- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ТӨРИЙН ӨМЧИТ ҮЙЛДВЭРИЙН ГАЗРЫГ ТАТАН БУУЛГАХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2024 оны 01 сарын 25 өдөр
Дугаар 36
Улаанбаатар хот
ТӨРИЙН ӨМЧИТ ҮЙЛДВЭРИЙН ГАЗРЫГ ТАТАН БУУЛГАХ ТУХАЙ
Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, Төрийн хэмнэлтийн тухай хуулийн 17.1.1-д заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1."Аялал жуулчлалын хөгжлийн төв" төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрыг татан буулгасугай.
2."Аялал жуулчлалын хөгжлийн төв" төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын өр, авлагыг барагдуулах арга хэмжээ авахыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэд, хаалтын балансыг гаргах, үндсэн болон эргэлтийн хөрөнгийг бүртгэж авах талаар хуульд заасан арга хэмжээ авахыг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар (Б.Цэнгэл)-т тус тус даалгасугай.
3.Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Төрийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газар байгуулах тухай" Засгийн газрын 2017 оны 1 дүгээр сарын 4-ний өдрийн 2 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ
МОНГОЛ УЛСЫН САЙД, ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭРЭГ ЭРХЛЭХ ГАЗРЫН ДАРГА Д.АМАРБАЯСГАЛАН

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2025 оны 05 сарын 07 өдөр
Дугаар 219
Улаанбаатар хот
ТӨРИЙН ӨМЧИТ АЖ АХУЙН ТООЦООТ ҮЙЛДВЭРИЙН ГАЗРЫН ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 5-д заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1."Аялал жуулчлалын хөгжлийн төв" төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын татан буулгах үйл ажиллагааг зогсоож, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайдын эрхлэх асуудлын хүрээнд харьяалагдан үйл ажиллагаа явуулах зохион байгуулалтын арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар (Б.Цэнгэл)-т даалгасугай.
2."Аялал жуулчлалын хөгжлийн төв" төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын дүрмийг хавсралт ёсоор шинэчлэн баталсугай.
3."Аялал жуулчлалын хөгжлийн төв" төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын бүтэц, орон тооны дээд хязгаарыг баталж, захирлыг нээлттэй зохих журмын дагуу сонгон шалгаруулж томилохыг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар (Б.Цэнгэл)-т даалгасугай.
4."Аялал жуулчлалын хөгжлийн төв" төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын үйл ажиллагааны зардлыг 2025 оны батлагдсан төсвийн багцдаа багтаан санхүүжүүлэхийг Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Номинд даалгасугай.
5.Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрыг татан буулгах тухай" Засгийн газрын 2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 36 дугаар тогтоол, "Төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар байгуулах тухай" Засгийн газрын 2025 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 102 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ
МОНГОЛ УЛСЫН САЙД, ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭРЭГ ЭРХЛЭХ ГАЗРЫН ДАРГА Н.УЧРАЛ
Текст томруулах
A
A
A
