A

A

A

Бүлэг: 1979

УУЛ УУРХАЙ, ХҮНД ҮЙЛДВЭРИЙН САЙД, БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЙДЫН ХАМТАРСАН ТУШААЛ

2024 оны 02 дугаар сарын 01-ний өдөр

Дугаар А/30, А/58

Улаанбаатар хот

Тушаалд өөрчлөлт оруулах тухай

Захиргааны ерөнхий хуулийн 60 дугаар зүйлийн 60.5 дахь хэсэг, Монгол Улсын Их Хурлын 2021 оны 89 дүгээр тогтоолын 1-д заасныг тус тус үндэслэн ТУШААХ НЬ:

1."Уурхай, уулын болон баяжуулах үйлдвэрийн нөхөн сэргээлт, хаалтын журам батлах тухай" Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн А/181, А/458 дугаар хамтарсан тушаалын үндэслэх хэсгээс "Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлогын 3.6.3 дахь заалт" гэснийг хассугай.

2.Батлагдсан тушаалыг Хууль зүй, дотоод хэргийн яаманд хүргүүлж, захиргааны хэм хэмжээний актын Улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлэхийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Төрийн захиргааны удирдлагын газрын Хуулийн хэлтэс /Т.Ганбаатар/-т даалгасугай.

УУЛ УУРХАЙ, ХҮНД ҮЙЛДВЭРИЙН САЙД

Ж.ГАНБААТАР

 

БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЙД

Б.БАТ-ЭРДЭНЭ