАЛТААР АШИГЛАХ СПИРТИЙН ХУВААРИЛАЛТ, ОЛГОЛТ, ЗАРЦУУЛАЛТ, ТҮҮНД ХЯНАЛТ ТАВИХ ЖУРАМ
Бүлэг: 1979

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд, Хууль зүй, дотоод хэргийн сайд, Сангийн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2023 оны А/657,А/231,А/416,А/434 дугаар тушаалын хавсралт

 

 

ХҮНСНИЙ БОЛОН ТЕХНИКИЙН ЗОРИУЛАЛТААР АШИГЛАХ СПИРТИЙН ХУВААРИЛАЛТ, ОЛГОЛТ, ЗАРЦУУЛАЛТ, ТҮҮНД ХЯНАЛТ ТАВИХ ЖУРАМ

 

Нэг.Нийтлэг үндэслэл

 

1.1.Хүнсний болон техникийн зориулалттай спирт захиалах, эрх бүхий байгууллагаас түүнийг хуваарилах, олгох, зарцуулалтад хяналт тавихтай холбогдох харилцааг энэ журмаар зохицуулна.

 

Хоёр.Спирт захиалах

 

2.1.Аж ахуйн нэгж, байгууллага тухайн жилд ашиглах хүнсний болон техникийн спиртийн захиалга өгөхдөө албан хүсэлт, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, товч танилцуулга, татварын албаны санал, спирт захиалгын болон спирт олгосон маягт (1 ба 2 дугаар хүснэгт)-ын хамт 12 дугаар сарын 15-ны өдрийн дотор харьяалах аймаг, нийслэлийн Хүнсний асуудал хариуцсан төрийн байгууллага, Эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага, Эмийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага, Мал, амьтны асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад тус тус хүргүүлнэ.

2.2.Энэ журмын 2.1-д заасан татварын албаны саналыг харьяалах татварын албанаас албан бичгээр авах ба татварын алба нь доорх шаардлагыг хангасан аж ахуйн нэгж, байгууллагыг спиртийн захиалгад оруулах санал өгнө:

2.2.1.татварын өргүй;

2.2.2.татварын тайланг хуулийн хугацаанд тушаадаг;

2.2.3.өмнөх онд батлагдсан хуваарийн дагуу спирт авсан;

2.2.4.өмнөх онд спирт борлуулагчаас олон улсын стандартыг хангасан /GS-1/ зураасан кодтой цахим төлбөрийн баримт авсан;

2.2.5.өмнөх онд худалдан авсан спиртийг татварын тайланд тусгасан.

2.3.Энэ журмын 2.1-д дурдсан харьяалах байгууллага тухайн жилд ашиглах хүнсний болон техникийн зориулалт бүхий спиртийн захиалгыг зохих журмын дагуу үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, байгууллага тус бүрээр энэ тушаалын 3 дугаар хүснэгтийн дагуу гаргаж, нэгтгэлийн хамт жил бүрийн 12 дугаар сарын 25-ны өдрийн дотор дор дурдсан байгууллагуудад тус тус хүргүүлнэ:

2.3.1.хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн болон бусад салбарт хэрэгцээт хүнсний болон техникийн спиртийн захиалгыг Хүнсний асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад;

 

2.3.2.хүн эмнэлэг, эмийн үйлдвэрийн халдваргүйжүүлэх бэлдмэл, хэрэгцээт хүнсний болон техникийн спиртийн захиалгыг Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад;

 

2.3.3.мал эмнэлэг, мал үржлийн ажил, мал эмнэлгийн лаборатори, малын эмийн үйлдвэрийн хэрэгцээт хүнсний болон техникийн спиртийн захиалгыг Мал, амьтны эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад.

 

2.4.Аймаг, нийслэлийн Хүнсний асуудал хариуцсан төрийн байгууллага нь тухайн аймаг, нийслэл дэх спиртийн үйлдвэрийн олгосон спиртийн болон спиртийн гарцын тухайн жилийн тэнцлийн тайланг аж ахуйн нэгж, байгууллага бүрээр энэ тушаалын 1, 3 дугаар хүснэгтийн дагуу гаргаж, нэгтгэлийн хамт жил бүрийн 01 дүгээр сарын 05-ны өдрийн дотор Хүнсний асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ.

 

2.5.Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болон Мал, амьтны эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага нь тухайн жилийн хэрэгцээт спиртийн захиалгыг хянаж нэгтгэн, энэ тушаалын 2 дугаар хүснэгтийн дагуу жил бүрийн 01 дүгээр сарын 05-ны өдрийн дотор Хүнсний асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ.

 

Гурав.Спирт хуваарилах

 

3.1.Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2 дахь хэсэгт заасан үйлдвэрлэвэл зохих спиртийн доод хэмжээнд багтаан аж ахуйн нэгж, байгууллагад тухайн жилд олгох спиртийн хуваарийг Хүнсний асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага 01 дүгээр сарын 20-ны өдрийн дотор баталж, дор дурдсан байгууллагад хүргүүлнэ. Үүнд:

 

3.1.1.тухайн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн болон бусад салбарт олгох спиртийн захиалгыг аймаг, нийслэлийн Хүнсний асуудал хариуцсан төрийн байгууллагад;

 

3.1.2.хүн эмнэлэг, эмийн үйлдвэрлэлд зориулан олгох спиртийн хэмжээг Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад;

 

3.1.3.мал эмнэлэг, мал үржлийн ажил, мал эмнэлгийн лаборатори, малын эмийн үйлдвэрлэлд зориулан олгох хүнсний болон техникийн спиртийн захиалгыг Мал, амьтны эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад;

 

3.1.4.Татварын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага;

 

3.1.5.Спиртийн үйлдвэрт.

 

3.2.Хүнсний асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь тухайн жилд үйлдвэрлэх спиртийн хэмжээ, эрэлт, хүртээмжийг харгалзан аж ахуйн нэгж, байгууллагад олгох спиртийн хэмжээнд өөрчлөлт оруулж болно. Мөн нэмэлт хуваарь баталж болно. 

 

3.3.Энэ журмын 3.2-т заасан нэмэлт хуваарийг улирал тутамд гаргаж болно.

 

3.4.Аж ахуйн нэгж, байгууллага нь хуваарьт спиртийн үйлдвэрээс спирт авах боломжгүй, түүнчлэн спиртийн хэрэгцээ бий болсон (спирт экспортлох, тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл халдваргүйжүүлэх г.м), шинээр байгуулагдсан тохиолдолд спирт захиалах хүсэлтээ энэ журмын 2.1-т заасны дагуу гаргаж, харьяалах байгууллагад хүргүүлнэ.

 

3.5.Хүнсний асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь энэ журмын 3.1-т заасан хуваарьт өөрчлөлт оруулсан, нэмэлт хуваарь баталсан тохиолдолд мэдээллийг Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, Татварын болон Мал, амьтны эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага, аймаг, нийслэлийн Хүнсний асуудал хариуцсан төрийн байгууллага болон спиртийн үйлдвэрүүдэд батлагдснаас хойш ажлын 7 хоногт багтаан тус тус хүргүүлнэ.

 

3.6.Хүнсний асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас баталсан хуваариас гадуур дур мэдэн хуваарилалт, шилжүүлэлт, олголт хийхийг хориглоно.

 

3.7.Спиртийн захиалга авах, хуваарилах асуудлыг цаасан болон цахим хэлбэрээр шийдвэрлэж болно.

 

3.8.Спиртийн захиалгын хэмжээг тухайн жилийн зарцуулалтын тайланд үндэслэн тогтоох бөгөөд өөрчлөлт орсон тохиолдолд үндэслэл, тайлбарын хамт ирүүлнэ.

 

3.9.Төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээд өөрийн хэрэгцээнд тендер шалгаруулалтын үндсэн дээр спирт худалдан авах тохиолдолд албан хүсэлт, гэрээг үндэслэн Хүнсний асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын зөвшөөрөлтэйгөөр хуваарилсан спиртийг шалгарсан аж ахуйн нэгж, байгууллагад шилжүүлж болно.  

 

Дөрөв. Спирт олгох

 

4.1.Спирт үйлдвэрлэгч нь хүнсний болон эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, мал, амьтны эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагаас аж ахуйн нэгж, байгууллагад олгосон спиртийн хуваарийг үндэслэн спиртийг олгоно.

 

4.2.Спирт үйлдвэрлэгч нь хүнсний болон техникийн спиртийн ул мөрийг мөрдөн тогтоох, буцаалт болон татан авалт, дотоод хяналт, шалгалтын бүртгэл хөтөлнө.

 

4.3.Спирт үйлдвэрлэгч нь зориулалтын саванд савласан бүтээгдэхүүний шошго, дагалдах хуудсанд Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн 12 дугаар зүйлд заасан мэдээллийг тусгана.

 

4.4.Хүнсний асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь хуваарьт орсон спиртийн үйлдвэрүүдтэй гэрээ байгуулна.

 

Тав. Спиртийн хуваарилалт, олголт, зарцуулалтад хяналт тавих

 

5.1.Спирт үйлдвэрлэгч нь Засгийн газрын 2014 оны 157 дугаар тогтоолоор баталсан "Хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгч дотоод хяналт хэрэгжүүлэх үлгэрчилсэн журам"-д нийцүүлэн бүтээгдэхүүний чанар аюулгүй байдлын асуудлыг хангаж ажиллах талаар дотоод журамд тусгаж, дотоод хяналтын тогтолцоог бүрдүүлнэ.

 

5.2.Хэмжил зүйн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагаар баталгаажуулсан, түвшин заагч, спиртийн зарцуулалт хэмжигч хэрэгсэл бүхий битүү системээр ачаалах, буулгах боломжтой, битүүмжлэгдсэн төхөөрөмжид спиртийг хадгалж, бүртгэл хөтөлнө.

 

5.3.Аймаг, нийслэлийн Хүнсний асуудал хариуцсан төрийн байгууллага нь спирт хэрэглэгч аж ахуйн нэгж, байгууллагууд спиртийг хуваарийн дагуу татан авч байгаа эсэх, олгосон спиртийг зориулалтын дагуу зарцуулж буй эсэхэд хяналт тавина.

 

5.4.Спиртийн үйлдвэрүүдийн үйлдвэрлэж буй бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдалд Хүнсний хяналт хэрэгжүүлэх эрх бүхий байгууллага хяналт тавина.

 

 

 

----oOo----

 

 

 

 


 

СПИРТИЙН ҮЙЛДВЭРЭЭС АЖ АХУЙН НЭГЖ,

БАЙГУУЛЛАГАД СПИРТ ОЛГОСОН МАЯГТ

 

  

Спирт олгосон үйлдвэрийн нэр...........................................

  Регистрийн дугаар.................................................................

 

Хүснэгт №1   

 

 

Спирт олгосон

огноо

 Спирт хүлээн авсан аж ахуйн нэгж, байгууллагын

Спиртийн ангилал

 

Нэгж бүтээгдэхүүний үнэ /төгрөг/

 

Олгосон спиртийн хэмжээ, өссөн дүнгээр

/литр/

 

Нийт үнэ

/төгрөг/

Аймаг, хотын нэр

 

Нэр, регистрийн  дугаар, албан ёсны хаяг

Холбогдох утасны дугаар, нэр

Хүнсний

Техникийн

альфа

тансаг

онцгой

дээд

1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

-

-

-

-

 

 

 

 

 

-

 

-

-

-

 

 

 

 

 

-

-

 

-

-

 

 

 

 

 

-

-

-

 

-

 

 

 

 

 

-

-

-

-

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Дүн

-

-

-

 

 

 

 

 

 

 

 

Нийт дүн

 

 

 

 

 

 

 

 

  

                             

Зохион байгуулалтын нэгж, албан тушаал, нэр...............................................................

 

Боловсруулсан:Гарын үсэг......................................................./...................................../    

тамга

 

 

 

 

 

 

 

СПИРТ ЗАХИАЛГЫН МАЯГТ

 

Хүснэгт №2   

Үзүүлэлт

Захиалга, мэдээлэл, тайлбар

Захилга хүлээн авч буй ТЗ-ны байгууллагын тэмдэглэл

1

Аймаг, хотын нэр

 

 

2

Аж ахуйн нэгж, байгууллагын нэр, албан ёсны хаяг, регистрийн дугаар

 

 

3

Огноо, холбогдох утасны дугаар, нэр

 

 

4

Үйл ажиллагааны чиглэл

 

 

5

Журмын 2.2-д заасан татварын албаны санал авсан эсэх

 

 

6

Спиртийн зориулалт, нэгж бүтээгдэхүүн, үйлчилгээнд зарцуулагдах спиртийн норм хэмжээ, литр

 

 

7

Өмнөх онд батлагдсан хуваарийн дагуу авсан спиртийн хэмжээ, литр. Аваагүй бол шалтгаан.

 

 

8

Хүлээн авсан спиртийн зарцуулалтын хэмжээ, литр

 

 

9

Спирт авах үйлдвэрийн нэр

 

 

10

Захиалах спиртийн ангилал

Хүнсний

спиртийн хэмжээ, литр

дээд

 

 

11

онцгой

 

 

12

тансаг

 

 

13

альфа

 

 

14

Техникийн спиртийн хэмжээ, литр

 

 

 

  

Зохион байгуулалтын нэгж, албан тушаал, нэр...............................................................

           Боловсруулсан: Гарын үсэг......................................................./...................................../    тамга

 

 

 

 

 

 

 

СПИРТИЙН ГАРЦЫН ТЭНЦЛИЙН МАЯГТ

 

...... оны ....... дугаар сарын .....-ны өдөр

 

Хүснэгт №3  

Спирт үйлдвэрлэх тусгай зөвшөөрөлтэй компанийн нэр

Түүхий эд

Тухайн жилд үйлдвэрлэсэн  бүтээгдэхүүний хэмжээ, мян. литр

Тухайн жилд устгалд оруулсан спиртийн хэмжээ, мян.л

Спиртийн шаарны хэмжээ, мян.л

Үйлдвэрт хүлээн авсан буудайны  нийт хэмжээ, мян тонн

Чанарын үзүүлэлт (жилийн дундаж)

Альфа

Тансаг

Онцгой

Дээд

 

Техникийн

 

Хүнсний спирт

 

Техникийн спирт

 

Шингэн

 

Хуурай

Чийг

Цардуулийн агууламж

Хог хольц

1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                        

 Зохион байгуулалтын нэгж, албан тушаал, нэр...............................................................

 

             Боловсруулсан: Гарын үсэг......................................................./...................................../   тамга