- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ДҮРЭМ БАТЛАХ ТУХАЙ (нийгмийн даатгалын байгууллага, нийгмийн даатгалын улсын байцаагчийн)
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2023 оны 12 сарын 27 өдөр
Дугаар 469
Улаанбаатар хот
ДҮРЭМ БАТЛАХ ТУХАЙ
Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 37.15-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1."Нийгмийн даатгалын байгууллагын дүрэм"-ийг 1 дүгээр хавсралт, "Нийгмийн даатгалын улсын байцаагчийн дүрэм"-ийг 2 дугаар хавсралт ёсоор тус тус баталсугай.
2.Энэ тогтоолыг хэрэгжүүлж ажиллахыг Нийгмийн даатгалын ерөнхий газар (Л.Мөнхзул)-т, хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяад тус тус үүрэг болгосугай.
3.Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Дүрэм, журам батлах тухай" Засгийн газрын 2014 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 354 дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
4.Энэ тогтоолыг 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ
ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН САЙД Х.БУЛГАНТУЯА
Текст томруулах
A
A
A