- Нүүр
- Монгол Улсын хууль
- АРБИТРЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2024 оны 01 сарын 12 өдөр
Төрийн ордон, Улаанбаатар хот
АРБИТРЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.Арбитрын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2 дахь хэсгийн "хүсэлтээ бичгээр" гэсний дараа, 34 дүгээр зүйлийн 34.3 дахь хэсгийн, 44 дүгээр зүйлийн 44.1 дэх хэсгийн "бичгээр" гэсний дараа ", эсхүл цахим хэлбэрээр" гэж тус тус нэмсүгэй.
2 дугаар зүйл.Арбитрын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсгийн "бичгээр" гэснийг хассугай.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР
Текст томруулах
A
A
A
