- Нүүр
- Монгол Улсын хууль
- АУДИТЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2024 оны 01 сарын 12 өдөр
Төрийн ордон, Улаанбаатар хот
АУДИТЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.Аудитын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2.4 дэх заалтын "бичгээр" гэсний дараа ", эсхүл цахим хэлбэрээр" гэж нэмсүгэй.
2 дугаар зүйл.Аудитын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсгийн "бичгээр гэрээ байгуулна. Гэрээ нь үйлчлүүлэгч ба аудитын хуулийн этгээдийн эрх бүхий этгээд гарын үсэг зурж, тамга, тэмдэг дарсан өдрөөс хүчин төгөлдөр болно." гэснийг "бичгээр, эсхүл цахим хэлбэрээр гэрээ байгуулна. Бичгээр байгуулах гэрээ нь үйлчлүүлэгч ба аудитын хуулийн этгээдийн эрх бүхий этгээд гарын үсэг зурж, тамга, тэмдэг дарсан өдрөөс хүчин төгөлдөр болох бөгөөд цахим хэлбэрээр байгуулах гэрээнд цахим гарын үсэг хэрэглэнэ." гэж өөрчилсүгэй.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР
Текст томруулах
A
A
A
