- Нүүр
- Монгол Улсын хууль
- БАНКНЫ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2024 оны 01 сарын 12 өдөр
Төрийн ордон, Улаанбаатар хот
БАНКНЫ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.Банкны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3 дахь хэсгийн, 41 дүгээр зүйлийн 41.3 дахь хэсгийн "бичгээр" гэсний дараа ", эсхүл Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн 18.2-т заасан систем, албаны цахим шуудангаар дамжуулан цахим хэлбэрээр" гэж, 32 дугаар зүйлийн 32.3 дахь хэсгийн, 34 дүгээр зүйлийн 34.1.3 дахь заалтын, 39 дүгээр зүйлийн 39.3 дахь хэсгийн, "бичгээр" гэсний дараа ", эсхүл цахим хэлбэрээр" гэж тус тус нэмсүгэй.
2 дугаар зүйл.Банкны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.3 дахь хэсгийн "албан" гэснийг хассугай.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР
Текст томруулах
A
A
A
