A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2024 оны 01 сарын 25 өдөр

Дугаар 41

Улаанбаатар хот

ФЕСТИВАЛЬ ЗОХИОН БАЙГУУЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1."Нүүдэлчин" дэлхийн соёлын фестивалийг жил бүр зохион байгуулж байхаар тогтсугай.

2.Фестиваль зохион байгуулахад шаардагдах зардлыг жил бүрийн төсвийн төсөлдөө тусган санхүүжүүлж байхыг Соёлын сайд Ч.Номинд даалгасугай.

3.Фестивалийг зохион байгуулахад зохих дэмжлэг туслалцаа үзүүлж ажиллахыг Засгийн газрын гишүүд, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт тус тус даалгасугай.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ

СОЁЛЫН САЙД Ч.НОМИН