- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ЖАГСААЛТ, ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ (Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын шимтгэлийг 1.5, 2.5 хувиар төлөх ажил мэргэжил)
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2023 оны 12 сарын 27 өдөр
Дугаар 471
Улаанбаатар хот
ЖАГСААЛТ, ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ
Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 18.2-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1."Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын шимтгэлийг 1.5 хувиар төлөх ажил мэргэжлийн жагсаалт"-ыг 1 дүгээр хавсралт, "Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын шимтгэлийг 2.5 хувиар төлөх ажил мэргэжлийн жагсаалт"-ыг 2 дугаар хавсралт, "Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын шимтгэл төлөх ажил мэргэжлийн жагсаалтыг хэрэглэх журам"-ыг 3 дугаар хавсралт ёсоор тус тус баталсугай.
2.Энэ тогтоолд заагаагүй бусад ажил мэргэжлийн төлбөл зохих үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын шимтгэлийн хувь хэмжээг 0.5 хувиар тогтоосугай.
3.Энэ тогтоолыг хэрэгжүүлж ажиллахыг Нийгмийн даатгалын ерөнхий газар (Л.Мөнхзул)-т, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяад тус тус үүрэг болгосугай.
4.Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Жагсаалт батлах тухай" Засгийн газрын 2008 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 142 дугаар тогтоол, "Тогтоолд өөрчлөлт оруулах тухай" Засгийн газрын 2017 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн 17 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.
5.Энэ тогтоолыг 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ
ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН САЙД Х.БУЛГАНТУЯА
Текст томруулах
A
A
A