- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- АРХИНЫ ОНЦГОЙ АЛБАН ТАТВАРЫН ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)
АРХИНЫ ОНЦГОЙ АЛБАН ТАТВАРЫН ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ
1995 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр
Улаанбаатар хот
Дугаар 8
Монгол Улсын Онцгой албан татварын хуулийн 6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1.Архи үйлдвэрлэх зөвшөөрөл бүхий аж ахуйн нэгжийн үйлдвэрлэсэн архинд ногдуулах онцгой албан татварын хэмжээг спирт тээвэрлэхтэй холбогдон гарах зардлыг бодолцон, спирт үйлдвэрлэгчээс алслагдах зайнаас хамааруулж Улаанбаатар хот, Булган, Говьсүмбэр, Дархан-уул, Дорноговь, Орхон, Өвөрхангай, Сэлэнгэ, Төв, Хэнтий аймгуудад 10; Архангай, Баянхонгор, Дорнод, Дундговь, Өмнөговь, Сүхбаатар, Хөвсгөл, Увс аймагт 20 /Засгийн газрын 2003 оны 84 дүгээр тогтоолоор өөрчилсөн/; Баян- өлгий, Говьалтай, Завхан, Ховд аймагт 20 нэгжээр тус тус бууруулан тогтоосугай.
2.Нутаг дэвсгэрт нь спиртийн үйлдвэр ашиглалтад орсон аймгийн аж ахуйн нэгжийн үйлдвэрлэсэн архинд ногдуулах онцгой татварыг 10 нэгжээр бууруулан тогтоосугай.
З.Энэхүү тогтоол гарсантай холбогдуулан 1995 оны улсын нэгдсэн болон орон нутгийн төсөвт архины онцгой албан татвараас оруулахаар төлөвлөгдсөн орлогыг бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн өсөлтөөр хангах арга хэмжээ авахыг Хүнс, хөдөө аж ахуйн яам, нийслэл, аймгийн Засаг дарга нарт даалгасугай.
Монгол Улсын Ерөнхий сайд П.ЖАСРАЙ
Сангийн сайд Д.ДАВААСАМБУУ
Худалдаа, үйлдвэрийн сайд Ц.ЦОГТ
Хүнс, хөдөө аж ахуйн сайд Ц.ӨӨЛД
/Засгийн газрын 2003 оны 84 дүгээр тогтоолоор өөрчилсөн/
Текст томруулах
A
A
A

1995 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр |
Улаанбаатар хот |
2.Нутаг дэвсгэрт нь спиртийн үйлдвэр ашиглалтад орсон аймгийн аж ахуйн нэгжийн үйлдвэрлэсэн архинд ногдуулах онцгой татварыг 10 нэгжээр бууруулан тогтоосугай.
Сангийн сайд Д.ДАВААСАМБУУ
Худалдаа, үйлдвэрийн сайд Ц.ЦОГТ
Хүнс, хөдөө аж ахуйн сайд Ц.ӨӨЛД
/Засгийн газрын 2003 оны 84 дүгээр тогтоолоор өөрчилсөн/