A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • Барилгын норм, дүрэм шинэчлэн батлах тухай /''Агаар, сансрын зураглалын ажил'' /БНбД 11-14-23//
Бүлэг: 1979

БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН САЙДЫН ТУШААЛ

2023 оны 12 дугаар сарын 22-ны өдөр

Дугаар 306

Улаанбаатар хот

Барилгын норм, дүрэм шинэчлэн батлах тухай

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1, Геодези, зураг зүйн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.4.4, Барилгын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2, Засгийн газрын 2019 оны 106 дугаар тогтоолоор баталсан "Барилга байгууламжийн норм, нормативын баримт бичгийн ерөнхий тогтолцоо"-ны 9.1 дэх хэсгийг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1. Барилга, хот байгуулалтын яамны дэргэдэх Шинжлэх ухаан, техник технологийн зөвлөлийн хуралдааны 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 04/2023 дугаар шийдвэрийг үндэслэн ''Агаар, сансрын зураглалын ажил'' /БНбД 11-14-23/ барилгын норм, дүрмийг хавсралт ёсоор баталж, 2024 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдсүгэй.

2. Батлагдсан барилгын норм, дүрмийг мөрдөж эхлэх хугацаанаас өмнө хэвлэн олшруулж холбогдох аж ахуйн нэгж, байгууллагуудад мэдээлэл хүргэх, сурталчлан таниулах ажлыг зохион байгуулахыг Барилгын хөгжлийн төв ТӨААТҮГ (Ц.Амарсанаа)-т, барилгын норм, дүрмийг захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд зохих журмын дагуу бүртгүүлэхийг Хөгжлийн бодлого, газрын харилцаа, хот байгуулалтын газар /Э.Батболд/-т, хэрэгжилтийг хангах ажлыг зохион байгуулж ажиллахыг Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар (А.Энхманлай)-т тус тус даалгасугай.

3. Энэхүү тушаалын хэрэгжилтэд холбогдох үүргийн дагуу хяналт тавьж ажиллахыг Хөгжлийн бодлого, газрын харилцаа, хот байгуулалтын газар /Э.Батболд/-т үүрэг болгосугай.

4. Энэ тушаал батлагдсантай холбогдуулан Барилга, хот байгуулалтын сайдын 2013 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 45 дугаар тушаалын 2 дугаар хавсралтаар баталсан "Агаарын зураглалын ажлын заавар" /БД 11-113-13/-ийг барилгын дүрмийг 2024 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн хүчингүй болсонд тооцсугай.

САЙД Ц.ДАВААСҮРЭН