- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ТӨРИЙН ЗАХИРГААНЫ БАЙГУУЛЛАГЫН ТОГТОЛЦОО, БҮТЦИЙН ЕРӨНХИЙ БҮДҮҮВЧИД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛСАНТАЙ ХОЛБОГДУУЛАН АВАХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2023 оны 12 сарын 20 өдөр
Дугаар 454
Улаанбаатар хот
ТӨРИЙН ЗАХИРГААНЫ БАЙГУУЛЛАГЫН ТОГТОЛЦОО, БҮТЦИЙН ЕРӨНХИЙ БҮДҮҮВЧИД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛСАНТАЙ ХОЛБОГДУУЛАН АВАХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 6.3, "Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийг шинэчлэн батлах тухай" Улсын Их Хурлын 2020 оны 07 дугаар тогтоолыг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1.Монгол Улсын Ерөнхий сайдын эрхлэх асуудлын хүрээнд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газрыг ажиллуулсугай.
2."Засгийн газрын агентлагийн талаар авах зарим арга хэмжээний тухай" Засгийн газрын 2016 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 4 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан "Засгийн газрын тохируулагч болон хэрэгжүүлэгч агентлагийн жагсаалт"-ын "Монгол Улсын Ерөнхий сайдын эрхлэх асуудлын хүрээнд" гэсэн хэсгийн "Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг" гэсэн баганад "3.Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар" гэж нэмсүгэй.
3.Мөн жагсаалтын "Барилга, хот байгуулалтын сайдын эрхлэх асуудлын хүрээнд" гэсэн хэсгийн "Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг" гэсэн баганын "17.Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар" гэснийг хассугай.
4.Мөн тогтоолын 2 дугаар хавсралтаар баталсан "Засгийн газрын агентлагийн орон тооны хязгаар"-ын 17 дахь заалтыг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
17. |
Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар |
93 |
5.Мөн тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан "Засгийн газрын тохируулагч болон хэрэгжүүлэгч агентлагийн жагсаалт"-ын "Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг" гэсэн баганын "21" гэсэн дугаарлалтыг "4" гэж, "3-12" гэсэн дугаарлалтыг "5-14" гэж, "121" гэсэн дугаарлалтыг "15" гэж, "13-16, 18" гэсэн дугаарлалтыг "16-20" гэж, "181" гэсэн дугаарлалтыг "21" гэж, "19-27" гэсэн дугаарлалтыг "22-30" гэж тус тус өөрчилсүгэй.
6.Газрын харилцаа, геодези, зураг зүйн асуудлыг Ерөнхий сайдын эрхлэх асуудлын хүрээнд шилжүүлсэнтэй холбогдуулан газрын харилцаа, геодези, зураг зүйн чиг үүрэг, албан хаагчид, газар, геодези, зураг зүйн хяналтын улсын байцаагч нарыг орон тоо, төсөв, ашиглаж байгаа компьютер, техник, хэрэгслийн хамт Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газарт шилжүүлэх арга хэмжээг хууль тогтоомжийн дагуу зохион байгуулахыг Барилга, хот байгуулалтын сайд Ц.Даваасүрэнд даалгасугай.
7.Энэ тогтоолыг 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ
МОНГОЛ УЛСЫН САЙД, ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭРЭГ ЭРХЛЭХ ГАЗРЫН ДАРГА Д.АМАРБАЯСГАЛАН
Текст томруулах
A
A
A

