- Нүүр
- Сайдын тушаал
- Тушаалд өөрчлөлт оруулах тухай

УУЛ УУРХАЙ, ХҮНД ҮЙЛДВЭРИЙН САЙД, ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН САЙДЫН ХАМТАРСАН ТУШААЛ
2024 оны 02 дугаар сарын 02-ны өдөр
Дугаар А/35, А/14
Улаанбаатар хот
Тушаалд өөрчлөлт оруулах тухай
Захиргааны ерөнхий хуулийн 60 дугаар зүйлийн 60.5 дахь хэсэг, Монгол Улсын Их Хурлын 2021 оны 89 дүгээр тогтоолын 1-д заасныг тус тус үндэслэн ТУШААХ НЬ:
1.Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн А/231, А/368, 2020 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн А/155, А/132 дугаар хамтарсан тушаалуудын үндэслэл хэсгээс "Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлогын 2.1.7-д заасныг" гэснийг хассугай.
2.Батлагдсан тушаалыг Хууль зүй, дотоод хэргийн яаманд хүргүүлж, захиргааны хэм хэмжээний актын Улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлэхийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Төрийн захиргааны удирдлагын газрын Хуулийн хэлтэс /Т.Ганбаатар/-т даалгасугай.
УУЛ УУРХАЙ, ХҮНД ҮЙЛДВЭРИЙН САЙД Ж.ГАНБААТАР |
|
БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЙД Б.БАТ-ЭРДЭНЭ |
Текст томруулах
A
A
A

