- Нүүр
- Сайдын тушаал
- АГААР, САНСРЫН ЗУРАГЛАЛЫН АЖИЛ
БНбД 11-14-23
Барилга, хот байгуулалтын сайдын 2023 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 306 дугаар тушаалын хавсралт
МОНГОЛ УЛСЫН БАРИЛГЫН НОРМ БА ДҮРЭМ
АГААР, САНСРЫН ЗУРАГЛАЛЫН АЖИЛ
AERIAL AND SATELLITE IMAGERY MAPPING
НЭГ. ЕРӨНХИЙ ХЭСЭГ
1.1.ХЭРЭГЛЭХ ХҮРЭЭ
Энэхүү норм ба дүрмийг салбар үл харгалзан Монгол Улсын нутаг дэвсгэрт геодезийн хэмжилт, зураглалын ажил захиалагч болон гүйцэтгэгч бүх шатны байгууллага, аж ахуйн нэгжүүд дагаж мөрдөнө.
1.2.НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
Энэхүү норм ба дүрэм нь Геодези, зураг зүйн тухай хууль, Засгийн газрын 2022 оны 267 дугаар тогтоолд тусгасны дагуу солбицол, өндөр, тусгагын нэгдсэн тогтолцоонд агаараас зураг авах, агаар, сансрын зураг боловсруулах, байр зүйн ба дэвсгэр зургийн зохиогчийн эх бэлтгэх, байр зүйн зургийн тодруулалт хийх арга, аргачлал, техникийн үндсэн шаардлагыг тодорхойлно.
1.3.НОРМАТИВ ЭШЛЭЛ
Энэ норм ба дүрэмд дор дурдсан норматив баримт бичгийг эш татав. Үүнд:
- Геодези, зураг зүйн тухай хууль;
- Геодезийн байнгын цэг, тэмдэгт байгуулах ажил. БД 11-104-19;
- Навигацийн хиймэл дагуул (GNSS)-ийн технологиор Монгол улсын геодезийн сүлжээ байгуулах дүрэм. БНбД 11-13-22;
- MNS:3951-20 Геодези, зураг зүй. Ерөнхий нэр томьёо, тодорхойлолт;
- "Байр зүйн болон дэвсгэр зургийн загвар сан таних тэмдэг, Масштаб 1:500, 1:1000, 1:2000, 1:5000, MNS 67025:2017";
- "Байр зүйн болон дэвсгэр зургийн загвар сан таних тэмдэг, Масштаб 1:25000, 1:50000, 1:100000, 1:5000, MNS 6703:2017";
- MNS:6925-11:2021 Газар зүйн мэдээлэл. Орто-зураглалын орон зайн өгөгдлийн үзүүлэлт;
- "Нисгэгчгүй нисэх төхөөрөмжөөр агаарын зураглал ба газрын зураг гүйцэтгэх ажил" БД 11-125-21.
1.4.НЭР ТОМЬЁО, ТОДОРХОЙЛОЛТ
Энэхүү норм ба дүрэмд дараах нэр томьёо, тодорхойлолтыг ашиглав.
Агаарын зураглал: Байр зүйн болон дэвсгэр зураг зохиох ба шинэчлэх, газрын гадаргуугийн талаарх орон зайн бусад өгөгдөл цуглуулах зорилгоор агаарын зураглалын нэг , эсхүл өөр төрлийн , эсхүл нэгэн зэрэг хоёр ба түүнээс олон зураглалын системээр агаарын хөлгөөс газрын гадаргууг зураглах үйл ажиллагаа.
Агаарын зураглалын материал: Шаардлага хангасан агаарын зураг, энэ дүрэмд болон техникийн даалгаварт тусгасан агаарын зураглалын паспорт, бусад өгөгдөл, баримт бичиг.
Агаарын зураглалын объект: Агаарын зураглал хийх техникийн тодорхойлолтод заасан хил хязгаар бүхий талбай, түүн дээрх объектууд.
Агаарын зургийн аппарат (АЗА): Агаарын хөлгөөс дэлхийн гадаргуугийн зургийг үзэгдэх гэрлийн мужид авах зориулалттай төхөөрөмж.
Агаарын зургийн аппаратын буулгалтын параметрүүд: Хиймэл дагуулын хүлээн авагчийн антены фазын төвийг агаарын зургийн тусгалын төвд буулгах шугаман засвар.
Агаараас зураг авах систем: Агаарын зураглалд зориулсан агаарын хөлөгт ашиглах техникийн болон программын иж бүрдэл.
Агаарын зургийн аппаратын суурь: Агаарын хөлөгт зургийн аппаратыг бэхэлж, хэвтээ хавтгайд хазайлтын өнцгөөр автоматаар эргүүлэх, агаарын зургийн аппаратын чичиргээг бууруулах зориулалттай төхөөрөмж.
Агаарын зургийн тусгалын төв: Объективын урд зангилаа цэгтэй давхацсан тусгалын цацрагуудын огтлолцох цэг.
Битийн гүн: Тоон дүрс зургийн пикселийн дан өнгөний эрчмийн хамгийн их утга илэрхийлдэг битийн тоо.
Газрын гадаргын тогтоцын тоон загвар (ГТЗ): MNS 3951:20. Газрын гадаргууг илэрхийлэх солбицол, өндөртэй олон тооны цэгүүдээс үүсэх загвар.
Геоид: MNS 3951:20. Далайн нам тайван тэнцвэртэй нөхцөлд байх үеийн гадаргуун шугамыг эх газарт үргэлжлүүлэн татахад үүссэн Дэлхийн хэлбэр.
Гиро тогтворжуулагч төхөөрөмж: Агаарын зургийн аппаратын оптик тэнхлэгийн босоо чиглэлийг хадгалж, хазайлтын өнцгөөр эргүүлэх боломжийг олгодог, гироскопоор тоноглогдсон агаарын зургийн төхөөрөмж.
Дэлхийн навигацийн хиймэл дагуулын систем (GNSS-Global Navigation Satellite System): БНбД 11-13-22. Объектын орон зайн байрлал, хөдөлгөөний чиглэл, шилжилтийг тодорхойлох зорилгоор байгуулсан хиймэл дагуулын систем.
Зөв ортофото: Агаарын зургаас өндрийн тоон загварыг ашиглаж үүсгэсэн ортофото дүрс зургуудыг зүйж, нийлүүлсэн байр зүйн тоон дэвсгэр дүрс зураг.
Зураг авах өндөр: Агаарын зураглал үйлдэх үед зураглаж буй газрын гадаргуугийн дундаж түвшнээс дээш онгоц хүртэлх эгц босоо зай.
Инерцийн хэмжилтийн төхөөрөмж: Агаарын зураглалын явцад агаарын зургийн аппарат, лидарын чиглэлийн өнцгийг тодорхойлох гироскоп дээр суурилсан хурдатгал хэмжигч төхөөрөмж.
Лидар: Газрын гадаргуу, түүн дээрх объектыг лазераар сканердаж, лазерын цэгүүдийн орон зайн солбицлыг тодорхойлдог төхөөрөмж.
Олон Улсын Газрын тооллын референц тогтолцоо (ITRF-International Terrestrial Reference Frame): БНбД 11-13-22. Байрлал тодорхойлох, хиймэл дагуулын навигаци хийх, үндэсний болон бүс нутгийн солбицлын тогтолцоо тодорхойлдог дэлхийн газрын тооллын гео-төвт, 3 хэмжээст стандарт тогтолцоо.
Ортофото: Агаарын зургаас газрын гадаргуугийн тоон загварыг ашиглаж үүсгэсэн ортофото дүрс зургуудыг зүйж, нийлүүлсэн байр зүйн тоон дэвсгэр дүрс зураг.
Өндрийн тоон загвар: Газрын гадаргуу, түүн дээрх барилга, байгууламж бусад зүйлсийг илэрхийлэх солбицол, өндөртэй цэгүүдээс үүсэх загвар.
Пиксел: Гэрэл мэдрэмтгий матрицын хавтгайд гэрэл зургийн аппаратын линзээр үүсгэсэн тоон дүрсийн матрицын элемент.
Пикселийн орон зайн хэмжээ: Газрын гадаргуу дээрх пикселийн тусгалын хамгийн их зөвшөөрөгдөх хэмжээ буюу орон зайн дүрслэх чадвар.
Пикселийн физик хэмжээ: Агаарын зургийн аппаратын гэрэл мэдрэмтгий матрицын элементийн урт ба өргөнийг метрийн системд илэрхийлсэн хэмжээ
Сканердах хавтгай: Агаарын тоон зураглалын системийн хувьд тусгалын төв ба гэрэл мэдрэмтгий элементүүдийн шугамаар дайран өнгөрөх хавтгай.
Тодролт: Тоон дүрс зураг дээрх хоёр хэсгийн өнгөөрөө ялгарах зэрэг.
Түүхий агаарын зураг: Нислэг үйлдэх үед агаарын зургийн аппаратаар авсан тоон дүрсийн файл.
Хазайлтын өнцгүүд: Лидар, эсхүл агаарын зургийн аппарат инерцийн хэмжилтийн төхөөрөмжтэй хөдөлгөөнгүй бэхлэгдэж, лидар, эсхүл агаарын зургийн аппаратын солбицлын тогтолцоо инерцийн хэмжилтийн төхөөрөмжийн солбицлын тогтолцоотой үүсгэх харьцангуй чиглүүлгийн өнцгүүд.
Экспозиц: Дүрс буулгах зорилгоор аналог болон тоон аппаратын хөшиг нээгдэх хугацаа.
1.5.ТОВЧИЛСОН ҮГ
Англи үг |
||
GNSS |
Global Navigation Satellite System |
Дэлхийн навигацийн хиймэл дагуулын систем |
ITRF |
International Terrestrial Reference Frame |
Олон Улсын Газрын тооллын тулгуур тогтолцоо |
JPEG |
Joint Photographic Experts Group |
Тоон дүрс зургийн шахсан файлын өргөтгөл |
PPK |
Post Processed Kinematic |
GNSS-ийн хүлээн авагчаар өгөгдөл цуглуулсны дараа суурь станцтай харьцангуй солбицол нарийвчлалтай тодорхойлох арга |
PDOP |
Position Dilution Of Precision |
MNS 3951:20. Хиймэл дагуулын геометр байрлалаас байршил ба цагийг тодорхойлох нарийвчлалыг бууруулах үзүүлэлтийг тодорхойлох хүчин зүйл |
PPP |
Precise Point Positioning |
Хиймэл дагуулаар үнэмлэхүй байршлыг тогтоох арга |
RGB |
Red Green Blue |
Улаан, ногоон, хөх өнгөний хослолоор бодит өнгийг илэрхийлэх загвар |
RINEX |
Receiver INdependent Exchange format |
Навигацийн хиймэл дагуулын хүлээн авагчийн эх өгөгдлийн файл солилцох хэв |
RTK |
Real-Time Kinematic |
GNSS-ийн хүлээн авагчаар өгөгдөл цуглуулах явцад суурь станцаас тухайн агшинд илгээсэн засварын мэдээллийг хүлээн авч өөрийн солбицлыг шууд тодорхойлох арга |
TIFF |
Tagged Image File Format |
Тоон дүрс зургийн шахаагүй файлын өргөтгөл |
ХОЁР. АГААРААС ЗУРАГ АВАХ СИСТЕМ
2.1.АГААРААС ЗУРАГ АВАХ СИСТЕМИЙН БҮРДЭЛ
2.1.1.Агаараас зураг авах систем дараах бүрдэлтэй байна.
2.1.1.1.удирдлагын нэгж бүхий тоон агаарын зургийн аппарат;
2.1.1.2.гиро тогтворжуулагч төхөөрөмж, эсхүл агаарын зургийн аппаратын суурь;
2.1.1.3.онгоц төлөвлөсөн замналаар нисэж, зураглал үйлдэхэд шаардлагатай навигацийн тоног төхөөрөмж, программ хангамж;
2.1.1.4.онгоцны GNSS-ийн хүлээн авагч, хиймэл дагуулын антен;
2.1.2.Агаараас зураг авах системд дараах төхөөрөмжийг нэмэлтээр ашиглаж болно.
2.1.2.1.инерцийн хэмжилтийн төхөөрөмж;
2.1.2.2.онгоцны техникийн чадавх хүрэлцээтэй бөгөөд шаардлагатай бол лидар ажиллуулж болно.
2.1.3.Агаараас зураг авах системийг нисгэгчгүй нисэх төхөөрөмжид ашиглах бол гиро тогтворжуулагч төхөөрөмжгүй байж болно.
2.1.4.Сканерын төрлийн тоон агаарын зургийн аппарат нь 2.5-д заасан шаардлагыг хангасан GNSS-ийн хүлээн авагч, Инерцийн хэмжилтийн төхөөрөмжийг ашиглаж болно.
2.2.АГААРЫН ЗУРГИЙН АППАРАТ
2.2.1.Агаараас зураг авах системийн бүрдэлд дараах төрлийн агаарын зургийн аппаратыг ашиглана.
2.2.1.1.гэрэл мэдрэмтгий элементүүдийн матрицад суурилсан, кадрын;
2.2.1.2.гэрэл мэдрэмтгий элементүүдийн шугамд суурилсан, сканер төрлийн;
2.2.1.3.сканердах зарчим болон гэрэл мэдрэмтгий элементүүдийн матрицыг хослуулсан, холимог.
2.2.2.Агаарын зургийн аппарат төрлөөсөө үл хамаарч дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:
2.2.2.1.төвийн хөшиг, эсхүл матрицын бүх элемент, гэрэл мэдрэмтгий элементийн мөрийг нэгэн зэрэг экспозиц хийх;
2.2.2.2.агаарын зургийн аппаратын дотоод чиглүүлгийн элементүүдийн утгын өөрчлөлт нь пикселийн физик хэмжээний 0.5-аас хэтрэхгүй байх нөхцөлийг хангасан бат бөх хийцтэй, материалтай байх. Фотограмметрийн боловсруулалтын программ хангамжаар 2.2.3-т заасан параметрийг өөрөө тохируулах Нисгэгчгүй нисэх төхөөрөмжид ашигладаг энгийн аппаратад энэ нөхцөл зөвшөөрөгдөх хэмжээнээс хэтэрч болно.
2.2.2.3.агаарын зургийн аппаратын эх биед линзийг хөдөлгөөнгүй бэхлэх;
2.2.2.4.фокусыг хязгааргүй зайд түгжих;
2.2.2.5.автоматаар тохируулдаг, эсхүл экспозицын утгыг гараас оруулдаг байх;
2.2.2.6.дүрс зургийн дагуугийн шилжилт арилгадаг, эсхүл дүрс зургийн дагуугийн шилжилт нь дүрсийн хуваалгын шугаман элементийн утга 1.2 пикселээс хэтрэхгүй байхаар экспозицийг ашигладаг байх;
2.2.2.7.хөшиг нээгдэх, хаагдах хугацааны дундаж утга дээр зураг авах агшныг бүртгэх нөхцөлийг хангасан байх;
2.2.2.8.нэг замналын зургуудаас стерео дүрс үүсгэх боломжтой байх;
2.2.2.9.өнгөний бүрдэл бүрээр хамгийн багадаа 12 битийн гүнтэй панхроматик болон өнгөт түүхий зураг авах, анхдагч боловсруулалтын дараа 8 битийн гүнтэй, TIFF өргөтгөлтэй зургийн файл үүсгэх боломжтой байх. Нисгэгчгүй нисэх төхөөрөмжид ашигладаг энгийн Агаарын зургийн аппаратад 8 битийн гүнтэй түүхий зургийг анхдагч боловсруулалтаар TIFF өргөтгөлтэй болгох, онцгой тохиолдолд хамгийн бага дүрс шахах буюу хамгийн дээд чанартай JPEG өргөтгөлөөр үүсгэхийг зөвшөөрнө.
2.2.3. Байр зүйн тоон агаарын зургийн аппарат нь дотоод чиглүүлгийн элементүүд, фотограмметрийн тохируулга бүхий дараах параметрийн утгыг агуулсан паспорт, эсхүл гэрчилгээ, протокол, тайлантай байна. Үүнд:
2.2.3.1.агаарын зургийн аппаратын фотограмметрийн фокусын зай f;
2.2.3.2.агаарын зургийн аппаратын солбицлын тогтолцоон дахь гол цэгийн солбицол xo,yo;
2.2.3.3.радиал, тангенциал гажилтын полиномын зэрэгт коэффициентын утга, тооцоолсон томьёо;
2.2.3.4.фотограмметрийн аргаар шалгалт тохируулгыг лабораторийн нөхцөлд хийсэн дүрс зураг дээрх цэгүүдийн солбицлын үлдэгдэл зөрөө.
2.2.4.Дээрх параметрүүдийн нарийвчлалын үнэлгээг дундаж квадрат хазайлт, эсхүл итгэлт түвшний утгаар илэрхийлж, паспорт, эсхүл гэрчилгээнд тусгасан байна.
2.2.5. Байр зүйн тоон кадрын Агаарын зургийн аппаратын үйлдвэрлэгчээс гаргасан техникийн баримт бичигт заасан давтамжтайгаар фотограмметрийн тохируулгыг хийнэ. Байхгүй тохиолдолд 3 жилд нэг удаа, эсхүл объективын эд ангиудыг холбосны дараа, эсхүл гэрэл мэдрэгчийг сольсны дараа, эсхүл фотограмметрийн шалгалт тохируулгын утгын өөрчлөлтийг шалгах зайлшгүй үндэслэл үүссэн тохиолдолд шалгана. Агаарын зураглал үйлдэгч нь тохируулгын утгуудын үнэн зөв байдлыг хариуцна.
2.2.6. Сканер ба холимог төрлийн байр зүйн тоон Агаарын зургийн аппаратын фотограмметрийн тохируулгыг үйлдвэрлэгч, дараа нь ашиглалтын баримт бичгийн шаардлагын дагуу гүйцэтгэнэ. Эдгээр Агаарын зургийн аппаратыг агаарын гэрэл зургаас фотограмметрийн боловсруулалтын бүтээгдэхүүн бүтээх хүртэлх ажлын бүрэн мөчлөгийг хангадаг техник хангамж, программ хангамжийн цогцолборын нэг хэсэг болсон тохиолдолд ашиглана. Харин техникийн төслөөр агаарын зургийг бус энэхүү бүтээгдэхүүнийг ажлын эцсийн үр дүн гэж үзнэ.
2.2.7. Нисгэгчгүй нисэх төхөөрөмжид зориулсан жижиг оврын агаарын зургийн аппаратын дотоод чиглүүлгийн элементүүдийн утгын тогтмол байдлын талаарх өгөгдөл нь 2.2.2-т заасан зөвшөөрөгдөх хэмжээнд байна. Мэдэгдэхгүй тохиолдолд 2.2.3-т зааснаар өөрөөр нь тохируулга хийнэ. Нисгэгчгүй нисэх төхөөрөмжид жижиг оврын агаарын зургийн аппарат, GNSS-ийн хүлээн авагч, агаарын зураглалын өгөгдлөөр өөрийгөө тохируулах фотограмметрийн программ хангамжийг ашиглаж байгаа бол нисгэгчгүй нисэх төхөөрөмж ашиглан агаарын зураглал үйлдэх тодорхой төрлийн программ хангамж, техник хангамжийн цогцолборын туршилт, судалгааг хийнэ.
2.2.8. Тоног төхөөрөмжийг онгоцонд суурилуулсны дараа GNSS-ийн хүлээн авагчийн антены фазын төвийн ба агаарын зургийн аппаратын тусгалын төв хоорондын тохируулгын утгуудыг тодорхойлно. Солбицлын тэнхлэг тус бүрийн хувьд байрлалын утгуудын үнэмлэхүй алдаа нь зохиож буй газрын зургийн масштабын 0.1 мм-ээс, эсхүл давхацсан зургуудаас цэгүүдийн солбицлыг тодорхойлоход гарсан зөвшөөрөгдөх дундаж квадрат алдааны утгын 1/5 -ээс хэтрэхгүй байна.
2.3.ГИРО СУУРЬ
2.3.1.Агаараас зураг авах системийн бүрдэлд ашиглаж байгаа гиро суурь нь дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:
2.3.1.1.онгоцны хөдөлгүүрийн чичиргээнээс хамгаалах системтэй байх;
2.3.1.2.нислэгийн явцад онгоц дагуу ба хөндлөн чигт хазайхад агаарын зургийн аппаратын оптик тэнхлэгийн эгц босоо байдлыг хадгалдаг байх;
2.3.1.3.хэвтээ эргэлтийн өнцгийг автоматаар эргүүлэх боломжийг хангах;
2.3.1.4.автопилотын удирдлагын дохионоос автомат горимд ажиллах чадвартай байх;
2.3.1.5.дагуу ба хөндлөн өнцгүүдийн хазайлтыг нөхөх хурд нь онгоцны автопилотын эдгээр өнцгүүдийн хазайлтыг нөхөх хурднаас багагүй байх.
2.4.ОНГОЦ
2.4.1.Байр зүйн агаарын зураглалд ашиглах нисгэгчтэй онгоц болон нисгэгчгүй нисэх төхөөрөмж нь дараах шаардлагуудыг хангасан байна. Үүнд:
2.4.1.1.онгоцны их биед агаарын зургийн аппарат байрлуулах нэмэлт нүх гаргах, эсхүл гадна талд нь агаарын зургийн аппарат бэхлэх төхөөрөмж суурилуулсан байх;
2.4.1.2.онгоцны цахилгааны эх үүсгэвэр нь агаарын зураглалын төхөөрөмжүүдийг хангахуйц байх, эсхүл цахилгааны нэмэлт үүсгэвэртэй байх;
2.4.1.3.нисгэгчгүй нисэх төхөөрөмжийн бүрдэлд газрын удирдлагын станц, агаарын зураглалыг төлөвлөх программ хангамж, автопилот болон нисгэгчгүй нисэх төхөөрөмжийн удирдлагын программ хангамж, техник хангамж, ашиглалтын баримт бичгийг багтаасан байх;
2.4.1.4.агаарын зураглалын төлөвлөлтийн программ хангамж нь онгоц болон агаарын зургийн аппаратын үзүүлэлтүүд, агаарын зураглалын үзүүлэлтүүд, газрын гадаргуугийн хэлбэр ба онгоцны навигацид ашиглаж буй солбицлын тогтолцоо, зураглах талбайн хил зааг, шугаман объектын дагуух зураглалд трассын тэнхлэг, трассын зурвас зэргийг тооцоолж агаарын зураглалын замнал болон агаарын зургийн төв цэгийн байрлалыг төлөвлөх нөхцөлийг хангасан байх;
2.4.1.5.нисгэгчгүй нисэх төхөөрөмж ашиглан нислэг үйлдэх үед газрын удирдлагын станцын дэлгэц дээр агаарын зураглалын нислэгийн даалгаварт төлөвлөсөн өгөгдөл, тэжээл зарцуулалтын байдал, GNSS-ийн хүлээн авагчийн хэмжилтийн үр дүн гардаг байх;
2.4.1.6.гиро суурь, эсхүл агаарын зураглалын суурилуулалтын төхөөрөмж байгаа тохиолдолд автопилотын навигацийн төхөөрөмж нь агаарын зураглалын суурилуулалтын төхөөрөмжийг хэвтээ эргэлтийн өнцгөөр эргүүлэх удирдлагыг хангах;
2.4.1.7.онгоц зураг авахаар төлөвлөсөн цэгт хүрэхэд агаарын зургийн аппаратын хөшиг автоматаар ажилладаг байх;
2.4.1.8.онгоц газардах үед агаарын зургийн аппаратын объектив нь тоос шороо, бохирдлоос хамгаалагдсан байх;
2.4.1.9.нисгэгчгүй нисэх төхөөрөмж ашиглах үед нислэгийн туршид газрын удирдлагын станцаас автопилотыг удирдах боломжтой байх.
2.5.АГААРЫН ЗУРГИЙН ГАДААД ЧИГЛҮҮЛГИЙН ЭЛЕМЕНТҮҮДИЙГ ТОДОРХОЙЛОХ ОНГОЦНЫ ХЭРЭГСЭЛ
2.5.1. Зургийн төвийн солбицлыг тодорхойлох зорилгоор онгоцонд дараах шаардлагыг хангасан олон системийн, олон давтамжийн GNSS-ийн хүлээн авагч суурилуулна. Үүнд:
2.5.1.1. хэмжилтийн давтамж - нисгэгчтэй онгоцонд 5 Гц хүртэл, нисгэгчгүй нисэх төхөөрөмжид 10 Гц хүртэл; энэ дүрмийн 2.5.2 -т заасан шаардлагыг хангасан инерцийн хэмжилтийн төхөөрөмж байгаа тохиолдолд 2 Гц давтамжтай GNSS-ийн хүлээн авагч ашиглахыг зөвшөөрнө;
2.5.1.2.кодын болон хуурмаг зайн фазын хэмжилт хийх чадвар;
2.5.1.3.хиймэл дагуулын ажиглалтын түүхий өгөгдлийг гаргах, мөн хиймэл дагуулын ажиглалтын эх өгөгдлийг GNSS-ийн хүлээн авагчийн үйлдвэрлэгчийн хэвээс RINEX солилцооны хэв рүү хөрвүүлэх боломж;
2.5.1.4.зургийн төвийн солбицлыг онгоцонд суурилуулсан GNSS-ийн хүлээн авагчаар тодорхойлоход RTK аргыг ашигласан тохиолдолд засварыг газрын станцаас 5 секундээс хэтрэхгүй хоцрогдолтойгоор тасралтгүй дамжуулах нөхцөл хангасан байх;
2.5.1.5.зураг авах агшныг бүртгэдэг байх.
2.5.2. Нисгэгчтэй онгоцонд ашиглах инерцийн хэмжилтийн төхөөрөмж нь дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:
2.5.2.1.дундаж квадрат алдаа нь дагуу, хөндлөн хазайлтын дагуу 0.005 градусаас, нислэгийн чиглэлээс 0.01 градусаас хэтрэхгүй байх;
2.5.2.2.хэмжилтийн давтамж 100 Гц-ээс багагүй байх;
2.5.2.3.онгоц дахь байрлал, чиглүүлэг тодорхойлох төхөөрөмжүүдийн түүхий өгөгдлийг боловсруулахад ашиглагдах инерцийн хэмжилтийн төхөөрөмжийн өгөгдөл гаргах боломжтой байх;
2.5.3. Онгоцны байрлал, чиглүүлэг тодорхойлох төхөөрөмжүүдийг ашиглан гадаад чиглүүлгийн элементүүд тодорхойлоход зураг бүрийн гадаад чиглүүлгийн шугамын болон өнцгийн элементүүдийн нарийвчлалын утгыг гаргадаг байна.
ГУРАВ. АГААРЫН ЗУРАГЛАЛЫН ТӨСӨЛ ЗОХИОХ
3.1.АГААРЫН ЗУРАГЛАЛЫН АЖЛЫН ТЕХНИКИЙН ДААЛГАВАР
3.1.1.Агаарын зураглалын ажлын техникийн даалгаварт дараах зүйлийг тусгана. Үүнд:
3.1.1.1.агаарын зураглалын талбай, хил хязгаар, зураг зүйн үндсэн дээр хийсэн диаграмм, эргэлтийн цэгүүдийн солбицол;
3.1.1.2.агаарын зураглалын зориулалт;3.1.1.3. зохиох зургийн масштаб, хаялбарын үеийн өндөр, байр зүйн болон дэвсгэр зураг зохиох, шинэчлэх арга, агаарын зураглалын материалаас үүсгэсэн газрын гадаргуугийн тоон загвар болон бусад орон зайн өгөгдөлд тавих нарийвчлалын шаардлага;
3.1.1.4.агаарын зураглалын параметрүүдэд тавих шаардлага;
3.1.1.5.зураглалын нөхцөлд тавих онцгой шаардлага;
3.1.1.6.график материалыг тоон хэлбэрээр үзүүлэх хэвд тавих шаардлага;
3.1.1.7.нэмэлт, эсхүл тусгай шаардлага.
3.1.2.Агаарын зураглалын объектод дараах зүйлийг хамруулна.
3.1.2.1. өгөгдсөн хил хязгаар бүхий талбайг хамарсан нутаг дэвсгэр, эсхүл тодорхой хил хязгаартай нутаг дэвсгэрийн багц;
3.1.2.2. шугамын дагууд сунаж тогтсон объектууд.
3.1.3. Агаарын зураглалын параметрт тавих шаардлагад дараах зүйлс орно. Үүнд:
3.1.3.1.тоон агаарын зургийн пикселийн орон зайн зөвшөөрөгдөх хэмжээ;
3.1.3.2.дагуу ба хөндлөн давхцалд тавих 3.3.4-т заасан шаардлага ба зөвшөөрөгдөх хамгийн их утга бүхий хөндлөн огтлолын өнцгийн хэмжээ;
3.1.3.3.тоног төхөөрөмжийн бүрдэл (2.1.1-д зааснаас гадна нэмэлт тоног төхөөрөмж, лидар шаардлагатай бол заана);
3.1.3.4.агаарын зураглалын спектрийн шинж чанар;
3.1.3.5.онгоцны GNSS-ийн хүлээн авагч ашиглан тодорхойлсон зургийн тусгалын төвийн солбицлын зөвшөөрөгдөх дундаж квадрат алдаа;
3.1.3.6.байрлал, чиглүүлэг тодорхойлох төхөөрөмж, эсхүл онгоцны GNSS-ийн хүлээн авагчийн тусламжтайгаар тодорхойлсон агаарын зургийн гадаад чиглүүлгийн элементийг илэрхийлэх солбицол ба өндрийн тогтолцоо;
3.1.3.7.техникийн даалгаврын шаардлагын дагуу гадаргуугийн байр зүйн болон дэвсгэр зураглалд агаарын лазер сканерыг ашиглахаар заасан бол лазерын цэгүүдийн нягтрал, тэдгээрийн орон зайн солбицлын нарийвчлалд тавигдах шаардлага;
3.1.3.8.агаарын зураглал үйлдэх нөхцөл;
3.1.3.9.агаарын зураглалын замналын чиглэл;
3.1.3.10.агаарын зураглалын гүйцэтгэлд, материалын бүрдэл ба чанарт тавигдах тусгай шаардлага.
3.2.АГААРЫН ЗУРГИЙН АППАРАТ СОНГОЛТ, МАСШТАБ ТООЦООЛОЛ
3.2.1.Агаарын зураглалд ердийн өнцгийн, өргөн өнцгийн, дээд зэргийн өргөн өнцгийн линзтэй агаарын зургийн аппаратыг дараах нөхцөл байдалд ашиглана. Үүнд:
3.2.1.1.өндөр барилга бүхий хот суурин газарт урьд нь үүсгэсэн газрын гадаргуугийн тоон загварыг ашиглан ортофото зураг үүсгэх, уулархаг, өндөр уулархаг газар нутгийн зураглал гүйцэтгэхэд ердийн өнцгийн агаарын зургийн аппарат ашиглана;
3.2.1.2.ой модтой газар нутаг, намхавтар, сийрэг барилгатай суурин газрын зураглалд өргөн өнцгийн агаарын зургийн аппарат ашиглана;
3.2.1.3.тэгш тал, талархаг газар нутгийн зураглал, стерео фотограмметрийн аргаар зураглал хийх, газрын гадаргуу, түүн дээрх объектын өндрийн нарийвчлалтай мэдээлэл цуглуулах зорилгоор агаарын зураг авахад өргөн, дээд зэргийн өргөн өнцгийн агаарын зургийн аппарат ашиглана.
3.2.2.Агаарын зургийн масштабыг дараах аргаар тооцоолно. Үүнд:
3.2.2.1.зураг авах өндрийг агаарын зургийн аппаратын фокусын зайд харьцуулсан харьцаагаар;
3.2.2.2.зохиохоор төлөвлөж буй байр зүйн, эсхүл дэвсгэр зургийн нарийвчлалыг фотограмметрийн боловсруулалт хийх тоног төхөөрөмжийн хэмжилт хийх нарийвчлалд харьцуулсан харьцаагаар;
3.2.2.3.техникийн даалгаварт агаарын зургийн пикселийн орон зайн хэмжээг заасан бол уг хэмжээг агаарын зургийн аппаратын пикселийн физик хэмжээнд харьцуулсан харьцаагаар.
3.3.АГААРЫН ЗУРАГЛАЛЫН НИСЛЭГ ТӨЛӨВЛӨЛТ
3.3.1.Агаарын зураглалын төслийг боловсруулахдаа тухайн объектыг зураглалын хэсгүүдэд хувааж болно. Агаарын зураглалын талбайг нислэгийн үнэмлэхүй өндөр, замналын чиглэлийг тооцож боломжит, эсхүл зайлшгүй хэрэгцээгээр хуваана. Агаарын зураглалыг төлөвлөх программ хангамж, онгоцны навигацийн хэрэгсэл, онгоцны хүчин чадал болон нислэгийн талбай доторх объектуудын өндрийн зөрүүнээс хамаарч хэсэг болгон хуваах бөгөөд өндрийн зөрөө (барилгажсан талбайд байгууламжийн өндрийг оролцуулаад) ΔН нь тэгш газарт зураг авах өндрийн 7 хувиас, гүвээрхэг газарт 15 хувиас, уулархаг газарт 25 хувиас хэтрэхгүй байна.
3.3.2.Өгөгдсөн агаарын зургийн аппаратаар шаардлагатай пикселийн орон зайн хэмжээ бүхий агаарын зураг авч чадахуйцаар зураг авах өндрийг төлөвлөнө. Стерео зураглалын аргаар гадаргууг зураглахаар агаарын зураглалыг төлөвлөсөн бол зураг авах өндөр нь 3.1.1.3-т өгөгдсөн шаардлагаас хэтрэхгүй байна. Газрын гадаргуугийн стерео байр зүйн судалгаа хийхэд зориулан агаарын зураг авахад зураг авах өндөр нь 3.1.1.3-т заасан хэмжээнээс хэтрэхгүй байна. Зураг авах өндрийн зөвшөөрөгдөх дээд хэмжээг гүйцэтгэгч өөрийн ашиглаж байгаа агаарын зургийн аппаратын хувьд Л Хавсралтын Л.1-р Хүснэгтийн томьёогоор тодорхойлно. Төлөвлөж буй зураг авах өндрийг заасан нөхцөлийг хангасан утгаас хэтрэхгүй байхаар сонгоно.
3.3.3.Зураглалын хэсгийн хил хязгаарыг зохиож байгаа байр зүйн, дэвсгэр, ортофото зургийн хуудасны хүрээ, эсхүл объектын хил хязгаарын вектор өгөгдлөөр тогтооно. Замналууд нь хоорондоо зэрэгцээ, зураглалын хэсгийн хэлбэрээс хамааран баруун-зүүн, хойд-урд чиглэлтэй байна. Зураглах талбай нь дурын чиглэл бүхий сунасан, эсхүл жигд бус хэлбэртэй бол агаарын зураглалын нислэгийг дурын чиглэлд зэрэгцээ замналуудаар үйлдэнэ. Зураглалын замналын чиглэлийг сонгохдоо зураглалын талбай дээр усны биетүүд, эсхүл холбох цэгүүдийг хайх, хэмжих боломжгүй бусад гадаргууг харгалзан үзнэ.
3.3.4.Талбайн агаарын зураглалын үед нэг захын замналын тэнхлэгийг зураглалын талбайн хилийн дагуу, эсхүл хилийн гадна талд, харин нөгөө захын замналын тэнхлэгийг шаардлагатай хөндлөн давхцалыг харгалзан зураглах талбайн хилийн гадна талд байхаар төлөвлөнө. Замналууд нь зураглах талбайн хилээс гадагш нэг бүтэн зураг авах суурь шугамын хэмжээнээс багагүй хэмжээгээр давж гарсан байна.
3.3.5.Агаарын зургийн төлөвлөж буй дагуу ба хөндлөн давхцалын хэмжээг агаарын зураглалын зорилго, газар нутгийн байдал ба контурын хэсгийг зураглах аргаас хамааруулж сонгоно. Суурин газар хоорондын зураглалд давхцалын хэмжээг тухайн газрын өндрийн зөрөөнөөс хамааруулан М Хавсралтын М.1-р Хүснэгтэд заасны дагуу төлөвлөнө. Гадаад чиглүүлгийн элементүүдийг нь тодорхойлсон дан агаарын зургийг газар дээрх объектуудын байрлалыг тодорхойлох эх сурвалж болгон хосолмол аргаар суурин газрын байр зүйн болон дэвсгэр зургийг хийхэд давхцалын утгыг М Хавсралтын М.1-р Хүснэгтийн дагуу төлөвлөнө. Энэ тохиолдолд хөндлөн давхцалын утга агаарын зургийн аппаратын харах өнцгийн зөвшөөрөгдөх дээд утгаас багагүй байна. Тухайн агаарын зургийн аппаратын харах өнцгийн утгад тохирох агаарын зургийн хамгийн бага зөвшөөрөгдөх хөндлөн давхцалыг дараах томьёогоор тооцоолно.
; (1)
Тайлбар: β – агаарын зургийн аппаратын хөндлөн чиглэлд харах өнцөг.
βаш- агаарын зургийн аппаратын хөндлөн чиглэлд харах ашигтай өнцөг
Хөндлөн чиглэлд харах өнцгийн зөвшөөрөгдөх дээд утгыг заагаагүй бол 30 градусын утгыг ашиглана.
Томьёо (1)-ээр тооцоолсон хөндлөн давхцалын утга М.1-р Хүснэгтийн утгаас бага бол хүснэгтийн утгыг ашиглана.
Стерео зуралтаар суурин газрын байр зүйн болон дэвсгэр зураг зохиоход агаарын зургийн давхцалыг М Хавсралтын М.2-р Хүснэгтээс сонгож төлөвлөнө.
Зураглалын зориулалт ба объектын онцлогоос хамаарч урт сунасан шугаман талбайн агаарын зураглалыг М Хавсралтад заасан давхцалаас илүү давхцалтайгаар гүйцэтгэж болно.
Агаарын зураглалыг нисгэгчгүй нисэх төхөөрөмж ашиглаж хийхээр, эсхүл агаарын зургийн аппаратын суурь ашиглахгүйгээр төлөвлөхөд давхцалын нэрлэсэн утга нь М.1-р Хүснэгтэд заасан утгыг 7 хувиар ихэсгэснээс багагүй, М Хавсралтын М.2-р Хүснэгтэд заасан утгыг 3 хувиар ихэсгэснээс багагүй байна.
3.3.6.Уулархаг, гүвээрхэг, тэгш газар нутгийг хамарсан зураглалын талбайд агаарын зураглалын замналыг 3.2.4-т заасан шаардлагад нийцүүлэн дагуу болон хөндлөн давхцалыг өөр өөр утгатай төлөвлөнө.
3.3.7.Зэргэлдээх зураглалын талбайн хэсгүүдийн агаарын зургийн дагуу ба хөндлөн давхцал нь зураглалын нийт талбайн агаарын зураглалын төлөвлөсөн давхцалаас багагүй байна. Зэргэлдээх зураглалын талбайн хэсгүүдийн агаарын зураглалыг өөр өөр хугацаанд гүйцэтгэсэн бөгөөд тус хугацааны завсарт тухайн газрын гэрэлтүүлгийн нөхцөл, эсхүл тухайн газрын спектрийн тусгалд улирлын чанартай өөрчлөлт гарсан бол эдгээр газруудын зургийн хөндлөнгийн давхцал 70 хувиас багагүй байна.
3.3.8.Шугамын дагуу сунасан объектын агаарын зураглалыг тухайн объект, эсхүл түүний ойролцоо шулуун хэсгийг хамарсан тусдаа замнал, зэрэгцээ бүлэг замналаар гүйцэтгэнэ. Зураглал үйлдэх талбайн хэсгийн өргөн нь тооцоолсон агаарын зураглалын өндрөөр нисэхэд нэг зургийн хамрах талбайн өргөний 75 хувиас хэтрэхгүй бол нэг замналаар зураг авна.
3.3.9.Шугамын дагуу сунасан объектын агаарын зураглалыг зэрэгцээ бүлэг шулуун замналаар, бүлэг замнал бүрийг объектын дагуу чиглүүлж, талбайн агаарын зураглал төлөвлөх шаардлагын дагуу төлөвлөж гүйцэтгэнэ. Бүлэг замнал бүр зэргэлдээх бүлэг замналтай давхцана. Давхцалын хэмжээ нь зэргэлдээх бүлэг замналуудын хамгийн захын зураг бүрийн талбайн хэмжээний 85-аас багагүй хувь байна.
3.3.10.Төлөвлөлтийн үр дүнг тухайн объектын агаарын зураглалын техникийн зураг төсөлд, эсхүл тухайн нутаг дэвсгэрийн агаарын зураглалын ажлыг гүйцэтгэх техникийн ерөнхий зураг төслийн харгалзах хэсэгт тусгах бөгөөд дараах эх болон тооцоолсон өгөгдлийг агуулсан байна. Үүнд:
3.3.10.1.агаарын зураглалын объектууд, объектын ерөнхий шинж чанар;
3.3.10.2.агаарын зураглалын зориулалт;
3.3.10.3.зохиох зургийн масштаб, хаялбарын үеийн өндөр, байр зүйн болон дэвсгэр зураг зохиох, шинэчлэх арга;
3.3.10.4.ашиглаж буй агаарын зураглалын төхөөрөмжийн үзүүлэлт;
3.3.10.5.агаарын зураглалын төслийн параметрүүд;
3.3.10.6.агаараас зураг авах системийн тохируулгын нислэг төлөвлөлт, тохируулгын талбайн байршил, хэмжээ, агаарын зураглалын параметрүүд, нислэг үйлдэхээр төлөвлөсөн хугацаа;
3.3.10.7.бүдүүвч зураг;
3.3.10.8.материал ба нөөцийн зардлын тооцоолол;
3.3.10.9.тусгайлсан шаардлага.
3.3.11.Ашиглаж буй тоног төхөөрөмжийн үзүүлэлт дараах нотлох баримтыг агуулна. Үүнд:
3.3.11.1.онгоцны төрөл ба сонгосон загвар;
3.3.11.2.агаарын зураг авах систем, эсхүл агаарын зургийн аппаратын төрөл ба сонгосон загвар;
3.3.11.3.онгоцонд суурилуулах тоног төхөөрөмжийн бүрдлийн жагсаалт;
3.3.11.4.агаарын зураг авах системийн параметрүүд:
- тоон кадрын агаарын зургийн аппаратын фокусын зай, дүрс буулгах матрицын урт ба өргөний хэмжээ, пикселийн физик хэмжээ, хөшигний төрөл, хөшиг нээлттэй байх хамгийн бага хугацаа;
- тоон сканерын агаараас зураг авах системд фокусын зай, гэрэл мэдрэмтгий шугамын элементийн тоо, пикселийн физик хэмжээ, эгц босоогоос сканердах хавтгайн хазайх өнцөг;
- тоон хосолмол агаараас зураг авах системд фокусын зай, дүрс буулгах жижиг кадрын урт ба өргөнийг пикселийн тоогоор илэрхийлсэн хэмжээ, пикселийн физик хэмжээ, тоон дүрсийн хөндлөн ба дагуу чиглэл дэх жижиг кадрын тоо.
3.3.11.5. Өнгөт дүрс үүсгэх арга;
3.3.11.6.дүрс шилжилт засварлагч, эсхүл дүрс шилжилт засварлагч байхгүй тохиолдолд хөшиг нээлттэй байх хугацаанд дүрсний хамгийн их шилжилтийн тооцоолол байгаа эсэх;
3.3.11.7.ашигласан гиро платформ, эсхүл агаарын зургийн аппаратын суурь.
3.3.12.Агаарын зураглалын төслийн параметрүүдэд дараах зүйлийг хамруулна. Үүнд:
3.3.12.1.тоон агаарын зургийн пикселийн орон зайн хэмжээ;
3.3.12.2.зураг авах өндөр;
3.3.12.3.хөндлөн ба дагуу давхцал;
3.3.12.4.онгоцны дундаж хурд;
3.3.12.5.лидар ашиглаж байгаа тохиолдолд лазерын цэгүүдийн дундаж нягтрал, импульсийн ба сканердах давтамж, харах өнцөг;
3.3.12.6.агаарын зураглалын спектрийн үзүүлэлт;
3.3.12.7.GNSS-ийн хүлээн авагчийн хэмжилтийн арга, суурь станцаас хамгийн их холдох зайн зөвшөөрөгдөх хэмжээ.
3.3.13.Техникийн даалгаварт нийцүүлэн агаарын зураг авах систем болон агаарын зураглалын параметрүүдийн утгыг сонгосон үндэслэлийг техникийн төсөлд тусгана.
3.3.14.Техникийн төсөл дараах тооцооллын өгөгдлийг агуулна. Үүнд:
3.3.14.1.зураглалын хэсгийн тоо;
3.3.14.2.зураглалын хэсэг бүрийн талбайн хэмжээ, зураг авах өндрийн утгын нэг хувиас хэтрэхгүй зөрөөтэй тодорхойлсон газрын гадаргуугийн хамгийн их, хамгийн бага болон дундаж өндөр, зураг авах өндөр, нислэгийн үнэмлэхүй өндөр, төслөөр тооцоолсон замнал ба агаарын зургийн тоо.
3.3.15.Техникийн төслийн графикаар үзүүлэх хэсэгт дараах зүйлс орно. Үүнд:
3.3.15.1.агаарын зураглалын талбайг зураглалын хэсгүүдэд хувааж, дугаарласан бүдүүвч;
3.3.15.2.замналуудын тэнхлэг, зургийн төв цэг ба GNSS-ийн суурь станцын байрлалыг харуулсан бүдүүвч.
3.3.16.Материал ба нөөцийн хэрэгцээ, зардлын тооцоонд дараах зүйлийг тусгана. Үүнд:
3.3.16.1.агаарын зураглалын нислэгийн өдөр ба цагаар тооцоолсон нийт зардал;
3.3.16.2.зураглалын талбайд зураг авах боломжит өдрийн статистик тооцооллыг тусгасан ажил гүйцэтгэх хуанлийн өдрүүдийн үргэлжлэх хугацаа;
3.3.16.3.материал, мэргэжилтэн, тээврийн хэрэгсэл гэх мэт зүйлийн шаардлагатай тоо хэмжээ.
3.3.17."Тусгай шаардлага" хэсэгт энэхүү баримт бичигт заасан шаардлагаас бусад агаарын зураглалын материалын чанар, бүрдэлд тавигдах шаардлагыг тэдгээрийн үндэслэлийн хамт тусгана.
3.3.18.Техникийн даалгаварт өөрөөр заагаагүй бол төлөвлөлтийн үр дүнг харуулсан график зураг бүхий техникийн төслийг хэвлэмэл болон тоон хэлбэрээр бэлтгэнэ.
3.3.19.Техникийн төслийг бэлтгэхээс гадна зураглалын замнал, зургийн төвүүдийн байрлалыг төлөвлөх тусгай программ хангамжаар нислэгийн даалгавар боловсруулна. Зураглалын замнал, зургийн төвүүдийн байрлалыг онгоцны болон агаарын зургийн аппаратын үзүүлэлт, агаарын зураглалын параметр, солбицол бүхий сансрын растер зураг, эсхүл вектор газрын зураг, Газрын гадаргуугийн тоон загвар ашиглаж төлөвлөнө. Нислэгийн даалгаврыг онгоцны Агаарын зураг авах систем дээрх компьютерт оруулж, агаарын зураглалын нислэг үйлдэнэ.
3.3.20.Техникийн төсөлд агаарын зургийн гадаад чиглүүлгийн элементүүдийг Инерцийн хэмжилтийн төхөөрөмж ашиглаж тодорхойлохоор төлөвлөж байгаа тохиолдолд нэг шулуун замналын дагуу нислэгийн үргэлжлэх хугацаа 25 минутаас хэтрэхгүй байхаар тооцоолж агаарын зураглалын талбайг зураглалын хэсгүүдэд хуваана. Замнал тасалдсан тохиолдолд Инерцийн хэмжилтийн төхөөрөмжийг Н Хавсралтад үзүүлсэн аль нэг бүдүүвчийн дагуу эхлүүлэх үйлдлийг гүйцэтгэнэ.
3.4.АГААРЫН ЗУРАГЛАЛЫН ҮНДЭСЛЭЛИЙН ГЕОДЕЗИЙН СҮЛЖЭЭ, ГАЗРЫН ХОЛБОЛТ, ХЯНАЛТЫН ЦЭГ ТӨЛӨВЛӨЛТ
3.4.1.Агаарын зураглал үйлдэх талбайн геодезийн сүлжээний цэгүүдийн судалгааг суурин аргаар хийж, зураглалын үндэслэлийн цэгийг аль болох геодезийн сүлжээний цэгүүдтэй давхцуулж, нуур ба голын усны түвшинг тодорхойлох газарт сонгож, зураглалын үндэслэлд зориулан шинээр байгуулах геодезийн сүлжээний төрөл, анги, цэгийн тоо болон байрлалыг "Навигацийн хиймэл дагуулын технологиор Монгол улсын геодезийн сүлжээ байгуулах дүрэм" БНбД 11-13-22-т заасны дагуу төлөвлөнө.
3.4.2.Зураглалын геодезийн сүлжээний цэгүүдийн нягтралыг агаарын зураг авах үед суурь станцаас агаарын хөлгийн нислэгийн замналын аль ч цэг хүртэлх зай нь Д Хавсралтын Д.1-р Хүснэгтэд заасан хэмжээнээс хэтрэхгүй байхаар төлөвлөнө.
3.4.3.Агаарын зураглалын байрлал, өндрийн холболтын цэгүүдийг агаарын зургийн гурвалсан давхцал дээр агаарын зураглалын нислэгийн хилийн захаар, замналын хооронд жигд тараан байрлуулж, тухайн талбайд байрлал-өндөр зөв тэгшитгэн бодогдож гарахаар, талбайн агаарын зураглалд А Хавсралтын А.1-р Зурагт зааснаар, замналын агаарын зураглалд А Хавсралтын А.2-р Зурагт зааснаар төлөвлөнө.
3.4.4.Агаарын зураглалын боловсруулалтын үр дүнг шалгах зорилгоор байрлал, өндрийн хяналтын цэгийг зураглалын талбайгаар жигд тархсан байхаар төлөвлөнө.
3.4.5.Байр зүйн агаарын зураглалын завсрын болон эцсийн үр дүнгийн хяналтад ашиглах нийт хяналтын цэгийн тоо доор дурдсанаас багагүй байна:
3.4.5.1.1:500-1:2000 масштабын дэвсгэр зургийн номенклатурын 9 хуудас бүрд 1 цэг;
3.4.5.2.1:5000 масштабын дэвсгэр, 1:10000 масштабын байр зүйн зургийн номенклатурын 4 хуудас бүрд 1 цэг;
3.4.5.3.1:25000 масштабын байр зүйн зургийн номенклатурын хуудас бүрд 1 цэг.
Зураглалын талбай зургийн нэрэлбэрийн 9 хуудаснаас багагүй хэмжээтэй хөдөөгийн жижиг суурингийн газрыг хамарч байвал суурингийн газар бүрд 1-ээс багагүй тооны хяналтын цэг байна.
3.4.6.Холболтын болон хяналтын цэгийн байрлалыг зураглал хийх талбайн объектуудыг харуулсан байр зүйн болон дэвгэр зураг, агаар, сансрын зураг дээр урьдчилан төлөвлөнө. Төлөвлөж буй таних цэгийн байрлалыг агаарын зургаар тодотгоно.
3.4.7.Агаарын зургийн материал байхгүй тохиолдолд тухайн хээрийн ажлыг гүйцэтгэх үед шаардлага хангахуйц пикселийн орон зайн хэмжээ бүхий сансрын зураг дээр таних цэг төлөвлөнө. Энэ тохиолдолд агаарын зураг авалтыг хийж дуусах хүртэл хугацаанд дүрс нь танигдахуйц, хөдөлж, өөрчлөгдөхгүй, байрлал нь хадгалагдах объектыг таних цэгээр сонгоно.
3.4.8.Нисгэгчгүй нисэх төхөөрөмж ашиглан агаарын зураглал үйлдэхэд газрын холболт, хяналтын цэгийн тоо, байрлалыг энэ дүрэм болон тухайн нисгэгчгүй нисэх төхөөрөмжид ашиглаж байгаа агаараас зураг авах систем, удирдлагын программ хангамжийн шаардлагад нийцүүлэн зураглалын ажлын эцсийн үр дүн, техникийн төсөлд заасан нарийвчлалын шаардлагыг хангаж байхаар төлөвлөнө.
3.4.9.Агаарын зургаас ортофото зураг үүсгэхгүй тохиолдолд хяналтын цэгээр газар дээр тод харагдаж байгаа контурын цэгийг сонгож төлөвлөнө.
3.4.10.Агаарын зураглалын талбай дахь урьд байгуулсан болон шинээр байгуулах геодезийн сүлжээний цэгүүд, агаарын зураглалын холболт, хяналтын цэгүүдийн байрлалыг зохиохоор төлөвлөж буй зургийн масштабаас 2-4 дахин жижиг масштабтай байр зүйн зураг, эсхүл агаар, сансрын зураг дээр "Байр зүйн болон дэвсгэр зургийн загвар сан таних тэмдэг, Масштаб 1:500, 1:1000, 1:2000, 1:5000, MNS 67025:2017", "Байр зүйн болон дэвсгэр зургийн загвар сан таних тэмдэг, Масштаб 1:25000, 1:50000, 1:100000, 1:5000, MNS 6703:2017"-д заасан таних тэмдгээр тэмдэглэж тоон файл, хэвлэмэл хэлбэрээр бэлтгэж, ажлын тайланд хавсаргана.
3.5.АГААРЫН ЗУРАГЛАЛЫН АЖЛЫН ЭДИЙН ЗАСАГ БОЛОН ЗАРДЛЫН ТООЦОО ХИЙХ АРГАЧЛАЛ
3.5.1.Нисэх онгоцоор агаарын зураглалын ажил гүйцэтгэх эдийн засаг, зардлын тооцооллыг "Геодези, зураг зүйн ажлын жишиг үнэ" БД 81-103-21-д үндэслэж хийнэ.
3.5.2.Нисэх онгоцоор агаарын зураглалын ажил гүйцэтгэх зардлыг "Геодези, зураг зүйн ажлын жишиг үнэ" БД 81-103-21-д заасан бүрдэл, бүтээлийн нормын дагуу техникийн төсөлд тодорхойлсон тоо, хэмжээ тус бүрээр тооцоолно. Үүнд:
3.5.2.1.Геодезийн үндэслэлийн сүлжээ байгуулах, цэг суулгах, хэмжих, боловсруулалт хийх;
3.5.2.1.Холболтын, хяналтын цэг газарт байгуулах;
3.5.2.2.Холболтын, хяналтын цэгийн солбицол, өндөр тодорхойлох хэмжилт хийх,боловсруулах;
3.5.2.3.Агаарын зургийн суурин боловсруулалтыг ажлын үе шат бүрээр, гүйцэтгэх хугацаа, ажиллах хүний тоогоор хийх;
3.5.2.4.Хээрийн тодруулалт хийх.
3.5.3.Нисэх онгоцоор агаарын зураглалын ажил гүйцэтгэхэд дараах зардлыг нисэх онгоц эзэмшигчтэй тохиролцож нэмж тусгана. Үүнд:
3.5.3.1.зураглал хийх талбайд хамгийн ойр байрлах, агаарын зураглалын нислэг үйлдэх үед байнга байрлаж ажиллах нисэх буудлаас Улаанбаатар хот хүртэлх 2 талын нислэг;
3.5.3.2.нисэх буудлаас зураглал хийх талбайд ирж буцахад зарцуулах онгоцны түлш, тослох материалын зардал;
3.5.3.3.нисэх буудлын үйлчилгээ;
3.5.3.4.өдөрт хийх нислэгийн тоо, нэг удаагийн нислэгээр зураглах талбайн хэмжээ, түүнд зарцуулах хугацаа;
3.5.3.5.онгоцны түлшийг зураглалын ажил гүйцэтгэхэд ашиглах нисэх буудалд тээвэрлэж хүргэх зардал;
3.5.3.6.онгоцны түлш цэнэглэгч автомашины зардал;
3.5.3.7.нэг удаагийн болон нийт нислэгт зарцуулах шатахуун, тосолгооны материалын хэмжээ, өртөг;
3.5.3.8.нислэгийн удирдлагын төвийн үйлчилгээ, цаг, уур, орчны шинжилгээний газрын үйлчилгээний зардал;
3.5.3.9.нисэх багийн гишүүдийн орон байр, томилолтын зардал хүн тус бүрээр, төлөвлөсөн хоногоор;
3.5.3.10.нисэх багийн гишүүдийн цалин, цалингийн нэмэгдэл.
3.5.4.Нисгэгчгүй нисэх төхөөрөмж ашиглан агаарын зураглал гүйцэтгэх ажлын зардлыг "Геодези, зураг зүйн ажлын жишиг үнэ" БД 81-103-21-д заасан бүрдэл, бүтээлийн нормын дагуу техникийн төсөлд тодорхойлсон тоо, хэмжээ тус бүрээр тооцоолно.
3.5.5.Агаарын зураглалын ажлын техникийн төсөлд магадлал хийх, захиалагчийн техникийн хяналт буюу магадлан хэмжилтийн зардлыг холбогдох норм, дүрэмд заасан хэмжээгээр тооцно.
3.5.6.Нормчлолын санд хөрөнгө төвлөрүүлэх шимтгэлийг холбогдох хууль, журамд заасан хэмжээгээр тооцно.
3.5.7.Магадлашгүй ажлын зардлыг нийт төсөвт өртгийн 10 хувиар тооцно.
ДӨРӨВ. САНСРЫН ЗУРАГЛАЛЫН ТӨСӨЛ ЗОХИОХ
4.1.САНСРЫН ЗУРГИЙН ПИКСЕЛИЙН ОРОН ЗАЙН ХЭМЖЭЭ
4.1.1.Зохиохоор төлөвлөж байгаа байр зүйн зургийн масштаб, нарийвчлалд үндэслэн сансрын зургийн пикселийн орон зайн, спектрийн, өнгөний хэмжээг сонгоно.
4.1.2.Сансрын зургийн пикселийн орон зайн хэмжээ зохиох байр зүйн зургийн масштабын 0.05 мм-ээс ихгүй байна. Сансрын зураг спектрийн олон бүсчлэлийнх бол хар цагаан дүрс зургийн пикселийн өнгөний хэмжээ нь энэ нөхцөлийг хангасан байна.
4.1.3.Сансрын зургийн пикселийн өнгөний хэмжээ спектрийн муж тус бүрд 8 битээс багагүй гүнтэй байна.
4.2.САНСРЫН ЗУРАГ СОНГОЛТ, ЗАХИАЛГА
4.2.1.Зохиох байр зүйн зургийн масштаб, нарийвчлалд нийцсэн пикселийн орон зайн хэмжээ бүхий дүрс зураг авдаг оптикийн болон радарын хиймэл дагуулуудыг сонгож харьцуулна.
4.2.2.Захиалагчийн техникийн шаардлага, ажлын даалгаварт нийцүүлэн зураг нийлүүлэгчээс хүлээж авах сансрын зургийн анхан шатны боловсруулалтын түвшинг судална.
4.2.3.Сансрын зураг шинээр захиалж авах, эсхүл архивын зураг захиалахад тухайн зураг нийлүүлэгчийн дүрс зураг нийлүүлэх хамгийн бага талбайн хэмжээ, нийлүүлэх зургийн чиглүүлгийн элементүүдийн хэвийг харгалзан сонгоно.
4.2.4.Тэгш тал, гүвээрхэг, уулархаг газрын стерео зураглалд хоёр өөр орбитоос авсан давхцалтай зургийг, эсхүл нэг орбитын дагуу хойш, урагш чиглэсэн 2 давхцалтай зургийг, өндөр уулын хавцалтай газрын стерео зураглалд нэг орбитын дагуу хойш, эгц доош, урагш чиглэсэн 3 давхцалтай зургийг сонгоно.
4.2.5.Архивын зураг сонгох бол тухайн зургийг авсан улирал, үүл, цас, утаагаар бүрхэгдсэн талбайн хэмжээ, дүрс зургийн пикселийн өнгөний хэмжээ, стерео зураг авах бол давхцал бүхий зургийн эдгээр үзүүлэлтүүд шаардлагад нийцэж байгаа эсэхийг зураг нийлүүлэгч байгууллагад хандан урьдчилан судалж, сонгоно.
4.2.6.Зураг шинээр захиалахад сонгосон талбайн зураг авах үеийн цаг агаарын нөхцөл, үүл бүрхээгүй байх өдрүүдийг судалж, зураг авах өдрийг урьдчилан тогтооно.
4.2.7.Урьдчилсан нөхцөлийг үндэслэн, зураг нийлүүлэгч байгууллагад хандан сансрын зураг захиална.
4.3.САНСРЫН ЗУРАГЛАЛЫН ҮНДЭСЛЭЛИЙН ГЕОДЕЗИЙН СҮЛЖЭЭ, ГАЗРЫН ХОЛБОЛТ, ХЯНАЛТЫН ЦЭГ ТӨЛӨВЛӨЛТ
4.3.1.Сонгосон хиймэл дагуулын зургийн хамрах талбайн хэмжээ, хэлбэр, чиглүүлгийн элементэд үндэслэн фотограмметрийн боловсруулалт хийхэд шаардлагатай газрын холболтын цэгийн тоо, байрлалыг сонгож, төлөвлөнө.
4.3.2.Газрын холболтын цэг, хяналтын цэгийн байрлалыг зургийн чиглүүлгийн элемент, нийлүүлэгчийн зөвлөсөн хэмжээг харгалзан зургийн талбайд жигд тархсан байхаар төлөвлөнө.
4.3.3.Газрын холболтын цэгүүдийг хамгийн багадаа сансрын зургийн хамрах талбайн булан ба төв хэсэгт төлөвлөнө.
4.3.4.Сансрын зураглалын талбай дахь урьд байгуулсан болон шинээр байгуулах геодезийн сүлжээний цэгүүд, сансрын зургийн газрын холболт, хяналтын цэгүүдийн байрлалыг зохиохоор төлөвлөж буй зургийн масштабаас 2-4 дахин жижиг масштабтай байр зүйн зураг, эсхүл агаар, сансрын зураг дээр "Байр зүйн болон дэвсгэр зургийн загвар сан таних тэмдэг, Масштаб 1:500, 1:1000, 1:2000, 1:5000, MNS 67025:2017", "Байр зүйн болон дэвсгэр зургийн загвар сан таних тэмдэг, Масштаб 1:25000, 1:50000, 1:100000, 1:5000, MNS 6703:2017"-д заасан таних тэмдгээр тэмдэглэж тоон файл, хэвлэмэл хэлбэрээр бэлтгэж, ажлын тайланд хавсаргана.
4.4.САНСРЫН ЗУРАГЛАЛЫН АЖЛЫН ЭДИЙН ЗАСГИЙН БОЛОН ЗАРДЛЫН ТООЦОО ХИЙХ АРГАЧЛАЛ
4.4.1.Сансрын зураглалын ажил гүйцэтгэхэд дараах зардлыг "Геодези, зураг зүйн ажлын жишиг үнэ" БД 81-103-21-д заасан бүрдэл, бүтээлийн нормын дагуу техникийн төсөлд тодорхойлсон тоо, хэмжээ тус бүрээр тооцоолно. Үүнд:
4.4.1.1.геодезийн үндэслэлийн сүлжээ байгуулах, цэг суулгах хэмжилт, боловсруулалт хийх;
4.4.1.2.холболтын, хяналтын цэг газарт байгуулах;
4.4.1.3.холболтын, хяналтын цэгийн хэмжилт хийх, солбицол, өндөр тодорхойлох;
4.4.1.4.сансрын зургийн суурин боловсруулалтын зардлыг нисгэгчтэй онгоцоор авсан агаарын зургийн боловсруулалтын зардалтай адил тооцох;
4.4.1.5.хээрийн тодруулалт хийх.
4.4.2.Техникийн төсөлд тодорхойлсон талбайн хэмжээгээр сансрын зургийн үнийг моно болон стерео гэдгээс хамаарч тооцоолно.
4.4.3.Сансрын зураглалын ажлын техникийн төсөлд магадлал хийх, захиалагчийн техникийн хяналт буюу магадлан хэмжилтийн зардлыг холбогдох норм, дүрэмд заасан хэмжээгээр тооцно.
4.4.4.Нормчлолын санд хөрөнгө төвлөрүүлэх шимтгэлийг холбогдох хууль, журамд заасан хэмжээгээр тооцно.
ТАВ. АГААР, САНСРЫН ЗУРАГЛАЛЫН ГЕОДЕЗИЙН ҮНДЭСЛЭЛ
5.1.ГЕОДЕЗИЙН СҮЛЖЭЭНИЙ ЦЭГ, ГАЗРЫН ХОЛБОЛТ, ХЯНАЛТЫН ЦЭГ БАЙГУУЛАХ
5.1.1.Агаар, сансрын зураглалын төсөлд төлөвлөсний дагуу зураглалын геодезийн сүлжээний цэг тэмдэгт, газрын холболт, хяналтын таних цэг, тэмдэглээсийг газарт байгуулна.
5.1.2.Зураглалын сүлжээний цэг тэмдэгтийг Геодезийн байнгын цэг,тэмдэгт байгуулах ажил. БД 11-104-19-д заасны дагуу газарт суулгаж бэхэлнэ.
5.1.3.Тэмдэглээс агаарын зураг авалт дуусах хүртэл хугацаанд дүрс нь танигдахуйц, хөдөлгөөнгүй байна. Таних цэгийн байрлалыг агаар, сансрын зураг дээр эргэлзээгүй олж чадахаар, орчин тойрны газрын гадаргуугийн хэлбэр, объектуудыг үзүүлсэн бүдүүвч, дэлгэрэнгүй тайлбар бичиглэлийг хийнэ.
5.1.4.Агаар, сансрын зураг дээр таньж, төлөвлөсөн холболт, хяналтын цэгүүдийг хээрийн холболтын ажлын үед олж шаардлага хангаж байгаа эсэхийг тогтоосны дараа таних цэгийг эцэслэн сонгож авна.
5.1.5.Агаар, сансрын зураг дээр тод харагдах, газрын гадаргуу дээр орших, байрлалыг нь байр зүйн болон дэвсгэр зургийн масштабын 0.1 мм-ээс хэтрэхгүй алдаатай тодорхойлж болохуйц, пикселийн орон зайн хэвийн хэмжээнээс их хэмжээтэй дараах объектын контурыг газрын холболт, хяналтын таних цэгээр сонгоно. Үүнд:
5.1.5.1.1:2000 болон түүнээс том масштабтай дэвсгэр зурагт:
- асфальт, бетон, эсхүл плитан бүрхүүлийн булан;
- газар доорх байгууламжийн таг;
- явган замын тод харагдах булан.
5.1.5.2.1:2000-аас жижиг масштабтай зурагт зөвшөөрөгдөх алдааны хэмжээнд газар дээр таньж болохуйц бусад контурын цэгийг ашиглана:
- үүдний суурийн булан;
- бетонон хавтангийн булан;
- шороон замын уулзварын цэг.
Шонгуудыг таних цэг болгон ашиглах үед таних цэгт дугаар өгч, тухайн объектын хаана хатгаж тодорхойлохыг харуулсан, солбицол бүхий тойм зураг болон бичгээр тайлбар үйлдэнэ.
Зургийн пикселийн орон зайн хэвийн хэмжээнээс бага хэмжээтэй утааны яндан, жижиг шон, байгууламжийн суурийн цэгийг газрын таних цэгээр ашиглаж болохгүй.
5.1.6.Зураглалын талбайд газар дээр ялгарч танигдах байгалийн контур олдохгүй тохиолдолд агаар, сансрын зураглал үйлдэхийн өмнө газрын таних тэмдэглээсийг байгуулна. Фотограмметрийн блокийн тэгшитгэн бодолт, байр зүйн болон дэвсгэр зураг, ортофото зургийн алдааны үнэлгээ хийхэд ашиглах цэгт таних тэмдэглээс хийнэ.
5.1.7.Таних тэмдэглээсийг түр зуурын бэхэлгээгээр хийнэ. Таних цэгийн тэгш хэмийн төв нь түр зуурын тэмдэглээсний төвтэй байр зүйн болон дэвсгэр зургийн масштабын 0.04 мм-ээс, үл хөдлөх объектын контурын цэгийн солбицлын зөвшөөрөгдөх дундаж квадрат алдааны 1/10-ээс хэтрэхгүй байна.
5.1.8.Таних тэмдэглээсийн хэлбэр, хэмжээ, өнгө агаарын зураг дээр сайн ялгарч, танигдах, тэмдэглээсийн төвийг таньж хэмжихүйц байна. Ялгарал бүхий байгалийн дэвсгэр өнгө байхгүй тохиолдолд цайвар болон бараан өнгийн ялгарал бүхий зохиомол өнгөтэй таних цэг ашиглана. Таних тэмдэглээсийн хэмжээ газар дээрх 8 пикселийн хэмжээнээс багагүй байна. Таних тэмдэглээс чагт хэлбэртэй бол дөрвөн талын цацрагийн өргөний хэмжээ нэг пикселийн газар дээрх хэмжээнээс багагүй байна. Таних тэмдэглээсийн материал агаарын зураг авалт эхлэхээс дуусах хугацааны туршид хадгалагдах боломжтой байна.
5.1.9.Агаар, сансрын зураглалын газрын холболт, хяналтын цэгийн тэмдэглээсийг Зураг 1-д үзүүлснээр хийнэ.
А В С
Зураг 1. Тэмдэглээсийн хэлбэр, хэмжээ
В - тэмдэглээсийн үндсэн хэлбэр
А - тэмдэглээсийн цацраг хоорондын зай 90х90х180
С - тэмдэглээсийн цацраг хоорондын зай 120х120х120
5.1.10.Ил задгай, эсхүл сийрэг модтой, бут, бутлаг ургамалтай газарт тэмдэглээсийг нэмэх тэмдэг хэлбэртэй хийнэ.
5.1.11.Тэмдэглээсийн нэг цацрагийн урт ба өргөн нь агаарын зургийн масштабын 0.15 мм ба 0.05 мм-тэй тэнцэх хэмжээтэй байна.
5.1.12.Тэмдэглээс тавих газрын дэвсгэр өнгө хар, ногоон, саарал бол тэмдэглээсийн материал цагаан өнгөтэй байна.
5.1.13.Газрын гадаргуугийн дэвсгэр өнгө цайвар бол тэмдэглээсийн материал хар өнгөтэй байна. Хар өнгийн тэмдэглээсийн өргөний хэмжээ цагаан өнгийн тэмдэглээсийн өргөний хэмжээнээс 30 хувь их байна.
5.1.14.Газрын гадаргуугийн дэвсгэр өнгө байнга солигддог бол тэмдэглээс байрлуулах газарт туслах чанарын материал ашиглан, тэмдэглээсийн хэмжээнээс том хэмжээтэй, газрын гадаргуугийн дэвсгэр өнгөөс эрс ялгарах зохиомол дэвсгэр өнгө бүхий зурвас үүсгэнэ.
5.1.15.Хатуу хөрстэй газар болон хот, суурин газрын орчинд тэмдэглээсийг будгаар тавьж болно. Асфальт болон хатуу гадарга дээр будгаар тэмдэглээс тавихыг хориглоно.
5.1.16.Уулын хажуу буюу эгц эрэг, өндөр объектын сүүдрээр халхлагдсан газар, контур нь үргэлж өөрчлөгдөж байдаг газарт холболт, хяналтын цэгийн байрлалыг сонгохгүй.
5.1.17.Өндрийн үндэслэлийн цэгийг аль болох тэгш газарт сонгоно.
5.1.18.Нуранги элстэй, чийг ихтэй газарт тэмдэглээсийг газрын түвшингээс дээш 0.3-0.5 м өндөрт модон жаазанд углаж, модон гадсаар бэхэлж байрлуулна.
5.1.19.Тэмдэглээсийг 45 хэмээс ихгүй налуутай газарт байрлуулна.
5.1.20.Ширэгтэй хөрсөнд тэмдэглээсийг хөрсийг хуулж, эсхүл сэндийлж хийж болно.
5.1.21.Ойтой газар мод огтолж тэмдэглээс тавихыг хориглоно.
5.1.22.Тэмдэглээс хийсэн цэг бүрд бүртгэл хөтөлж, байрлалын тойм зургийг Е Хавсралт, солбицол, өндрийн каталогийг Ж Хавсралтын Ж.1-р Хүснэгтийн дагуу үйлдэнэ.
5.1.23.Хээрийн нөхцөлд шинээр тодорхойлж, холболт хийсэн таних цэгийг дүрс нь тод харагдах агаарын зураг дээр тойргоор тэмдэглэж хажууд нь дугаарыг бичнэ. Таних цэгийг хээрийн холболт хийхэд ашигласан зураг дээр тэмдэглэх ба уг зургийг хүлээлгэн өгөх материалын бүрдэлд оруулна. Агаарын зураг байхгүй бол сансрын зургийн хэсгийг ашиглана. Хээрийн нөхцөлд тоон зураг бүхий ухаалаг төхөөрөмж ашигласан бол таних цэгийг тоон дүрс зураг дээр тэмдэглэнэ.
5.1.24.Нисгэгчгүй нисэх төхөөрөмж ашиглан агаарын зураглал үйлдэхэд тухайн нисгэгчгүй нисэх төхөөрөмж үйлдвэрлэгчийн санал болгосон загвар, хэлбэр, хэмжээгээр газрын холболт, хяналтын цэгийн тэмдэглээсийг бэлтгэж хэрэглэнэ.
5.2. ЗУРАГЛАЛЫН ГЕОДЕЗИЙН СҮЛЖЭЭНИЙ ХЭМЖИЛТ, ГАЗРЫН ХОЛБОЛТ, ХЯНАЛТЫН ЦЭГИЙН СОЛБИЦОЛ, ӨНДӨР ТОДОРХОЙЛОХ
5.2.1.Агаар, сансрын зураглалын үндэслэлийн цэг, геодезийн сүлжээг техникийн төсөлд төлөвлөсний дагуу байгуулна.
5.2.2.Сүлжээний хэмжилт, боловсруулалтыг "Навигацийн хиймэл дагуулын технологиор Монгол улсын геодезийн сүлжээ байгуулах дүрэм" БНбД 11-13-22-т заасны дагуу гүйцэтгэнэ.
5.2.3.Энэ дүрмийн 5.1-д заасан байрлал-өндрийн холболт, хяналтын цэгүүдийн хэмжилтийг зураглалын сүлжээний цэгтэй харьцангуй 2 давтамжийн GNSS-ийн хүлээн авагч ашиглан статик аргаар, эсхүл таних цэгүүдийн байрлал тодорхойлох зөвшөөрөгдөх дундаж алдаанаас хамааран суурь станцаас алслагдах зай нь Д Хавсралтын Д.1-р Хүснэгтэд заасан хэмжээнээс хэтрэхгүй нөхцөлийг хангаж байх бусад аргаар гүйцэтгэнэ. Таних цэгийн байрлалыг зураглалын сүлжээний цэг (суурь станц)-тэй харьцангуй тодорхойлох дундаж квадрат алдаа байрзүйн болон дэвсгэр зургийн масштабын 0.1 мм-ээс, үл хөдлөх объектын контур ба заагийн цэгийн солбицол тодорхойлох зөвшөөрөгдөх дундаж квадрат алдааны 1/5-ээс хэтрэхгүй байна. Таних цэгийн өндрийн дундаж алдаа нь хаялбарын үеийн өндрийн 1/10-ээс, үл хөдлөх объектын контур ба заагийн цэгийн солбицол тодорхойлох зөвшөөрөгдөх дундаж квадрат алдааны 1/2-ээс хэтрэхгүй байна.
5.2.4.Хяналтын цэгийн нийт тоонд аэротриангуляцийн болон нэмэлтээр төлөвлөсөн хяналтын цэг болгон ашиглах таних цэгүүд орно. Нэмэлтээр төлөвлөсөн хяналтын цэгт зураг дээр тод харагдаж байгаа объектын 2-оос доошгүй удаагийн фотограмметрийн хэмжилт хийсэн цэг орно. Геодезийн хээрийн хэмжилтээр тодорхойлсон хяналтын цэгийн тоо нийт шаардлагатай хяналтын цэгийн тооны 25 хувиас багагүй байна.
ЗУРГАА. АГААР МАНДЛААС ЗУРАГ АВАХ
6.1. GNSS ХҮЛЭЭН АВАГЧИЙН АНТЕНЫ ФАЗЫН ТӨВИЙН БУУЛГАЛТЫН ПАРАМЕТР ТОДОРХОЙЛОХ
6.1.1.GNSS хүлээн авагчийн антены фазын төвийг агаарын зураг, лидарын төв цэгт шилжүүлэн буулгах параметрүүдийг тэдгээрийн тохируулгын геодезийн хэмжилтийн үр дүн, агаарын зураглалын төхөөрөмжүүдийн баримт бичигт заасан өгөгдлийг ашиглан тодорхойлно.
6.1.2.Буулгалтын параметрүүдийг тодорхойлсон аргачлал, үр дүнг техникийн тайланд тусгана.
6.2. АГААРЫН ЗУРГИЙН АППАРАТЫН ӨНЦГИЙН ТОХИРУУЛГА
6.2.1.Агаараас зураг авах системийн бүрэлдэхүүнд Инерцийн хэмжилтийн төхөөрөмж байгаа тохиолдолд агаарын зургийн аппаратын хазайлтын өнцгийн параметрүүдийг Инерцийн хэмжилтийн төхөөрөмж солбицлын тогтолцоотой харьцангуй тодорхойлно.
6.2.2.Инерцийн хэмжилтийн төхөөрөмж агаарын зургийн аппаратад бэхлэгдсэн бол өнцгийн тохируулгыг агаарын зургийн аппаратын ашиглалтын баримт бичигт, эсхүл зөвлөмжид заасан давтамжтайгаар хийнэ. Ийм шаардлага, зөвлөмж байхгүй тохиолдолд агаарын зургийн аппаратыг онгоцонд суурилуулсны дараа, эсхүл агаарын зургийн аппаратыг онгоцноос салгаж аваагүй боловч нислэгийн хооронд хоёр сараас дээш хугацаа өнгөрсөн тохиолдолд, эсхүл цаг уурын эрс тэс нөхцөлд үйл ажиллагаа явуулсан бол өнцгийн тохируулга хийнэ.
6.2.3.Инерцийн хэмжилтийн төхөөрөмж агаарын зургийн аппаратад бэхлэгдээгүй, харин агаарын зургийн аппараттай нэг ерөнхий платформ дээр түр хугацаагаар суурилуулсан тохиолдолд хазайлтын өнцгийн тохируулгыг онгоцонд тоног төхөөрөмжийг суурилуулсны дараа объектын агаарын зураглалыг хийхийн өмнө болон дууссаны дараа гүйцэтгэнэ.
6.2.4.Хазайлтын өнцгүүд тодорхойлох ажлыг ашиглаж буй тоног төхөөрөмжийн техникийн баримт бичигт заасан зөвлөмжийн дагуу гүйцэтгэнэ. Зөвлөмж байхгүй тохиолдолд туршилтын талбайн агаарын зураглал үйлдэж, фотограмметрийн боловсруулалтыг гүйцэтгэнэ.
6.2.5.Хангалттай тооны тод харагдах цэг бүхий контуртай газрыг туршилтын талбайгаар сонгоно. Шаардлагатай бол цэгүүдэд тэмдэглээс хийнэ. Агаарын зураг авах систем үйлдвэрлэгчийн баримт бичигт өөрөөр заагаагүй бол шалгалт тохируулгын нислэгийг дараах нөхцөлийг хангасан талбайд хийнэ. Үүнд:
6.2.5.1.дагуу болон хөндлөн давхцал нь М Хавсралтын М.1 Хүснэгтэд зааснаас багагүй, тус бүрдээ 8 - 12 зурагтай 4 - 8 замналтай байх;
6.2.5.2.замналуудыг эсрэг чиглэлд буюу сондгой - нэг чиглэлд, тэгш - эсрэг чиглэлд төлөвлөж, гүйцэтгэх;
6.2.5.3.туршилтын талбайн дөрвөн булан ба төвд байрлах таван тулгуур цэгтэй байх.
6.2.6.Хазайлтын өнцгүүдийг аэротриангуляцийн сүлжээ байгуулан тэгшитгэн бодож, агаарын зургийн гадаад чиглүүлгийн өнцгийн элементүүдийг тооцоолох замаар тодорхойлно. Хазайлтын өнцгүүдийн утгыг онгоцны Инерцийн хэмжилтийн төхөөрөмжийн хэмжилтийн өгөгдлийг боловсруулсны үр дүнд тодорхойлсон өнцгийн элементүүдтэй хамт агаарын зургийн боловсруулалтад эх өгөгдөл болгон ашиглана.
6.2.7.Тохируулгын ажлын үр дүнд тодорхойлсон хазайлтын өнцгүүдийн утга тэдгээрийн нарийвчлалын үнэлгээ, талбайн байршил, замналуудын тоо болон замнал дахь зургийн тоо, холболтын цэгийн тоо, талбайн хил хязгаар, замналын тэнхлэгийн шугам, холболтын цэгүүдийн байрлалыг харуулсан бүдүүвч, зураг авах өндөр, боловсруулалтад ашигласан программ хангамж, холболтын, хяналтын цэгүүдийн солбицлын үлдэгдэл зөрөөг үзүүлсэн фотограмметрийн сүлжээний тэгшитгэн бодолтын үр дүнг техникийн тайланд тусгана.
6.3. АГААРЫН ЛИДАРЫН ӨНЦГИЙН ТОХИРУУЛГА
6.3.1.Лидарын тохируулгыг лидарын ашиглалтын баримт бичигт заасан давтамжтай, эсхүл агаарын зураглалын улирлын туршид 2-оос багагүй давтамжтай хийнэ. Улирлын эхэнд буюу лидарыг онгоцонд суурилуулсны дараа болон улирлын дунд үед хийнэ. Лидарыг засварласны дараа, эсхүл үйлчилгээ хийсний дараа, эсхүл лидарын зураглалын өгөгдлийн алдаа зөвшөөрөгдөх хэмжээнээс илүү гарсан тохиолдолд шалгалт тохируулга хийнэ.
6.3.2.Лазераар сканердах төхөөрөмжийн солбицлын тогтолцоо ба Инерцийн хэмжилтийн төхөөрөмжийн солбицлын тогтолцоо хоорондын чиглүүлгийн өнцгүүдийг тодорхойлох, тухайн агаарын лидарын төхөөрөмжийн баримт бичигт шаардсан параметрүүдийг тодорхойлох зорилгоор тохируулга хийнэ.
6.3.3.Агаарын лидараар туршилтын полигон дээр хийсэн хэмжилтийн өгөгдлийг боловсруулж, хазайлтын өнцгийн тохируулгыг хийнэ.
6.3.4.Хазайлтын өнцгийн тохируулгын үр дүнд тодорхойлсон параметрүүдийн утга, туршилтын талбайн байршил, замналын тоо, холболтын цэгийн тоо, бүдүүвч, зураг авах өндөр, боловсруулалтад ашигласан программ хангамж, холболт, хяналтын цэгүүдийн солбицлын зөрөөг үзүүлсэн фотограмметрийн сүлжээний тэгшитгэн бодолтын үр дүнг техникийн тайланд тусгана.
6.4. АГААРААС ЗУРАГ АВАХ
6.4.1.Агаарын зураглалын нислэгийг Монгол улсын "Агаарын зайд нислэг үйлдэх тухай" хууль болон бусад Иргэний нисэхийн байгууллагын дотоод журмыг баримтлан нислэгийн аюулгүй ажиллагаа, зураглалын нислэгийн техникийн шаардлагын[1] дагуу гүйцэтгэнэ.
6.4.2.Агаарын зураглалыг үүлгүй, эсхүл зураг авах өндөр нь үүлний доод ирмэгийн өндрөөс бага байвал гүйцэтгэнэ.
6.4.3.Үүлгүй үед агаараас зураг авахад нарны тэнгэрийн хаяа дээрх өндөр нь 15 градусаас их байна. Үргэлжилсэн үүлтэй үед агаарын зургийн аппарат нь дагуугийн дүрсний шилжилтийг засварлагчтай, гиро суурь ашиглаж байгаа, эсхүл хөшигний нээлттэй байх хугацаа нь дүрсний шилжилтийг зөвшөөрөгдөх хэмжээнд байлгах нөхцөлийг хангаж байгаа бол нарны өндөр нь 15 градусаас бага байж болно.
6.4.4.Зураг авах өндөр нь заасан хэмжээнээс тэгш газарт 3 хувиас ихгүй, толгод, уулархаг газарт 5 хувиас ихгүй зөрөөтэй байна.
6.4.5.Агаарын зураглал үйлдэхэд экспозицийг автоматаар тодорхойлж, тохируулах хэрэгслийг ашиглана. Дүрсийн шилжилт засварлагчгүй тоон агаарын зургийн аппаратаар зураг авахад хөшигний нээлттэй байх хугацааг чухалчлах горимыг тухайн гэрэлтүүлгийн нөхцөлд зөвшөөрөгдөх хамгийн бага утгаар ашиглана. Оператор агаарын зураглалын тоног төхөөрөмжүүдийн ажиллагаа болон гэрэлтүүлгийн нөхцөлд гарсан өөрчлөлтийг хянана. Гэрэлтүүлгийн нөхцөл өөрчлөгдвөл хөшигний нээлттэй байх хугацааг чухалчлах горимыг өөрчилнө.
6.4.6.Агаараас зураг авах системийн бүрдэлд Инерцийн хэмжилтийн төхөөрөмж орсон бол агаарын зураглалын нислэгийн үед Инерцийн хэмжилтийн төхөөрөмжийг эхлүүлэх ажиллагааг гүйцэтгэнэ. Нислэгийн үед Инерцийн хэмжилтийн төхөөрөмжийг эхлүүлэх ажиллагаа Б Хавсралтад заасан мөрийн дагуу эргэлтүүд хийхээс бүрдэх бөгөөд эхний замналаар агаарын зураг авч эхлэхээс 10 минутын өмнө эхэлнэ. Мөрийн дагуух анхны эхлүүлэх нислэгийг агаарын хөлгийн тогтмол чиглэл, хурд, өндөртэй нислэг эхэлснээс хойш 5-аас багагүй минутын дараа гүйцэтгэж эхлэх бөгөөд анхны замналаар зураг авч эхлэхээс 5-аас ихгүй минутын өмнө дуусгана. Зураг авалт дууссанаас хойш 5 минутаас илүүгүй хугацаанд эхлүүлэх мөрийн дагуу хоёр дахь нислэгийг онгоц тогтмол хурд, өндөр, чиглэлд орсноос хойш 5 минутаас багагүй хугацааны дараа гүйцэтгэнэ. Эргэлт хийх үед хазайх өнцөг 25 градусаас хэтрэхгүй байна. Эхлүүлэх мөрийн дагуух нислэгийг газрын суурь станцаас 50 км-ээс холгүй зайд хийнэ. Дараагийн зураглалын хэсгийн талбай нь анхны зураглал үйлдсэн газраас нислэгийн 20 минутаас хэтрэхгүй зайд байрлаж байвал эдгээр хэсгүүдэд нэгтгэсэн нэг ерөнхий эхлүүлэх нислэг гүйцэтгэнэ.
6.4.7.Онгоц дээрх GNSS-ийн хүлээн авагч 5-аас доошгүй тооны хиймэл дагуулаас хэмжилт хийх, PDOP4 байх үед нислэг гүйцэтгэнэ. Энэ нөхцөлийг хангахын тулд агаарын зураглалын нислэг төлөвлөх, нислэгийн даалгаврыг боловсруулахдаа хиймэл дагуулын дохионы чанарын талаарх урьдчилан таамагласан өгөгдөлд дүн шинжилгээ хийнэ. PDOP>3 байх хугацаанд нислэг төлөвлөхгүй.
6.4.8.Агаарын зураглалын үед зураг авалт эхлэхээс өмнө болон дууссаны дараа газар дээрх GNSS суурь станцын дээгүүр зураг авах өндөрт нислэг үйлдэнэ.
6.4.9.Онгоцны GNSS-ийн хүлээн авагчийн хэмжилтийг PPP аргаар боловсруулах бол хэмжилтийн нийт үргэлжлэх хугацаа 50 минутаас багагүй байна.
6.4.10.Агаарын хөлөг дараагийн замналд шилжихэд нисгэгчтэй онгоцны хазайх өнцөг нь 25 градусаас, нисгэгчгүй нисэх төхөөрөмжийн хазайх өнцөг 35 градусаас хэтрэхгүй байна. Нисгэгчтэй агаарын хөлөгт гиро тогтворжуулагч ашигласан бол дараагийн замналд шилжихэд онгоцны эргэлтийн хазайх өнцөг тогтворжуулагч суурийн хэвтээ өнцгийн хязгаараас хэтрэхгүй байна.
6.4.11.Агаараас зураг авах ажлыг газрын гадаргуу цасан бүрхүүлгүй, мод навчгүй байх үед гүйцэтгэнэ.
6.4.12.Нисгэгчгүй нисэх төхөөрөмж ашиглан агаараас зураг авахдаа тухайн төрлийн Нисгэгчгүй нисэх төхөөрөмжийн ашиглалтын баримт бичигт заасан салхины хурдны хязгаарлалтыг мөрдөж, агаарын зураглалын материалын чанарын шаардлагатай нийцүүлнэ.
6.4.13.Агаарын зураг авалтын явцад үүссэн цоорхой, үүлний сүүдэр туссанаас агаарын зурагт үүссэн цоорхойг ойролцоох өдрүүдэд тухайн агаарын зургийн аппаратаар авсан агаарын зургаар нөхнө.
6.4.14.Тухайн зураглалын улиралд агаараас зураг авах явцад зурагт хамрагдаагүй үлдсэн хэсгүүдэд дараагийн улиралд агаарын зураг авахад уг хэсгүүдийн ойролцоох өмнөх улиралд зураг авсан замналуудаар агаарын зургийг давтан авна.
6.5. АГААРЫН ЗУРАГЛАЛЫН МАТЕРИАЛЫН НИСЛЭГИЙН ДАРААХ БОЛОН АНХДАГЧ БОЛОВСРУУЛАЛТ
6.5.1.Агаарын зургийн материалын болон өгөгдлийн нислэгийн дараах боловсруулалтыг нислэгийн ажлыг дуусангуут тэдгээрийн бүрэн бүтэн байдал, чанарыг шалгах зорилгоор гүйцэтгэх ба цахим тээгчид хадгалж, жагсаалт үйлдэнэ.
6.5.2.Агаараас авсан зургийн материалын чанар нь техникийн даалгавар болон норм, нормативын баримт бичгийн шаардлагад нийцэж байгаа эсэхийг дараах үзүүлэлтээр шалгаж, үр дүнг техникийн тайланд тусгана. Үүнд:
6.5.2.1.материалын бүрэн байдлыг агаарын зургууд зураглалын талбайг гүйцэд бүрхсэн, давхцал нь шаардлага хангаж байгаагаар;
6.5.2.2.гэрэл зургийн чанарыг нүдээр харж өгсөн үнэлгээгээр.
6.5.3.Агаарын зургийн анхдагч боловсруулалтад дараах зүйлүүд орно. Үүнд:
6.5.3.1.гэрэл, сүүдэр алдагдахгүй байхаар өнгөний тэнцвэртэй байдал, ялгаралтыг хангасан зохих спектрийн үзүүлэлт, битийн гүн, хэвтэй зургийг гарган авах зорилгоор түүхий агаарын зураг, туршилтын талбайн агаарын зургийг боловсруулах;
6.5.3.2.зургийн фотограмметрийн болон гэрэл зургийн чанарыг үнэлэх, шаардлагатай бол чанарын тоон үзүүлэлтүүдийг ашиглах, заасан шаардлагыг хангаагүй агаарын гэрэл зургийг илрүүлэх;
6.5.3.3.туршилтын талбайн агаарын зураглалын өгөгдлийг боловсруулах, агаараас зураг авах системд Инерцийн хэмжилтийн төхөөрөмж байгаа бол түүнтэй харьцангуйгаар агаарын зургийн аппаратын хазайлтын өнцгийг тодорхойлох;
6.5.3.4.инерцийн хэмжилтийн төхөөрөмжтэй харьцангуйгаар агаарын зургийн аппаратын хазайлтын параметрүүдийн утга ба антены фазын төвийг агаарын зургийн төвд буулгах параметрүүдийн утгыг тооцож агаарын зургийн гадаад чиглүүлгийн элементүүдийг тэгшитгэн бодох, онгоцны GNSS-ийн хүлээн авагч, Инерцийн хэмжилтийн төхөөрөмжийн хэмжилтийн өгөгдөл боловсруулах;
6.5.3.5.туршилтын талбайн агаарын зураглалын өгөгдлийг боловсруулах, лидарын тохируулгын параметрүүдийг тодорхойлох;
6.5.3.6.лидарын зураглал хийсэн тохиолдолд онгоцны GNSS, Инерцийн хэмжилтийн төхөөрөмжийн хэмжилтийн өгөгдөл, тохируулгын параметрүүдийн утгыг ашиглан лидарын түүхий өгөгдлийг боловсруулах, лазерын цэгүүдийн файлуудыг бүрдүүлэх;
6.5.3.7.фотограмметрийн боловсруулалтад оруулах багц материал бэлтгэх.
6.5.4.Агаарын зургийн түүхий өгөгдөл боловсруулах, агаарын зураглалын материалын гэрэл зургийн чанар үнэлэх ажлыг агаарын зургийн аппаратыг дагалдсан, эсхүл бусад тусгай зориулалтын программ хангамжийн тусламжтайгаар гүйцэтгэнэ.
6.5.5.Онгоцны GNSS-ийн хүлээн авагчийн, Инерцийн хэмжилтийн төхөөрөмжийн хэмжилтийн өгөгдлийг боловсруулах программ хангамж нь GNSS-ийн хүлээн авагчаас авсан түүхий өгөгдлийг олон суурьтай дифференциал горимд суурь станцын өгөгдөлтэй хамт боловсруулах, PPP аргаар боловсруулалт хийх, агаарын зургийн аппаратын хазайлтын өнцгүүд ба буулгалтын параметрүүдийг тооцож агаарын зургийн гадаад чиглүүлгийн элементүүдийг тодорхойлох боломжтой байна.
6.5.6.Бүх засваруудыг тооцсон хамгийн өндөр нарийвчлалтай эфимерид ашиглахгүйгээр PPP аргаар боловсруулалт хийх бол агаарын зураглал дууссанаас хойш 18 цагаас багагүй хугацааны дараа боловсруулалтыг хийнэ.
6.5.7.Онгоцны GNSS-ийн хүлээн авагчийн, Инерцийн хэмжилтийн төхөөрөмжийн хэмжилтийг боловсруулж тодорхойлсон гадаад чиглүүлгийн элементүүдэд үндэслэн зураглалын талбайг бүрхсэн агаарын зургийн диаграммыг зохиож, агаарын зураглалын материалын чанарын үнэлгээг замналын шулуун байдал, давхцал, зургийн эргэлтийг хамруулан хийнэ. Үнэлгээг нүдээр харж, эсхүл тусгай программ хангамж ашиглан автоматаар хийнэ.
6.5.8.Онгоцны байрлал ба чиглэл тодорхойлох хэрэгслийг Агаарын зураг авах системийн бүрэлдэхүүнд ашиглаж байгаа бол Инерцийн хэмжилтийн төхөөрөмжийн солбицлын тогтолцоотой харьцангуйгаар агаарын зургийн аппаратын солбицлын тогтолцооны хазайлтын өнцгүүдийг тодорхойлох өнцгийн тохируулгын бодолт хийнэ. Тохируулгын бодолтоор тодорхойлсон өнцгүүдийг агаарын зургийн гадаад чиглүүлгийн өнцгийн элементүүдийг тооцоолоход ашиглана.
6.5.9.Нислэгийн дараах GNSS-ийн хүлээн авагчийн хэмжилтийн боловсруулалтаар тодорхойлсон суурь станцтай харьцангуйгаар агаарын зургийн төвийн байрлалын дундаж квадрат алдаа нь байр зүйн болон дэвсгэр зургийн масштабын 0.15 мм-ээс, үл хөдлөх объектын контур ба заагийн цэгийн солбицол тодорхойлох зөвшөөрөгдөх дундаж квадрат алдааны 3/10-аас хэтрэхгүй байна. Зураглалын сүлжээний цэгийн өндрийн дундаж алдаа нь хаялбарын үеийн өндрийн 0.3-аас, үл хөдлөх объектын контур ба заагийн цэгийн солбицол тодорхойлох зөвшөөрөгдөх дундаж квадрат алдааны 3/4-аас хэтрэхгүй байна.
6.5.10.Анхдагч боловсруулалтын үр дүнг техникийн тайланд тусгана.
6.6. АГААРЫН ЗУРАГЛАЛЫН МАТЕРИАЛЫН ФОТОГРАММЕТРИЙН ЧАНАР
6.6.1.Агаарын зургийн харилцан ба үнэмлэхүй налуу өнцөг нь Ө Хавсралтын Ө.1-р Хүснэгтэд заасан хэмжээнээс хэтрэхгүй байна.
6.6.2.Бодит зураг авах өндөр ба тогтоосон өндрийн хоорондох зөрөө нь 6.4.4-т заасан хэмжээнээс хэтрэхгүй байна.
6.6.3.Агаарын зургийн дагуу ба хөндлөн давхцалын утга М Хавсралтын М.1-р Хүснэгт, эсхүл М.2-р Хүснэгтээс сонгосон төслийн нэрлэсэн утгаас хазайх хэмжээ нь Ө Хавсралтын Ө.2-р Хүснэгтэд заасан хязгаарт байна. Техникийн даалгавар, эсхүл техникийн төсөлд М Хавсралтад заасан хэвийн P-ээс өөр P* төслийн давхцалын утга шаардсан бол, Ө Хавсралтад заасан хүлцэх хэмжээг P/P* харьцаатай тэнцүү коэффициентоор үржүүлнэ. Нисгэгчгүй нисэх төхөөрөмж ашиглан агаарын зураглал үйлдэхэд хүснэгтэд заасан утгуудыг 7 хувиар ихэсгэж, зөвшөөрөгдөх хазайлтын эерэг утга болгон ашиглана.
6.6.4.Агаарын зургийн аппаратын суурь ашиглан кадрын агаарын зургийн аппаратаар шулуун шугаман замналуудаар агаарын зураглал гүйцэтгэхэд зургийн хажуу хүрээний зургийн суурь шугамтай параллель бус байдал 7 градусаас, агаарын зургийн аппаратын суурь ашиглаагүй тохиолдолд нисэх онгоцоор зураг авахад 10 градусаас, нисгэгчгүй нисэх төхөөрөмж ашиглаж зураг авахад 14 градусаас хэтрэхгүй байна.
6.6.5.Талбайн болон урт сунасан объектын агаарын зураглалыг шугаман замналаар гүйцэтгэх үед замналын бодит байрлал төлөвлөлтөөс хазайх буюу шулуун бус байдал нь агаарын зургийн аппаратын зураг авах зурвасын өргөний 3 хувиас хэтрэхгүй байна.
6.7. АГААРЫН ЗУРАГЛАЛЫН МАТЕРИАЛЫН ГЭРЭЛ ЗУРГИЙН ЧАНАР
6.7.1.Тоон агаарын зургийг нислэгийн дараах болон агаарын зураглалын материалын анхан шатны боловсруулалт хийсний дараа захиалагчид хүргүүлнэ.
6.7.2.Агаарын зураг нь үүлний дүрс, агаарын зургийн фотограмметрийн боловсруулалт, тодруулалтад саад болох үүлний сүүдэр, хурц гэрэл, гэрэлт цагираг, утааны сүүдэргүй байна. Үүл, хурц гэрэл, утааны дүрс зураг дээр гарсан бол фотограмметрийн боловсруулалт, тодруулалтад саад болохооргүй, байр зүйн зургийн хувьд чухал ач холбогдолтой объектын дүрс, тэдгээрийн нарийн элементүүдийг хаагаагүй бөгөөд нийт талбайн 1 хувиас хэтрэхгүй байна. Сүүдэрт орсон нарийн элементүүдийн дүрс алдагдаагүй нөхцөлд үүлний сүүдрийг фотограмметрийн боловсруулалт, тодруулалт хийхэд саад болохгүй гэж үзнэ.
6.7.3.Үйлдвэрийн утааны зайлшгүй эх үүсвэр байж болзошгүй газарт агаарын зураглал үйлдэхэд эдгээр талбайг бүрхсэн агаарын зураглалын материал нь Техникийн даалгаварт тусгайлан заасан шаардлагыг хангасан байна.
6.7.4.Агаарын зургийн экспозицийг зөв тохируулж, анхан шатны боловсруулалт хийнэ. Экспозицийг зөв тохируулсан болон анхан шатны боловсруулалтыг зөв хийсэн эсэхийг тоон дүрсийн ялгарлын илтгэгчийн тусламжтайгаар дараах томьёогоор тооцоолж үнэлнэ:
(2)
Тайлбар: G - ашигласан битийн гүний градиацын боломжит хамгийн их тоо[2], Dmax - агаарын зургийн пикселийн өнгөний хамгийн их утга, Dmin - агаарын зургийн пикселийн өнгөний хамгийн бага утга.
6.7.5. Агаарын зургийн экспозицийг зөв тохируулж, анхан шатны боловсруулалт хийсэн агаарын зургийн ялгарлын илтгэгчийн утга К нь дундаж ба өндөр ялгаралттай объектод 0.80 - 0.99 хооронд, бага ялгаралттай объектод 0.8-аас бага байна. Dmax, Dmin утгыг гистограмм, эсхүл тусгай программ хангамжаар тодорхойлно. Агаарын зурагт гэрэл, сүүдэрт дүрсийн агуулга алдагдахгүй байна. Энэ нь агаарын гэрэл зураг дээр К=0 болон G=1 утгатай пиксел байхгүйг илтгэнэ. G=1 утгатай пикселүүд нь нарны хурц гэрлийг илэрхийлэх ба тэдгээрийн тоо нь агаарын зургийн нийт пикселийн 0.5 хувиас хэтрэхгүй байна.
6.7.6.Дүрс зураг дээрх объектуудын өнгөний бүрэлдэхүүн хэсэг дэх цагаан өнгө бусад өнгөнөөсөө нүдээр ажиглахад мэдэгдэхүйц давамгайлалгүйгээр тэнцвэрийг хангасан байна.
6.7.7.Зураглалын тухайн талбайн агаарын зургийн давхцаж буй хэсгүүд буюу зэргэлдээх хоёр зураг дээрх нэг ижил нутаг дэвсгэр, объектын дүрсний тод байдал, ялгарал, өнгө нүдээр харахад мэдэгдэхүйц ялгаагүй байна.
6.7.8.Анхдагч тоон агаарын зургийг шахсан хэвтэй үүсгэхэд зургийн чанарын индексийн хамгийн их утгыг ашиглан мэдээллийн хамгийн бага алдагдалтай байхаар файлын шахалтыг тохируулна.
6.7.9.Агаарын зураглалын материалын чанарын хяналтын үр дүнг агаарын гэрэл зургийн паспортод тусгана (Р Хавсралт).
ДОЛОО. АГААР, САНСРЫН ЗУРГИЙН СУУРИН БОЛОВСРУУЛАЛТ
7.1. АГААР, САНСРЫН ЗУРГИЙН БАГЦ ЦАЦРАГИЙН ТЭГШИТГЭН БОДОЛТ ХИЙХ
7.1.1.Агаар, сансрын зургийн суурин боловсруулалт буюу фотограмметрийн ажил эхлэхийн өмнө ажлын зохион байгуулалт, үе шат, хуваарилалт, хугацаа, хийх арга, ашиглах программ хангамж, холболтын болон хяналтын цэгийн солбицол, агаарын зургийн гадаад чиглүүлгийн элементүүдийн утга болон тэдгээрийн дундаж квадрат алдааны утгыг агуулсан, техникийн төслийг нарийвчлан тодотгосон ажлын төлөвлөгөө зохионо.
7.1.2.Агаарын зургийн гадаад чиглүүлгийн элементүүдийг тодорхойлоход шаардлагатай дараах багц өгөгдлийг бэлтгэнэ. Үүнд:
7.1.2.1.энэ БНбД-ын 6.5-д тодорхойлсон агаарын зургийн гадаад чиглүүлгийн элементүүд, тэдгээрийн нарийвчлалын утга;
7.1.2.2.газрын холболтын болон хяналтын цэгүүдийн газар дээр хэмжиж тодорхойлсон орон зайн солбицлууд[3].
7.1.3.Дараах тохиолдолд багц цацрагийн тэгшитгэн бодолтыг гүйцэтгэж гадаад чиглүүлгийн элементүүдийн нарийвчлалыг сайжруулна. Үүнд:
7.1.3.1.онгоцны агаараас зураг авах системийн бүрдэлд энэ дүрмийн 2.5.2-д заасан инерцийн хэмжилтийн төхөөрөмж орсон бол;
7.1.3.2.стерео байр зүйн зураглалын аргаар гадаргууг зураглах бол;
7.1.3.3.1:2000-аас том масштабын байр зүйн болон дэвсгэр зураг зохиох бол;
7.1.3.4.үл хөдлөх объектын контур ба хил заагийн цэгийн солбицлыг тодорхойлох зорилгоор агаарын зураглал үйлдэж байгаа бол.
7.1.4.Нэг замналаар зураглах шугаман объектын зураглал болон агаарын зураглалын блокийн салаалсан хэсгийг нэг замналаар зураглахад, агаарын зургийн төвийн солбицол онгоцонд байрлуулсан GNSS-ийн хүлээн авагчийн хэмжилтээр нарийвчлалын зөвшөөрөгдөх хэмжээнд тодорхойлогдоогүй, эсхүл гадаргуугийн зураглалыг агаарын зургийн аппаратын өөрийн тохируулгатайгаар 0.25м-ээс ихгүй дундаж квадрат алдаатай гүйцэтгэхэд фотограмметрийн сүлжээний тэгшитгэн бодолтод таних цэгүүдийг тулгуур цэг болгон ашиглана.
7.1.5.Газрын гадаргуугийн зураглалыг стерео аргаар хийхээр заасан бол аэротриангуляцийн бодолтыг дарааллын дагуу гүйцэтгэж, агаарын зургийн гадаад чиглүүлгийн элементүүдийг тодорхойлж, нарийвчлалыг үнэлнэ.
7.1.6.Аэротриангуляцийн бодолтын программ нь дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:
7.1.6.1.фотограмметрийн сүлжээг багц цацрагийн тэгшитгэн бодолтын аргаар хийх боломжтой байх;
7.1.6.2.аэротриангуляцийн тэгшитгэн бодолтын явцад агаарын зургийн аппаратын дотоод чиглүүлгийн элементүүд, линзийн гажилтын параметрүүдийг өөрийгөө тохируулах аргаар тооцоолдог байх;
7.1.6.3.фотограмметрийн боловсруулалтын үе шат бүрд операторын интерактив хяналт, засвар хийх, холболт, хяналтын болон онцлог цэгүүдийг хэмжих, шаардлагатай үед цэг сонгож стерео харж хэмжих боломжтой байх;
7.1.6.4.стереофотограмметрийн хэмжилтийг фотограмметрийн загварыг гажуулахгүйгээр стерео эффект үүсгэн хагас пикселийн нарийвчлалтайгаар гурван хэмжээст хэмжилт хийх боломжийг олгодог төхөөрөмжид тохирч ажилладаг байх;
7.1.6.5.замналын зургуудыг болон давхацсан замналуудын холбох цэгүүдийг автоматаар сонгох, тэдгээрийн солбицлыг зургийн солбицлын тогтолцоонд тодорхойлох боломжтой байх;
7.1.6.6.газрын хяналтын таних цэггүй тохиолдолд агаараас зураг авах системийн бүрдэлд орсон GNSS-ийн хүлээн авагчийн, Инерцийн хэмжилтийн төхөөрөмжийн өгөгдлийг агаарын зургийн гадаад чиглүүлгийн элементүүд болгон ашиглах боломжтой байх;
7.1.6.7.аэротриангуляцийн сүлжээг тэгшитгэн бодоход зургийн төв цэгийн солбицол, гадаад чиглүүлгийн өнцгийн элементүүд, газрын холболтын таних цэгийн солбицлуудын дундаж квадрат алдааг урьдчилсан дундаж квадрат алдаа болгон оруулах боломжтой байх;
7.1.6.8. 7.1.7-д заасны дагуу зургуудыг холбогч цэгүүдээр тэгшитгэн бодох нөхцөлийг хангасан тохиолдолд зургийг алгасан блокийг тэгшитгэн бодох боломжтой байх;
7.1.6.9.гадаад чиглүүлгийн элементүүдийн тэгшитгэн бодсон үр дүнгээр файл үүсгэх;
7.1.6.10.дараах мэдээллийг агуулсан тэгшитгэн бодолтын үр дүнгийн материал, тайлан үүсгэх:
- блок дахь зургийн тоо, холболт, хяналтын цэгийн тоо;
- холболтын болон хяналтын цэгүүдийн байрлал, өндрийн зөрөө, зөрөөний дундаж квадрат хазайлт;
- тэгшитгэн бодсон гадаад чиглүүлгийн элементүүдийн эх утгаас зөрөх дундаж квадрат хазайлт;
- тэгшитгэн бодсон гадаад чиглүүлгийн элементүүд, фотограмметрийн сүлжээний цэгүүдийн орон зайн солбицлын параметрүүдийн ковариацын матрицын утгаар илэрхийлэгдэх дундаж квадрат хазайлт;
- Агаарын зургийн аппаратын тохируулгын параметрүүдийн өөрөө тохируулга хийсэн үр дүнгийн утга, тэдгээрийг тодорхойлж буй параметрүүдийн ковариацын матрицын утгаар илэрхийлэгдэх дундаж квадрат хазайлт;
- зураг дээр хэмжсэн цэгийн солбицлын засварын дундаж квадрат утга.
7.1.6.11. Аэротриангуляцийн сүлжээний тэгшитгэн бодолтын үр дүнд тодорхойлсон агаарын зургийн аппаратын фотограмметрийн тохируулгын параметрүүдийг сонгох, тохируулгын параметрүүдийн анхдагч утгын стандарт хазайлтыг фотограмметрийн сүлжээний тэгшитгэн бодолтод ашиглах боломжтой байх.
7.1.7.Давхацсан зураг дээр холбогч цэг сонгох, тодорхойлох үйлдлийг аэротриангуляцийн программаар автоматаар гүйцэтгэж, шаардлагатай тохиолдолд оператор сонгон хэмжиж, чанарын шалгалт хийнэ. Холбогч цэгүүдийг замнал дахь зургийн давхцаж буй хэсэгт жигд тархсан, стандарт зургаан байрлал бүрд дор хаяж хоёр цэг байхаар сонгож тодорхойлно. Замнал дахь зургуудын гурвалсан давхцалын бүсэд 6-аас багагүй тооны ерөнхий цэг, 30-40 хувийн хөндлөн давхцал бүхий стерео загварт замнал хоорондын давхцал дээр 4-өөс цөөнгүй тооны ерөнхий цэг, 40 хувиас дээш хөндлөн давхцал бүхий модельд замнал хоорондын давхцал дээр 8 ерөнхий цэг байна.
7.1.8.Зураглалын талбай нэгэн төрлийн ургамлаар битүү бүрхэгдсэн, эсхүл усан гадаргуугаар бүрхэгдсэн, онцгой тохиолдолд замнал хоорондын давхцал дээр цөөн цэг, эсхүл тэдгээр нь дан зураг дээр байхгүй бол 7.1.7-д зааснаас цөөн тооны цэгийг хэмжиж болно.
7.1.9.Геодезийн үндэслэлийн төлөвлөлтийн алдаа, газрын холболтын таних цэг устсан, хөдөлсөн зэргээс шалтгаалан аэротриангуляцийн үр дүн нарийвчлал хангаагүй тохиолдолд тэгшитгэн бодолтын үр дүнд шинжилгээ хийж, шаардлагатай байрлалуудад нэмэлт газрын холболт, хяналтын цэгийг төлөвлөнө. Аэротриангуляцийн анхдагч тэгшитгэн бодолтын үр дүнд үүсгэсэн стерео загвар ашиглан 5.1.3-т заасны дагуу дүрсийн контурын цэгүүдийг агаарын зураг дээр олж, тэдгээрийг нэмэлт газрын холболт, хяналтын цэг болгон сонгоно. Сонгосон цэгүүдийг газар дээр таньж, тэдгээрийн солбицол, өндрийг зураглалын үндэслэлийн сүлжээний цэгтэй харьцангуй хэмжиж тодорхойлно. Хээрийн хэмжилтээр солбицол, өндрийг тодорхойлсон нэмэлт цэгүүдийг оролцуулан аэротриангуляцийн тэгшитгэн бодолт давтан хийнэ.
7.1.10.Тэгшитгэн бодолтын үр дүнд дараах өгөгдлийг тодорхойлно. Үүнд:
7.1.10.1.блок дахь зургийн тоо, холболт, хяналтын цэгийн тоо;
7.1.10.2.холболтын, хяналтын цэгүүдийн солбицол, өндрийн зөрөө, зөрөөний дундаж квадрат хазайлт;
7.1.10.3.зураг дээр хэмжсэн цэгийн солбицлын засварын дундаж квадрат утга;
7.1.10.4.солбицол, өндрийн тогтолцоон дахь агаарын зургийн гадаад чиглүүлгийн элементүүдийн тодотгосон утгын каталог;
7.1.10.5.энэ дүрмийн 3.4.6-д заасан шаардлагад нийцүүлэн нэмэлтээр төлөвлөж стерео хэмжсэн хяналтын цэг, газар дээрх контурын тод харагдах цэг дээр операторын сонгосон фотограмметрийн өтгөрүүлэлтийн цэгүүдийн солбицлын каталог;
7.1.10.6.стерео хэмжсэн цэгүүдийн солбицлын засварын утга;
7.1.10.7.тэгшитгэн бодсон гадаад чиглүүлгийн элементүүдийн утгын GNSS, Инерцийн хэмжилтийн төхөөрөмжийн хэмжилтийн үр дүнгээс авсан эх утгаас зөрөх хазайлт болон хазайлтын дундаж квадрат утга.
7.1.10.1-ээс 7.1.10.3-т заасан өгөгдлүүдийг техникийн тайланд тусгана.
7.1.11.Стерео байр зүйн зураглалын аргаар гадаргууг зураглахад холболтын цэг дээрх өндрийн зөрөөний дундаж утга нь хаялбарын үеийн өндрийн 0.15-аас, үл хөдлөх объектын контур ба заагийн цэгийн солбицол тодорхойлох зөвшөөрөгдөх дундаж квадрат алдааны 4/5-өөс хэтрэхгүй байна. Фотограмметрийн боловсруулалтын аргаар тодорхойлсон газрын гадаргуугийн тоон загварыг орто хөрвүүлэг хийхэд ашиглах бол холболтын цэг дээрх өндрийн зөрөөний дундаж утга (3) томьёогоор бодсон газрын гадаргуугийн тоон загварын цэгийн өндрийн зөвшөөрөгдөх дундаж квадрат алдааны 1/2-ээс хэтрэхгүй байна. Холболтын цэг дээрх байрлалын зөрөөний дундаж утгыг дараах томьёогоор тодорхойлно. Энэ утга байр зүйн болон дэвсгэр зургийн масштабын 0.2мм-ээс, үл хөдлөх объектын контур ба заагийн цэгийн солбицол тодорхойлох зөвшөөрөгдөх дундаж квадрат алдааны 2/5-оос хэтрэхгүй байна:
(3)
Тайлбар: dXi, dYi – цэгийн солбицлын зөрөөний утга, N – цэгийн тоо
7.1.12.Гадаргуугийн зураглалыг стерео байр зүйн зураглалын аргаар хийхэд хяналтын цэгүүд дээрх өндрийн зөрөөний дундаж утга нь доорх хэмжээнээс хэтрэхгүй байна:
7.1.12.1. үеийн өндөр 1м байхад хаялбарын үеийн өндрийн 0.2;
7.1.12.2. үеийн өндөр 2м болон 2.5м байхад хаялбарын үеийн өндрийн 0.25;
7.1.12.3. үеийн өндөр 5м болон 10м байхад хаялбарын үеийн өндрийн 0.33.
Орто хөрвүүлэг хийхэд хяналтын цэг дээрх өндрийн зөрөөний дундаж утга (4) томьёогоор бодсон газрын гадаргуугийн тоон загварын цэгийн өндрийн зөвшөөрөгдөх дундаж квадрат алдааны 0.7-оос хэтрэхгүй байна. (3) томьёогоор бодсон хяналтын цэг дээрх байрлалын зөрөөний дундаж утга нь байр зүйн болон дэвсгэр зургийн масштабын 0.3мм-ээс, үл хөдлөх объектын контур ба заагийн цэгийн солбицол тодорхойлох зөвшөөрөгдөх дундаж квадрат алдааны 3/5-аас хэтрэхгүй байна.
7.1.13.Аэротриангуляцийн боловсруулалт хийгээгүй ч онгоцонд байрлуулсан төхөөрөмжийн тусламжтайгаар тодорхойлсон агаарын зургийн гадаад чиглүүлгийн элементүүд байгаа бол тэдгээрийг ашиглан стерео хэмжилт хийж, эсхүл давхцал бүхий зураг дээр хяналтын цэгт хэмжилт хийж үр дүнг каталогийн утгатай харьцуулж фотограмметрийн байгуулалтын нарийвчлалыг үнэлнэ. Тодорхойлсон зөрөөний дундаж утга нь 7.1.11-ийн шаардлагыг хангасан байна.
7.1.14.Зэргэлдээх блокуудын[4] ерөнхий цэгүүдийн дундаж зөрөө байрлалаараа зургийн масштабын 0.5мм-ээс, өндрөөрөө дараах хэмжээнээс хэтрэхгүй байна. Үүнд:
7.1.14.1.үеийн өндөр 1м байхад хаялбарын үеийн өндрийн 0.28;
7.1.14.2.үеийн өндөр 2м болон 2.5м байхад хаялбарын үеийн өндрийн 0.35;
7.1.14.3.үеийн өндөр 5м болон 10м байхад хаялбарын үеийн өндрийн 0.45;
7.1.15. 7.1.10-7.1.13-ын дагуу фотограмметрийн сүлжээний нарийвчлалын үнэлгээ хийх үед бие даасан хяналтын хэмжилтийн алдаа нь зөвшөөрөгдөх дундаж алдааг 2.5 дахин ихэсгэснээс хэтрэхгүй байна. Зөвшөөрөгдөх дундаж алдааг 2-2.5 дахин ихэсгэсэнтэй тэнцэх хэмжээний алдаатай хэмжсэн бие даасан хэмжилтийн тоо нийт хяналтын хэмжилтийн тооны 5 хувиас хэтрэхгүй байна.
7.2. ГАЗРЫН ГАДАРГУУГИЙН ТООН ЗАГВАР ҮҮСГЭХ, ЗАСВАРЛАХ
7.2.1.Гадаргуугийн өндрийн тоон загварыг зөв ортофото зураг үүсгэх, газрын гадаргуугийн тоон загвар бэлтгэхэд ашиглана.
7.2.2.Фотограмметрийн программ ашиглан давхцал бүхий агаарын зургаас ижил цэгүүдийг автоматаар таньж, газрын гадаргуугийн цэгүүдийн орон зайн солбицлыг фотограмметрийн шууд огтлолын аргаар тодорхойлж, гадаргуугийн Өндрийн тоон загварыг байгуулна.
7.2.3.Өндрийн тоон загварын газрын гадаргууд харгалзах цэгүүдийг ялгаж газрын гадаргуугийн тоон загвар газрын гадаргуугийн тоон загвар үүсгэнэ. Газрын гадаргуугийн тоон загварт нэмэлт цэг, стерео фотограмметрийн шууд хэмжилтээр тодорхойлсон хугарлын шугамуудыг нэмж засварлана.
7.2.4.Байр зүйн болон дэвсгэр зургийн хаялбар шугам байгуулахад ашиглах газрын гадаргуугийн тоон загварын цэгийн өндрийн дундаж квадрат алдаа нь В Хавсралтын В.1-р Хүснэгтэд заасан утгаас, цэгийн нягтрал нь Г Хавсралтын Г.1-р Хүснэгтэд заасан утгаас хэтрэхгүй байна.
7.2.5.Орто хөрвүүлэгт зориулсан Газрын гадаргуугийн тоон загварын цэгийн өндрийн зөвшөөрөгдөх дундаж квадрат алдааг дараах томьёогоор бодно:
(4)
Тайлбар: mЦМР - Газрын гадаргуугийн тоон загварын цэгийн зөвшөөрөгдөх дундаж квадрат алдаа, м;
– агаарын зургийн ажлын талбайн хязгаар дахь эгц босоотой харьцангуй оптик цацраг хазайх хамгийн их өнцөг;
Bx,By – агаарын зургийн дагуугийн ба хөндлөн суурь шугам, м;
Н- зураг авах өндөр, м;
М- зохиох байр зүйн, эсхүл дэвсгэр зургийн масштаб.
7.2.6. Газрын гадаргуугийн тоон загварын цэг хоорондын зайн зөвшөөрөгдөх хамгийн их хэмжээ D-г дараах томьёогоор үнэлнэ:
(5)
Тайлбар: g - ортофото зураг үүсгэх газрын гадаргуугийн налуугийн хамгийн их градиент.
Гадаргуу хугарч байгаа хэсэг дээр налуунуудын нэг нь бага утгатай байвал дараах томьёог ашиглана:
(6)
Тайлбар: v - налуугийн хазайлтын өнцгийн градиентийн хамгийн их утга.
(6) томьёогоор налуугийн хазайлтын өнцгийн градиентийн утгын хэд хэдэн хувилбарт харгалзах D-н зөвшөөрөгдөх хамгийн их утгыг И Хавсралтын И.1-р Хүснэгтэд үзүүлэв. Фотограмметрийн боловсруулалтыг хийх үед (5), (6) томьёогоор бодсон утгыг мөрдөнө, эсхүл хүснэгтээс авсан цэг хоорондын зайг 20% бууруулж авна.
7.2.7.Цэг хоорондын хамгийн их зайг 7.2.6-д заасан аргаар бодсон Газрын гадаргуугийн тоон загварыг объектын ортофото дээрх байрлалыг шилжилтгүй дүрслэх, гадаргууг хаялбар шугамаар илэрхийлэхэд хэрэглэнэ.
7.2.8.Газрын гадаргуу дээрх өндөр объектын дээд хэсгийн байрлалыг ортофото зураг дээр шилжилтгүй дүрслэхийн тулд өндөр объектын дээд ба доод ирмэгийн шугамуудыг стерео хэмжилтээр гүйцэтгэж, үр дүнг газрын гадаргуугийн тоон загвартай нэгтгэн, газрын гадаргуугийн тоон загварыг шинэчилнэ.
7.3. АГААРЫН ЛАЗЕР СКАНЕРЫН ӨГӨГДӨЛ БОЛОВСРУУЛАХ, ГАЗРЫН ГАДАРГУУГИЙН ТООН ЗАГВАР ҮҮСГЭХ
7.3.1.Агаарын лазер сканерын өгөгдөл боловсруулах, Газрын гадаргуугийн тоон загвар үүсгэхэд зориулалтын программ хангамж ашиглан дараах үйл ажиллагааг гүйцэтгэнэ. Үүнд:
7.3.1.1.тохируулгын нислэгийн өгөгдөл боловсруулах, лидарын тохируулгын параметрийг тодорхойлох;
7.3.1.2.оролтын хяналт хийх, GNSS-ийн хүлээн авагчийн, Инерцийн хэмжилтийн төхөөрөмжийн хэмжилтийн өгөгдөл болон тохируулгын параметрүүдийн өгөгдлийг ашиглан лидарын "түүхий" өгөгдлийг боловсруулах, лазерын цэгүүдийн файлуудыг бэлтгэх;
7.3.1.3.замнал хоорондын давхцалын зөрөөгөөр болон олон замналын зураглалын лазерын өгөгдлийг тэгшитгэн бодож лазерын цэгийн нарийвчлалыг шалгах;
7.3.1.4.лазерын цэг ба фотограмметрийн аргаар боловсруулсан өндрийн тоон загварын цэгээс газрын гадаргуугийн цэгүүдийг ялгах, Газрын гадаргуугийн тоон загвар байгуулах;
7.3.1.5.газрын гадаргуугийн тоон загварын цэгийн нягтрал шалгах;
7.3.1.6.газрын гадаргуугийн тоон загварын нарийвчлалыг хяналтын цэгүүдээр болон фотограмметрийн сүлжээний цэг ба газрын гадаргуугийн тоон загварын харилцан нийцлээр шалгах;
7.3.1.7.газрын гадаргуугийн тоон загварыг геоидын өндрийн загварыг ашиглан Техникийн даалгаварт заасан солбицлын болон ортометрийн өндрийн тогтолцоонд хөрвүүлэх.
7.3.2.Тохируулгын нислэгийн өгөгдөл боловсруулах болон лидарын тохируулгын параметрийг тодорхойлох ажлыг тухайн агаарын лазер сканерын бичиг баримтад заасны дагуу гүйцэтгэнэ. Тохируулгын параметрээр гарган авсан холбогч цэгүүд дээрх зөрөө, өнцгийн тохируулгын параметрийн утгууд, стандарт хазайлтыг тусгай файлд бүртгэж, техникийн тайланд тусгана.
7.3.3.Зураглалын талбайг лидарын хэмжилт гүйцэд хамарсныг шуурхай шалгах, лазерын цэгүүдийн нягтралыг үнэлэх зорилгоор оролтын хяналтыг хийнэ.
7.3.4.GNSS-ийн хүлээн авагч, Инерцийн хэмжилтийн төхөөрөмжийн хэмжилт болон тохируулгын параметрийг ашиглан лидарийн түүхий өгөгдөл боловсруулж, лазерын цэгийн файлыг улсын, эсхүл ITRF солбицлын тогтолцоонд бэлтгэнэ.
7.3.5.Замнал хоорондын давхцал дээрх лазерын цэгүүдийн зөрөөгөөр нарийвчлалын шалгалтыг хийж, цэгийн өндрийн тогтмол зөрөөний хамгийн их ба дундаж утгыг тодорхойлно. Зөрөөний дундаж утга гадаргуугийн үеийн өндрийн 1/5-ээс хэтрээгүй бол олон замналын зураглалын лазерын цэгүүд, тэдгээрийн давхацсан хэсгийн цэгүүдийг тэгшитгэн бодно.
7.3.6.Лазерын цэгүүд, өндрийн тоон загварын ангиллыг газрын гадаргуугийн болон түүнээс доош, дээш байрласан цэгүүдийг ялгах боломжтой программаар автоматаар гүйцэтгэнэ. Ангиллын тохируулгын параметрүүдийг техникийн тайланд тусгана. Цэгүүдийг автоматаар ангилж, дараа нь оператор засварлаж ангиллыг нарийвчилна. Ангиллын параметрүүдийг техникийн тайланд тусгана. Газрын гадаргууг илэрхийлэх ангилалд орсон цэгүүдээр Газрын гадаргуугийн тоон загвар үүсгэнэ.
7.3.7.Лидарын багажийн алдаанаас үүссэн болон лазерын цэгээр байгуулсан газрын гадаргуугийн тоон загварын цэг бүрийн чанараас хамаарсан өндрийн санамсаргүй алдааны нөлөөллийг программ ашиглан багасгаж, газрын гадаргуугийн тоон загварын гадаргууг жигд болгоно. Жигд болсон гадаргуу анхны гадаргуугаас хазайх зөрөө нь гадаргуугийн үеийн өндрийн 0.3-аас хэтрэхгүй байна.
7.3.8.Газрын гадаргуугийн тоон загварын цэгийн нягтралын шалгалт хийж цэггүй, эсхүл цэгийн тоо хангалтгүй хэсгийг илрүүлнэ. Газрын гадаргуугийн тоон загварын цэгийн дундаж нягтралыг үнэлж, нягтралын зөвшөөрөгдөх утгатай харьцуулна. Цэгийн тоо хангалтгүй талбай гэж лазерын цэггүй 9/N-ээс их хэмжээтэй талбайг ойлгоно.
Тайлбар: N – кв.м-т ногдох цэгийн тоогоор илэрхийлэгдэх цэгийн дундаж нягтрал.
Үүнийг газрын гадаргуугийн тоон загварын цэгүүд байх ёсгүй усны гадаргуу, эсхүл барилга, байгууламжийн орой, дээврийн хэсгийн талбайд тооцохгүй. Шалгалтын үр дүнг техникийн тайланд тусгана. Усны гадаргуугүй, эсхүл барилга, байгууламжгүй боловч газрын гадаргуугийн тоон загварын цэггүй газрыг илрүүлбэл эдгээр хэсэгт ангилал зөв хийсэн эсэхийг шалгах ба цэг үүсээгүй дараах шалтгааныг шалган тогтооно. Үүнд:
7.3.8.1.цэгүүд нь "доор" гэж ангилагдсан талбай байсан эсэх, ийм ангилал зөв эсэх;
7.3.8.2.ургамалтай эсэх ба ургамлын шинж чанар;
7.3.8.3.бусад объект байгаа эсэх;
7.3.8.4.гадаргуугийн хазайлт.
Шаардлагатай бөгөөд үндэслэлтэй бол оператор засварлаж, өөр ангиас цэг нэмнэ.
7.3.9.Газрын гадаргуугийн тоон загварын нарийвчлалыг холболтын, хяналтын бүх цэг, оператор аэротриангуляцийг гүйцэтгэх үед нэмэлтээр сонгож хэмжсэн, фотограмметрийн сүлжээний нэмэлт хяналтын цэгүүдээр шалгана. Холболтын, хяналтын цэгүүдийн солбицлын тогтолцоо лазерын цэгийнхтэй ижил байна. Геодезийн хангалтаар солбицлыг нь тодорхойлсон холболт, хяналтын цэгүүдийн өндрийн зөрөөгөөр бодсон газрын гадаргуугийн тоон загварын өндрийн дундаж квадрат алдаа нь В Хавсралтын В.1-р Хүснэгтэд заасан утгаас хэтрэхгүй, фотограмметрийн өтгөрүүлэлтээс авсан хяналтын цэгийн зөрөөгөөр бодсон газрын гадаргуугийн тоон загварын өндрийн дундаж квадрат алдаа нь В Хавсралтын В.1-р Хүснэгтэд заасан утгыг 1.4 дахин ихэсгэснээс хэтрэхгүй байна. Өндрийн зөрөө нь хяналтын цэгийн өндөр, түүний ойролцоо орших лазерын цэгийн гурвалжны оройн өндрийн интерполяциар тодорхойлогдсон хяналтын цэгийн өндрийн зөрөөгөөр тодорхойлогдоно.
7.3.10.Газрын гадаргуугийн тоон загварыг холбогдох солбицол, өндрийн тогтолцоонд 5.3-т заасны дагуу бодсон өндрийн засвар, геоидын өндрийн загварыг тооцсон тухайн тусгагийн параметр ба хөрвүүлэлтийн элементүүдийг ашиглан хөрвүүлнэ. Хөрвүүлэлт хийсний дараа холбогдох солбицол, өндрийн тогтолцоонд солбицлыг нь тодорхойлсон хяналтын таних цэгүүдээр шалгалтыг давтан хийнэ.
7.3.11.Лидарын зураглалын өгөгдөл боловсруулж, газрын гадаргууд хамаарах лазерын цэгүүдийг ангилан холбогдох солбицол, өндрийн тогтолцоонд үүсгэсэн *.XYZ өргөтгөлтэй текст файл хүлээлгэн өгнө.
7.4. ОРТОФОТО БОЛОН ЗӨВ ОРТОФОТО ҮҮСГЭХ
7.4.1.Объектын контурыг ортофото зураг ашиглан зураглах, Техникийн даалгаварт ортофото зургийг захиалагчид хүлээлгэн өгөх эцсийн бүтээгдэхүүний бүрдэлд оруулсан бол ортофото үүсгэнэ.
7.4.2.Тоон ортофото зургийн пикселийн орон зайн хэмжээг Б Хавсралтын Б.1-р Хүснэгтэд заасны дагуу тодорхойлж, агаарын зургийн пикселийн орон зайн хэмжээтэй адилаар сонгож үүсгэнэ. Агаарын зургийн пикселийн орон зайн хэмжээ нь дээр дурдсан хүснэгтэд зааснаас 1.5 дахин их бөгөөд техникийн даалгаварт өөрөөр заагаагүй бол тоон ортофото зургийн пикселийн орон зайн хэмжээг Б.1-р Хүснэгтэд зааснаар авна.
7.4.3.Тоон ортофото зурагт тэгш өнцөгт хуваалга ашиглах бол пикселийн тоо нь хуваалгад бүтнээр таарч байхаар, эсхүл бүхэл утга нь 0.05 пикселээс бага ялгаатай байхаар тохируулна.
7.4.4. Тоон ортофото зураг үүсгэх эх материал, өгөгдөлд дараах зүйлүүд орно. Үүнд:
7.4.4.1. анхдагч боловсруулалт хийсэн тоон агаарын зураг;
7.4.4.2. гадаад чиглүүлгийн элементүүд;
7.4.4.3. дотоод чиглүүлгийн элементүүд;
7.4.4.4. холболтын, хяналтын таних цэгийн солбицлууд;
7.4.4.5. холболтын, хяналтын таних цэгийн бүдүүвч, бичиглэлүүд;
7.4.4.6. газрын гадаргуугийн тоон загвар;
7.4.4.7. зургийн хуваалгын хуудасны булангийн солбицлууд.
7.4.5.Газрын гадаргуу дээр полигоноор дүрслэгдэх, өндөр объектын дээд хэсгийн байрлалыг ортофото зураг дээр шилжилтгүй дүрслэхийн тулд 7.2.8-д заасны дагуу шинэчилсэн газрын гадаргуугийн тоон загварыг ашиглаж зөв ортофото зураг үүсгэнэ. Олон давхар барилга бүхий газрын зөв ортофото үүсгэхийн тулд агаарын зураглалыг М Хавсралтын М.2-р Хүснэгтэд заасан давхцалтайгаар үйлдэнэ.
7.4.6.Зөв ортофото зургийг цэг хоорондын зай нь зургийн пикселийн орон зайн газар дээрх хэмжээг 1-3 дахин ихэсгэсэнтэй тэнцэхүйц хэмжээтэй, хэт өндөр нягтаршилтай өндрийн тоон загвар ашиглан үүсгэж болно.
7.4.7.Агаарын зураг бүрээс үүссэн хоорондоо давхцал бүхий дан ортофото зургуудаас тэдгээрийн давхацсан хэсгийн дундуур дайрч байхаар зүслэгийн шугамыг ойролцоогоор байгуулж, уг шугамаар зүссэн төв хэсгүүдийг нийлүүлэн зүймэл ортофото зураг үүсгэнэ. Зүслэгийн шугамыг ортофото зураг дээр зах хязгаар нь аль болох тод харагдаж байгаа хиймэл объектуудын ирмэгийн дагуу, нэг төрлийн бүтэцтэй талбай эзэлсэн байгалийн объектуудын дундуур, эсхүл шугаман объектын дагуу сонгоно. Тод шугаман контурыг зүслэгийн шугамтай 90 градуст ойролцоо өнцгөөр огтлолцуулах, өндөр объектыг дайруулахаас зайлсхийнэ.
7.4.8.Зүймэл ортофото зураг үүсгэхэд зүслэгийн шугам дээр хоёр талаас уулзаж байгаа контурын шугамын зөрөөний дундаж утга нь тэгш тал, гүвээрхэг газарт байр зүйн болон дэвсгэр зургийн масштабын 0.5мм-ээс, уулархаг газарт 0.7мм-ээс хэтрэхгүй байна.
7.4.9.Зүймэл ортофото зургийг MNS 6925-11: 2021-д заасны дагуу байр зүйн болон дэвсгэр зургийн хуваалгын хуудасны хэмжээнд, эсхүл хэд хэдэн зургийн хуваалгын хуудсыг хамарсан газар нутгийн хилийн дагуу үүсгэнэ.
7.4.10.Ортофото зураг захиалагчид хүлээлгэн өгөх эцсийн бүтээгдэхүүний бүрэлдэхүүнд орсон бөгөөд Техникийн даалгаварт өөрөөр заагаагүй бол түүнийг зургийн хуваалгын хуудасны хэмжээгээр хувааж, нэрлэсэн тоон ортофото зургийн багц файл болгож үүсгэнэ.
7.4.11.Ортофото зургийг зэргэд ба голдочоор хязгаарласан трапецуудаар хуваахад нэрлэбэрийн хуудасны захын шугамын гадна талд хамгийн ихдээ нэг пиксел байхаар К Хавсралтын К.1-р Зурагт үзүүлснээр дүрсийг шаталж хуваана.
7.4.12.Агаарын зураглалын талбай нь том биш, Техникийн даалгаварт өөрөөр заагаагүй бол ортофотог бүхэлд нь нэг ерөнхий файл болгож үүсгэнэ.
7.4.13.Ортофото зургийн файл үүсгэх, ортофото зургийг нэрэлбэрээр хуваах, хүрээний гаднах бичиглэл үүсгэх болон бичиглэлийн хэвийг Техникийн даалгаварт тусгана. Ортофото зургийн хүрээний гаднах бичиглэлийг вектор файлд хадгална. Ортофото зургийн файл бүрд мета өгөгдөл үүсгэнэ.
7.4.14.Ортофото зургийн нарийвчлалыг хяналтын таних цэгүүдийн солбицлын зөрөө, зүймэл ортофото зургийг үүсгэхэд зэргэлдээ ортофото зургуудын зүслэгийн шугам дээр уулзаж байгаа контурын шугамын зөрөөгөөр үнэлнэ.
Ортофото зураг дээрх хяналтын таних цэгүүдийн Хi, Уi солбицлыг хэмжиж, тэдгээрийн каталогийн утга Хо, Уо-ийн ялгавраар цэг бүрийн хэвтээ байрлалын зөрөөг (7) томьёогоор тодорхойлно.
,
(7)
Цэг бүрийн хэвтээ байрлалын алдааг (8) томьёогоор тодорхойлно.
(8)
Бүх Nk хяналтын цэгийн алдааны дундаж утгыг (9) томьёогоор тодорхойлно.
(9)
7.4.15.Ортофото зураг дээрх хяналтын таних цэгийн байрлалын алдааны дундаж утга ойролцоо орших зураглалын байрлалын үндэслэлийн цэгтэй харьцангуй тэгш тал, гүвээрхэг газарт байр зүйн болон дэвсгэр зургийн масштабын 0.5мм-ээс, уулархаг газарт 0.7 мм-ээс хэтрэхгүй байна.
7.4.16.Фотограмметрийн хяналтын цэгийн байрлалын алдааны дундаж утга тэгш тал, гүвээрхэг газарт байр зүйн болон дэвсгэр зургийн масштабын 0.4мм-ээс, уулархаг газарт 0.6 мм-ээс хэтрэхгүй байна.
7.4.17.Олон давхар барилга, байгууламжтай газарт ортофото зураг дээр дүрслэгдсэн, ойролцоо орших байгууламжийн контурын харилцан байршлын хамгийн их алдаа дэвсгэр зургийн масштабын 0.4 мм-ээс хэтрэхгүй байна.
7.4.18.Хяналтын цэг дээрх хэмжилтийн болон бодолтын зөрөөний үр дүнг хүснэгтээр, тооцоолсон зөрөөний дундаж утга болон 7.4.8-д заасны дагуу зүслэгийн шугам дээрх контурын зөрөөгөөр тодорхойлсон нарийвчлалын үнэлгээний үр дүнг техникийн тайланд тусгана.
7.4.19.Ортофото зургийн дүрсийн чанарын хяналтыг нүдээр харж хийнэ. Зургийн хуваалгын хуудасны хүрээгээр хуваасан ортофото зургийн дэвсгэр өнгө, гэрлийн тодролт, ялгарал, хүрээний дагуу болон зургийн нийт талбайгаар жигд байна. Нүдээр харахад зэргэлдээх зургууд дээрх гэрлийн тодролтын мэдэгдэхүйц ялгаа талбайн тодорхой хэсгүүд дээр ажиглагдаж болох хэдий ч зураг хиллэж байгаа 2 хэсэг дээрх өнгөний RGB бүрэлдэхүүн бүрийн пикселийн дундаж утгуудын зөрөө 7 нэгжээс ихгүй байна.
7.4.20.Ортофото зураг үүлний дүрс, үүлний сүүдэр, хурц гэрэл, гэрлийн цагираг агуулаагүй, эсхүл эдгээр нь зураг дээр гарсан хэдий ч байр зүйн болон дэвсгэр зургийн объектын дүрс бүхий ач холбогдолтой хэсгийг хаагаагүй байна.
7.4.21.Ортофото зураг дээрх гэрэлтэй болон сүүдэртэй хэсэг дэх объектын дүрс танигдахуйц, 0, эсхүл 255 утгатай пиксел агуулаагүй байна.
7.4.22.Тоон ортофото зургийг Техникийн даалгаварт өөрөөр заагаагүй бол 8 битийн гүнтэй GeoTIFF өргөтгөлөөр, мета өгөгдлийн файлыг MNS 6925-11:2021 стандартад зааснаар үүсгэнэ. Техникийн даалгаварт заасан бол ортофото зураг дээр геодезийн сүлжээний цэг, солбицлын тор оруулж, хүрээний гаднах бичиглэлийн вектор хэвтэй файлын хамт бэлтгэнэ.
7.5. СТЕРЕОФОТОГРАММЕТРИЙН БОЛОВСРУУЛАЛТ, СУУРИН ТОДРУУЛАЛТ ХИЙХ
7.5.1.Объектын стерео зураглалыг дараах эх материалыг ашиглан давхцал бүхий хос, эсхүл хэд хэдэн зургаас фотограмметрийн шууд огтлолын аргаар гүйцэтгэнэ. Үүнд:
7.5.1.1.зохих хэв бүхий тоон агаарын зураг;
7.5.1.2.агаарын зургийн аэротриангуляцийн тэгшитгэн бодолтоор тодорхойлсон гадаад чиглүүлгийн элементүүдийн файл;
7.5.1.3. агаарын зургийн аппаратын тохируулгын параметр;
7.5.1.4. агаарын зургаар бүрхсэн талбайн бүдүүвч.
7.5.2.Үл хөдлөх объектын контур, хил хязгаарын эргэлтийн цэгийг стерео хос, эсхүл давхцал бүхий зургуудыг сонгож стерео хэмжилтийн аргаар хэмжиж зураглана. Стерео хэмжилтийн аргаар барилгын суурь, дээврийн цэгүүд, тэдгээрийг холбосон ирмэгийн шугам, агаарын дүүжин дамжлага, далан, шуудуу, ухмал нүх, эрэг, жалгын ирмэг, ёроолын шугамууд, байгалийн болон хүний гараар бүтсэн өндөр объектын оройн цэг, цахилгаан дамжуулах агаарын шугамыг зураглана.
7.5.3.Стерео фотограмметрийн зураглалын программ хангамж дараах үйлдлийг гүйцэтгэх боломжтой байна. Үүнд:
7.5.3.1. 7.5.1-д заасан эх өгөгдлийг хүлээн авч стерео загвар үүсгэх;
7.5.3.2.хэмжилтийн өгөгдлийг төрлөөр нь багцалж хадгалах, давхарга үүсгэх;
7.5.3.3.үүсгэсэн стерео загвар дээр 3 хэмжээст хэмжилт хийж цэг, шугам, полигон төрлийн вектор өгөгдлийг цуглуулах;
7.5.3.4.хэмжсэн вектор өгөгдлүүдэд харгалзах шинж чанарын мэдээлэл оруулах боломжтой байх;
7.5.3.5.өндрийн тоон загвар, газрын гадаргуугийн тоон загвар оруулах, хаялбар шугам үүсгэн стерео хэмжилт хийж өндрийн тоон загвар, газрын гадаргуугийн тоон загварыг интерактиваар засварлах;
7.5.3.6.засварласан өндрийн тоон загвар, газрын гадаргуугийн тоон загвар, үүссэн хаялбар шугамын өгөгдлөөс зохих хэвээр файл үүсгэх;
7.5.3.7.тоон байр зүйн болон дэвсгэр зургийн эх бэлтгэх зорилгоор цуглуулсан өгөгдлөөс зохих хэвээр файл үүсгэх.
7.5.4.Цэгүүдийн солбицлыг фотограмметрийн аргаар тодорхойлоход алдаа нь зөвшөөрөгдөх хэмжээнээс их байвал зураглалыг хээрийн хэмжилт хийж, гүйцэтгэнэ.
7.5.5.Стерео фотограмметрийн зураглалын үр дүнг сонгосон талбайд хээрийн хэмжилт хийж шалгана. Геодезийн хээрийн хэмжилтээр тодорхойлсон хяналтын цэгийн тоо үл хөдлөх объектын тооноос хамаарах ба Техникийн даалгаварт өөрөөр заагаагүй бол агаарын зураглалын объект бүрд хяналтын цэгийн тоо 10-аас багагүй байна.
7.5.6.Байр зүйн болон дэвсгэр зурагт дүрслэх суурин газар, барилга байгууламж, зам, талбай, хашаа, цэцэрлэгт хүрээлэн, ногоон байгууламж, ой, тариа ногооны талбайн хил хязгаар, газрын хөрс, ус, ургамал, ой модны төрөл шинж чанарын мэдээллийг стерео фотограмметрийн ажиглалт болон ортофото дүрс зураг дээр суурин аргаар тодруулна.
7.5.7.Суурин аргаар тодруулах боломжгүй зүйлд хээрийн тодруулалт хийнэ. Суурин тодруулалтын үед хээрийн тодруулалт хийх объектуудын жагсаалтыг гаргана.
7.5.8.Суурин тодруулалтаар зохих масштабын байр зүйн, эсхүл дэвсгэр зурагт үзүүлэх газар дээрх объектуудын дүрсийг агаар, сансрын зураг дээр таньж, илрүүлэн, тэдгээрийн чанарын болон тоон үзүүлэлтийг тодорхойлно.
7.5.9.Тодруулалтыг эхлээд суурин тодруулалтын аргаар, дараа нь хээрийн тодруулалтын аргаар гүйцэтгэнэ. Газарзүйн хувьд хангалттай судлагдаагүй газар, агаар, сансрын зураг дээр танигдахгүй, эсхүл ургамал, бусад объектоор халхлагдсан олон тооны объект бүхий нутаг дэвсгэрт тодруулалтын ажлыг өөр дараалал, зааварчилгаагаар гүйцэтгэнэ. Шигүү байрласан намхан барилгуудтай газарт 1:500, 1:1000-ны масштабын зураглал үйлдэхэд хээрийн тодруулалт хийсний дараа суурин тодруулалтыг хийж болно.
7.5.10.Тодруулалтыг аль ч аргаар хийсэн ач холбогдол бүхий газрын зургийн материалын судалгаа хийнэ. Байгаа материалуудын нарийвчлал, тодруулалтын ажилд ашиглаж болох эсэхийг судалж тогтооно. Шаардлагатай тохиолдолд байр зүйн болон дэвсгэр зурагт үзүүлэх загвар болон тодруулалтын эталон зохионо.
7.5.11.Суурин тодруулалт хийх үед редакцын удирдамжийг судалсны дараа газар дээрх объектуудын талаарх мэдээллийг агуулсан нэмэлт материалыг ашиглан тухайн газрыг стереоскопоор судална. Нэмэлт материалд газар зүйн, байр зүйн болон тусгай дэвсгэр зураг, карт, бүдүүвч зураг, атлас, нэвтэрхий толь, лавлах ном, кино болон бусад материал орно.
7.5.12.Суурин тодруулалт хийх, газар дээрх объектыг хөвөөлөх вектор өгөгдөл цуглуулах ажлыг зохих масштабын байр зүйн болон дэвсгэр зурагт байр зүйн объектуудыг ангилагчийн дагуу зохих семантик мэдээллийг оруулах үйл ажиллагаатай нэгдмэл хэлбэрээр гүйцэтгэнэ. Энэ үед таних тэмдгийг ашиглан фотограмметрийн аргаар хад, чулуу, жалга, далан, босоо амны урт, өргөн, өндөр, малталтын гүнийг тодорхойлно. Гүүрний даац, оршин суугчдын тоо, оноосон нэр болон бусад эх сурвалжаас авсан мэдээллийг суурин тодруулалт, вектор өгөгдөл цуглуулах ажил гүйцэтгэсний дараа оруулна. Эхлээд хээрийн тодруулалт хийсэн бол хээрийн тодруулалтын материалыг суурин тодруулалт хийхэд ашиглана.
7.5.13.Газар нутгийн шинж байдал, зохиох байр зүйн болон дэвсгэр зургийн масштабаас хамааруулан суурин тодруулалт хийх, вектор өгөгдөл цуглуулах ажилд дараах аргуудыг хослуулан хийнэ. Үүнд:
7.5.13.1.тоон стереофотограмметрийн ажлын станцыг ашиглан газрын гадаргуугийн стерео загвар;
7.5.13.2.ортофото зураг;
7.5.13.3.чиглүүлэг хийсэн дан агаарын зургийг газрын гадаргуугийн тоон загвартай хослуулж.
7.5.14.Хүнд, хэцүү нөхцөлтэй газар нутаг болон орон зайн хэмжилт хийж тоон шинж чанарыг тодорхойлох зайлшгүй шаардлагатай объектын тодруулалтыг гадаад чиглүүлэг хийсэн агаарын давхцалтай зургаас стерео загвар үүсгэж, цэгүүдийн орон зайн солбицол, тодруулах объектын контурыг хэмжинэ.
7.5.15.Агаарын зураглалын аргаар 3 ба түүнээс олон давхар барилга бүхий суурин газарт 1:2000-ны масштабтай дэвсгэр зураг үйлдэх, ямар ч төрлийн барилга, байгууламж бүхий газрын 1:500, 1:1000-ны масштабтай зураг үйлдэхэд суурин тодруулалт хийх, барилга, байгууламжийн вектор өгөгдөл цуглуулах ажилд стерео хэмжилтийн арга ашиглана. Энэ тохиолдолд хүний гараар бүтсэн, газрын гадаргуугаас дээших өндөр нь дэвсгэр зургийн масштабын 1.0мм-ээс их, ёроол нь тод харагдахгүй байгаа бүх объектын ирмэг, ёроолын вектор өгөгдлийг стерео аргаар зурж цуглуулна.
7.5.16.Барилгын дээвэр ба суурь хэсгийн контурыг ортофото зураг, эсхүл дан агаарын зураг дээр хэмжиж векторжүүлэхэд дээвэр ба суурийн масштабын зөрөөг (10) томьёогоор тооцоолсон масштабын бууралтын коэффициент K-г ашиглан засварлана.
(10)
Тайлбар: H - зураг авах өндөр; h - барилгын өндөр.
7.5.17. 1:2000 ба түүнээс том масштабтай дэвсгэр зураг зохиоход барилгын суурь, барилгын дээвэр нь масштабаар илэрхийлэгдсэн хэт уналттай хэсгүүдгүй бол дээврийн хүрээний дагуу стереофотограмметрийн аргаар хэмжиж зураглана. Энэ тохиолдолд стерео хэмжилт, эсхүл хээрийн хэмжилтийн өгөгдөл ашиглаж тодорхойлсон дээврийн уналтыг тооцож үзнэ.
7.5.18. 2 давхар хүртэл барилга байгууламжтай газар нутгийн дэвсгэр зураг зохиоход барилга байгууламжийн вектор өгөгдлийг ортофото дээр дүрсэлсэн барилга байгууламжийн дээврийн хүрээний дагуу хэмжиж, дээврийн уналтыг хээрийн хэмжилтийн өгөгдөл, стерео загвар ашиглаж хийсэн хэмжилт ба урьдчилсан дүн шинжилгээгээр тодорхойлсон утгыг тооцож цуглуулна.
7.5.19.Модоор халхлагдсан, контур шугам тогтооход хүндрэлтэй барилга байгууламжийн тодруулалт хийх, вектор өгөгдөл цуглуулахад тухайн газар нутагт өмнө нь цэг хоорондох дундаж зай дэвсгэр зургийн масштабын 0.5 мм-ээс ихгүй нягтрал бүхий цэгтэй лидарын зураглал хийсэн бол уг лидарын өгөгдлийг нэмэлтээр ашиглана.
7.5.20.Стерео хэмжилтийн аргаар суурин тодруулалт хийх, вектор өгөгдөл цуглуулахад стерео хос бүр дээр эхлээд ус зүйн объектын вектор өгөгдлийг хэмжиж, дараа нь байр зүйн болон дэвсгэр зураг дээр хаялбар шугам харуулах ажлыг хийнэ. Хаялбар шугам тухайн нутаг дэвсгэрийн ландшафтын онцлогийг тодорхойлдог тул гадаргуугийн өндрийн зөрөө ихтэй уулын бүс нутагт эхлээд хаялбар шугам байгуулна.
7.5.21.Суурин тодруулалтыг хээрийн тодруулалтаас өмнө гүйцэтгэхэд суурин тодруулалт хийх, вектор өгөгдөл цуглуулах явцад объектын төрөл, байрлалтай хамааралтай тодорхой болгох шаардлагатай объектууд, эсхүл тэдгээрийн контурын хэсгийг өнгөөр ялгаж, тодруулна. Шинээр илэрсэн нэмэлт, эсхүл агаар, сансрын зураг дээр дүрслэгдээгүй объектуудын хээрийн судалгаагаар илрүүлэх, тодотгох зүйлүүдийн жагсаалт бүхий хээрийн судалгааны даалгаврыг зохионо. Хээрийн судалгааны даалгаварт судалгаа, тодруулалт хийх хэсэг, бие даасан объектуудыг хангалттай бүрэн гүйцэд тодорхойлсон, объектын шинж чанар, контур, газрын гадаргын хэлбэрийг газар дээр нь тодорхойлох шаардлагатай газар нутгийн цэгүүдийг зөв тогтоосныг шалгана.
7.5.22.Хээрийн тодруулалтын дараа суурин тодруулалт хийх тохиолдолд хээрийн тодруулалт, судалгааны өгөгдлийг байр зүйн болон дэвсгэр зургийн зохиогчийн эхэд бүрэн, зөв шилжүүлнэ.
7.5.23.Тодруулалтын бүрэн байдал, агуулгын нарийвчлалыг Техникийн даалгавар, редакцын удирдамжид заасан нэмэлт шаардлагыг хангасан болон таних тэмдэг ашигласан байдлаар тодорхойлно. Объектын таних тэмдгийг 0.3мм зайтай байрлуулна. Энэ нөхцөл биелэх боломжгүй тохиолдолд газрын зургийн агуулгад редакцын удирдамж, таних тэмдгийн шаардлагын дагуу ерөнхийлөл хийнэ.
7.5.24.Зураглалын технологийн хувилбараас үл хамааран тодруулалтыг газар дээр нь шалгана.
7.5.25.Хаялбар шугам үүсгэх аргаас үл хамааран гадаргуугийн хэлбэрийг хаялбар шугамаар илэрхийлэхгүй эрэг, жалга, далан, суваг, шуудуу, ухсан нүх, овоолсон шорооны ирмэг, ёроолын шугам, зам, талбай, барилга байгууламжийн захын шугамын вектор өгөгдлийг газрын гадаргуугийн стерео загвар дээр стереофотограмметрийн аргаар орон зайд үүсгэнэ. Техникийн даалгаварт усны захын тэмдгийг усны дундаж доод түвшинд хүргэхээр заасан бол объектыг ус зүйн аргаар холбон дүрсэлж вектор өгөгдөл үүсгэнэ.
7.5.26.Хаялбар шугам үүсгэхийн өмнө байр зүйн болон дэвсгэр зураг дээр гадаргуугийн онцлог цэгийн өндрийг стереофотограмметрийн аргаар тодорхойлно. Улсын солбицлын тогтолцоонд хийсэн байр зүйн болон дэвсгэр зураг дээр үзүүлэх өндрийн цэгийн тоог холбогдох норм, дүрэмд заасны дагуу тогтоох ба 1:500, 1:1000 ба 1:5000 масштабтай дэвсгэр зурагт 1дм.кв. талбайд 5-аас доошгүй өндрийн цэг байна. Тухайн нутаг дэвсгэрийн хамгийн онцлог цэгийг сонгож өндрийн утгыг зурагт үзүүлнэ. Байр зүйн болон дэвсгэр зураг дээр үзүүлэх цэгийн өндрийг хоёр хэмжилтийн дунджаар тодорхойлно. Хоёр хэмжилтийн өндрийн зөрөө үеийн өндрийн 1/4-ээс хэтрэхгүй байна.
7.5.27.Өөр өөр стерео хос зургаас хэмжсэн тод контурын хэсгийн хил дээрх байрлалын зөрөө зохиох байр зүйн болон дэвсгэр зургийн масштабын 0.6 мм-ээс хэтрэхгүй байна. Талархаг ба гүвээрхэг газарт хаялбар шугамын байрлалын зөрөөний зөвшөөрөгдөх хэмжээ үеийн өндрийн 1/3-тэй тэнцүү байна.
НАЙМ. БАЙР ЗҮЙН ЗУРАГ, ДЭВСГЭР ЗУРГИЙН ЗОХИОГЧИЙН ЭХ БЭЛТГЭХ
8.1.Байр зүйн болон дэвсгэр зургийн эх бэлтгэх ажлыг газрын зургийн ач холбогдол бүхий материалд дүн шинжилгээ хийхээс эхэлнэ. Хэвлэсэн байр зүйн болон бусад газрын зураг, судалгааны тайлан, хөдөө аж ахуй, ойн төлөвлөлт, геологи, эрчим хүчний шугам бүхий туршилтын график, замын шугаман график; засаг захиргаа, нутаг дэвсгэрийн хуваарь, зам тээвэр, ус цаг уурын албаны лавлах, соронзон хазайлтын хүснэгт, суурин газрын жагсаалт, ойн тооллогын тодорхойлолт, худгийн паспортын хуудас, худгийн лавлах материал, газар зүйн нэр, төмөр замын өртөөний нэр, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн хуваагдал, суурин газрын статусыг өөрчлөх тухай тогтоол гэх мэт лавлагаа мэдээллийг ашиглана.
Иргэний барилга байгууламжийн техникийн тооллого, бүртгэлийн материал, барилгын блок, гудамж, хашааны талбайн бүдүүвч зураг, гудамж, зам, талбай, хотхоны бүх нэрийг агуулсан хот төлөвлөлтийн бүдүүвч зураг материалыг ашиглана. Газрын зургийн ач холбогдол бүхий төрөл бүрийн материалд харьцуулсан дүн шинжилгээ хийж, үр дүнг хамгийн сүүлийн үеийн агаар, сансрын зурагтай харьцуулсны үндсэн дээр тухайн газрын өнөөгийн байдалтай нийцэж байгаа эсэхийг тогтооно.
8.2.Шинжилгээний үр дүнд үндэслэн газар нутгийн онцлогийг харгалзан ажил гүйцэтгэх төрөл бүрийн арга, хэрэгсэл, техник, суурин болон хээрийн тодруулалтын материал, газрын зургийн ач холбогдол бүхий материал, тэдгээрт ашигласан параметрийн утга, газрын зургийн агуулгыг тодорхойлсон редакцын удирдамж боловсруулна.
8.3.Хүчин төгөлдөр мөрдөж байгаа норматив баримт бичиг, техникийн төслийн заалтыг нарийвчлан тусгасан редакцын удирдамж нь дараах зүйлийг агуулна. Үүнд:
8.3.1.заасан масштаб, үеийн өндөртэй байр зүйн болон дэвсгэр зураг зохиох зорилго;
8.3.2.тухайн газар нутгийн товч тодорхойлолт, түүний агаарын зураг дээр дүрлэгдэх, байр зүйн болон дэвсгэр зурагт харуулах онцлог;
8.3.3.зураглалын талбайд байгаа байр зүйн объектын тоон мэдээллийг газар нутгийн онцлогт тулгуурлан цуглуулах тодорхой зааварчилгаа;
8.3.4.газар дээрх объектуудыг ач холбогдлоор нь харуулах дараалал;
8.3.5.ерөнхийлөлтийн үндсэн зарчим ба шалгуур;
8.3.6.зургийн хуудсыг зах нийлэлтэн ашигласан материалууд;
8.3.7.байр зүйн болон дэвсгэр зурагт оруулах газар зүйн нэр тогтоох, батлах зааварчилгаа;
8.3.8.объектын төрлөөс хамааруулж тодруулалт хийх, вектор өгөгдөл цуглуулах арга, зааварчилгаа;
8.3.9.суурин болон хээрийн тодруулалт гүйцэтгэх дараалал, тэдгээрийг хослуулан хийх зааварчилгаа;
8.3.10.газрын зургийн ач холбогдолтой материалыг ашиглах зөвлөмж;
8.3.11.байр зүйн болон дэвсгэр зураг чимэглэх, тоон хэлбэрээр үзүүлэхэд тавих шаардлага;
8.3.12.стандарт болон стандарт бус байдлаар зургийн хуудасны хуваалга хийх зааварчилгаа;
8.3.13.ажил зохион байгуулах, гүйцэтгэгчтэй харилцан ажиллах зааварчилгаа.
Дараагийн хээрийн ажлаар соронзон зүүний хазайлт шалгах газрыг редакцын зааварт тусгана.
8.4.Байр зүйн болон дэвсгэр зургийн зохиогчийн эх бэлтгэхэд зургийн масштабаас хамааруулан контуруудыг нэгтгэх, объектуудыг холбогдох төрөл болон зурагт үзүүлэх ач холбогдлоор сонгох, масштабын таних тэмдгийг масштабын бус таних тэмдгээр солих зэрэг ерөнхийллийн үндсэн зарчмыг ашиглан гүйцэтгэнэ.
8.5.Байр зүйн болон дэвсгэр зургийн газрын гадаргуу дүрслэх хаялбар шугамыг агаар, сансрын зургийн фотограмметрийн боловсруулалт, эсхүл лидарын хэмжилтээс үүссэн Газрын гадаргуугийн тоон загвараас автоматаар байгуулна.
8.6.Тухайн нутаг дэвсгэрийн хамгийн онцлог шинж чанартай бүх цэгүүдийг техникийн даалгаварт тогтоосон хэмжээгээр өндрийн цэг[5] болгон сонгоно. Зурагт үзүүлэх өндрийн цэгүүдийн шигүүрлийн хэмжээг техникийн төсөлд заагаагүй бол уг хэмжээг холбогдох норм, дүрэмд заасны дагуу авна.
8.7.Гадаргуугийн элементийн тоон үзүүлэлт, хад, толгод, далан, хонхорхой, босоо ам болон бусад объектын өндрийг стерео аргаар хэмжиж, таних тэмдгийн стандартын дагуу зурагт үзүүлнэ. 1:2000-ны масштабтай зураглалд төмөр зам, авто замын далангийн, суурин газарт явган хүний зам, гудамжны зорчих хэсгийн өндрийг тодорхойлно. 1:500, 1:1000-ны масштабтай зураглалд газар доорх шугам сүлжээний худгийн тагийн өндөр, барилга байгууламжийн хаяавчийн өндрийг нэмэлтээр хэмжиж үзүүлнэ.
8.8.Өндрийн тоон загвараас автоматаар хаялбар шугам үүсгэхэд дараах үйл ажиллагаа орно. Үүнд:
8.8.1.газрын гадаргуугийн тоон загвар файлыг ачааллаж, гурвалжин, эсхүл торон загвар үүсгэх;
8.8.2.гадаргуугийн хугарлын шугам үүсгэх;
8.8.3.заасан үеийн өндрөөр хаялбар шугам үүсгэх;
8.8.4.хаялбар шугам мөлийлгөх;
8.8.5.хаялбарын өндрийн бичиглэл, бергштрих байрлуулах;
8.8.6.газрын гадаргуугийн тоон загварт хугарлын шугамыг нэгтгэж, хаялбар шугам, бергштрих болон бичиглэл гараар засварлах;
8.8.7.өндрийн цэгийг өндрийн бичиглэлтэй хамт үзүүлэх;
8.8.8.хаялбар шугамаар илэрхийлээгүй гадаргуугийн объектыг үзүүлэх;
8.8.9.гадаргуугийн вектор давхаргын чанарын хяналт.
8.9.Газрын гадаргуугийн тоон загвар файл ачааллаж, тусгай зориулалтын программ хангамжаар хаялбар шугам үүсгэнэ.
8.10.Хаялбар шугам мөлийлгөх үйлдлийг тухайн газар нутгийн хэсэг бүрд тусгай зориулалтын программын тохируулгын параметрийн утга өөрчилж, гадаргуугийн шинж байдлаас хамааран автоматаар, эсхүл автомат бусаар сонгож хийнэ. Чанарын шаардлага хангах хүртэл энэ үйлдлийг давтаж хийнэ.
8.11.Газрын гадаргуугийн тоон загвараас үүсгэсэн хаялбар шугамын чанарын шалгалт, засварыг гадаргуугийн стерео загвар ашиглан гүйцэтгэнэ.
8.12.Хаялбарын өндрийн бичиглэл, бергштрихыг тусгай тохиргоо бүхий программын командын тусламжтайгаар байрлуулж, гар аргаар сайжруулна.
8.13.Хаялбар шугамыг ус зүйн объект, хаялбар шугамаар илэрхийлэгдээгүй гадаргуугийн хэлбэр, хугарлын шугамтай гар аргаар уялдуулж сайжруулна.
8.14.Контурын шугам[6], усны ирмэг, өндрийн тэмдгээр илэрхийлэгдээгүй газрын хэлбэрийг график дүрслэлийн хэрэгсэл ашиглан зурна.
8.15.Талархаг, гүвээрхэг газар нутагт огцом налуутай гадаргуугийн онцлог объектуудыг хаялбар шугамаар илэрхийлнэ. Энэ тохиолдолд хаялбар шугамын хоорондох зай нь дэвсгэр зургийн масштабын 0.3мм-ээс бага байвал хаялбар шугамыг нөхцөлтэйгөөр үзүүлнэ.
8.16.Байр зүйн болон дэвсгэр зургийн бүх элементийг эмхэтгэж дууссаны дараа байр зүйн болон дэвсгэр зургийн хуваалгын хуудсыг тухайн жилд, эсхүл өмнө нь, ижил, эсхүл том масштабаар хийсэн байр зүйн болон дэвсгэр зурагтай нийлж байгаа хүрээний дагуу зах нийлнэ. Зах нийлэхэд объектын ангиллын ижил төстэй байдал, объектын нэр, өндөр, чанарын болон тоон үзүүлэлтийг хадгална. Зах нийлэхэд өөрчилсөн болон алдаатай дүрслэгдсэн объектууд, тэдгээрийн зах нийлээгүй шалтгааныг дурдсан дагалдах баримт үйлдэж хавсаргана. Шулуун шугамын хэсгүүдийн зах нийлэлтийг эргэлтийн цэгүүдийг холбож гүйцэтгэнэ.
8.17.Тухайн зураглалын ажилд хэрэглэж байгаа солбицлын тогтолцоо хуучин байр зүйн болон дэвсгэр зургийн солбицлын тогтолцооноос ялгаатай тохиолдолд эхлээд хуучин тоон зургийг бүхэлд нь зураглал үйлдэж байгаа солбицлын тогтолцоонд хөрвүүлнэ. Хөрвүүлгийг зах нийлэхэд ашигласан хуучин байр зүйн болон дэвсгэр зургийн бүх хуваалгын хуудаст хийнэ. Хуваалгын хуудасны тоон мэдээлэл, математик үндэслэлийн элемент, хүрээний гадна бичиглэлийг засварлана.
8.18.Зах нийлэхэд агуулгын бүх элементүүд байрлалаараа нийлж байгааг шалгана. Тод контуртай газрын объектын байрлалын зөрөө байр зүйн болон дэвсгэр зургийн масштабын дараах утгаас хэтрэхгүй байна. Үүнд:
8.18.1. 1.0 мм - талархаг, гүвээрхэг газар;
8.18.2. 1.5 мм - уулархаг болон өндөр уулархаг бүс нутагт.
Бусад контурын хувьд зөрөө нь 2 мм-ээс ихгүй байна.
8.19.Хаялбар шугамын байрлалын зөрөө В Хавсралтын B.1-р Хүснэгтэд заасан хүлцэх хэмжээг 1.5 дахин ихэсгэснээс хэтрэхгүй байна. Зөрөө заасан хэмжээнд байвал зэргэлдээх эх хувь тус бүр дээр зөрөөний хагасаар шилжүүлж зөрөөг арилгана. Уг засвар объектын шинж чанарт тохирохгүй, зургийн хүрээний шугамын дагуух хаялбар, контурын шугамыг огцом гулзайлгаж байвал засварыг хийхгүй. Өмнө хэвлэсэн байр зүйн болон дэвсгэр зурагтай зах нийлэхэд бүх засварыг шинэ зургийн эх хувилбарт хийнэ. Зах нийлэлт дээрх зөрөө тогтоосон хүлцэх хэмжээнээс хэтэрсэн тохиолдолд векторжуулалт, эмхэтгэлийн ажлыг шалгаж, шаардлагатай бол хээрийн үзлэг хийнэ.
Зураглалын талбайн гадна хүрээний дагууд өмнө хэвлэсэн жижиг масштабтай газрын зурагтай зах нийлэлт хийхгүй бөгөөд газрын зургийн агуулгыг нийцүүлнэ.
8.20.Байр зүйн болон дэвсгэр зураг зохиох бүх үе шатанд зургийн агуулгын бүрэн бүтэн, найдвартай байдлыг хангах, газрын гадаргууг таних тэмдэг, ангилал, объектын тоон дүрслэлийн дүрмээр зөв, оновчтой харуулах зорилгоор редакцийн ажлыг гүйцэтгэнэ. Редакцын удирдамж боловсруулахын зэрэгцээ дараах суурин редакцын ажил гүйцэтгэнэ. Үүнд:
8.20.1.суурин тодруулалт хийх, хаялбар шугам зурах, байр зүйн болон дэвсгэр зураг зохиоход газрын зурагт ач холбогдолтой материалыг үр дүнтэй ашиглах нөхцөлийг хангах;
8.20.2.редакцын удирдамжийн хэрэгжилтийг хянах, газрын зураг дээрх агуулгын бүх элементийг зөв үзүүлсэн эсэхийг шалгах;
8.20.3.байр зүйн болон дэвсгэр зургийн зохиогчийн тоон эхийг засварлах.
8.21.Эцэслэсэн зохиогчийн эхийн редакцыг зураглалын нийт талбай дахь агуулгын бүх элемент болон нэрэлбэрийн хуудас бүрийн чимэглэлээр нарийвчлан хийнэ. Зураглалын нийт талбайн ижил төрлийн объект, том контуртай газрын шинж байдал, замын сүлжээ, бусад шугаман объектоор зургийн хуваалгын зэргэлдээ хуудсыг хооронд нь холбон нийлүүлж, зохиогчийн эхийг нэгдмэл байдлаар харуулах нөхцөл биелж байгааг шалгана.
8.22.Тоон вектор газрын зураг зохиох үйл явц дууссаны дараа редактор байр зүйн болон дэвсгэр зураг хянах ажлыг гүйцэтгэнэ. Анхааруулга гарвал гүйцэтгэгч засварлана. Редакторын овог нэрийг байр зүйн болон дэвсгэр зургийн доод хүрээний доод талд бичнэ. Техникийн тайланд байр зүйн болон дэвсгэр зураг зохиоход хэрэглэсэн, технологийн процесст ашигласан тодорхой арга, программ хангамж болон параметрийн тохиргооны утгын талаарх товч мэдээллийг тусгана.
8.23.Байр зүйн тоон зураг болон тоон дэвсгэр зургийн агуулга, чанарыг дараах үзүүлэлтээр шалгана. Үүнд:
8.23.1.байр зүйн болон дэвсгэр зургийн нарийвчлал;
8.23.2.мэдээллийн бүрэн байдал;
8.23.3.объектийг зөв таньсан байдал;
8.23.4.топологийн зөв байдал;
8.23.5.объектын бүтэц, дүрслэлийн логик нийцтэй байдал;
8.23.6.мэдээллийн зохицуулалт.
8.24.Байр зүйн болон дэвсгэр зургийн нарийвчлал холбогдох норм, дүрэм, Техникийн даалгаврын шаардлага хангасан байна.
8.25.Тоон байр зүйн болон дэвсгэр зураг нь зураглаж буй талбай дахь тухайн масштабт үзүүлбэл зохих бүх объектыг агуулсан байна.
8.26.Редакц хийх явцад тэмдэглэсэн бүх алдааг засаж залруулна.
8.27.Топологийн зөв байдлаар вектор өгөгдлийн чанарыг тодорхойлно. Топологийн зөв байдлын нарийвчилсан шаардлага нь ашигласан тоон газрын зургийн өгөгдлийн загвараас хамаарч өөр байж болох бөгөөд редакцын удирдамжид тусгасан байна. Вектор өгөгдлийн топологи дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:
8.27.1.талбайн объектын хил хязгаар хаалттай буюу контурын эхний цэгийн солбицол сүүлчийн цэгийн солбицолтой тэнцүү байна;
8.27.2.шугаман объектын тэнхлэгийн шугам газрын зургийн объектгүй газруудад тасралтгүй үргэлжилсэн байна.
8.28.Топологийн вектор өгөгдлийн загвар ашиглахад дараах нэмэлт шаардлагыг мөрдөнө. Үүнд:
8.28.1.талбайн объектын хил хязгаарын шугамтай шугаман объект огтлолцоход огтлолцол дээр зангилаа үүсэж, шугамууд тусдаа контурын элементүүдэд хуваагдана;
8.28.2.хаалттай олон өнцөгтийн хил хязгаар биш шугам бүрийн эхлэл ба төгсгөлийн цэгүүд бусад шугамын цэгүүдтэй давхцаж, дундын зангилаа үүсгэнэ;
8.28.3.шугам давхардалгүй байна.
8.29.Редакцын ажлын үр дүнг дараах байдлаар тусгана. Үүнд:
8.29.1.паспорт болон маягт дээр тоон байр зүйн болон дэвсгэр зургийн хуваалгын хуудсыг;
8.29.2.тоон байр зүйн болон дэвсгэр зургийг бүх үзүүлэлтээр чанарын хяналт хийсэн протокол, дүгнэлт.
8.30.Протоколд холбогдох албан тушаалтан гарын үсэг зурна.
ЕС. БАЙР ЗҮЙН ЗУРГИЙН ТОДРУУЛАЛТ ХИЙХ
9.1.Зураглалын талбайг судалсан байдал, хээрийн тодруулалт хийхийг хүлээн зөвшөөрсөн ажлын технологийн схем, редакцын удирдамжаас хамаарч хээрийн тодруулалтыг суурин тодруулалтын өмнө , эсхүл дараа нь хийдэг. Тодруулалтын аргыг ямар ч байдлаар хослуулан хэрэглэхэд 9.5.1-д заасан газрын зурагт ач холбогдол бүхий материал судалж, ашиглана.
9.2. 1:10000, 1:25000-ны масштабтай байр зүйн зураглал үйлдэхэд зураглалын талбайд хүрэх боломжгүй, хүрэхэд бэрх газар нутагт бүхэлд нь суурин тодруулалт хийнэ. Энэ тохиолдолд газрын зурагт ач холбогдолтой материал, бусад ижил төстэй газар нутагт урьд өмнө нь тодруулалт хийхэд ашигласан тодруулалтын эталон ашиглана.
9.3.Суурин аргаар тодруулах боломжгүй олон тооны байр зүйн объект төвлөрсөн, томоохон суурин газруудад бүхэлд нь хээрийн тодруулалт хийнэ.
9.4.Дараах тохиолдолд хээрийн тодруулалтыг суурин тодруулалтын өмнө гүйцэтгэнэ. Үүнд:
9.4.1.их хэмжээний модлог ургамал бүхий суурин газарт мод навчилсан үед агаар, сансраас зураг авсан;
9.4.2.ургамлын бүрхүүлийн нөлөөнөөс хамаарч фотограмметрийн аргаар тодорхойлсон өндрийн утга нарийвчлалын шаардлагад хүрэхгүй;
9.4.3.зураглалын талбайн хэсгүүдэд агаар, сансрын зураг дээр суурин тодруулалт хийхэд бүрэн , эсхүл огт танигдахааргүй олон тооны объекттой үед.
9.5.Газрын зурагт ач холбогдол бүхий материалаар хангагдаагүй газарт 1:10000, 1:25000-ны масштабын зураглал үйлдэхэд эхлээд хээрийн тодруулалтыг замналын дагуу ажиглалтын станцуудаар хийж, ердийн ландшафтын тодруулалт хийх эталоныг зохиож, дараа нь суурин тодруулалтыг гүйцэтгэнэ:
9.5.1.тодруулалт хийх замналыг доорх байдлаар төлөвлөнө;
9.5.2.хээрийн тодруулалт хийхээр төлөвлөөгүй суурин газрыг дайруулж;
9.5.3.гол зам, эрчим хүч, харилцаа холбооны шугамын дагуу;
9.5.4.модоор халхлагдсан голын голдирол, яндан хоолойн дагуу;
9.5.5.трапецын чөлөөт хүрээний дагуу;
9.5.6.гадаргуугийн хэлбэр, ургамлын бүрхэвч, хөрсийг агаар, сансрын зургаас таних зайлшгүй шаардлагатай сонгосон чиглэлээр;
9.5.7.объектын үзүүлэлтийг суурин тодруулалтаар тодорхойлох боломжгүй газар сонгож хийнэ;
9.5.8.суурин аргаар тодорхойлох боломжгүй объектын шинж чанарын мэдээллийг хээрийн тодруулалтаар тодорхойлно. Хүрч очиход хэцүү газарт онгоц ашиглан тодорхой замналаар алслалтын агаарын зураг авч, тодруулалт хийнэ.
9.6.Бусад бүх тохиолдолд хээрийн тодруулалтыг суурин тодруулалтын дараа хийнэ. Жижиг хэмжээтэй, тодролт муутай, сүүдэртэй, нөхцөл байдлын онцлог зэргээс шалтгаалан агаар, сансрын зураг дээр суурин тодруулалтаар гүйцэд танигдахгүй объектыг хээрийн тодруулалтаар газар дээр нь судалж, дутагдаж буй шинж чанарыг тогтоож, агаар, сансрын зураг дээр дүрслэгдээгүй газар нутгийн объектын контурын булан болон орчны юмсыг газар дээрх хэмжилтийн аргаар зурж оруулна.
9.7.Суурин тодруулалтын дараах хээрийн тодруулалт, судалгааг суурин тодруулалтын явцад зохиож бэлтгэсэн даалгавар, эргэлзээ, хүндрэл учруулсан газар, объектын байрлалыг тэмдэглэсэн ажлын тэмдэглэл бүхий ортофото, байр зүйн болон дэвсгэр зургийн дуусаагүй зохиогчийн эхийг ашиглан гүйцэтгэнэ. Шаардлагатай бол даалгаварт газрын зураг дээр харуулсан аливаа объектын солбицол, үл хөдлөх объектын хил хязгаар, эргэлтийн цэгүүдийн хяналтын хэмжилтийг гүйцэтгэх зааврыг агуулж болно. Техникийн даалгаварт тодорхой газар, объектоос гадна объектын газар дээр нь шууд тодорхойлох шаардлагатай шинж чанарын мэдээллийг жагсаалтаар зааж өгнө. Шаардлагатай тохиолдолд алдааны зөвшөөрөгдөх хэмжээг хангасан хамгийн энгийн арга ашиглан объектын зураглал гүйцэтгэнэ. Агаар, сансрын зурагтай ажиллахад хэмжилтийн өгөгдлийг ортофото дэвсгэр зураг дээр, эсхүл зохиож буй байр зүйн болон дэвсгэр зургийн дуусаагүй эх дээр, шаардлагатай бол нэмэлт бүдүүвч дээр тэмдэглэнэ.
9.8.Тодруулалтын бүрэн байдал, агуулгын нарийвчлалыг таних тэмдэг, Техникийн даалгаврын нэмэлт шаардлага, редакцын удирдамжаар тодорхойлно.
9.9.Барилга, байгууламжтай газрын тодруулалтад дараах зүйлийг тооцно. Үүнд:
9.9.1.орон сууцны байгууламжид орон сууцны барилгуудаас гадна нийгмийн зориулалттай боловсролын байгууллага, хоолны газар, кафе, эмнэлэг, амралтын газар, сувилал, засаг захиргаа, соёл урлаг, худалдаа, хүүхдийн байгууллагын барилга багтана;
9.9.2.зөвхөн дулааны улиралд хүн амьдрахад тохиромжтой барилгууд орон сууцны бус ангилалд хамаарна;
9.9.3.барилгын материал нь чулуу, тоосго, бетон, шил бүхий барилга байгууламжийг галд тэсвэртэй гэж үзнэ;
9.9.4.модон болон сүрлэн барилга, зэгс, сүрлэн дээвэртэй барилгыг галд тэсвэргүй гэж үзнэ;
9.9.5. 1:5000 масштабтай байр зүйн зурагт газар доорх инженерийн шугам сүлжээний худгийг харуулахгүй; 1:2000 масштабтай зурагт үзлэгийн худгийг харуулна; 1:500, 1:1000-ны масштабтай дэвсгэр зурагт бүх төрлийн газар доорх инженерийн шугам сүлжээ, тэдгээрийн газар дээрх гарцыг харуулна.
1:500 -1:5000-ны масштабтай дэвсгэр зурагт харуулах хамгийн бага контурын талбай нь:
9.9.5.1. 20 мм2 - эдийн засгийн хувьд үнэ цэнтэй газрын хувьд;
9.9.5.2. 50 мм2 - эдийн засгийн ач холбогдолгүй газрын хувьд.
9.10.Тодруулалтын явцад газар зүйн нэрийг шалгаж, нэмж оруулна.
9.11.Зураглалын технологийн аргаас үл хамааран редактор тодруулалтын үр дүнг суурин байдлаар бүхэлд нь, хээрийн хяналтын явцад газар дээр хэсэгчлэн хүлээн авна.
9.12.Хээрийн судалгаа, тодруулалтын материалыг зохиож байгаа байр зүйн болон дэвсгэр зурагт залруулга хийх, мэдээлэл нэмэх, чанар болон зах нийлэлтийг эцэслэн шалгах зорилгоор суурин боловсруулалтын ажил гүйцэтгэгчид шилжүүлнэ.
9.13.Тоон байр зүйн болон дэвсгэр зурагт засвар хийсний дараа редакторын үзлэгт шилжүүлнэ. Редакторын саналыг тусгаж засварласан зургийг хавсаргасан маягтын хамт техникийн хяналтын алба хүлээн авснаар бүтээгдэхүүн бэлэн болно. Редакторын овгийн эхний үсэг, нэр, санал, засварын дэлгэрэнгүй мэдээллийг техникийн тайланд тусгана. Техникийн тайланд байр зүйн болон дэвсгэр зургийг боловсруулахад ашигласан тодорхой арга, хэрэгслийн талаарх товч мэдээлэл, параметрт ашигласан тохиргоо, байр зүйн объектын ангилал, таних тэмдгийн сангийн талаарх мэдээллийг тусгана.
АРАВ. АГААР, САНСРЫН ЗУРАГЛАЛЫН АЖЛЫН ХЯНАЛТ ХИЙХ, МАТЕРИАЛ ЦЭГЦЛЭХ
10.1.Гүйцэтгэгчийн техникийн хяналт, чанарын үнэлгээ хийсний дараа захиалагчид хүлээлгэн өгсөн объектын агаарын зураглалын үр дүнгийн багцыг П Хавсралтад заасан бүтцийн дагуу каталогт нэгтгэнэ. Каталогийн нэрд агаарын зураглал гүйцэтгэсэн он, зураглалын объектын нэрийг оруулна.
10.2. Агаарын зураглалын материалын каталогт дараах зүйл орно. Үүнд:
10.2.1.агаарын зураглалын техникийн төслийн файл;
10.2.2.зураглалын хэсгийн хил болон танигчийг[7] үзүүлсэн объектын хил бүхий бүдүүвч;
10.2.3.фотограмметрийн тохируулгын параметрийн утга агуулсан гэрчилгээ, эсхүл бусад баримт бичгийн хуулбар бүхий файл;
10.2.4.зураглалын талбайг хуваасан хэсэг тус бүрээр үүсгэсэн агаарын зураглалын өгөгдлийн дэд каталог;
10.2.5.агаарын зураглалыг гүйцэтгэсэн тухай техникийн тайлан.
10.3. Зураглалын талбайн дэд каталог бүр нь агаарын зургийн файл бүхий дэд каталог, гадаад чиглүүлгийн элементүүдийн файл, гарын үсэг зурсан баримт бичгийн хуулбар, агаарын зураглалын паспортын файлыг Р Хавсралтад заасан бичиг баримтын гарын үсэг зурсан хуулбар, текст хэвтэй паспортын файл, агаарын зураглалын талбайн бүдүүвч бүхий файл агуулсан байна.
10.4. Каталогт зөвхөн техникийн даалгаварт заасан талбайн тоон агаарын зургууд байна. Зураглалын талбайд ойртох болон онгоцны эргэлт хийх үеийн АЗА асаалттай байхад авсан зургийг каталогт оруулахгүй.
10.5. Тоон кадрын агаараас зураг авах системээр авсан агаарын зургийг 8 битийн TIFF өргөтгөлтэй файлд хадгална. Агаарын зургийн файлын нэр дараах бүтэцтэй байна. Үүнд:
10.5.1. зураглалын объектын хүрээнд, эсхүл зураглалын талбайд зургийн дараалсан, тасралтгүй дугаар;
10.5.2. тусгаарлагч тэмдэгт[8];
10.5.3. замналын дугаар;
10.5.4. объектын үсэг ба тоон шифр;
10.5.5. тусгаарлагч тэмдэгт;
10.5.6. зураглалын огноо;
10.5.7. тусгаарлагч тэмдэгт;
10.5.8. олон спектрийн мужид зураг авсан бол С Хавсралтад заасан спектрийн үзүүлэлтийн код.
Компьютерын төрөл бүрийн үйлдлийн системийн файлын нэрд ашиглахыг зөвшөөрдөг аливаа тэмдэгтийг тусгаарлагч болгон ашиглана.
10.6. Нисгэгчгүй нисэх төхөөрөмжийн жижиг агаарын зургийн аппаратаар авсан агаарын тоон зургийг дээд зэргийн чанартай, бага шахалт бүхий JPEG өргөтгөлөөр хадгална.
10.7. Кадрын агаарын зургийн аппаратаар агаарын зураглал үйлдэх тохиолдолд перспектив төвийн солбицлуудыг Инерцийн хэмжилтийн төхөөрөмж ба өнцгийн гадаад чиглүүлгийн элементүүдийг ашиглах үед Т Хавсралтад үзүүлсэн дарааллаар эхний мөрөнд файлын ерөнхий үзүүлэлтийг агуулсан текст файл хэлбэрээр илэрхийлнэ. Дараагийн мөрүүд ижил бүтэцтэй бөгөөд дараах өгөгдлүүдийг агуулна. Үүнд:
10.7.1.агаарын зургийн дугаар;
10.7.2.перспектив төвийн солбицлууд метрээр;
10.7.3.инерцийн хэмжилтийн төхөөрөмж байгаа тохиолдолд гадаад чиглүүлгийн өнцгийн элементүүдийг хөндлөн, дагуу хазайлтын өнцөг, агаарын зургийн эргэлтийн өнцөг гэсэн дарааллаар градусаар илэрхийлнэ;
10.7.4.перспектив төвийн солбицлуудын дундаж квадрат алдаа метрээр;
10.7.5.гадаад чиглүүлгийн өнцгийн элементүүдийн дундаж квадрат алдаа градусаар.
Агаарын зургийн дугаар буюу танигч 11.5-д заасан дүрсийн файлын нэртэй ижил байна.
Гадаад чиглүүлгийн элементүүдийн дундаж квадрат алдааны үнэлгээг онгоцны GNSS ба Инерцийн хэмжилтийн төхөөрөмжийн өгөгдлийн боловсруулалтын үр дүнгээс авна.
10.8. Гадаад чиглүүлгийн элементүүдийн файлын нэр дараах бүтэцтэй байна. Үүнд:
10.8.1.өгөгдлийн төрлийн танигч;
10.8.2.тусгаарлагч тэмдэгт;
10.8.3.зураглалын талбайн дугаар;
10.8.4.тусгаарлагч тэмдэгт;
10.8.5.Т Хавсралтад заасан солбицлын тогтолцоо ба тусгагийн нэршил.
10.9. Сканер, эсхүл холимог хэлбэрийн агаараас зураг авах системийг ашиглаж үйлдсэн агаарын зургийн боловсруулалтыг тусгай зориулалтын программ хангамжаар гүйцэтгэх ба зургийн файлын нэр, гадаад чиглүүлгийн элементүүдийн файлын бүтцийг боловсруулалтын программ хангамжийн шаардлагад нийцүүлж тодорхойлно.
10.10.Агаарын зураглалын паспортад гарын үсэг зурсан баримт бичгийг Р Хавсралтад үзүүлсэн маягтын дагуу бэлтгэнэ. Паспортын файлын нэр нь файлын агуулгын тодорхойлогчийг агуулсан байна.
10.11. "Агаарын зураглалын Гүйцэтгэгч" гэсэн баганад агаарын зураг авалтыг гүйцэтгэгч-байгууллага, хариуцагч нислэгийн операторын овог, нэрийг заана.
10.12."Захиалагч" гэсэн баганад агаарын зураглалын ажлын захиалагч-байгууллагыг заана.
10.13. "Газар нутгийн шинж байдал" баганад газар нутгийн гадаргуугийн үзүүлэлтийг хавтгай, толгод, эсхүл уулархаг гэж заана.
10.14. Агаарын зураглалын төрөл баганад талбайн, шугаман, талбайн-перспектив гэсэн боломжит хувилбараас сонгож заана.
10.15. Агаарын зургийн хэмжээнүүд (Nx, Ny)-ийг зургийн солбицлын тогтолцооны харгалзах тэнхлэгүүдийн дагуух пикселээр илэрхийлнэ.
10.16. Зургийн солбицлын тогтолцооны чиглэл баганад зургийн баруун солбицлын тогтолцооны x тэнхлэгийн нислэгийн чиглэлтэй харьцангуй (урагш, хойшоо, зүүн, баруун) чиглэлийг заана.
10.17. "Спектрийн шинж чанар" баганад захиалагчид хүлээлгэн өгөх С Хавсралтад үзүүлсэн тоон зургийн бүх төрлийг жагсаана.
10.18. Паспортын текст файл паспортын баганын нэр, тусгаарлагч, баганын утга бүхий мөр агуулсан байна. Уг мөрийн дараа агаарын зураглалын Р Хавсралтад үзүүлсэн паспортын өгөгдлийг агуулсан мөрүүдийн төгсгөлийн дугаарын жагсаалт байна.
10.19. Зураглалын талбайг агаарын зургаар бүрхэх бүдүүвчийг агаарын зураглалын бодит параметр, техникийн даалгаварт заасан солбицлын тогтолцоонд тоон вектор хэлбэрээр дүрсэлсэн байна. Бүдүүвч дээр зураглах талбайн хил хязгаар, агаарын зураглалын хамрах хүрээ, зураг тус бүрийн төв цэгийн байрлал, объектын нэр, талбайн дугаар, суурин газрын нэр, эсхүл газар зүйн байршлыг тодорхойлсон бусад объектыг харуулах судалгааны талбайн байршил, замналын захын зургийн дугаарыг үзүүлсэн байна. Зураглалын объектын мета өгөгдлийн агуулгын бүтцийг К Хавсралтын К.1-р Хүснэгтэд, агаарын гэрэл зургийн мета өгөгдлийн агуулгын бүтцийг К.2-р Хүснэгтэд үзүүлэв. Бүдүүвч дээрх агаарын зургийн нэр нь каталог дахь агаарын гэрэл зургийн нэртэй ижил байна.
Бүдүүвчийн нэр дараах бүтэцтэй байна:
10.19.1. өгөгдлийн төрлийг илэрхийлэгч код;
10.19.2. тусгаарлагч;
10.19.3. объектын шифр;
10.19.4. зураглалын талбайн дугаар;
10.19.5. суурин газрын , эсхүл газар зүйн бусад объектын нэр;
10.19.6. зураглалын талбайн дугаар;
10.19.7. Т хавсралтад заасан солбицлын тогтолцоо ба тусгагийн нэр.
10.20. Техникийн тайлан дараах хэсгүүдээс бүрдэнэ.
– ерөнхий хэсэг;
– агаарын зураглалын төсөл;
– бэлтгэл ажлууд;
– агаарын зураг авалт;
– агаарын зураглалын нислэгийн дараах ба анхдагч боловсруулалт.
Ерөнхий хэсэг:
– зураглалын объектын газарзүйн байршил, суурин газрын байдал, рельефийн шинж байдал, жилийн агаарын зураглалын өдрийн дундаж статистик тоо, нисэх онгоцны буудал, тээврийн зангилаа хоорондын зайн талаарх товч тодорхойлолт мэдээлэл, ажлын объектын хил хязгаарын газрын зураг, бүдүүвч;
– агаарын зураглалын зориулалт;
– техникийн даалгаврын шаардлага;
Агаарын зураглалын төлөвлөлтийн хэсэг:
– агаарын зургийн аппаратын үйлдвэрлэгч, төрөл, загвар, фокусын зай, дүрс зургийн матрицын хэмжээ, пикселийн физик хэмжээ;
– паспортын өгөгдөл, эсхүл фотограмметрийн тохируулгын гэрчилгээ хавсаргасан баримт бичгийн хуулбарын хамт;
– агаарын лазер сканерын систем ашигласан бол үйлдвэрлэгч, загвар, газрын гадаргуутай харьцангуй нислэгийн өндрийн хүрээ, импульсийн давтамж, сканердах давтамж, паспортад заасан нарийвчлалын үзүүлэлтүүд, сканердах хамгийн их өнцгийн утгуудын өгөгдөл;
– агаарын зургийн гадаад чиглүүлгийн элементүүдийг тодорхойлох онгоцны GNSS ба Инерцийн хэмжилтийн төхөөрөмжийн өгөгдөл;
– зураглалын талбайг зураглалын хэсэгт хуваах зураг, бүдүүвч, замналын төлөвлөсөн байрлал;
– пикселийн орон зайн хэмжээний нэрлэсэн утгад үндэслэсэн зураг авах өндөр;
– дагуу ба хөндлөн давхцал, тэдгээрийн утгын үндэслэлийн хамт;
– ашигласан онгоцны төрөл, загвар, аяллын хурд, нисэх өндрийн хамгийн их утга, нислэгийн үргэлжлэх хугацаа;
– нислэгийн цаг хугацааны зардлын төслийн тооцоолол болон Агаарын зураглалыг гүйцэтгэх хуанлийн өдрүүд.
Агаарын зураг авалтад бэлтгэх хэсэг:
– антены фазын төвийг агаарын зургийн аппаратын тусгалын төв болон лидарын солбицлын тогтолцооны эхлэлд буулгах параметрийг хэмжихэд ашигласан техник, хэрэгслийн талаарх мэдээлэл, аргачлал, тодорхойлсон үр дүнгийн мэдээлэл;
– агаарын зургийн аппаратын хазайлтын өнцгийн тохируулгыг гүйцэтгэсэн тухай мэдээлэл;
– лидар ашигласан бол түүний шалгалт тохируулгыг гүйцэтгэсэн тухай мэдээлэл.
Агаарын зураг авах ажил гүйцэтгэх хэсэг:
– агаарын зураглалын хэсэг тус бүрийн зураг авалт эхлэх ба дуусах бодит цаг хугацаа;
– хэсэг тус бүрийн замналын тоо, нийт зургийн тоо;
– зураглалын талбайд ирж, буцах замд зураглалын төхөөрөмжийн ажиллагааг эхлүүлэх ажлын хүрээнд авсан агаарын зураг, тэдгээрийг агуулсан бодит замналын зураглалын мэдээллийн бүдүүвч.
Нислэгийн дараах боловсруулалтын хэсэг:
Энэ хэсэгт агаарын зураг авах ажлын чанарын ерөнхий хяналтын үр дүн, тоон өгөгдлийг гадаад зөөвөрлөгч дээр хуулбарлаж бүртгэсэн үр дүнг тусгана.
Анхдагч боловсруулалтын хэсэг:
– агаарын зураглалын материалын чанарын шалгалтын үр дүнгийн үзүүлэлтүүд;
– онгоцны GNSS/Инерцийн хэмжилтийн төхөөрөмжийн хэмжилт, агаарын зураглалын материал, лидарын зураглалын анхан шатны боловсруулалт хийх арга, хэрэгсэл, нислэгийн дагуух цэгүүдийн солбицлын дотоод нийцтэй байдлын нарийвчлалын үнэлгээ;
– солбицлын тогтолцоо ба өндрийн мэдээлэл, боловсруулалтын дараах замналын өгөгдлийн хэв;
– агаарын зураглалын "түүхий" өгөгдлийн анхан шатны боловсруулалт хийх үйл ажиллагааны агуулга, ашигласан программ хангамжийн мэдээлэл;
– захиалагчид хүлээлгэн өгсөн агаарын зураглалын материалын бүрдэл, солбицол, өндрийн тогтолцоо, утгын хэвүүд.
10.21. Зураглалын талбайн болон объектын ажил дууссаны дараа П Хавсралтад заасан багц материалыг техникийн хяналт хийлгэхээр хүлээлгэн өгнө. Хүлээлгэн өгсөн материал нь энэ дүрэм болон техникийн даалгаварт заасан шаардлагыг хангасан байна.
10.22. Материалын техникийн хяналтаар дараах зүйлийг шалгана. Үүнд:
10.22.1.зураглалын талбай болон хил хязгаарт бүрэн бүрхсэн эсэх;
10.22.2.материалын бүрэн, гүйцэд байдал, бүртгэлийн үнэн зөв байдал;
10.22.3.фотограмметрийн чанар;
10.22.4.гэрэл зургийн чанар;
10.22.5.техникийн даалгаварт заасан бусад шаардлагад нийцсэн эсэх.
10.23. Техникийн хяналтаар хүлээн зөвшөөрөгдөөгүй хаягдал бүтээгдэхүүн, түүний хэмжээ, шалтгааныг тусгай мэдэгдэх хуудаст бичнэ.
10.24. Дуусаагүй ажлын материалыг зураглалын улирлын төгсгөлд хүлээн авч, чанарын хяналтыг гүйцэтгэнэ.
10.25. Тогтоосон журмын дагуу хяналтын үзлэгт оруулж, хүлээн авах ажиллагаа дууссаны дараа агаарын зураглалын материалыг захиалагчид танилцуулна.
АРВАН НЭГ. АГААР, САНСРЫН ЗУРАГЛАЛЫН АЖЛЫН МАТЕРИАЛ ХҮЛЭЭЛГЭН ӨГӨХ
11.1.Агаарын, сансрын зураглалын аргаар байр зүйн болон дэвсгэр зураг зохиох ажлын үр дүн, тайлан, бичиг баримтууд, эцсийн бүтээгдэхүүнийг, ажлын техникийн даалгаварт шаардсан бол ашигласан, боловсруулаагүй анхдагч өгөгдөл, мэдээллийг Геодези, зураг зүйн мэдээллийн улсын нэгдсэн санд Ү Хавсралтад заасан актаар хүлээлгэн өгнө.
11.2.Геодези, зураг зүйн мэдээллийн улсын нэгдсэн санд агаар, сансрын зураглалын үр дүнг зураглалын талбайн хил хязгаарыг Техникийн даалгаварт заасан, эсхүл захиалагчтай тохиролцсон GIS хэвтэй, У Хавсралтад заасан мета өгөгдлийг агуулсан атрибут утга бүхий битүү полигоны файлын хамт хүлээлгэн өгнө. Объектын зураглалын мета өгөгдлийг У Хавсралтын У.1-р Хүснэгтэд заасан шаардлага, агаарын зургийг У Хавсралтын У.2-р Хүснэгтэд заасан шаардлагад нийцүүлнэ.
11.3.Агаарын, сансрын зургийн боловсруулаагүй анхдагч өгөгдөл, мэдээлэлд дараах зүйл орно. Үүнд:
11.3.1.агаар, сансрын боловсруулаагүй эх зургийн файл;
11.3.2.лазер сканер, лидарын хэмжилтийн боловсруулаагүй өгөгдлийн файл;
11.3.3.онгоц, Нисгэгчгүй нисэх төхөөрөмжийн боловсруулалт хийгээгүй GNSS-ийн кинематик хэмжилтийн болон агаарын зургийн аппаратын экспозицийн бүртгэлийн файл, Инерцийн хэмжилтийн төхөөрөмж ашигласан бол Инерцийн хэмжилтийн төхөөрөмжийн файл;
11.3.4.агаарын зургийн аппарат, лидар, GNSS, Инерцийн хэмжилтийн төхөөрөмж ашигласан бол Инерцийн хэмжилтийн төхөөрөмжийн хоорондын буулгалт, тохируулгын өгөгдөл ба тайлбарын файл.
11.4.Геодезийн үндэслэлийн ажлын материалд дараах файлууд багтана. Үүнд:
11.4.1.зураглалын сүлжээний цэгүүдийн улсын геодезийн солбицол, өндрийн тогтолцоо, ITRF тогтолцоо, Техникийн даалгаварт шаардсан бусад тогтолцоонд тодорхойлсон солбицол, өндрийн каталогийн файл;
11.4.2.сүлжээний цэг, тэмдэгтийн хувийн хэргийн файл;
11.4.3.холболт, хяналтын цэгүүдийн улсын геодезийн солбицол, өндрийн тогтолцоо, ITRF тогтолцоо, Техникийн даалгаварт шаардсан бусад тогтолцоонд тодорхойлсон солбицол, өндрийн каталогийн файл;
11.4.4.таних цэгүүдийн бүдүүвч, талбайн бичиглэлийн файл;
11.4.5.ашигласан усны тэмдэгтийн өндөр бүхий каталогийн файл;
11.5.Эцсийн бүтээгдэхүүнд дараах файлууд багтана. Үүнд:
11.5.1.фотограмметрийн суурин боловсруулалтын ажилд ашигласан агаар, сансрын зургийн гадаад чиглүүлгийн элементүүдийн TXT, XML өргөтгөлтэй файл;
11.5.2.техникийн даалгаварт заасан солбицлын тогтолцоонд үүсгэсэн GeoTIFF өргөтгөлтэй ортофото, зургийн хуудасны хүрээний XML өргөтгөлтэй мета өгөгдлийн файл;
11.5.3.техникийн даалгаварт заасан хэв, хуваалга, солбицлын тогтолцоонд үүсгэсэн газрын газрын гадаргуугийн тоон загварын файл;
11.5.4.техникийн даалгаварт заасан хэв, хуваалга, солбицлын тогтолцоонд үүсгэсэн лазер сканер, лидарын хэмжилтийн ангилж боловсруулсан өгөгдлийн файл;
11.5.5.техникийн даалгаварт заасан хэвтэй тоон байр зүйн болон дэвсгэр зургийн файл, зургийн нэрэлбэрийн хуудсаар хуваасан, эсхүл зургийн талбайг бүхэлд нь бүрхсэн зургийн хуудасны хүрээний XML өргөтгөлтэй мета өгөгдлийн файл;
11.5.6.тоон байр зүйн болон дэвсгэр зургийн вектор өгөгдлийн ESRI ArcGIS *.gdb өргөтгөлтэй өгөгдлийн сангийн файл.
11.6.Агаарын, сансрын зураглалын тодруулалтын материалд дараах зүйлс багтана. Үүнд:
11.6.1.тодруулалтад ашиглаж тэмдэглэл хийсэн ажлын зураг, ортофото, агаарын зураг, сансрын зургийн хэсэг;
11.6.2.шинээр оруулсан газар зүйн нэрийн жагсаалт;
11.6.3.шинээр үүсгэсэн тодруулалтын эталон;
11.6.4.тодруулалт хийсэн объектын байршил, тухайн объектын байрлаж байгаа зургийн нэрлэбэр, аймаг, сум, хот, дүүргийн нэр.
11.7.Техникийн тайлан.
АРВАН ХОЕР. ХАВСРАЛТУУД
А Хавсралт (Заавал мөрдөх)
А.1-р Зураг. Нисэх онгоцоор талбайн агаарын зураглал үйлдэхэд холболтын цэгүүдийг төлөвлөх бүдүүвч
Агаарын зураглалыг энэ бүдүүвчийн дагуу үйлдэхэд онгоцонд GNSS төхөөрөмж хэрэглэнэ.
А.2-р Зураг. Нисэх онгоцоор замналын агаарын зураглал үйлдэхэд холболтын цэгүүдийг төлөвлөх бүдүүвч
Агаарын зураглалыг энэ бүдүүвчийн дагуу үйлдэхэд онгоцонд GNSS төхөөрөмж хэрэглэнэ.
Б Хавсралт (Зөвлөмжийн)
Агаарын зургийн пикселийн орон зайн хэмжээний нэрлэсэн утга
Б.1 - р Хүснэгт. Агаарын зургийн пикселийн орон зайн хэмжээний нэрлэсэн утга
Байр зүйн ба дэвсгэр зургийн масштаб |
Зөвлөж буй пикселийн газар дээрх хэмжээ |
1:500 |
6 |
1:1000 |
9 |
1:2000 |
20(14*) |
1:5000 |
30 |
1:10000 |
50 |
1:25000 |
70 |
* Олон давхар байшинтай, эсхүл шигүү барилгажсан хот суурингийн газар нутагт |
Гадаргуугийн зураглалын зөвшөөрөгдөх алдаа
В.1 – р Хүснэгт. Гадаргуугийн зураглалын зөвшөөрөгдөх дундаж ба дундаж квадрат алдаа, м
Байр зүйн ба дэвсгэр зургийн масштаб |
Газар нутгийн шинж байдал ба байр зүйн зураглалын нөхцөл |
Зөвшөөрөгдөх дундаж алдаа |
Зөвшөөрөгдөх дундаж квадрат алдаа |
1:500, 1:1000 |
2о хүртэл налуутай талархаг газар, задгай |
0.25h |
0.31h |
1:2000, 1:5000 |
2о хүртэл налуутай талархаг газар, задгай; үеийн өндөр 0.5 м үед |
0.33h |
0.41h |
2о–6о хүртэл налуутай уулархаг газар, уулын хөндий, задгай |
|||
1:500, 1:1000 |
2о–10о хүртэл налуутай уулархаг газар, уулын хөндий, задгай |
||
1:500, 1:1000 |
2о хүртэл налуутай талархаг газар, ой модтой |
0.38h |
0.48h |
1:2000, 1:5000 |
2о хүртэл налуутай талархаг газар, ой модтой, үеийн өндөр 0.5 м үед |
0.50h |
0.63h |
2о–6о хүртэл налуутай уулархаг газар, уулын хөндий, ой модтой |
|||
1:10000 |
1о хүртэл налуутай тэгш тал газар, задгай |
0.25h |
0.31h |
1о хүртэл налуутай тэгш тал газар, ой модтой |
0.38h |
0.48h |
|
Талархаг, уулархаг, уулын ба 1о –аас их налуутай уулын бэл хөндий, нээлттэй |
0.33h |
0.41h |
|
Талархаг, уулархаг, уулын ба 1о –аас их налуутай уулын бэл хөндий, ой модтой |
0.50h |
0.63h |
|
1:25000 |
Тэгш тал, талархаг, уулархаг, уулын бэл, уулын хөндий, задгай |
0.33h |
0.41h |
Тэгш тал, талархаг, уулархаг, уулын бэл, уулын хөндий, ой модтой |
0.50h |
0.63h |
|
h — хаялбар шугамын үеийн өндөр |
Г Хавсралт (Зөвлөмжийн)
Гадаргууг хаялбараар харуулах газрын гадаргуугийн тоон загварын цэгийн зөвшөөрөгдөх нягтрал
Г.1 – р Хүснэгт. Хаялбар татахад ашиглах гадаргуугийн тоон загварын цэг хоорондын дундаж зай ба үндсэн цэгийн нягтралын зөвшөөрөгдөх утга
Газрын гадаргуугийн төрөл |
Масштаб |
Үеийн өндөр, м |
Цэг хоорондын дундаж зай, м |
Цэгийн нягтрал. Км2 |
2о хүртэл налуутай газар давамгайлсан талархаг газар, задгай |
1:500 |
0.5 |
0.6 |
2.7 |
1:1000 |
0.5 |
0.8 |
1.56 |
|
1:2000 |
0.5; 1.0 |
1.5 |
0.44 |
|
1:5000 |
1.0; 2.0 |
3.3 |
0.09 |
|
2о–6о хүртэл налуутай уулархаг газар, уулын хөндий, задгай |
1:500; 1:1000 |
0.5 |
0.7 |
2.04 |
1:500; 1:1000 |
1.0 |
1.4 |
0.51 |
|
1:2000
|
0.5 |
1.5 |
0.44 |
|
1:2000 |
1.0 |
1.8 |
0,31 |
|
1:2000 |
2.0 |
3.7 |
0.08 |
|
1:5000 |
1.0; 2.0 |
3.8 |
0.07 |
|
2о хүртэл налуутай газар давамгайлсан талархаг газар, ой модтой |
1:2000 |
0.5; 1.0 |
1.9 |
0J8 |
2о–6о хүртэл налуутай уулархаг газар, уулын хөндий, ой модтой |
1:2000 |
0.5 |
1.9 |
0.28 |
|
1.0 |
2.2 |
0.21 |
|
|
2.0 |
4.5 |
0.05 |
|
1о хүртэл налуутай тэгш тал газар, задгай |
1:10000 |
1.0 |
6.5 |
0.024 |
Талархаг, уулархаг, уулын хөндхий, задгай |
1:10000 |
1.0 |
7.7 |
0.017 |
|
2.0 |
|
|
|
1:25000 |
2.5; 5.0 |
19.0 |
0.003 |
|
1о хүртэл налуутай тэгш тал газар, ой модтой |
1:10000 |
1.0 |
8.0 |
0.016 |
|
|
|
|
|
Талархаг, уулархаг, уулын хөндхий, ой модтой |
1:10000 |
1.0; 2.0 |
9.45 |
0.011 |
1:25000 |
2.5; 5.0 |
23.6 |
0.002 |
Г.2 – р Хүснэгт. АЛС-ын үндсэн цэгэн үүлтэй харьцангуй газрын гадаргуугийн тоон загварын цэгийн нягтралын бууралтын коэффициентууд
Ойн ургамлын шинж байдал |
Цэгийн нягтралын бууралтын коэффициент |
Сийрэг ой |
1.1 |
Шилмүүст ой буюу намхан (16 м хүртэл) навчит |
2.0 |
Өндөр навчит ой (хус) |
3.0 |
Өндөр (30-35 м) өтгөн навчит ой |
4.0 |
Д Хавсралт (заавал мөрдөх)
Суурь станцаас онгоц холдох зөвшөөрөгдөх хэмжээ
Д.1 – р Хүснэгт. Суурь станцаас холдох зөвшөөрөгдөх хэмжээ
Зураглалын зориулалт |
Гадаргуугийн үеийн өндөр, м |
Суурь станцаас холдох зөвшөөрөгдөх хэмжээ, км |
Үл хөдлөх объект контур ба хилийн цэгийн солбицол тодорхойлох дундаж квадрат алдаа: 0.1м ба 0.2м-ээс хэтрэхгүй; 1:500 масштабтай байр зүйн дэвсгэр ( ортофото зураг) зураг зохиох |
|
30 |
1:1000, 1:2000, 1:5000 масштабтай байр зүйн дэвсгэр (ортофото зураг) зураг зохиох |
0.5 |
30 50 |
1:10000 масштабтай байр зүйн (ортофото зураг) зураг зохиох |
1.0 |
50 60 |
1:25000 масштабтай байр зүйн (ортофото зураг) зураг зохиох |
2.5 ба их |
60 |
Е Хавсралт (зөвлөмжийн)
Таних цэгийн тойм зураг бэлтгэх жишээ
<Ажил гүйцтгэгч/байгууллагын нэр>
ЗУРАГЛАЛЫН СҮЛЖЭЭНИЙ ЦЭГ/ТАНИХ ЦЭГИЙН ТОЙМ ЗУРАГ БА БИЧИГЛЭЛ
Төсөл (ажлын объект): < ажлын объектын нэр >
Огноо: оооо.сс.өө
Гүйцэтгэгч: Албан тушаал, овог, нэр>
Төрөл: байрлал-өндрийн холболтын, хяналтын цэг (доогуур зурах)
№________________зураг дээр таньсан; Файл <файлын нэр>
Улаан. Асфальтан замаас амралтын газар руу орох асфальтан замын уулзварын урд талын хүрээний огтлолцол дээр
Газар дээр нь таньж, байрлалыг тодорхойлсон;
Инженер: ___________________________________
Хянасан: ______________________________________________________________________
Ж Хавсралт (зөвлөмжийн)
Таних цэгийн солбицлын каталог бэлтгэх жишээ
Ж.1-р Хүснэгт. Таних цэгийн солбицлын каталог
Каталог_ТЦ_Төв, Жаргалант, WGS84, UTM48, Балтийн
№ |
Таних цэгийн нэр |
WGS84, UTM бүс 48 |
Н |
Таних цэгийн бичиглэл |
Таних цэгийн төрөл* |
Гүйцэтгэгч байгууллага |
|
X |
Y |
||||||
1 |
Төв, Жаргалант |
5374757.020 |
564591.729 |
1567.54 |
Зураглалын сүлжээний цэг |
ЗГС |
|
2 |
Төв, Жаргалант |
5374894.020 |
564825.706 |
1622.263 |
УГС-ний цэг |
УГС |
"Арвай" ХХК |
3 |
Төв, Жаргалант |
5374481.154 |
618362.840 |
1564.090 |
Худгийн тагны төвд |
ТСФШ |
"Арвай" ХХК |
* Таних цэгийн төрөл, товчлол:
– ЗГС — агаарын зургийн хээрийн хангалтын үед тодорхойлсон зураглалын геодезийн сүлжээний цэг:
– УГС — улсын геодезийн сүлжээний цэг;
– ТСФШ — тэгшитгэн бодолтоор тодорхойлсон фотограмметрийн шигүүрүүлэлтийн сүлжээний цэг
БНбД 11-14-23
И Хавсралт (зөвлөмжийн)
Орто хөрвүүлэг хийхэд ашиглах газрын гадаргуугийн тоон загварын цэг хоорондын зөвшөөрөгдөх хамгийн их зай
И.1 – р Хүснэгт. Налуугийн хазайлтын хамгийн их градиент болон газрын гадаргуугийн тоон загварын өндрийн зөвшөөрөгдөх дундаж квадрат алдаанаас хамаарсан газрын гадаргуугийн тоон загварын цэг хоорондын зөвшөөрөгдөх хамгийн их зай, м
Налуугийн хазайлтын хамгийн их градиент |
Газрын гадаргуугийн тоон загварын өндрийн зөвшөөрөгдөх дундаж квадрат алдаа |
||||||
1 м |
2 м |
5м |
10 м |
15м |
20 м |
30 м |
|
Газрын гадаргуугийн тоон загварын цэг хоорондын зөвшөөрөгдөх хамгийн их зай, м |
|||||||
5 |
46 |
91 |
229 |
457 |
686 |
914 |
1372 |
10 |
23 |
45 |
113 |
227 |
340 |
454 |
681 |
15 |
15 |
30 |
75 |
149 |
224 |
299 |
448 |
20 |
11 |
22 |
55 |
110 |
165 |
220 |
330 |
25 |
9 |
17 |
43 |
86 |
129 |
172 |
257 |
30 |
7 |
14 |
35 |
69 |
104 |
139 |
208 |
35 |
6 |
11 |
29 |
57 |
86 |
114 |
171 |
40 |
5 |
10 |
24 |
48 |
72 |
95 |
143 |
45 |
4 |
8 |
20 |
40 |
60 |
80 |
120 |
К Хавсралт (лавлах)
Ортофото зургийг трапецаар хуваах үеийн нэрэлбэрийн хуудасны хүрээн дээрх дүрс зургийн жишээ
К.1-р Зураг. Ортофото зургийг трапецаар хуваах үеийн нэрэлбэрийн хуудасны хүрээн дээрх дүрс зургийн пикселийг томруулж харуулсан байдал
Л Хавсралт (Зөвлөмжийн)
Газрын гадаргуугийн нарийвчлалд тавигдах шаардлагуудад үндэслэн агаараас зураг авах өндрийн зөвшөөрөгдөх дээд хэмжээг тодорхойлох
Л.1-р Хүснэгт. Зураг авах өндрийн зөвшөөрөгдөх (дээд) хэмжээг тодорхойлох томьёо
Тоон агаарын зургийн аппаратын төрөл |
Гадаад чиглүүлгийн элементүүд тодорхойлох арга |
Зураг авах өндрийн зөвшөөрөгдөх хэмжээг тодорхойлох томьёо |
Кадрын |
Фототриангуляци |
|
Байрлал ба өнцөг тодорхойлох блок |
|
|
Шугамаар сканердах
|
Фототриангуляци |
|
Байрлал ба өнцөг тодорхойлох блок |
|
Nx – кадрын дагуугийн хэмжээ, пикселээр илэрхийлсэн;
Px – хөндлөн давхцал, %;
q – тоон дүрс зураг дээр хэмжсэн солбицлын дундаж квадрат алдаа пикселээр (0.33);
mH – гадаргуугийн зургийн зөвшөөрөгдөх дундаж квадрат алдаа, м;
mHs- агаарын зургийн төв цэгийн өндрийг тодорхойлох дундаж квадрат алдаа, м;
p –пикселийн физик хэмжээ, мм;
f – агаарын зургийн аппаратын фокусын зай, мм;
1 и 2 – надирын цэгийн чиглэлээс сканердах хавтгайн хазайх тогтмол өнцгүүд;
1 – агаарын хөлгийн хөдөлгөөний чиглэлд урагш хазайх өнцөг (эерэг), 2 – хөдөлгөөний чиглэлээс арагш хазайх өнцөг (сөрөг);
m - байрлал ба чиглэл тодорхойлох блокоос гарсан зургийн дагуугийн хазайх өнцгийн дундаж квадрат алдаа, радиан.
М Хавсралт (Заавал мөрдөх)
Агаарын зургийн давхцалыг төлөвлөх хэмжээ
М.1-р Хүснэгт. Хосолмол аргаар суурьшлын бүсийг зураглах, суурин газрын агаараас зураг авах үед агаарын зургийн давхцалыг төлөвлөх хэмжээ
Газар нутгийн төрөл |
Агаарын зургийн давхцалыг төлөвлөх хэмжээ, % |
|||
Дагуу |
Хөндлөн |
|||
Гиро суурьтай |
Гиро суурьгүй |
Гиро суурьтай |
Гиро суурьгүй |
|
Тэгш тал, ΔН/Нф ≤0.07 |
61 |
63 |
30 |
32 |
Гүвээрхэг, ΔН/Нф ≤0.15 |
64 |
67 |
33 |
35 |
Уулархаг, ΔН/Нф ≤0.25 |
68 |
72 |
37 |
40 |
ΔН зураглах талбайн гадаргуугийн өндрийн зөрөө, Нф –зураг авах өндөр
М.2-р Хүснэгт. Стерео байр зүйн зураглалын аргыг ашиглан олон давхар барилга бүхий нутаг дэвсгэрийн байр зүйн дэвсгэр зураг зохиох үед давхцалыг төлөвлөх хэмжээ
Дундаж хавтгайтай харьцангүй барилгын өндөр (зураг авах өндрөөс) |
Агаарын зургийн давхцалыг төлөвлөх хэмжээ, % |
|||
Дагуу |
Хөндлөн |
|||
Гиро суурьтай |
Гиро суурьгүй |
Гиро суурьтай |
Гиро суурьгүй |
|
≤0.05 |
74 |
76 |
57 |
60 |
≤0.10 |
75 |
77 |
60 |
62 |
≤0.15 |
77 |
79 |
62 |
64 |
≤0.20 |
79 |
81 |
65 |
67 |
≤0.25 |
80 |
82 |
68 |
70 |
Н Хавсралт (Зөвлөмжийн)
Онгоц дээрх инерцийн хэмжих төхөөрөмжийг эхлүүлэх процедурыг гүйцэтгэх үеийн нислэгийн замын жишээ
Н.1-р Зураг. Инерцийн хэмжих төхөөрөмжийг эхлүүлэх процедурыг гүйцэтгэх үеийн нислэгийн замын хувилбарууд
Агаарын зургийн хазайлтын өнцгийн зөвшөөрөгдөх хэмжээ
Ө.1-р Хүснэгт. Зургуудын харилцан болон үнэмлэхүй хазайлтын өнцгийн зөвшөөрөгдөх хэмжээ
Гиро суурь байгаа эсэх |
Харилцан хазайлтын өнцгийн зөвшөөрөгдөх хэмжээ, градус |
Үнэмлэхүй хазайлтын өнцгийн зөвшөөрөгдөх хэмжээ, градус |
ашигласан |
≤1.5 |
≤3.0 |
ашиглаагүй |
≤6.0 |
≤13.0 |
Ө.2-р Хүснэгт. Зургийн давхцалын бодит утга төлөвлөсөн утгаас хэлбэлзэх зөвшөөрөгдөх хэмжээ
Газар нутгийн төрөл |
Зургийн давхцалын бодит утга төлөвлөсөн утгаас хэлбэлзэх зөвшөөрөгдөх хэмжээ, М.1-р Хүснэгтээс сонгоно |
|||
Дагуу давхцал |
Хөндлөн давхцал |
|||
Гиро суурьтай |
Гиро суурьгүй |
Гиро суурьтай |
Гиро суурьгүй |
|
ΔН/Нф ≤0.07 |
-5% -аас +5% хүртэл |
-7% -аас + 6% хүртэл |
-10% -аас +9% хүртэл |
-12% -аас +10% хүртэл |
ΔН/Нф ≤0.15 |
-8% -аас + 6% хүртэл |
-9% -аас + 7% хүртэл |
-13% -аас +11% хүртэл |
-15% -аас +12% хүртэл |
ΔН/Нф ≤0.25 |
-10% -аас + 7% хүртэл |
-12% -аас + 8% хүртэл |
-17%-аас +13% хүртэл |
-19%-аас +13% хүртэл |
ΔН-барилгажсан талбай дахь барилгын өндрийг тооцсон өндрийн зөрөө, Нф – зураг авах өндөр
П Хавсралт (Лавлах)
Захиалагчид хүлээлгэн өгөх агаарын тоон зураглалын үр дүнгийн каталогийн бүтэц
Хавтас ба файлуудын агуулгын үзүүлэлтүүд |
Файл/ каталог |
Файлын/хавтасны нэрлэлт |
||
Объектын агаарын зураглалын материалуудын бүрдэл |
каталог |
<объектын нэр>_<он> |
||
|
|
|
|
|
1 |
Газрын зураг дээр тэмдэглэсэн зураглалын талбайн хил хязгаар бүхий бүдүүвч |
файл |
Талбайн хил хязгаар < объектын нэр >_<он> |
|
2 |
Агаарын зураглалын техникийн төсөл |
файл |
Агаарын зураглалын ТТ <объектын нэр>_<он> |
|
3 |
Агаарын зургийн аппаратын фотограмметрийн тохируулгын параметрүүдийн утгыг агуулсан баримт бичгийн (гэрчилгээний) хуулбар |
файл |
агаарын зургийн аппаратын тохируулга <агаарын зургийн аппаратын төрөл>_ <серийн дугаар> |
|
4 |
Зураглалын талбайн хэсэг (Агаарын зураглалын тодорхой параметрүүд бүхий талбайн хэсгийн өгөгдөлтэй давтагдсан хавтас) |
каталог |
Хэсэг_<хэсгийн танигч> |
|
|
4.1 |
Агаарын зураг |
каталог |
Зураг_< хэсгийн танигч > |
|
4.2 |
Гадаад чиглүүлгийн элементүүд |
файл |
гадаад чиглүүлгийн элементүүд_< хэсгийн танигч >_<солбицлын тогтолцоо, тусгаг> |
|
4.3 |
Агаарын зураглалын паспорт (гарын үсэг зурсан баримт бичгийн хуулбар) |
файл |
Агаарын зургийн паспорт _<объектын танигч>_ < хэсгийн танигч >_ |
|
4.4 |
Агаарын зураглалын паспорт (текст файл) |
файл |
Агаарын зургийн паспорт _<идентификатор объекта>_ < хэсгийн танигч > |
|
4.4 |
Бүрхэлтийн бүдүүвч |
файл |
Бүрхэлтийн бүдүүвч _< хэсгийн танигч > |
|
4.5 |
Техникийн даалгаварт шаардсан бусад баримт бичиг |
файлууд |
< баримт бичгийн нэр > _<хэсгийн танигч> |
5 |
Техникийн тайлан |
файл |
|
|
6 |
Материалуудыг Орон зайн өгөгдлийн санд байрлуулахад зориулсан нэмэлт материалууд |
файлууд |
<баримт бичгийн нэр> |
Р Хавсралт (Лавлах)
Агаарын зураглалын паспорт
Зураглалын объектын нэр ба шифр |
|
Зураглалын хэсэг |
|
Агаарын зургийн гүйцэтгэгч |
|
Захиалагч |
|
Агаарын зураг эхэлсэн огноо |
|
АЗ дууссан огноо |
|
Газар орны байдал |
|
Зураглалын төрөл |
|
Агаарын зураглалын бодит талбай, км2 (талбайн Агаарын зураглалын объектын хувьд) |
|
||
Агаарын зураглалын бодит үргэлжлэлт/суналт, км (шугаман Агаарын зураглалын объектын хувьд) |
|
||
Замналын чиглэл (өргөргийн, голдочийн, өгөгдсөн) |
|
||
Дагуу давхцал, % |
|
Хөндлөн давхцал, % |
|
Зураг авах өндөр, м |
|
Пикселийн орон зайн хэмжээ, м |
|
агаарын зургийн аппаратын загвар |
|
агаарын зургийн аппаратын серийн дугаар |
|
Дүрсийн дагуугийн шилжилтийг засварлагчийн төрөл, байгаа эсэх |
|
||
агаарын зургийн аппаратын фокусын зай, мм |
|
Объективын төрөл ба серийн дугаар (объектив салдаг, сольдог бол) |
|
Кадрын хэмжээ Nx , пикселээр |
|
Кадрын хэмжээ Ny, пикселээр |
|
Пикселийн физик хэмжээ, мм |
|
Зургийн солбцлын систмеийн чиглэл |
|
агаарын зургийн аппаратын суурийн төрөл (гиро суурь) |
|
агаарын зургийн аппаратын суурийн серийн дугаар (гиро суурь) |
|
Агаарын зургийн спектрийн үзүүлэлэт (өнгөт/RGB, харцагаан/PAN, бусад) |
|
||
Тоон дүрс зургийн цормат (TIFF, JPEG) |
|
||
Лидар (төрөл) |
|
Лидар, серийн дугаар |
|
Байрлал ба чиглэл тодорхойлох блокын төрөл, загвар, бүрдэл |
|
||
GNSS хүлээн авагчийн төрөл, загвар |
|
||
Бусад төхөөрөмжүүд |
|
||
Агаарын хөлөг |
|
||
Техникийн даалгаварт шаардсан бусад мэдээллүүд |
|
Замналуудын төгсгөлийн зургуудын дугаарын жагсаалт
Агаарын зураглалын огноо |
Замналын дугаар |
Нислэгийн чиглэл |
Төгсгөлийн агаарын зургуудын дугаар |
Давтан авсан агаарын зураглалын төгсгөлийн зургуудын дугаар |
Тэмдэглэл |
1 |
2 |
3 |
4 |
5 |
|
Агаарын зураглалын материалын чанар нь Агаарын зураглалд тавигдах шаардлага ба Техникийн даалгаварт нийцсэн болно.
Гүйцэтгэгчийг төлөөлж ____________________________________________________
(албан тушаал, овог нэр, гарын үсэг, огноо)
Техникийн хяналтын хэлтсийн удирдагч ____________________________________________
(албан тушаал, овог нэр, гарын үсэг, огноо)
С Хавсралт (лавлах)
Агаарын тоон зургийн спектрийн үзүүлэлт
Агаарын тоон зургийн спектрийн үзүүлэлт |
Код |
Өнгөт дүрс зураг |
RGB |
Панхроматик (хар-цагаан) дүрс зураг |
PAN |
Спектр бүсчлэлийн дүрс зураг (өнгөний нөхцөлд), сувгууд: ойрын улаан туяаны, улаан, ногоон |
IRG |
Спектр бүсчлэлийн дүрс зураг (өнгөний нөхцөлд), сувгууд: ойрын улаан туяаны, улаан, хөх |
IRB |
Спектр бүсчлэлийн дүрс зураг (өнгөний нөхцөлд), сувгууд: ойрын улаан туяаны, ногоон, хөх |
IGB |
Спектрийн олон бүсчлэлийн дүрсийн бүрдэл - ойрын улаан туяаны |
NIR |
Спектрийн олон бүсчлэлийн дүрсийн бүрдэл - улаан |
R |
Спектрийн олон бүсчлэлийн дүрсийн бүрдэл - ногоон |
G |
Спектрийн олон бүсчлэлийн дүрсийн бүрдэл - хөх |
B |
Өнгөний 4 сувгийг агуулсан спектрийн олон бүсчлэлийн дүрс - ойрын улаан туяаны, улаан, ногоон, хөх |
IRGB |
Т Хавсралт (лавлах)
Гадаад чиглүүлгийн элементүүдийн файлын эхний мөрийн бүтэц
№ |
Ерөнхий үзүүлэлтүүдийг агуулсан гадаад чиглүүлгийн элементүүдийн файлын эхний мөрийн бүтэц |
|
Агуулга |
Бичлэгийн жишээ |
|
1 |
Солбицлын тогтолцоо , эсхүл солбицлын тогтолцооны нэршил |
ITRF, WGS84, UTM#, Бие даасан |
2 |
Солбицлын төрөл , эсхүл тусгагийн нэр |
ВLH – геодезийн өргөрөг, уртраг (өнцгийн градус), өндөр (м) XYZ – геоцентрийн тэгш өнцөгт (м), Гаусс-Крюгер (м) UTM (м) бусад |
3 |
Бүсийн дугаар |
48 |
4 |
Өндрийн тооллын арга |
Н – нормаль өндөр Г – геодезийн өндөр |
У Хавсралт (заавал мөрдөх)
Геодези, зураг зүйн мэдээллийн улсын нэгдсэн санд хүлээлгэн өгөх агаарын зураглалын материалуудын мэдээлэлд тавих шаардлага
У.1-р Хүснэгт. Зураглалын объектын мета өгөгдлийн агуулгад тавих шаардлага
Талбарын нэршил |
Бөглөх жишээ |
Зураглалын_ объектын_нэр_, эсхүл_шифр |
Улаан хад |
Засаг захиргааны_нэгжийн_нэр |
Төв аймаг, Жаргалант сум |
Монгол улсын субъектын_нэр |
Монгол |
Гэрээний_дугаар |
АЗ_321-0045/21, 2021.06.05 |
У.2-р Хүснэгт. Агаарын зургийн мета өгөгдлийн агуулгад тавих шаардлага
Талбарын нэршил |
Бөглөх жишээ |
Агаарын зургийн_ID |
4567_Ulaankhad_21-05-06_RGB |
Агаарын зургийн аппаратын_төрөл |
ADS100 |
Дүрсийн_төрөл |
Өнгөт/ RGB |
Зураглалын_огноо_ОнСарӨдөр |
20210605 |
Пикселийн орон зайн хэмжээ_м |
0.25 |
Фокусын_зай_мм |
62.5 |
Зураглалын_өндөр_м |
6270 |
Дагуу_давхцал_% |
60 |
Хөндлөн_давхцал _% |
30 |
Тоон зургийн өргөтгөл |
TIFF |
Чанар |
Сайн |
Гэрээний_дугаар_огноо |
АЗ_321-0045/21, 2021.06.05. |
Зураглалын_гүйцэтгэгч |
"Арвай" ХХК |
Анхааруулга |
|
Ү Хавсралт (заавал мөрдөх)
Агаарын, сансрын зураглалын өгөгдөл, үр дүнг Геодези, зураг зүйн мэдээллийн улсын нэгдсэн санд хүлээлгэн өгөх акт
Ү.1-р Хүснэгт. Агаарын, сансрын зураглалын өгөгдөл, үр дүнг Геодези, зураг зүйн мэдээллийн улсын нэгдсэн санд хүлээлгэн өгсөн өгөгдөл, мэдээллийн жагсаалт
Огноо:____________
д/д |
Нэр, төрөл |
Тоо |
Өргөтгөл |
1. Боловсруулаагүй анхдагч өгөгдөл, мэдээлэл |
|||
1.1 |
Агаарын боловсруулаагүй эх зургийн файл |
|
Жишээ нь: TIFF, JPG, TXT, CSV, XML г.м |
1.2 |
Сансрын боловсруулаагүй эх зургийн файл |
|
|
1.3 |
Лазер сканер, лидарын хэмжилтийн боловсруулаагүй өгөгдлийн файл |
|
|
1.4 |
Онгоц, Нисгэгчгүй нисэх төхөөрөмжийн боловсруулалт хийгээгүй GNSS-ийн кинематик хэмжилтийн файл |
|
|
1.5 |
Агаарын зургийн аппаратын экспозицийн бүртгэлийн файл |
|
|
1.6 |
Инерцийн хэмжилтийн төхөөрөмжийн файл /ИХТ ашигласан бол/ |
|
|
1.7 |
Сансрын зургийн нийлүүлэгчээс ирүүлсэн гадаад чиглүүлгийн элементүүдийн файл |
|
|
2. Геодезийн үндэслэлийн ажлын өгөгдөл, мэдээлэл |
|||
2.1 |
Зураглалын сүлжээний цэгүүдийн улсын геодезийн солбицол, өндрийн тогтолцоо, ITRF тогтолцоо, техникийн даалгаварт шаардсан бусад тогтолцоонд тодорхойлсон солбицол, өндрийн каталогийн файл |
|
|
2.2 |
Сүлжээний цэг, тэмдэгтийн хувийн хэргийн файл |
|
|
2.3 |
Холболт, хяналтын цэгүүдийн улсын геодезийн солбицол, өндрийн тогтолцоо, ITRF тогтолцоо, техникийн даалгаварт шаардсан бусад тогтолцоонд тодорхойлсон солбицол, өндрийн каталогийн файл |
|
|
2.4 |
Таних цэгүүдийн бүдүүвч, талбайн бичиглэлийн файл |
|
|
2.5 |
Ашигласан усны тэмдэгтийн өндөр бүхий каталогийн файл |
|
|
3. Эцсийн бүтээгдэхүүн |
|||
3.1 |
Агаарын зургийн гадаад чиглүүлгийн элементүүдийн файл /тэгшитгэн бодсон/ |
|
|
3.2 |
Сансрын зургийн гадаад чиглүүлгийн элементүүдийн файл /тэгшитгэн бодсон / |
|
|
3.3 |
Ортофото зургийн файл /техникийн даалгаварт заасан солбицлын тогтолцоонд үүсгэсэн байх/ |
|
|
3.4 |
XML өргөтгөлтэй мета өгөгдлийн файл / ортофото зургийн хуваалга/ |
|
|
3.5 |
Техникийн даалгаварт заасан хэв, хуваалга, солбицлын тогтолцоонд үүсгэсэн лазер сканер, лидарын хэмжилтийн ангилж боловсруулсан өгөгдлийн файл |
|
|
3.6 |
Техникийн даалгаварт заасан хэвтэй тоон байр зүйн болон дэвсгэр зургийн файл |
|
|
3.7 |
Байр зүйн болон дэвсгэр зургийн хуваалга, эсхүл зургийн талбайг бүхэлд нь бүрхсэн зургийн хуудасны хүрээний мета өгөгдлийн файл |
|
|
3.8 |
Тоон байр зүйн болон дэвсгэр зургийн вектор өгөгдлийн ESRI ArcGIS *.gdb өргөтгөлтэй өгөгдлийн сангийн файл |
|
|
4. Агаарын, сансрын зураглалын тодруулалтын материал |
|||
4.1 |
Тодруулалтад ашиглаж тэмдэглэл хийсэн ажлын зураг, ортофото, агаарын зураг, сансрын зургийн хэсэг |
|
|
4.2 |
Шинээр оруулсан газар зүйн нэрийн жагсаалт |
|
|
4.3 |
Шинээр үүсгэсэн тодруулалтын эталон |
|
|
4.4 |
Тодруулалт хийсэн объектын байршил, тухайн объектын байрлаж байгаа зургийн хуваалга, аймаг, сум, хот, дүүргийн нэрийн файл |
|
|
5. Техникийн тайлан |
|||
5.1 |
Техникийн тайлан /хэвлэмэл/ |
|
|
5.2 |
Техникийн тайлан /файл/ |
|
|
Хүлээлгэн өгсөн: |
_______________________________________________________________ |
|
(овог, нэр , харъяалах байгууллагын нэр, албан тушаал) |
Хүлээн авсан: |
_______________________________________________________________ |
|
(овог, нэр , харъяалах байгууллагын нэр, албан тушаал) |
ГАРЧИГ
ХОЁР. АГААРААС ЗУРАГ АВАХ СИСТЕМ
2.1.АГААРААС ЗУРАГ АВАХ СИСТЕМИЙН БҮРДЭЛ
2.5. АГААРЫН ЗУРГИЙН ГАДААД ЧИГЛҮҮЛГИЙН ЭЛЕМЕНТҮҮДИЙГ ТОДОРХОЙЛОХ ОНГОЦНЫ ХЭРЭГСЭЛ
ГУРАВ. АГААРЫН ЗУРАГЛАЛЫН ТӨСӨЛ ЗОХИОХ
3.1.АГААРЫН ЗУРАГЛАЛЫН АЖЛЫН ТЕХНИКИЙН ДААЛГАВАР
3.2.АГААРЫН ЗУРГИЙН АППАРАТ СОНГОЛТ, МАСШТАБ ТООЦООЛОЛ
3.3. АГААРЫН ЗУРАГЛАЛЫН НИСЛЭГ ТӨЛӨВЛӨЛТ
3.4. АГААРЫН ЗУРАГЛАЛЫН ҮНДЭСЛЭЛИЙН ГЕОДЕЗИЙН СҮЛЖЭЭ, ГАЗРЫН ХОЛБОЛТ, ХЯНАЛТЫН ЦЭГ ТӨЛӨВЛӨЛТ
3.5. АГААРЫН ЗУРАГЛАЛЫН АЖЛЫН ЭДИЙН ЗАСАГ БОЛОН ЗАРДЛЫН ТООЦОО ХИЙХ АРГАЧЛАЛ
ДӨРӨВ. САНСРЫН ЗУРАГЛАЛЫН ТӨСӨЛ ЗОХИОХ
4.1.САНСРЫН ЗУРГИЙН ПИКСЕЛИЙН ОРОН ЗАЙН ХЭМЖЭЭ
4.2.САНСРЫН ЗУРАГ СОНГОЛТ, ЗАХИАЛГА
4.3. САНСРЫН ЗУРАГЛАЛЫН ҮНДЭСЛЭЛИЙН ГЕОДЕЗИЙН СҮЛЖЭЭ, ГАЗРЫН ХОЛБОЛТ, ХЯНАЛТЫН ЦЭГ ТӨЛӨВЛӨЛТ
4.4. САНСРЫН ЗУРАГЛАЛЫН АЖЛЫН ЭДИЙН ЗАСГИЙН БОЛОН ЗАРДЛЫН ТООЦОО ХИЙХ АРГАЧЛАЛ
ТАВ. АГААР, САНСРЫН ЗУРАГЛАЛЫН ГЕОДЕЗИЙН ҮНДЭСЛЭЛ
5.1. ГЕОДЕЗИЙН СҮЛЖЭЭНИЙ ЦЭГ, ГАЗРЫН ХОЛБОЛТ, ХЯНАЛТЫН ЦЭГ БАЙГУУЛАХ
ЗУРГАА. АГААР МАНДЛААС ЗУРАГ АВАХ
6.1. GNSS ХҮЛЭЭН АВАГЧИЙН АНТЕНЫ ФАЗЫН ТӨВИЙН БУУЛГАЛТЫН ПАРАМЕТР ТОДОРХОЙЛОХ
6.2. АГААРЫН ЗУРГИЙН АППАРАТЫН ӨНЦГИЙН ТОХИРУУЛГА
6.3. АГААРЫН ЛИДАРЫН ӨНЦГИЙН ТОХИРУУЛГА
6.5. АГААРЫН ЗУРАГЛАЛЫН МАТЕРИАЛЫН НИСЛЭГИЙН ДАРААХ БОЛОН АНХДАГЧ БОЛОВСРУУЛАЛТ
6.6. АГААРЫН ЗУРАГЛАЛЫН МАТЕРИАЛЫН ФОТОГРАММЕТРИЙН ЧАНАР
6.7. АГААРЫН ЗУРАГЛАЛЫН МАТЕРИАЛЫН ГЭРЭЛ ЗУРГИЙН ЧАНАР
ДОЛОО. АГААР, САНСРЫН ЗУРГИЙН СУУРИН БОЛОВСРУУЛАЛТ
7.1. АГААР, САНСРЫН ЗУРГИЙН БАГЦ ЦАЦРАГИЙН ТЭГШИТГЭН БОДОЛТ ХИЙХ
7.2. ГАЗРЫН ГАДАРГУУГИЙН ТООН ЗАГВАР ҮҮСГЭХ, ЗАСВАРЛАХ
7.3. АГААРЫН ЛАЗЕР СКАНЕРЫН ӨГӨГДӨЛ БОЛОВСРУУЛАХ, ГАЗРЫН ГАДАРГУУГИЙН ТООН ЗАГВАР ҮҮСГЭХ
7.4. ОРТОФОТО БОЛОН ЗӨВ ОРТОФОТО ҮҮСГЭХ
7.5. СТЕРЕОФОТОГРАММЕТРИЙН БОЛОВСРУУЛАЛТ, СУУРИН ТОДРУУЛАЛТ ХИЙХ
НАЙМ. БАЙР ЗҮЙН ЗУРАГ, ДЭВСГЭР ЗУРГИЙН ЗОХИОГЧИЙН ЭХ БЭЛТГЭХ
ЕС. БАЙР ЗҮЙН ЗУРГИЙН ТОДРУУЛАЛТ ХИЙХ
АРАВ. АГААР, САНСРЫН ЗУРАГЛАЛЫН АЖЛЫН ХЯНАЛТ ХИЙХ, МАТЕРИАЛ ЦЭГЦЛЭХ
АРВАН НЭГ. АГААР, САНСРЫН ЗУРАГЛАЛЫН АЖЛЫН МАТЕРИАЛ ХҮЛЭЭЛГЭН ӨГӨХ
1
[1] Иргэний нисэхийн тухай хууль, Агаарын орон зайг ашиглах хууль болон иргэний нисэхийн бусад дүрмээр (ИНД 101, ИНД-102) зохицуулдаг.
[2] 8 битийн гүнтэй дүрс зурагт 256 байна.
[3] Геодезийн газрын хэмжилтийн багаж ашиглан газар дээр хэмжиж тодорхойлсон цэгүүдийн солбицлын утга. Үүнд агаар, сансрын зураг дээр фотограмметрийн аргаар хэмжиж тодорхойлсон цэгүүдийн солбицлууд хамаарахгүй.
[4] Нэг нислэгийн талбайг блокуудад хуваан тэнцэтгэн бодож болно.
[5] Пикетийг өндрийн цэг гэж ойлгоно.
[6] Шугаман объектийг илэрхийлсэн, эсхүл объектийг хөвөөлж зурсан шугам.
[7] ID буюу үл давтагдах дугаарыг ойлгоно.
[8] Тусгаарлагч тэмдэгтээр хоосон зай/" "/ эсхүл таслал /","/ хэрэглэнэ.
Текст томруулах
A
A
A