A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2024 оны 01 сарын 12 өдөр

Төрийн ордон, Улаанбаатар хот

АрХИВ, АЛБАН ХЭРЭГ ХӨТЛӨЛТИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.9 дэх хэсгийн, 13 дугаар зүйлийн 13.7 дахь хэсгийн "бичгээр" гэсний дараа ", эсхүл цахим хэлбэрээр" гэж нэмсүгэй.

Хэвлэх

2 дугаар зүйл.Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хуулийн дараах зүйл, хэсэг, заалтыг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

Хэвлэх

1/4 дүгээр зүйлийн 4.1.6, 4.1.14 дэх заалт:

"4.1.6."баримт бичиг" гэж мэдээлэл тээгчид буулгаж тэмдэглэсэн мэдээллийг;

4.1.14."гарын үсэг" гэж цаасан баримт бичигт зурсан бичмэл гарын үсэг, эсхүл Цахим гарын үсгийн тухай хуулийн 4.1.10-т заасан цахим гарын үсгийг."

2/38 дугаар зүйл:

"38 дугаар зүйл.Баримт бичгийн албан ёсны хүчинтэй байдал

Хэвлэх

38.1.Хуульд өөрөөр заагаагүй бол цаасан болон цахим баримт бичиг нь хууль тогтоомж болон стандартаар тогтоосон баримт бичгийн бүрдлээр баталгаажна.

38.2.Цахим баримт бичиг нь цаасан баримт бичигтэй адил хүчинтэй байх бөгөөд зөрсөн тохиолдолд анх баталгаажсан баримт бичгийн хэлбэр (цаашид "баримт бичгийн эх хувь" гэх)-ийг баримтална.

38.3.Баримт бичгийн эх хувийг цаасан, эсхүл цахим баримт бичгийн хэлбэрт хуулбарласан тохиолдолд цаасан, эсхүл цахим баримт бичигт "хуулбар хувь" гэсэн тэмдэглэгээ хийнэ.

38.4.Энэ хуулийн 38.3-т заасан "хуулбар хувь" тэмдэглэгээтэй баримт бичиг нь мэдээлэл, бүрдлийн хувьд баримт бичгийн эх хувьтай нийцэж байгаа тохиолдолд уг баримт бичгийг хүчинтэйд тооцно.

38.5.Баримт бичгийн эх хувь хүчингүй болсон тохиолдолд "хуулбар хувь" тэмдэглэгээтэй баримт бичгийг хүчингүйд тооцож, бүртгэл хөтөлнө."

3/40 дүгээр зүйлийн 40.3 дахь хэсэг:

"40.3.Мэдээллийн систем ашиглан албан хэрэг хөтөлж байгаа тохиолдолд баримт бичгийн холбогдох өгөгдлийг мэдээллийн системд бүртгэнэ."

4/41 дүгээр зүйл:

"41 дүгээр зүйл.Явуулах баримт бичгийг бүртгэх, илгээх

Хэвлэх

41.1.Баримт бичгийг байгууллагын ажилтнаас хүлээж авах, бүрдлийг шалгах, бүртгэх, илгээх ажлыг бичиг хэргийн ажилтан хариуцан гүйцэтгэнэ.

41.2.Энэ хуулийн 38.1-д заасны дагуу баталгаажсан цаасан болон цахим баримт бичгийг байгууллага төвлөрсөн байдлаар бүртгэх бөгөөд цахим баримт бичгийг энэ хуулийн 40.3-т заасны дагуу бүртгэнэ.

41.3.Хуульд өөрөөр заагаагүй, эсхүл хүлээн авагч цаасан хэлбэрээр хүлээн авахаар хүсэлт гаргаснаас бусад тохиолдолд баримт бичгийг Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуульд заасан, эсхүл хүлээн авагчийн хүлээн авах боломжтой бусад цахим хэлбэрээр илгээнэ."             

5/47 дугаар зүйл:

"47 дугаар зүйл.Цахим албан хэрэг хөтлөлт

Хэвлэх

47.1.Цахим албан хэрэг хөтлөлтөд энэ хуулийн 34.2-т заасан албан хэрэг хөтлөлтийн нийтлэг журмыг баримтална.

47.2.Цахим баримт бичиг хадгалах хугацаа нь цаасан баримт бичиг хадгалах хугацаанаас багагүй байна.

47.3.Цахим албан хэрэг хөтлөлтийн талаар байгууллага дараах үүрэгтэй байна:

47.3.1.цахим албан хэрэг хөтлөлтийн систем боловсруулах, нэвтрүүлэх, хэрэгжилтэд хяналт тавих талаар цахим хөгжлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болон архив, албан хэрэг хөтлөлтийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага хамтран баталсан арга зүйн зөвлөмжийг хэрэгжүүлэх;

47.3.2.энэ хуулийн 38.1-д заасан хууль тогтоомж болон стандартаар тогтоосон баримт бичгийн бүрдлийг хангах;

47.3.3.цахим албан хэрэг хөтлөлтийн системийн найдвартай ажиллагаа, аюулгүй байдлыг хангах;

47.3.4.техник хэрэгсэл, түүнийг хариуцах мэргэжилтнээр хангах.

47.4.Цаасан хэлбэрээр давхар хадгалах цахим баримт бичгийн нэр төрлийг энэ хуулийн 6.1.11-д заасан жагсаалтад тусгайлан заана."

3 дугаар зүйл.Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.7 дахь заалтын "тогтоосон" гэснийг "тогтоож баримтжуулсан" гэж, 36 дугаар зүйлийн 36.1.2 дахь заалтын "хүчин төгөлдөр" гэснийг "хүчинтэй" гэж, 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсгийн "цаасан болон цахим хэлбэрээр" гэснийг "хуульд өөрөөр заагаагүй бол цахим хэлбэрээр, шаардлагатай тохиолдолд цаасан хэлбэрээр" гэж, 42 дугаар зүйлийн 42.2 дахь хэсгийн "албан бичиг" гэснийг "баримт бичиг" гэж тус тус өөрчилсүгэй.

Хэвлэх

4 дүгээр зүйл.Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.9 дэх хэсгийн "албан" гэснийг, 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсгийн "бүх" гэснийг тус тус хассугай.

Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР