- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- АРХИНД ДОНТОХ ӨВЧТӨНИЙГ ЭДГЭРҮҮЛЭХ ЧИГЛЭЛЭЭР АЖИЛЛАЖ БАЙГАА ЗАРИМ ТӨРИЙН БУС БАЙГУУЛЛАГЫГ ДЭМЖИХ ТУХАЙ

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)
АРХИНД ДОНТОХ ӨВЧТӨНИЙГ ЭДГЭРҮҮЛЭХ ЧИГЛЭЛЭЭР АЖИЛЛАЖ БАЙГАА ЗАРИМ ТӨРИЙН БУС БАЙГУУЛЛАГЫГ ДЭМЖИХ ТУХАЙ
2003 оны 4 дүгээр сарын 2-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 83
Засгийн газрын тухай хуулийн 19 дүгээр зүйл, Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 13 дугаар зүйл, Төрийн бус байгууллагын тухай хуулийн 9.3-ыг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Архинд донтох өвчтөнийг эдгэрүүлэх "Миннесота" загварын эмчилгээний аргыг үр дүнтэй хэрэглэж байгаа "АА төв", "Архидалт, мансуурлын эсрэг ассоциаци" төрийн бус байгууллагатай гэрээ байгуулан сургалт, сурталчилгааны зардлаар хангах арга хэмжээ авахыг Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, цуглаан хийх байраар тухай бүр хангаж байхыг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт тус тус даалгасугай. .
2. Энэ онд 11 аймагт архинд донтох өвчтөнийг эдгэрүүлэх сургалт явуулах зардалд зориулан "АА төв"-д 4329000 (дөрвөн сая гурван зуун хорин есөн мянган) төгрөг, Засгийн газрын зарим агентлаг, их, дээд сургууль, Дорноговь, Сэлэнгэ аймагт зохиох архины хор хөнөөлийг таниулах иргэний боловсрол олгох сургалтад зориулж "Архидалт, мансуурлын эсрэг ассоциаци"-д 5029000 (таван сая хорин есөн мянган) төгрөгийг тус тус улсын төвлөрсөн төсвийн хуваарилагдаагүй зардлаас гаргахыг Санхүү, эдийн засгийн сайд Ч.Улаанд зөвшөөрсүгэй.
Монгол Улсын Ерөнхий сайд Н.ЭНХБАЯР
Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.НЯМДОРЖ
Санхүү, эдийн засгийн сайд Ч.УЛААН
Текст томруулах
A
A
A
