A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2024 оны 01 сарын 12 өдөр

Төрийн ордон, Улаанбаатар хот

АВЛИГЫН ЭСРЭГ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Авлигын эсрэг хуулийн 18 дугаар зүйлийн 18.2.2 дахь заалтын "зөвлөгөө өгөх, бичгээр" гэсний дараа, 18.4.16 дахь заалтын, 22 дугаар зүйлийн 22.3 дахь хэсгийн "бичгээр" гэсний дараа ", эсхүл цахим хэлбэрээр" гэж тус тус нэмсүгэй.

Хэвлэх

2 дугаар зүйл.Авлигын эсрэг хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4 дэх хэсгийн "бичгээр, амаар, цахим мэдээллийн сүлжээгээр дамжуулан" гэснийг "амаар, эсхүл бичгээр, эсхүл цахим хэлбэрээр" гэж өөрчилсүгэй.

Хэвлэх

3 дугаар зүйл.Авлигын эсрэг хуулийн 18 дугаар зүйлийн 18.2.2 дахь заалтын "амаар болон бичгээр" гэснийг хассугай.

Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР