A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2024 оны 01 сарын 12 өдөр

Төрийн ордон, Улаанбаатар хот

БАРААНЫ ТЭМДЭГ, ГАЗАР ЗҮЙН ЗААЛТЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 3 дугаар зүйлд доор дурдсан агуулгатай 3.1.23 дахь заалт нэмсүгэй:

Хэвлэх

"3.1.23."гарын үсэг" гэж Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хуулийн 4.1.14-т заасныг."

2 дугаар зүйл.Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.12 дахь заалтын, 10 дугаар зүйлийн 10.4 дэх хэсгийн, 17 дугаар зүйлийн 17.2 дахь хэсгийн, 25 дугаар зүйлийн 25.7 дахь хэсгийн, 32 дугаар зүйлийн 32.4 дэх хэсгийн "бичгээр" гэсний дараа ", эсхүл цахим хэлбэрээр" гэж, 33 дугаар зүйлийн 33.4.2 дахь заалтын "бичгээр" гэсний дараа ", эсхүл Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн 18.2-т заасан систем, албаны цахим шуудангаар дамжуулан цахим хэлбэрээр" гэж тус тус нэмсүгэй.

Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР