- Нүүр
- Монгол Улсын хууль
- БАНК, ЭРХ БҮХИЙ ХУУЛИЙН ЭТГЭЭДИЙН МӨНГӨН ХАДГАЛАМЖ, МӨНГӨН ХӨРӨНГИЙН ШИЛЖҮҮЛЭГ, ЗЭЭЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2024 оны 01 сарын 12 өдөр
Төрийн ордон, Улаанбаатар хот
БАНК, ЭРХ БҮХИЙ ХУУЛИЙН ЭТГЭЭДИЙН МӨНГӨН ХАДГАЛАМЖ, МӨНГӨН ХӨРӨНГИЙН ШИЛЖҮҮЛЭГ, ЗЭЭЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТУХАЙ ХУУЛЬД нэмэлт, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсгийн "бичгээр" гэсний дараа ", эсхүл цахим хэлбэрээр" гэж, 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсгийн "бичгээр" гэсний дараа ", эсхүл цахим гарын үсгээр баталгаажуулсан цахим хэлбэрээр" гэж тус тус нэмсүгэй.
2 дугаар зүйл.Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3 дахь хэсгийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
"7.3.Банк, эрх бүхий хуулийн этгээд нь Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн 5.3-т заасны дагуу данс нээлгэх хүсэлт гаргасан этгээдийн эрсдэлийн түвшинг үнэлж, өндөр эрсдэлтэй этгээдэд цахим хэлбэрээр аливаа данс нээхийг хориглоно."
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР
Текст томруулах
A
A
A
