- Нүүр
- Аймаг, нийслэлийн ИТХ-ын шийдвэр
- РАШААНТ СУМЫН ХОГ ХАЯГДЛЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХУРААМЖ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ

ХӨВСГӨЛ АЙМГИЙН РАШААНТ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ
2023 оны 12 дугаар сарын 22-ны өдөр
Дугаар 05
Рашаант сум
ХОГ ХАЯГДЛЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХУРААМЖ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ
Монгол улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.10, 35.1.14, Захиргааны ерөнхий хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 62 дугаар зүйлийн 62.2, Хог хаягдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2.1, 9.2.2 дахь заалт, Сангийн cайд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын хамтарсан 2018 оны 192, А/243 дугаар тушаалыг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус XIV хуралдаанаас ТОГТООХ нь:
1.Хог хаягдлын үйлчилгээний хураамжийн хэмжээг хавсралтаар баталсугай.
2.Хог хаягдлын үйлчилгээний хураамжийн батлагдсан үнэ, тарифын дагуу иргэн, аж ахуйн нэгж, албан байгууллага, үйлдвэр, үйлчилгээний газруудаас хураан барагдуулж орон нутгийн төсөвт цаг хугацаанд нь төвлөрүүлэх, зохих журмын дагуу зарцуулж хагас бүтэн жилээр биелэлт үр дүнг нь танилцуулж ажиллахыг сумын Засаг дарга (Б.Алтангэрэл)-д даалгасугай.
3.Тогтоолын бүрдүүлбэрийг хангаж Хууль зүй, дотоод хэргийн яаманд хүргүүлж бүртгүүлэхийг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга (Б.Саранцэцэг) -т үүрэг болгосугай.
4.Энэхүү тогтоол гарсантай холбогдуулан сумын иргэдийн Төлөөлөгчдийн 2017 оны 05 дугаар сарын 18 өдрийн 03 дугаар тогтоолын хавсралтыг хүчингүй болсонд тооцсугай.
5.Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавин ажиллахыг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга /Б.Саранцэцэг/ -т даалгасугай.
ДАРГА Ө.ЭНХБАЯР
Текст томруулах
A
A
A
