- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ (соёлын биет өвийг хувилан олшруулах, гэрэл зураг, дүрс бичлэг хийх)
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2024 оны 01 сарын 25 өдөр
Дугаар 40
Улаанбаатар хот
ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ
Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 13.1.10-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1."Нийтийн өмчийн соёлын биет өвийг хувилан олшруулах, гэрэл зураг, дүрс бичлэг хийх журам"-ыг хавсралт ёсоор шинэчлэн баталсугай.
2.Журмын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Соёлын сайд Ч.Номинд даалгасугай.
3.Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Журам батлах тухай" Засгийн газрын 2003 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн 23 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ
СОЁЛЫН САЙД Ч.НОМИН
Текст томруулах
A
A
A