- Нүүр
- Эрчим хүчний зохицуулах хороо
- ХЭНТИЙ АЙМГИЙН БАТНОРОВ, БАЯНХУТАГ, ЦЭНХЭРМАНДАЛ, ЖАРГАЛТХААН ТАРИФ БАТЛАХ ТУХАЙ
ХЭНТИЙ АЙМГИЙН ЭРЧИМ ХҮЧНИЙ ЗОХИЦУУЛАХ ЗӨВЛӨЛИЙН ТОГТООЛ
2023 оны 12 дугаар сарын 20-ны өдөр
Дугаар 25
Чингис хот
ТАРИФ БАТЛАХ ТУХАЙ
Эрчим хүчний тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3.3 дахь заалт, 26 дугаар зүйл, Захиргааны ерөнхий хуулийн 67 дугаар зүйлийн 67.2 дахь заалтуудыг тус тус үндэслэн Хэнтий аймгийн зохицуулах зохицуулах зөвлөлөөс ТОГТООХ нь:
1.Хэнтий аймгийн Батноров, Баянхутаг, Цэнхэрмандал, Жаргалтхаан сумын "Өндөрхаан илч" ХХК-ийн эзэмшлийн дулаан түгээх шугам сүлжээнд холбогдсон төсөвт байгууллага, аж ахуйн нэгж, айл өрхийн хэрэглэгчдэд борлуулах дулааны эрчим хүчний тарифыг хавсралтаар баталсугай.
2.Энэ тогтоол батлагдсантай холбогдуулан Хэнтий аймгийн зохицуулах зөвлөлийн "Халаалтын нэгжийн үнийг тогтоох" тухай 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 05, 07 дугаар, тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
3.Энэхүү тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Зохицуулах зөвлөлийн дарга /Л.Батсайхан/-д даалгасугай.
ДАРГА Л.БАТСАЙХАН
ГИШҮҮН Т.ЖАНЧИВ
Текст томруулах
A
A
A