- Нүүр
- Аймаг, нийслэлийн ИТХ-ын шийдвэр
- БОГД СУМЫН МАЛЫН ТОО ТОЛГОЙН, АЛБАН ТАТВАРЫН ХЭМЖЭЭГ ӨӨРЧЛӨН ТОГТООХ ТУХАЙ

ӨВӨРХАНГАЙ АЙМАГ БОГД СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН
ТОГТООЛ
2023 оны 12 дугаар сарын 15-ны өдөр
Дугаар 13/10
Богд сум
МАЛЫН ТОО ТОЛГОЙН, АЛБАН ТАТВАРЫН ХЭМЖЭЭГ ӨӨРЧЛӨН ТОГТООХ ТУХАЙ
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.10, Татварын ерөнхий хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.12, Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.2 дахь заалтуудыг тус тус үндэслэн ТОГТООХ нь:
1.Сумын малчин, мал бүхий этгээдийн өмчилж буй малын төрөл тус бүрээр тоо толгойд ногдуулах албан татварын хэмжээг тэмээ- 0 төгрөг, адуу- 0 төгрөг, үхэр- 0 төгрөг, хонь 0 төгрөг, ямаа- 0 төгрөгөөр тус тус шинэчлэн тогтоосугай.
2.Энэхүү тогтоолыг захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд хүргүүлж, эмхэтгэлд нийтлэгдсэнээр дагаж мөрдөнө.
3.Тогтоол батлагдсантай холбогдуулан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 05 дугаар сарын 23-ний өдрийн 03/02 дугаар тогтоол хүчингүй болсонд тооцсугай.
ДАРГА Т.ЦЭНДСҮРЭН

ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН БОГД СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ
2024 оны 12 дугаар сарын 25-ны өдөр
Дугаар 02/04
Богд сум
МАЛЫН ТОО, ТОЛГОЙН АЛБАН ТАТВАРЫН ХЭМЖЭЭ ТОГТООХ ТУХАЙ
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.10, Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.2 дахь заалтуудыг тус тус үндэслэн ТОГТООХ нь:
1.Сумын малчин, мал бүхий этгээдийн өмчилж буй малын төрөл тус бүрээр тоо толгойд ногдуулах албан татварын хэмжээг тэмээ 500, адуу 500, үхэр 500, хонь 500, ямаа 500 төгрөгөөр тус тус тогтоосугай.
2.Энэхүү тогтоолыг захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд бүртгүүлж, эмхэтгэлд нийтлэгдсэнээр дагаж мөрдөнө.
3.Уг тогтоол батлагдсантай холбогдуулан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 13/10 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
ДАРГА С.БАТТОГТОХ
Текст томруулах
A
A
A
