- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ТОГТООЛ, ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ (Засгийн газрын 2023 оны 195 дүгээр тогтоолд)

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2024 оны 01 сарын 17 өдөр
Дугаар 24
Улаанбаатар хот
ТОГТООЛ, ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2 дахь хэсэгт заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1."Хяналт шалгалтын объектыг эрсдэлийн ангилалд хамааруулах шалгуур, үзүүлэлт батлах тухай" Засгийн газрын 2023 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 195 дугаар тогтоолын хавсралтад энэ тогтоолын хавсралтаар баталсан "13.Газар, геодези, зураг зүйн салбарын хяналт шалгалтын объектыг эрсдэлийн ангилалд хамруулах шалгуур, үзүүлэлт" гэсэн 13 дугаар хавсралт нэмсүгэй.
2.Мөн тогтоолын 1 дэх заалтад "Стандарт, хэмжил зүйн салбарын хяналт шалгалтын объектыг эрсдэлийн ангилалд хамааруулах шалгуур, үзүүлэлтийг 12 дугаар хавсралт" гэсний дараа ", Газар, геодези, зураг зүйн салбарын хяналт шалгалтын объектыг эрсдэлийн ангилалд хамруулах шалгуур, үзүүлэлтийг 13 дугаар хавсралт" гэж нэмсүгэй.
3.Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Хяналт шалгалтын объектыг эрсдэлийн ангилалд хамааруулах шалгуур, үзүүлэлт батлах тухай" Засгийн газрын 2023 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 195 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтад заасан "02.Барилга, хот байгуулалтын салбарын хяналт шалгалтын объектыг эрсдэлийн ангилалд хамааруулах шалгуур, үзүүлэлт"-ийн "Чиглэл" гэсэн баганын "механизм, газар, геодези, зураг зүйн хяналт" гэснийг "механизмын хяналт" гэж өөрчилж, "Эрсдэлийн шалгуур, үзүүлэлтийн нэр, код" гэсэн баганад "02.6.Газрын нөөц ашиглалт, өмчлөгч, эзэмшигч, ашиглагч этгээдийг газар, түүний хөрсөнд сөрөг нөлөөлөл үзүүлэх байдлаар эрсдэлийн ангилалд хамааруулах шалгуур, үзүүлэлт", "02.7.Геодези, зураг зүйн тусгай зөвшөөрөлтэй иргэн, хуулийн этгээдийн эрсдэлийн ангилалд хамааруулах шалгуур, үзүүлэлт", "02.8.Хот байгуулалт, уул уурхайн ашиглалт, ашигт малтмалын нөөц тооцоолол, барилга, байгууламж, инженерийн шугам сүлжээ, инженерийн дэд бүтцийн геодезийн хэмжилтийн үйл ажиллагааг эрсдэлийн ангилалд хамааруулах шалгуур, үзүүлэлт" гэснийг тус тус хүчингүй болсонд тооцсугай.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ
МОНГОЛ УЛСЫН САЙД, ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭРЭГ ЭРХЛЭХ ГАЗРЫН ДАРГА Д.АМАРБАЯСГАЛАН
Текст томруулах
A
A
A
